Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай

Нэмэлт өөрчлөлт (Баривчлах шийтгэлийг оногдуулах эрх бүхий албан тушаалтныг тодорхой болгох)
Өргөн барьсан: 2016-04-28

Буцаасан, хүчингүй болсон

Хуулийн төсөлд саналаа өгнө үү

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ.

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.

Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахэрх зүйн үндсийг тодорхойлж, холбогдох харилцааг зохицуулахад оршино.                                                                                                                                                                                               

2 дугаар зүйл..

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж

2.1. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль,[1] энэ хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.


[1] Монгол Улсын Үндсэн хууль-“Төрийн мэдээлэл”эмхтгэлийн 1992 оны 1 дүгээрт нийтлэгдсэн.

3 дугаар зүйл. .

Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1. “тээврийн хэрэгсэл” гэдэгт хүн ба ачаа, суурилагдсан тоног төхөөрөмжийг замаар тээвэрлэхэд зориулсан хэрэгслийг;

3.1.2. “механикжсан тээврийн хэрэгсэл” гэдэгт мопедоос бусад хөдөлгүүрээр тоноглогдсон тээврийн хэрэгслийг;

3.1.3. “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүнийг. Жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг жолоочид хамааруулна;

3.1.4. “зам” гэж тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газрыг. Зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна;

3.1.5. “замын хөдөлгөөн” гэжнийтийн хэрэгцээний зам дээр явганаар болон тээврийн хэрэгслээр хүн ба ачаа шилжих үйл ажиллагааг;

3.1.6. “зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалынхохирол учрах явдлыг;

3.1.7. “замын хөдөлгөөнд оролцогч” гэжзамаар явж байгаа жолооч, тээврийн хэрэгслээр зорчигч, явган зорчигчийг;

3.1.8. “замын хөдөлгөөний аюулгүй байдал” гэжзамын хөдөлгөөнд оролцогчдыг зам тээврийн осол, түүнээс үүдэн гарах хор уршгаас хамгаалсан байдлыг;

3.1.9. “замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах” гэж зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, ослоос үүдэн гарах хохирлыг багасгахад чиглэсэн үйл ажиллагааг;

3.1.10. “замын хөдөлгөөний зохион байгуулалт” гэж замын хөдөлгөөнийг удирдан явуулахад чиглэсэн  цогц үйл ажиллагааг;

3.1.11. “явган зорчигч” гэж замаар явган яваа /зам дээр ажил үүрэг гүйцэтгэж яваагаас бусад/ хүнийг. Жагсаалаар яваа болон хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэртэй, мөн тэрэг түрж, чарга чирж, мотоцикл, мопед, унадаг дугуйг хөтөлж замаар яваа хүнийг явган зорчигчид хамааруулна.

4 дүгээр зүйл. .

Замын хөдөлгөөний нэгдсэн журам

4.1. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр бүх нийтээр дагаж мөрдөх хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно.

4.2. Замын хөдөлгөөний дүрмийг Засгийн газар батална.

4.3. Замын хөдөлгөөний дүрэмд механикжсан тээврийн хэрэгслийн ангилал, тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох насны хязгаар, замын хөдөлгөөнд оролцогчдын үүрэг, явганаар болон тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцох журам, холбогдох стандартаар тогтоосон замын хөдөлгөөн зохицуулах дохио, замын тэмдэг, тэмдэглэлийн загвар, утга агуулга, тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт, тээврийн хэрэгслийн таних тэмдгийн загвар, хэрэглэх журмыг тусгана.

ХОЁРДУГААР БҮЛЭГ.

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХАД ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭРЭГЖҮҮЛЭХ ЭРХ, ҮҮРЭГ

5 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын бүрэн эрх

5.1. Монгол Улсын Их Хурал замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.1.1. замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах төрийн бодлогыг тодорхойлох, хууль тогтоомжийг батлах;

5.1.2. замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах;

5.1.3. замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар жил бүрийн нэгдүгээр улиралд холбогдох байнгын хороогоор хэлэлцэж, санал дүгнэлт гаргах, холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг болгох.

6 дугаар зүйл..

Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрх

6.1. Монгол Улсын Засгийн газар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

6.1.1. замын хөдөлгөөний аюулгүй байдлын хангахад чиглэсэн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах

6.1.2. замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратеги, хөтөлбөр батлах;

6.1.3. замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээг санхүүжүүлэх;

6.1.4. замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад төрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны уялдааг хангах;

6.1.5. замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх;

6.1.6. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн бүтэц бүрэлдэхүүн, зохион байгуулалт,  дүрмийг батлах.

7 дугаар зүйл..

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл

7.1. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулах үүргийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл /цаашид “Үндэсний зөвлөл” гэх/ хэрэгжүүлнэ.

7.2. Үндэсний зөвлөлийн дарга нь Ерөнхий сайд  байна.

7.3. Үндэсний зөвлөл нь Улсын Их Хуралд ажлаа жилд нэг удаа тайлагнана.

7.4. Үндэсний зөвлөл нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдох чиг үүргийг хэрэгжүүлдэг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга болон мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын удирдлагын  төлөөллийн тэнцүү  оролцоог хангасан, орон тооны бус бүрэлдэхүүнтэй байна.

7.5. Үндэсний зөвлөл нь орон тооны ажлын албатай байна.

7.6. Үндэсний зөвлөл нь дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

 7.6.1. замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратеги, хөтөлбөр, холбогдох дүрэм журмын төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах;

 7.6.2. замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад төрийн болон төрийн бус байгууллага,  иргэдийн хамтын ажиллагааг уялдуулан зохион байгуулах;

7.6.3. замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, замынхөдөлгөөний зохион байгуулалтыг оновчтой болгоход чиглэсэн үйл ажиллагаанд шинжлэх ухааны ололт дэвшил, дэвшилтэт техник технологийг ашиглах ажлыг зохион байгуулах;

7.6.4. замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар үүрэг чиглэл өгөх, зөвлөмж гаргах, ажлын хэсэг байгуулах;

7.6.5. замын хөдөлгөөний аюулгүй байдлын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг нэгтгэх, дүн шинжилгээ хийх, чиг үүрэг өгөх, тайлан мэдээ гаргах;

7.6.6. замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх мэдлэг олгох сургалтыг сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт тусгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;

7.6.7. замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон хууль, тогтоомж, шийдвэр, стандарт, зөвлөмжийн  хэрэгжилтийг хянах,  шаардлага тавих

7.6.8. байгууллага, албан тушаалтнаас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон мэдээлэл, судалгаа, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг үнэ төлбөргүйгээр гаргуулан авах, танилцах, мэргэжлийн дүгнэлт, магадлагаа гаргуулах;

7.6.9. иргэдэд замын хөдөлгөөнд аюулгүй оролцохыг сурталчлах, бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр санамж, зөвлөгөө үнэ төлбөргүй нийтлэх, нэвтрүүлэх, түгээхийг үүрэг болгох, хэрэгжилтэд хяналт тавих;

7.6.10.  хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

8 дугаар зүйл. .

Цагдаагийн байгууллагын эрх, үүрэг

8.1. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад цагдаагийн байгууллага  дараах үүргийг гүйцэтгэнэ:

8.1.1. замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон нийтээр дагаж мөрдөх дүрэм, журмын хэрэгжилтэд хяналт тавих;

8.1.2. замын хөдөлгөөнд оролцогчдын хэвийн, аюулгүй зорчих нөхцөлийг хангах зорилгоор замын хөдөлгөөнийг зохицуулах.

8.2. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад цагдаагийн байгууллага дараах эрхтэй байна

8.2.1. замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйлдэл нөхцөлийг таслан зогсоох үндэслэлээр тээврийн хэрэгслийг албадан зогсоох, дайчлах, түр саатуулах, зөөж шилжүүлэх

8.2.2. замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор хөдөлгөөний урсгал чиглэлийг түр өөрчлөх, хязгаарлах, хаах;

8.2.3. жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг зориулалтын техник, хэрэгсэл ашиглан шалгаж тогтоох

8.2.4. замын хөдөлгөөний дүрэм, энэ хуулийн холбогдох заалтыг зөрчсөн этгээдэд хуульд заасны дагуу захиргааны хариуцлага хүлээлгэх, зөрчлийн оноо тооцох.

8.3. Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах болон бэлэн бус хэлбэрээр торгууль ногдуулах, зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

8.3.1. Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журамд эргүүлийн чиглэлийн хяналтын бүсийг тогтоох, хяналтын арга, хэлбэр, зам замын байгуулж, хөдөлгөөн зохион байгуулах техник хэрэгсэл, тээврийн хэрэгсэлд хяналт тавих, зөрчлийг бүртгэж шийдвэрлэх үйл ажиллагаа,  зам тээврийн ослын газрыг хамгаалах, тээврийн хэрэгслийг дайчлах, албадан зогсоох, эрэн сурвалжлах, тээврийн хэрэгслийг түр саатуулах, зөөж шилжүүлэх, замын хөдөлгөөнд хяналт тавихад хөтлөх бүртгэл, судалгаа, маягтын загварыг тусгана.

8.3.2. Бэлэн бус хэлбэрээр торгууль ногдуулах журамд торгууль ногдуулах, шийдвэрлэх, гүйцэтгэлд тавих хяналт, торгуулийн хуудасны загвар, бүртгэл, мэдээллийн сангийн асуудлыг тусгана.

8.3.3. Зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журамд зөрчил тус бүрт тооцох оноо болон онооны нийт хэмжээ, оноог тооцох үндэслэл, хариуцлага,  мэдээллийг иргэнд хүргэх асуудлыг тусгана.

9 дүгээр зүйл..

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын эрх, үүрэг

9.1. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах эрхтэй байна:

91.1. харьяа орон нутгийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх

9.1.2. замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх;

9.1.3. Цагдаагийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан олон нийтийн цагдаагийн ажилтанг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр харьяа нутаг дэвсгэртээ ажиллуулах.

9.2. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал дараах үүргийг хэрэгжүүлнэ:

9.2.1. зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх урт болон богино хугацааны хөтөлбөр батлах;

9.2.2. харьяа нутаг дэвсгэрийнхээ замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын хэрэгжилтийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хянан шалгах;

9.2.3. харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаа /байр/ ажиллуулах шийдвэр гаргах.

9.3. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах  эрхтэй байна:

9.3.1. харьяа нутаг дэвсгэрийнхээ нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн явах чиглэл, зогсоолын байршлыг тогтоох , өөрчлөх;

9.3.2. зам, түүний ойролцоо худалдаа үйлчилгээ явуулах, уралдаан тэмцээн, жагсаал, цуглаан, бусад арга хэмжээ зохион байгуулахад зөвшөөрөл олгох.

9.4. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах  үүргийг хэрэгжүүлнэ:

9.4.1. зам тээврийн осол, хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх;

9.4.2. замын хөдөлгөөний түгжрэл, саатлын шалтгаан, нөхцөлийг судалж, түүнийг арилгахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх;

9.4.3. иргэдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах;

9.4.4. тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаахуулийн этгээд, иргэнд замыг цэвэрлэх, бохирдол, цас мөсийг арилгахыг үүрэг болгох;

9.4.5. харьяа нутаг дэвсгэрийнхээ зам, замын байгууламж гэрэлтүүлэг, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийн бүрэн бүтэн байдал, хөдөлгөөний зохион байгуулалт, аюулгүй байдалд хяналт тавьж, илэрсэн зөрчил, иргэдийн санал, гомдлыг холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдэгдэж, шаардлагатай арга хэмжээг авахуулах;

9.4.6. зам, замын байгууламжийг шинээр барих, өргөтгөх, засварлах, тоноглох, замын гэрэлтүүлэг, тэмдэг, тэмдэглэл хийх ажил нь холбогдох хууль тогтоомж, эрх зүйн акт, байгал орчны болон хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагад нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах;

9.4.7. харьяа нутаг дэвсгэрийнхээ замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын хэрэгжилтийг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд жилд хоёроос доошгүй удаа тайлагнах.

10 дугаар зүйл..

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан

10.1. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан нь дараах төрөлжсөн сангуудаас бүрдэнэ:

10.1.1. тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн санд механикжсан тээврийн хэрэгслийн улсын бүртгэл, шилжилт хөдөлгөөн, ашиглалт, засвар, оношлогооны бүртгэл, мэдээллийг хамруулах;

10.1.2. зам, замын байгууламжийн эвдрэл, гэмтлийн бүртгэл, мэдээллийн санд замын хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй зам, замын байгууламжийн төлөв байдал, эвдрэл, гэмтлийн  бүртгэл, мэдээллийг хамруулах;

10.1.3. жолоочийн бүртгэл, мэдээллийн санд жолоочийн үнэмлэх дээрх мэдээллийн бүртгэл, мэдээллийг хамруулах;

10.1.4. жолооч бэлтгэх сургалтын байгууллагын бүртгэл, мэдээллийн санд жолооч бэлтгэх сургалтын байгууллага, түүний сургалтын материаллаг бааз, хүний нөөц  болон суралцагсдын бүртгэл, мэдээллийг хамруулах;

10.1.5. зам тээврийн осол, хэрэг, зөрчлийн бүртгэл, мэдээллийн санд зам тээврийн осол, түүнээс учирсан хохирол, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зөрчлийн тоо бүртгэл, мэдээллийг хамруулах;

10.1.6. жолоочийн эрүүл мэнд, зам тээврийн осолд өртөгсдийн бүртгэл, мэдээллийн санд механикжсан тээврийн хэрэгслийн жолоочийн эрүүл мэндийн үзлэгийн дүгнэлт, зам тээврийн ослын улмаас гэмтсэн, нас барсан хүний тоо бүртгэл, мэдээллийг хамруулах; 

10.1.7. жолоочийн даатгалын мэдээллийн санд даатгалын гэрээ, даатгалын тохиолдол, хохирогчид олгосон нөхөн төлбөр, даатгагч, даатгуулагч, хохирогчийн болон жолоочийн даатгалтай холбоотой бусад бүртгэл, мэдээллийг хамруулах;

10.1.8. авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын бүртгэл, мэдээллийн санд тухайн төрлийн татварын бүртгэл, мэдээллийг хамруулах.

10.2. Энэ хуулийн 10.1.1-д заасан санг автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, энэ хуулийн 10.1.2-д заасан санг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага; энэ хуулийн 10.1.3-д заасан санг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, энэ хуулийн 10.1.4-д заасан санг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, 10.1.5-д заасан санг Цагдаагийн байгууллага, энэ хуулийн 10.1.6-д заасан санг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, энэ хуулийн 10.1.7-д заасан санг  Санхүүгийн зохицуулах хороо, энэ хуулийн 10.1.8-д заасан санг татварын асуудал эрхэлсэн төрийн байгууллага тус тус хариуцан хөтөлнө.

10.3. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын бүртгэл мэдээллийн нэгдсэн сан болон түүний төрөлжсөн сангуудыг хөтлөх, уг сангаас мэдээлэл, лавлагаа өгөхтэй холбогдсон харилцааг зохицуулах журмыг Үндэсний зөвлөл батална.

10.4. Зам тээврийн осол, хэрэг, зөрчлийн бүртгэл мэдээллийн сангийн бүртгэл, мэдээлэлд үндэслэн жолоочийн зөрчлийн оноог тооцно.

10.5. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын бүртгэл, мэдээллийн сангаас иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 10.3-т заасан журмын дагуу  шаардлагатай мэдээлэл, лавлагаа авч болно.

11 дүгээр зүйл..

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ

11.1. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хүний амь насыг аврахад чиглэсэн эмнэлгийн дор дурдсан тусламж, үйлчилгээг зохион байгуулж хэрэгжүүлнэ

11.1.1. зам тээврийн осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх талаар иргэнд чиглэсэн сургалт, сурталчилгааны хөтөлбөр хэрэгжүүлэх

11.1.2. зам тээврийн осолд өртсөн хүнд эмнэлгийн тусламж үзүүлэх;

11.1.3. зам тээврийн осолд өртсөн хүнд үзүүлэх эмнэлгийн байгууллагын яаралтай тусламж, үйлчилгээ, нөхөн сэргээх эмчилгээний чанар, шуурхай байдлыг хангах;

11.1.4. зам тээврийн осолд өртсөн хүнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх эмнэлэг, анхны тусламжийн цэг, харьяалагдах нутаг дэвсгэрийг тодорхойлох, ажиллах нөхцөл боломжоор хангах;

11.1.5. тээврийн хэрэгслийн жолооч болон жолооч бэлтгэх сургалтад хамрагдах иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах;

11.2. Жолоочийн эрүүл мэндэд тавих шаардлага, жолоочийн эрүүл мэндийн үзлэг явуулах журам, үзлэгийн хуудасны загвар, үзлэг явуулах эрх бүхий эмнэлгийн байгууллагын жагсаалт, тээврийн хэрэгсэл жолоодоход харшлах эм, бэлдмэл, тээврийн хэрэгсэлд байх эмийн сангийн иж бүрдлийн жагсаалт, зам тээврийн осолд өртөгсдөд эмнэлгийн тусламж үзүүлэх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

11.3. Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн эсэх, зам тээврийн ослын улмаас гэмтсэн,  нас барсан хүний тоо бүртгэх зааврыг эрүүл мэндийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

ГУРАВДУГААР БҮЛЭГ.

ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ЭРХ, ҮҮРЭГ

12 дугаар зүйл.

Замын хөдөлгөөнд оролцогчийн эрх, үүрэг

12.1. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай үндэсний хууль тогтоомж болон Монгол Улсын олон улсын гэрээ, хэлэлцээрийг хэрэгжүүлж, замын хөдөлгөөнд  оролцогчийн замын хөдөлгөөнд аюулгүй оролцох эрхийг хуулиар хамгаална.

12.2. замын хөдөлгөөнд оролцогч нь дараах эрхийг эдэлнэ;

12.1.1. Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан саадгүй зорчих;

12.1.2. замын хөдөлгөөнд аюулгүй оролцох нөхцөлөө хангуулахаар төрийн холбогдох байгууллага, албан тушаалтанд шаардлага тавих;

12.1.3. зам тээврийн ослын үед эмнэлгийн болон авран хамгаалах бусад яаралтай тусламжийг холбогдох төрийн байгууллага, хариуцсан этгээдээс үнэ төлбөргүй авах;

12.1.4. зам тээврийн ослын улмаас учирсан хохирлоо хууль тогтоомжид заасны дагуу  нөхөн төлүүлэх;

12.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх акт, замын хөдөлгөөний дүрмийг биелүүлэх үүрэгтэй.

13 дугаар зүйл. .

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг

13.1. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, хуулийн этгээд дараах эрхийг эдэлнэ:

13.1.1. холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас замын хөдөлгөөнд хязгаарлалт буюу хориглолт тогтоосон шалтгаан, нөхцөл, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн аливаа техник хэрэгсэл, ажил, үйлчилгээний талаар  мэдээлэл авах;

13.1.2. замын эвдрэл, гэмтлийг засах,  бохирдол, цас мөс  цэвэрлэхийг холбогдох байгууллага, албан тушаалтнаас шаардах;

13.2. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ:

13.2.1. замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх;

13.2.2. зам тээврийн осолд өртсөн хүнд яаралтай анхан шатны тусламж үзүүлэх;

13.2.3. замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ явганаар болон тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохгүй байх;

13.2.4. зам дээр болон түүний ойр орчимд ажил, үйлчилгээ хийхдээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах;

13.2.5. замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар холбогдох байгууллагад шуурхай мэдээлэх;

13.2.6. иргэн, хуулийн этгээд оршин байгаа газарт хамаарах замын  бохирдол, цас мөсийг  цэвэрлэх;

13.2.7. 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтанд үүрэг болгох;

13.2.8. замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар эрх бүхий этгээдээс тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх.

13.3. Иргэн, хуулийн этгээд нь замын хөдөлгөөнд оролцогчдод хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчихийг аливаа хэлбэрээр албадан тулгах, дэмжихийг хориглоно.

13.4. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр тээврийн хэрэгсэл ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар дараах үүргийг хүлээнэ:

13.4.1. жолоочийн ажил үүргийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагад нийцүүлэн зохион байгуулах;

13.4.2. жолоочийн хөдөлмөр, амралтын горимыг байгууллагын дотоод дүрэм, журам холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн баталж хэрэгжүүлэх;

13.4.3. жолоочийг мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэх боломжоор хангах;

13.4.4. жолооч нарын замын хөдөлгөөний соёл, мэргэжлийн ур чадвар, ёс зүйн харилцааны зохицуулалтыг байгууллагын дотоод дүрэм, журамд тусган, хэрэгжилтийг хангах.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ.

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ ЭРХ

14 дүгээр зүйл.

Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх

14.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалт, жолоодох эрхийн шалгалт авах үйл ажиллагааг Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх, жолоодох эрхийн шалгалт авах журмаар зохицуулна.

14.2. Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх журам,  сургалтын хөтөлбөрийг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, хэрэгжилтэнд хяналт тавина. 

14.3. Жолоодох эрхийн шалгалт авах журмыг хөдөлмөрийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална. 

14.4. Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллагын  стандарт, жолоодох эрхийн шалгалтын төвийн стандартыг  стандартчлалын төв байгууллага батална

14.5. Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх үйл ажиллагааг зохион байгуулахдаа тухайн мэргэжлийн сургалтыг удирдлага, зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий төрийн бус байгууллагаар  дараах ажил үүргийг гүйцэтгүүлнэ:

14.5.1. тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллагын стандарт, жолоодох эрхийн шалгалтын төвийн стандарт, сургалтын стандарт боловсруулах;

14.5.2. тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллагыг магадлан итгэмжлэх, үйл ажиллагаанд нь үнэлгээ, дүгнэлт хийх;

14.5.3. жолоодох эрхийн төвийн үйл ажиллагааг зохион байгуулах.

14.6. тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл нь сургалтыг хангалтгүй зохион байгуулсан эсхүл, бэлтгэсэн жолоочийн зөрчлийн онооны бүртгэл болно.

14.7. Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын онолын мэдлэгийг иргэн бие даан эзэмшиж болох бөгөөд дадлагын хичээлийн  нийт багц цагийг дадлагын талбай, замын хөдөлгөөнд гүйцэтгэснээр жолоодох эрхийн шалгалтанд орох эрх үүснэ.

15 дугаар зүйл. .

Тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгох

15.1. Дараах шаардлагыг хангасан иргэнд механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгоно:

15.1.1. тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий насанд хүрсэн;

15.1.2. тээврийн хэрэгсэл жолоодоход эрүүл мэндийн хувьд тэнцсэн;

15.1.3. тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтад тэнцсэн.

15.2. Механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жолоочийн үнэмлэхээр баталгаажуулна.

15.3. Жолоочийн болон олон улсын жолоочийн үнэмлэхийг хэвлэж олгох, бүртгэх ажлыг Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хариуцан гүйцэтгэнэ.

15.4. Жолоочийн үнэмлэх олгох журам, үнэмлэхийн загвар, үнийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

16 дугаар зүйл..

Олон улсын жолоочийн үнэмлэх олгох

16.1. Монгол Улсын олон улсын жолоочийн үнэмлэхийг Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцид нийцүүлэн, жолоочийн үнэмлэх дээр үндэслэн олгоно.

16.2. Монгол Улсын олон улсын жолоочийн үнэмлэх нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хүчингүй байна.

17 дугаар зүйл..

Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хүчинтэй байх

17.1. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр тус улсын харьяат иргэн зөвхөн Монгол Улсын жолоочийн үнэмлэхээр механикжсан тээврийн хэрэгсэл жолоодохыг /жолоодлогын дадлага хийх тохиолдол хамаарахгүй/  зөвшөөрнө

17.2. Монгол Улсын жолоочийн үнэмлэхийг 10 жил, Монгол улсын олон улсын жолоочийн үнэмлэхийг 3 жилийн хүчинтэй хугацаатайгаар олгоно. Олон улсын жолоочийн үнэмлэхийг олгох үед тухайн жолоочийн үнэмлэхийн хүчинтэй хугацаа 3 жилээс хэтрэхгүй байвал уг хугацаагаар хязгаарлана.

17.3. Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцийн гишүүн орноос олгогдсон бөгөөд уг конвенцэд нийцсэн жолоочийн буюу олон улсын жолоочийн хүчин төгөлдөр үнэмлэхээр гадаадын харьяат иргэн  Монгол Улсын нутаг дэвсгэрт нэвтэрснээс хойш нэг жилийн хугацаанд тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодож болно.

17.4. Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцийн гишүүн бус орноос олгогдсон жолоочийн болон олон улсын жолоочийн үнэмлэхээр Монгол Улсын нутаг дэвсгэрт механикжсан тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.

18 дугаар зүйл..

Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, эрх сэргээх үндэслэл

18.1. Дараах тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болно:

18.1.1. жолоочийн үнэмлэхийн хүчинтэй байх хугацаа дууссан;

18.1.2. жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодоход эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй нь эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон;

18.1.3. зөрчлийн оноо тогтоосон хязгаарт хүрсэн

18.1.4. тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг холбогдох хуульд заасны дагуу хассан

18.2. Жолоочийн үнэмлэх хүчингүй болсон тохиолдолд тухайн иргэний олон улсын жолоочийн үнэмлэхийг хүчингүйд тооцно.

18.3. Дараах тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээнэ:

18.3.1. жолоочийн үнэмлэхийг зохих журмын дагуу сунгуулсан;

18.3.2. жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодоход эрүүл мэндийн хувьд тэнцэх нь эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон;

18.3.3. тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг хассан хугацаа  дуусгавар болсон нь эрх сэргээх үндэслэл болно.  

18.4. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, эрх сэргээх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

ТАВДУГААР БҮЛЭГ.

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХАД БАРИМТЛАХ ТЕХНИКИЙН ЕРӨНХИЙ ШААРДЛАГА

19 дүгээр зүйл.

Зам, замын байгууламжийгтөлөвлөх, барих, өргөтгөх, засварлах, арчлан хамгаалахад замын    хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндсэн шаардлага

19.1. Зам, замын байгууламжийг төлөвлөх, барих, өргөтгөх, засварлах, арчлан хамгаалах ажилнь хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагад нийцсэн байна.

19.2. Зам, замын байгууламжийг төлөвлөх, барих, өргөтгөх, засварлах, арчлан хамгаалах ажил нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн хууль тогтоомж, техникийн норм, дүрэм, стандартад нийцэж байгаа эсэхэдтухайн холбогдох хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хяналт тавина.

19.3. Зам, замын байгууламжийг төлөвлөх, барих, өргөтгөх, засварлах, арчлан хамгаалахад замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх инженерийн шийдэл гаргахыг хориглоно.

19.4. Зам, замын байгууламжийг төлөвлөх, барих, өргөтгөх, засварлах ажлыг замын хөдөлгөөний аюулгүй байдлын холбогдох шаардлагад нийцүүлэх үүргийг авто замын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хариуцна.

20 дугаар зүйл..

Замын хөдөлгөөнийг зохион байгуулахад замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах шаардлага

20.1. Замын хөдөлгөөн зохион байгуулах үйл ажиллагааг тухайн орон нутгийн авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хариуцан гүйцэтгэнэ.

20.2. Замын хөдөлгөөнийг зохион байгуулах болон түүний төсөл, бүдүүвчийг гүйцэтгэхэд  холбогдох хууль тогтоомж, техникийн норм, дүрэм, стандарт, Монгол Улсын олон улсын гэрээний заалтыг мөрдлөг болгон, шинжлэх ухааны үндэслэл, тооцоо, судалгаа, дэвшилтэт технологи, техник хэрэгсэл, инженерийн оновчтой шийдлийг иж бүрэн ашиглана.

20.3. Замын хөдөлгөөн зохион байгуулах техник хэрэгсэл, замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохионд тавих техникийн шаардлага, хэрэглэх дүрмийг үндэсний стандартаар тогтоож, стандартчиллын төв байгууллага батална.

20.4. Энэ хуулийн 8.2.2-д зааснаас бусад тохиолдолд тухайн авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлгүйгээр замын хөдөлгөөний зохион байгуулалт, урсгал, чиглэлийг өөрчлөх, хязгаарлах, хаахыг хориглоно.

20.5. Замын хөдөлгөөний зохион байгуулалтыг өөрчлөх, замын хөдөлгөөн зохицуулах, техник хэрэгсэл шинээр байрлуулах, солихын өмнө тухайн ажлыг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага замын хөдөлгөөнд оролцогчдод зохих тэмдэг, хэрэгслээр урьдчилан анхааруулж, олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр 48–аас доошгүй цагийн өмнө мэдэгдэнэ.

20.6. Замын хөдөлгөөний зохион байгуулалтад түүний аюулгүй байдлын түвшинг бууруулах байдлаар өөрчлөлт оруулахыг хориглоно.

21 дүгээр зүйл..

Тээврийн хэрэгсэл, түүний хийцийн бүрэлдэхүүн хэсэг, нэмэлт тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг үйлдвэрлэх, угсрах, импортлоход тавих шаардлага

21.1. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр замын хөдөлгөөнд оролцуулах  зорилгоор тус улсад үйлдвэрлэсэн, угсарсан тээврийн хэрэгсэл,  түүний хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөх хийцийн бүрэлдэхүүн хэсэг, нэмэлт тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл нь зохих техникийн норм, дүрэм, стандарт, замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангасан байх бөгөөд  шинжлэх ухааны холбогдох байгууллагын дүгнэлтээр баталгаажсан байна.

 21.2. Импортоор оруулж ирсэн тээврийн хэрэгсэл,   түүний хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөх хийцийн бүрэлдэхүүн хэсэг, нэмэлт тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл нь зохих техникийн норм, дүрэм, стандарт, замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангасан байх бөгөөд холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу техникийн хяналтын үзлэг оношлогооны дүгнэлт буюу  гэрчилгээгээр баталгаажсан байна.

21.3. Гадаад улсад ашиглахыг хориглосон тээврийн хэрэгсэл, түүний хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөх хийцийн бүрэлдэхүүн хэсэг, нэмэлт тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг Монгол Улсад импортоор оруулахыг хориглоно.

21.4. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын зохих шаардлага хангасныг гэрчлэх шинжлэх ухааны холбогдох байгууллага, эсхүл техникийн хяналтын үзлэг, оношлогооны дүгнэлтгүйгээр тухайн тээврийн хэрэгслийг бүртгэхийг хориглоно.

21.5. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөх эд анги, нэмэлт тоног төхөөрөмжийн хийцийг өөрчилсөн тохиолдолд техникийн хяналтын үзлэг, оношлогоог давтан хийлгэж гэрчилгээ авна.

22 дугаар зүйл. .

Тээврийн хэрэгслийг ашиглахад замын хөдөлгөөний   аюулгүй байдлыг хангах үндсэн шаардлага

22.1. Замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн техникийн үзүүлэлт нь хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангасан байвал зохино.

22.2. Тээврийн хэрэгслийн ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалтыг техникийн стандартаар тогтооно.

22.3. Тээврийн хэрэгслийн ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн хяналтыг авто тээврийн хяналтын улсын байцаагч хэрэгжүүлнэ.

22.4. Тээврийн хэрэгслийг эзэмшигч нь Монгол Улсад бүртгэлтэй механикжсан тээврийн хэрэгслийг ашиглалтын явцад тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт хамруулах үүрэгтэй.

22.5. Тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг, оношилгоог хийсэн хуулийн этгээд нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн үзүүлэлт замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагад нийцэж байгааг зохих баримт бичгээр баталгаажуулсан байна.

22.6. Замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийг техникийн хувьд бүрэн бүтэн байлгах үүргийг тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч/өмчлөгч/ буюу ашиглагч этгээд хүлээнэ.

23 дугаар зүйл. .

Тээврийн хэрэгсэлд техникийн үйлчилгээ, засвар хийхэдзамын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндсэн шаардлага

23.1. Тээврийн хэрэгсэлд хийсэн техникийн үйлчилгээ, засвар нь тухайн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд аюулгүй оролцох шаардлагыг бүрэн хангасан байвал зохино.

23.2. Тээврийн хэрэгсэлд техникийн үйлчилгээ, засварыг хийхдээ үйлдвэрлэгчээс тогтоосон техникийн норм, дүрэм, зааварчилгааг мөрдлөг болгоно.

23.3. Тээврийн хэрэгсэлд техникийн үйлчилгээ, засвар хийх үйл ажиллагааг Тээврийн хэрэгсэлд техникийн үйлчилгээ, засвар хийх журмаар зохицуулна.

23.4. Тээврийн хэрэгсэлд техникийн үйлчилгээ, засвар хийх журмыг автотээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

23.5. Тээврийн хэрэгсэлд техникийн үйлчилгээ, засвар хийх үйл ажиллагаа эрхлэн явуулах хуулийн этгээдэд тавих шаардлагыг үндэсний стандартаар тогтооно.

23.6. Тээврийн хэрэгсэлд техникийн үйлчилгээ, засвар хийсэн хуулийн этгээд нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн үзүүлэлт хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагад бүрэн нийцэж байгааг зохих баримт бичгээр баталгаажуулсан байна.

24 дүгээр зүйл. .

Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж замын хөдөлгөөнд оролцох

24.1.Хууль сахиулах, үндэсний аюулгүй байдал хангах байгууллага, төрийн тусгай хамгаалалт, хүн, мал эмнэлэг, цахилгаан, дулаан, ус суваг, холбоо, үйлдвэрлэлийн ослын шуурхай дуудлагын болон дохиолол хамгаалал, даатгалын шуурхай алба, хот тохижилт, тусгай зориулалтын чирэгч ачигч, техникийн хяналт болон замын арчлалт, засвар үйлчилгээ, хяналт шалгалтын зориулалттай шуурхай ажлын тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио хэрэглэж замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно.

24.2. Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

24.3. Тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглосон тээврийн хэрэгслийн өнгө, таних тэмдэг, бичлэг, дуут дохионы хөг ая, гэрэл дохионы өнгө, давтамжийг үндэсний стандартаар тогтооно.

24.4. Тусгай дуут болон гэрлэн дохио бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ.

ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧИГЧИД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА

25 дугаар зүйл.

Ерөнхий үндэслэл

25.1. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол энэ хуульд заасан захиргааны шийтгэлийг ногдуулна

.25.2. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдох стандартыг зөрчсөн этгээдэд тухайн холбогдох улсын хяналтын байцаагч холбогдох хуульд заасан захиргааны шийтгэлийг ногдуулна.

25.3. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хүлээлгэх мөнгөн торгуулийн шийтгэлийг бэлэн бус хэлбэрээр ногдуулна.

25.4. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэл ногдуулахдаа тухайн жолоочийн үнэмлэхийг хүчингүй болгож тасалбар бичиж өгнө.

25.5. Энэ хуулийн 31.2, 31.3, 32.2, 43.2, 52.1-д заасныг зөрчсөн этгээдэд захиргааны шийтгэл хүлээлгэхдээ тухайн тээврийн хэрэгслийг түр саатуулж болно.

25.6. Энэ бүлэгт дурдсан “тээврийн хэрэгсэл” гэдэгт механикжсан тээврийн хэрэгсэл болон түүний чиргүүлийг, “жолооч” гэдэгт механикжсан тээврийн хэрэгсэл жолоодож яваа этгээдийг тус тус ойлгоно.

26 дугаар зүйл. .

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд

26.1. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үед тээврийн хэрэгсэл жолоодсон болхөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

26.2. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) буюу эрхээ хасуулсан этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

27 дугаар зүйл. .

Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодох

27.1. Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгож, жолоодох эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл хүлээлгэнэ.

27.2. Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

27.3. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож,  долоо хоногоос гуч хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл хүлээлгэнэ.

27.4. Энэ зүйлийн 27.1 дэхь хэсэгт заасан зөрчлийг давтан үйлдсэн бол 30 хоногийн хугацаатай баривчлах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах шийтгэл хүлээлгэнэ.

28 дугаар зүйл..

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахгүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох

28.1. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

28.2. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан этгээдэд жолоогоо шилжүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

29 дүгээр зүйл. .

Тээврийн хэрэгслийн холбогдох баримт бичиггүй тээврийн жолоодох

29.1. Замын хөдөлгөөний дүрэмд заасан баримт бичиггүй тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

29.2. Жолооч Замын хөдөлгөөний дүрэмд заасан баримт бичиггүй этгээдэд тээврийн хэрэгслийг шилжүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

Joloonii unemlehee orhison martsan tohioldold 48000r torgoj baigaa n uneheer arai denduu yumaa torguuliin huudsan deer ni ter joloochiinh ni buh medeelel garchaad baihad torgood baihiin. Ingej torgoh yum bol ter unetei avsan apratnii hereg gej yu baigaan

2016.11.19

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

30 дугаар зүйл. .

Улсын бүртгэлд хамрагдаагүй, техникийн хяналтын үзлэгт оруулаагүй тээврийн хэрэгсэл жолоодох

30.1. Хууль тогтоомжид заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлээгүй, тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

30.2. Хууль тогтоомжид заасан журмын дагуу техникийн хяналтын үзлэгт оруулаагүй, тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

31 дүгээр зүйл. .

Улсын бүртгэлийн дугаарын зөрчилтэй тээврийн хэрэгсэл жолоодох

31.1. Улсын бүртгэлийн дугаар нь арилсан, бүдгэрсэн зэргээс үзэгдэх байдал нь муудсан, эсхүл дугаараа буруу байрлуулсан тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол улсын дугаарын тэмдгийг хурааж, иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

31.2. Улсын бүртгэлийн дугааргүй буюу дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

31.3. Улсын бүртгэлийн хуурамч дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх төгрөгөөр торгож, нэг жилийн хугацаагаар эрхийг хасах, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

Бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодох

32.1. Энэ зүйлийн 32.2, 32.3 дахь хэсэгт зааснаас бусад ашиглахыг хориглосон бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

32.2. Ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

32.3. Энэ хуулиар хориглосон тусгай дуут болон гэрлэн дохио суурилуулсан тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

33 дугаар зүйл..

Эрх бүхий этгээдээс тавьсан шаардлагыг үл биелүүлэх

33.1. Хяналт, шалгалт явуулах эрх бүхий ажилтны хуульд нийцсэн албан ёсны шаардлагыг биелүүлээгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

33.2. Тусгай дуут болон гэрлэн дохио ажиллуулсан тээврийн хэрэгслийн жолоочид замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу хөдөлгөөний давуу эрх эдлүүлээгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

34 дүгээр зүйл..

Зам тээврийн осолд холбогдсон жолооч үүргээ үл биелүүлэх

34.1. Зам тээврийн осолд холбогдсон жолооч үүргээ биелүүлээгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

35 дугаар зүйл..

Хамгаалах бүс, хамгаалалтын малгай хэрэглэх журам зөрчих

35.1. Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар тээврийн хэрэгслийн жолооч болон зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

35.2. Мотоцикл, мопедын жолооч болон мотоциклоор зорчигч хамгаалалтын малгай өмсөөгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

36 дугаар зүйл. .

Тээврийн хэрэгсэл жолоодох үед хөдөлгөөнт утас хэрэглэх журам зөрчих

36.1. Тээврийн хэрэгсэл жолоодох үед хөдөлгөөнт утас хэрэглэсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

37 дугаар зүйл. .

Замын хөдөлгөөн зохицуулах дохио зөрчих

37.1. Жолооч гэрлэн дохио болон цагдаагийн албан хаагчийн хориглосон дохиог зөрчин замын хөдөлгөөнд оролцсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

38 дугаар зүйл. .

Анхааруулах дохио хэрэглэх журам зөрчих

38.1. Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн дуут дохио өгөх журам зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ

38.2. Замын хөдөлгөөний дүрэмд заасан ослын дохио буюу ослын зогсолтын тэмдэг хэрэглэх журам зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

39 дүгээр зүйл..

Хөдөлгөөн эхлэх болон чиглэл өөрчлөх журам зөрчих

39.1. Замын хөдөлгөөний дүрэмд заасан жолооч давуу эрх бүхий тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх шаардлагыг биелүүлээгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

39.2. Замын хөдөлгөөний дүрэмд заасан жолооч хөдөлгөөний чиг өөрчлөхдөө эгнээ байр эзлэх журам зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

39.3. Замын хөдөлгөөний дүрэмд заасан жолооч хориглосон газарт буцаж эргэх буюу ухрах үйлдлийг хийсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

40 дүгээр зүйл..

Тээврийн хэрэгслээр байрлан явах журам зөрчих

40.1. Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслээр замын зорчих хэсгийн гадна талаар буюу явган хүний зам, хөвөөгөөр явсан, эсхүл цуваанд яваа тээврийн хэрэгслүүдийн буюу жагсаалаар яваа хүмүүсийн дундуур нэвтрэн гарсан, тэдний хооронд байр эзэлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

40.2. Замын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч эсрэг урсгал сөрсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл хүлээлгэнэ.

41 дүгээр зүйл. .

Тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэх буюу хэт удаан явах

41.1. Замын хөдөлгөөний дүрэмд заасан жолооч тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас тавь хүртэл хувиар хэтрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

41.2. Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас тавиас дээш хувиар хэтрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сарын хугацаагаар хасах шийтгэл хүлээлгэнэ.

41.3. Жолооч шаардлагагүй үед огцом тоормослох, аюултай нөхцөл үүсгэх, эсхүл хүндэтгэх шалтгаангүйгээр хэт удаан явж бусдын хөдөлгөөнийг саатуулж тээврийн хөдөлгөөнд оролцсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

42 дугаар зүйл..

Гүйцэж түрүүлэх журам зөрчих

42.1. Замын хөдөлгөөний дүрэмд заасан гүйцэж түрүүлэх үйлдлийг жолооч зөрчиж гүйцэтгэсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

42.2. Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар гүйцэж түрүүлэх хориотой газарт жолооч энэ хуулийн 44.1-д заасан үйлдлийг гүйцэтгэсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

 

43 дугаар зүйл..

Түр буюу удаан зогсох журам зөрчих

43.1. Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч энэ хуулийн 47.1,  энэ зүйлийн 43.2 дахь хэсэгт заасныг зөрчиж тээврийн хэрэгслийг түр буюу удаан зогсоох журам зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

43.2. Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч тээврийн хэрэгслийг зорчих хэсэг дээр түр буюу удаан зогсоох журам зөрчиж бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан, эсхүл явган хүний гарц дээр буюу замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр зогсоож явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

45 дугаар зүйл. .

Төмөр замын гарам нэвтрэх журам зөрчих

45.1. Төмөр замын гарамгүй хэсгээр нэвтрэх, эсхүл төмөр замын гармын хаалт хаагдсан болон хориглосон тэмдэг асах үед тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шиитгэл хүлээлгэнэ.  

46 дугаар зүйл..

Тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг хэрэглэх журам зөрчих

46.1. Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч тээврийн хэрэгслийн холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлэх тухай дүрмийн шаардлагыг биелүүлээгүй, эсхүл тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл хэрэглэх журам зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

47 дугаар зүйл..

Хорооллын доторх хөдөлгөөний журам зөрчих

47.1. Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч хорооллын доторх хөдөлгөөний журам зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

48 дугаар зүйл. .

48 дугаар зүйл. Тууш замын хөдөлгөөний журам зөрчих

48.1. Замын хөдөлгөөний дүрэмд заасан тууш замын хөдөлгөөний журам зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

49 дүгээр зүйл.

Жолоодлогын дадлага хийх журам зөрчих

49.1. Замын хөдөлгөөний дүрэмд заасан жолоодлогын дадлагын багш дадлага хийх журам зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван таван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

50 дугаар зүйл.

Тээврийн хэрэгслийг чирэх журам зөрчих

50.1. Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгсэл чирэх журам зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван таван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

51 дүгээр зүйл.

Хүн тээвэрлэх журам зөрчих

51.1. Замын хөдөлгөөний дүрэмд заасан хүн тээвэрлэх журам зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

52 дугаар зүйл.

Ачаа тээвэрлэх журам зөрчих

52.1. Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар хүнд буюу овор ихтэй мөн хортой болон аюултай ачаа тээвэрлэх журам зөрчсөн жолоочийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх төгрөгөөр торгох, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

52.2. Жолооч энэ зүйлийн 52.1 дэх хэсэгт зааснаас бусад байдлаар ачаа тээвэрлэх журам зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх төгрөгөөр торгох, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

53 дугаар зүйл.

Замын тэмдэг, тэмдэглэлийн заалт зөрчих

53.1. Жолооч замын тэмдэг, тэмдэглэлийн заалтыг зөрчиж зүүн гар тийш буюу буцаж эргэсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

53.2. Жолооч тээврийн хэрэгслийн бодит жин буюу тэнхлэгийн ачааллын хязгаарлал тогтоосон хориглох тэмдгийн заалтыг зөрчсөн бол иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

53.3. Жолооч энэ зүйлийн 53.1, 53.2-т зааснаас бусад байдлаар замын тэмдэг буюу тэмдэглэлийн заалтыг зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

54 дүгээр зүйл..

Жолоочоос бусад замын хөдөлгөөнд оролцогч этгээдхөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих

54.1. Иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 13.2.5-д заасан үүргээ биелүүлээгүй бол иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

54.2. Иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 13.2.1, 13.2.4, 13.2.7-д заасан үүргээ биелүүлээгүй бол иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёрдахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

54.3. Иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 13.2.3-д заасан үүргээ биелүүлээгүй бол иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх төгрөгөөр торгох, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавдахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

54.4. Явган зорчигч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

54.5. Явган зорчигч согтуугаар Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

54.6. Энэ хуулийн 13.2.6-д заасныг зөрчсөн нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчилд хүргэсэн бол эцэг эх, асран хамгаалагчийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээгээр торгох шийтгэл хүлээлгэнэ.

54.7. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) буюу эрхээ хасуулсан, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн этгээдээр тээврийн хэрэгсэл жолоодохыг шаардсан, нөлөөлсөн  иргэнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

54.8. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан этгээдээр тээврийн хэрэгсэл жолоодуулсан иргэнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

54.9. Жолоочийн хөдөлмөр, амралтын горимыг зөрчсөн буюу холбогдох хууль тогтоомжид нийцүүлээгүй, эсхүл жолоочийн ажил үүргийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагад нийцүүлэн зохион байгуулаагүй албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх төгрөгөөр,хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

54.10. Авто зам, замын барилга, байгууламжийг эвдэж, гэмтээсэн бол хохирлыг нөхөн төлүүлж, иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэхтөгрөгөөр, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэхтөгрөгөөр тус тус торгох шийтгэл хүлээлгэнэ.

54.11. Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр замын зорчих хэсэг, зурвас болон хяналт тавих зурвас газарт  зам, замын барилга, байгууламж барих, засварлах ажилд саад учруулж болзошгүй, замын хөдөлгөөнд оролцогчдод осол аюул бүхий үйл ажиллагаа явуулсан, авто замын зорчих хэсэг, хөвөө, зурвас газар дээр хог, бохир ус, чулуу, төмөр, бусад зүйлсийг хаях, байрлуулах, овоолсон, авто замын зурвас газарт худалдаа хийх болон авто замын ашиглалттай холбоогүй бусад үйл ажиллагаа явуулсан, тусгай хамгаалалтгүй, эсхүл зөвшөөрөлгүйгээр гинжит болон тухайн авто зам, замын байгууламжийн техник ашиглалтын үзүүлэлтээс хэтэрсэн овор, даацтай тээврийн хэрэгслээр замаар зорчсон бол хохирлыг нөхөн төлүүлж, иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхтөгрөгөөр тус тус торгох шийтгэл хүлээлгэнэ.

54.12. Хөдөлгөөний чиг урсгалыг зөвшөөрөлгүйгээр өөрчилсөн, хаасан, замын хөдөлгөөнийг зохион байгуулсан бол зөрчлийг арилгуулж, иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр тус тус торгох шийтгэл хүлээлгэнэ.

54.13. Замын тэмдэг, тэмдэглэл, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийн байрлалыг зөвшөөрөлгүйгээр өөрчилсөн, шинээр тавьсан, хурааж авсан тохиолдолд зөрчлийг арилгуулж, иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр тус тус торгох шийтгэл хүлээлгэнэ.

54.13. Төмөр замын гарам зөвшөөрөлгүйгээр байгуулсан, өөрчилсөн, хөдөлгөөн зогсоож түүнийг засварласан бол албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр тус тус торгох шийтгэл хүлээлгэнэ.

54.15. Зам болон замын зорчих хэсэгт замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хаалт, хашилт, чиглүүлэх хэрэгслүүдийг стандартын дагуу бүрэн бүтэн байрлуулаагүйгээс замын хөдөлгөөнд оролцогчдод буруу мэдээлэл өгч, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад саад учруулж, зам тээврийн осол, хэрэг гаргах нөхцөлийг бүрдүүлсэн бол иргэнийгхөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр тус тус торгох шийтгэл хүлээлгэнэ.

54.16.Зам, замын барилга, байгууламжийн засвар арчлалтыг стандартын дагуу хийгээгүйгээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад саад учруулж, зам тээврийн осол, хэрэг гаргах нөхцөлийг бүрдүүлсэн, зам тээврийн осол, хэрэг гарсан тохиолдолд холбогдох албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллагаар учирсан хохирлыг нөхөн төлүүлж, зөрчлийг арилгуулж, албан тушаалтныгхөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр тус тус торгох шийтгэл хүлээлгэнэ.

54.17. Зам болон замын зорчих хэсэгт эвдрэл гэмтэл учруулсан, инженерийн шугам сүлжээ хийх болон өргөтгөх зорилгоор зөвшөөрөлгүй авто зам эвдэж сэтлэх, орц, гарц гаргах, зогсоолын талбай, хурд сааруулагч хийх зэргээр замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан бол учирсан хохирлыг нөхөн төлүүлж, зөрчлийг арилгуулан, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр тус тус торгох шийтгэл хүлээлгэнэ.

54.18. Зам дээр хийгдсэн үзлэгийн болон шүүрт худгуудын таг байхгүй, алга болсон, эвдэрсэн, замын зорчих хэсгийн түвшинтэй нэг түвшинд байрлуулагдаагүйгээс зам тээврийн осол хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлсэн болон зам тээврийн осол, хэрэг гарсан бол хариуцдаг аж ахуйн нэгж байгууллагаар учирсан хохирлыг нөхөн төлүүлж, зөрчлийг арилгуулан, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр тус тус торгох шийтгэл хүлээлгэнэ.

54.19. Зам ашиглалт, хот тохижилтын асуудал эрхэлсэн байгууллагын ажилтан, албан тушаалтан нь зам, төмөр замын гарам буюу замын бусад байгууламж, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийг холбогдох норм дүрэм, стандартын шаардлагын дагуу бүрэн бүтэн байлгах, хэрэв эвдэрсэн буюу замын гадаргууд халтиргаа гулгаа, мөстөлт үүссэн зэргээс хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй үед түүнийг нэн даруй засах, цэвэрлүүлэх арга хэмжээ авах үүргээ биелүүлээгүй, үүнээс улбаалан зам тээврийн осол, хэрэг гарсан бол учирсан хохирлыг нөхөн төлүүлж, зөрчлийг арилгуулж, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгох, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр тус тус торгох шийтгэл хүлээлгэнэ.

54.20. Зам дээр болон замын дагуу суурилуулагдсан гэрэлтүүлгийн эвдрэл гэмтэл ньзам тээврийн осол хэрэг гарах нөхцлийг бүрдүүлсэн болон зам тээврийн осол, хэрэг гарсан бол холбогдох этгээдээр учирсан хохирлыг нөхөн төлүүлж, зөрчлийг арилгуулан албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хочр нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр тус тус торгох шийтгэл хүлээлгэнэ.

54.21. Замын тэмдэг болон хөдөлгөөн зохицуулах бусад хэрэгслийг хэрэглэхэд саад болохэд зүйлсийг байрлуулсан бол зөрчлийг арилгуулан учирсан хохирлыг нөхөн төлүүлж, иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр тус тус торгох шийтгэл хүлээлгэнэ.

ДОЛООДУГААР БҮЛЭГ.

БУСАД ЗААЛТ

55 дугаар зүйл.

Хууль хүчин төгөлдөр болох

55.1. Энэ хуулийг …. оны … дүгээр сарын ...-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.