Хамтын тэтгэврийн тухай

Бие даасан хууль
Өргөн барьсан: 2014-01-13

Батлагдсан 72.5%

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар эцсийн хэлэлцүүлэгт орсон
Хуулийн төсөлд саналаа өгнө үү

1 дүгээр зүйл..

Хуулийн зорилт

1.1 Энэ хуулийн зорилт нь Монгол Улсад 10 ба түүнээс дээш жил хамт амьдарч 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эхнэр, нөхрийн аль нэг нь тэтгэвэр тогтоолгосноос хойш нас барсан тохиолдолд гэр бүлийн хүн нь нөхөр буюу эхнэрийнхээ амьд сэрүүн байх хугацаанд авч байсан тэтгэврийг өөрийн амьдрах хугацаандаа үргэлжлүүлэн авахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Б.Сувд vip76.mn

Энэ хууль хурдан хэрэгжээсээ гэж бодож байна. Учир нь 30 гаруй жил ажилласан сайхан ханийхаа хөлс хүч нь салхинд хийссэнээс хайртай гэр бүлд нь зориулагдана гэдэг бол их шудрага үйлдэл болох юм. Мөн Хамтын тэтгэврээс гадна тэтгэвэрт гараад өөрийн саналаар урьдчилан тэтгэрвээ тооцоолж авах нөхцлийг бий болгож болох юм. монголчуудын наслалт жил ирэх тусам л эрсдэлтэй болоод урьдчилан 20-30 жилээр урьдчилан авч тухайн тэтгвэр авагч өөртөө , өөрийнхөө эрүүл мэндэд эсвэл тэтгэвэрт гарсныхаа дараа эрхлэх жижиг бизнест нь нэмэр болох магадлалтай юм.

2015.07.24

Дэмжсэн ( 3 )

Дэмжихгүй ( 0 )

Б.Хонгорзул "Маш чухал хүн" ХХК Маркетинг менежер

Энэ хуулийн төслийг дэмжиж байна. Насаараа хөдөлмөрлөж арай гэж хэдэн төгрөг олоод түүнийхээ үр шимийг ч үзэж чадахгүй нас бардаг хүмүүс олон байна. Үүний цаана нас барсан хүмүүсийн гэр бүлийн гишүүд маш ихээр хохирдог. Жишээлбэл: Насаараа гэртээ үр хүүхдээ харж байсан эхнэр нь нөхрөө нас барсны дараа хаана ямар газар очиж ажил хийх вэ гэдэг асуудал болно. Хүүхдээ гэртээ харсан гээд хэн ч тэр хүнд зүгээр цалин өгөхгүй учир Хамтын тэтгэвэрийн мөнгөөрөө цаашид амьдрах боломжтой болно гэсэн үг.

2015.08.12

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

Г.Баасан Монголын Ахмадын Чөлөөт Холбоо Тэргүүн

Монголын Чөлөөт ахмадын холбоонд ирсэн 1530 ахмадын 100% нь хамтын тэтгэврийн хуулийг дэмжиж хуульчлах хэрэгтэй гэж санал өгсөн байна.

2015.08.27

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

Г.Баасан Монголын Ахмадын Чөлөөт Холбоо Тэргүүн

Хамтын тэтгэвэр авах эрхийг хуульчлах. МАЧХ-ны ахмадуудаас ирсэн саналаас

2015.08.31

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

Ч.Буяндалай ИЗОУИС-ийн Нягтлан бодох бүртгэлийн багш

Мэдээж энэхүү хуулийн төслийг дэмжиж байна. Харин хэрэгжиж хугацааг нь наашлуулан 2016 оноос болгосон бол илүү байх байсан санагдана. Учир нь нэг жилийн өмнө ч гэсэн хэрэгтэй хуулиуд хэрэгжээд эхэлбэл тэтгэвэр гараад насаараа төлсөн тэтгэвэрийн даатгалынхаа ач шимийг үзэхийг хүсэж буй, үзэж амжилгүй нас барж буй хүмүүсийн ар гэр хань ижилд нь хичнээн их тус дэм болох болоо гэж бодно.

2015.12.24

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

С.Амгаа ХААИС ЭЗБС багш, профессор

Энэ хуулийн төслийг дэмжиж байна. Ингэснээр гол нь эмэгтэйчүүдийн эрх ашиг хамгаалагдах боломж бүрдэж байна.

2016.03.07

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

2 дугаар зүйл..

Хамтын тэтгэврийн тухай хууль тогтоомж

2.1.Хамтын тэтгэврийн тухай хууль тогтоомж нь Нийгмийн даатгалын тухай хууль, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл..

Хуулийн үйлчлэх хүрээ

3.1. Энэ хуулийн үйлчлэлд дараах иргэн хамаарна:

3.1.1. Энэ хуулийн 3.2-т заасан нөхцлийг хангасан нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авагч Монгол улсын иргэн:

3.1.2. Гэр бүл болсноос хойш 10 буюу түүнээс дээш жил нэг гэрт хамт амьдарсан эхнэр, нөхөр:

3.2. Энэ хуулийн 3.1.2-т "гэр бүл болсноос хойш 10 буюу түүнээс дээш жил нэг гэрт хамт амьдарсан эхнэр, нөхөр" гэдэгт гэр бүл болохоос өмнө буюу гэр бүл болсноос хойш эхнэр нөхөр хоёулаа тус бүр 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн,өндөр насны тэтгэвэр тогтоолгохоосоо өмнө хамгийн багадаа 10 буюу түүнээс дээш жил нэг гэрт хамтран амьдарч гэр бүлээ баталгаажуулсан эхнэр, нөхөр хамаарна.

3.3. Энэ хуулийн үйлчлэлд дараах иргэн хамаарахгүй:

3.3.1. өндөр насны тэтгэвэр тогтоолгохоосоо өмнө хамгийн багадаа 10 буюу түүнээс дээш жил нэг гэрт хамтран амьдарч гэр бүлээ баталгаажуулаагүй

3.3.2. гэр бүлийн баталгаатай мөртлөө тусдаа амьдардаг эхнэр, нөхөр:

3.3.3. 20 ба түүнээс дээш насны зөрөөтэй, дахин гэр бүл болж хамт амьдарсан.

Б.Сувд vip76.mn

Хамгийн гол нь хууль ёсны хамтын амьдрал үүсгэсэн гэр бүл байвал их тохиромжтой юм.

2015.07.24

Дэмжсэн ( 2 )

Дэмжихгүй ( 0 )

Нэг асуудал байна. Хэрэв нөхөр юмуу эхнэрийн аль нэг нь 20-иос доошгүй жил ажиллаж нийгмийн даатгал, татвар төлөөд явтал гэртээ үр хүүхдээ харж байгаа эхнэр нөхөр нь нийгмийн даатгалаа хагас дутуу төлсөн бол авахгүй гэсэн үгүү. заавал 2лаа ажил хийнэ гэж үү. 2уул 2лаа хамтран ажиллаж бүр тэр дундаа 20 жил ажилласан байх гэвэл энэ бол худлаа хэн нэг нь хохироод үлдэх юм бишүү

2015.08.25

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

Ш.Норовсамбуу Дархан сангийн Төгсбуянт ТББ-ын Тэргүүн.

Эхнэр нь тэтгэврээсээ татгалзаж нөхрийнхөө тэтгэврийг авна гэдэг чинь нэг тийм ямар ч ялгаагүй юм бишүү өөрийнхөө тэтгэврийг авч бас нөхрийнхөө ядаж 70 хувьийг хүртэх хэрэгтэй яагаад ийм хийдэлтэй хууль батлах гээд байдаг байнаааа

2015.08.25

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

4 дүгээр зүйл..

Хамтын тэтгэврийг тооцох тухай

4.1. Энэ хуулийн 3.1-д заасан эхнэр,нөхөр нь нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх нь үүссэн байна.

4.2. Хамтын тэтгэвэр олгох ажлыг нийгмийн даатгалын төв байгууллага зохион байгуулна.

4.3. Хамтын тэтгэвэр авахыг хүссэн иргэн өргөдөл, хүсэлтээ энэ хуулийн 6.1-д заасан баримт бичгийн хамт харьяа аймаг нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын газар, хэлтэст өгнө.

4.4. Харьяалах нийгмийн даатгалын байгууллага нь иргэний хүсэлтийг хүлээн авч бүрдэл хангагдсан гэж үзвэл тухайн тэтгэврийг үргэжлүүлэн олгох шийдвэр гаргаж "Тэтгэврийн давхар эрхийн гэрчилгээ" олгоно.

4.5. Хамтын тэтгэвэр авах эрх үүссэн иргэний нэгдсэн бүртгэлийг Нийгмийн даатгалын Ерөнхий газрын тэтгэврийн мэдээллийн цахим санд байршуулна.

4.6. Хамтын тэтгэвэр авах эрх үүссэн иргэний тухай мэдээлэл үнэн зөв орсон, үргэлжлэх хугацаа, олгогдож байгаа эсэх, дуусгавар болох хугацаа зэрэгт нийгмийн даатгалын төв байгууллага хяналт тавьж ажиллана.

5 дугаар зүйл..

Хамтын тэтгэврийн хэмжээ, олгох хугацаа

5.1. Хамтын тэтгэвэр авах эрх үүсч " тэтгэврийн хамтын эрхийн гэрчилгээ" олгогдсон иргэнд гэр бүлийн гишүүнийх нь амьд сэрүүн байх үедээ авч байсан тэтгэврийн 70 хувьтай тэнцэх хэмжааний тэтгэврийг олгоно.

5.2. Иргэний өргөдөл, хүсэлтийн дагуу бичиг баримтын бүрдүүлэлт хангагдаж "тэтгэврийн давхар эрхийн гэрчилгээ" авсан

Б.Сувд vip76.mn

70 хувь гэдэг бол бага ядаж 80 хувьтай тэнцэх мөн тухайн эхнэр, нөхөр нь хувийн өөрийн тэтгэврээ заавал давхар авах ёстой гэж бодож байна.

2015.07.24

Дэмжсэн ( 1 )

Дэмжихгүй ( 0 )

6 дугаар зүйл..

Бүрдүүлэх баримт бичиг

6.1. Энэ хуулийн 3.1-д заасан эхнэр, нөхөр дор дурдсан баримт бичгийг бүрдүүлж, харъяа дүүргийн нийгмийн даатгалын байгууллага, эсхүл сумын нийгмийн ажилтанд өгнө:

6.1.1. хамтын тэтгэвэр авахыг хүссэн иргэний өргөдөл, хүсэлт

6.1.2. гэр бүлийн баталгааг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

6.1.3. нас барсан эхнэр, нөхрийн тэтгэвэр авч байсныг гэрчлэх тэтгэврийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар:

6.1.4. эхнэр, нөхрийн нас барсныг тогтоосон гэрчилгээг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

6.1.5. оршин сууж байгаа газрын сум, хорооны засаг даргын тодорхойлолт:

7 дугаар зүйл..

Бусад

7.1. "Тэтгэврийн хамтын эрхийн гэрчилгээ"-г бусдад худалдах, бэлэглэх буюу барьцаалах, гэрээслэх эрхгүй.

7.2. Хамтын тэтгэвэр авах иргэний эрх өөрийн амьд сэрүүн байх хугацааны тэршид үргэлжилнэ.

тэгээд хамтран амьдрагч нь нас барсан тохиолдолд хамтын тэтгэвэрээ нөгөөх нь авахгүй гэсэн үг үү

2015.08.21

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

Ш.Норовсамбуу Дархан сангийн Төгсбуянт ТББ-ын Тэргүүн.

30 жил ханилсан ханийн хөдөлмөр салхинд хийсэж байхад энэ хувилбарийг илүү сайжруулж батлах хэрэгтэй байна

2015.08.25

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

8 дугаар зүйл..

Хууль хүчин төгөлдөр болох

8.1. Энэ хуулийг 2015 оны        дүгээр сарын        -ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.