Гэр бүлийн тухай

Нэмэлт өөрчлөлт (нэмэлт өөрчлөлт оруулах тухай)
Өргөн барьсан: 2011-10-28

Буцаасан, хүчингүй болсон 20%

Байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт
Хуулийн төсөлд саналаа өгнө үү

ГЭР БҮЛИЙН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ.

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.

Хуулийн зорилт

 1.1.        Энэ хуулийн зорилт нь төрөөс гэр бүл, эцэг, эх, хүүхдийн эрх, хууль ёсны  ашиг сонирхлыг хамгаалах, гэрлэх, гэрлэлт дуусгавар болох, гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох нөхцөл, журмыг тогтоож, гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус харилцаа, хүүхэд үрчлэх, хүүхдийг гэр бүлдээ авч асран хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл..

Гэр бүлийн тухай хууль тогтоомж

2.1.Гэр бүлийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. .

Хуулийн нэр томьёо

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах  нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."гэрлэлт" гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлж баталгаажуулыг

3.1.2."гэр бүл" гэж эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон гэрлэгчид, хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдээс бүрдсэн нийгмийн үндсэн нэгжийг;       

3.1.3."гэрлэгчид" гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийг;

3.1.4."гэр бүлийн гишүүн" гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа тэдгээрийн төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг;

3.1.5."төрлийн хүн" гэж гэрлэгчдийн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охин, тэдгээрийн хүүхдийг;

3.1.6."садангийн хүн" гэж гэрлэгчдийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг;

3.1.7.“овог” гэж гэр бүл, түүний ураг төрлийнхөн угийн бичгээр баталгаажуулан 9 үедээ эцэг, эхийн талдаа уламжлан  хэрэглэх нэрийг;

3.1.8.”хүүхэд” гэж 18 нас хүрээгүй  Монгол Улсын иргэн, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүнийг

3.1.9."хүнд нөхцөлд байгаа хүүхэд" гэж бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй, нэн ядуу, хараа хяналтгүй, садар самуун, хүчирхийлэл, доромжлолын  улмаас сэтгэл санааны болон бие махбодын  хохирол хүлээсэн, буюу өртөж болзошгүйэрүүл мэнд, амь насанд нь аюул учруулах хөдөлмөр эрхэлж буй хүүхдийг;

3.1.10.“асран хамгаалалт” гэж эрх зүйн тусгай хамгаалалт шаардлагатай  бага насны хүүхэд болон бусад этгээдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах хуульд заасан буюу эрх бүхий байгууллагын шийдвэрт үндэслэсэн үйл ажиллагааг;

3.1.11.“харгалзан дэмжлэг” гэж эрх зүйн тусгай хамгаалалт шаардлагатай   насанд хүрээгүй хүүхэд болон бусад этгээдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах хуульдзаасан буюу эрх бүхий байгууллагын шийдвэрт үндэслэсэн үйл ажиллагааг

3.1.12."Хамтран амьдрах" гэж гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй ч эрэгтэй эмэгтэй хоёр харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгааг;

4 дүгээр зүйл. .

4 дүгээр зүйл.Гэрлэлт, гэр бүлийн харилцааны зарчим

4.1.Гэр бүл, эцэг, эх, хүүхэд  нь Монгол Улсын төрийн хамгаалалтад байна.

4.2.Гэр бүлийн харилцаанд дараах зарчмыг баримтална:           

4.2.1.эрэгтэй, эмэгтэй хоёрын гэрлэлт сайн дурынх байх;

4.2.2.Монгол Улсад эрэгтэй хүн хууль ёсны нэг эхнэр, эмэгтэй хүн хууль ёсны нэг нөхөртэй байна;

4.2.3   гэрлэгчид тэгш эрхтэй байх;

4.2.4.гэр бүлийн дотоод асуудлыг гэр бүлийн гишүүд харилцан тохиролцож шийдвэрлэх, гэр бүлийн бусад гишүүдийн тэгш эрх болон “бие даасан байдлыг хүндэтгэх;

4.2.5.  хүүхдийг гэр бүлд нь эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, хөгжүүлэхийг эрхэмлэх

 4.2.6.хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эсхүл бага насны хүүхэдтэй эмэгтэй, өндөр настан, хөдөлмөрийн чадваргүй гэр бүлийн гишүүний эрх, ашиг сонирхлыг тэргүүн ээлжинд хамгаалах.

4.3. Гэрлэлтийг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлж баталгаажуулснаар хүлээн зөвшөөрнө

4.4.Гэр бүлийн харилцаанд үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, бусад байдлаар ялгаварлан гадуурхахыг хориглоно.

4.5. Гэр бүлийн гишүүний иргэний эрх зүйн эрхийн чадамжийг гэр бүлийн бусад гишүүн, бусад иргэдийн ёс суртахуун, эрүүл мэнд,  эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс  хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.

5 дугаар зүйл. .

Гэр бүлийг  төрөөс дэмжих

5.1.Төрөөс гэр бүлийг бэхжүүлэх, гэр бүлийн гишүүд бие биеэ хайрлах, хүндэтгэх, харилцан туслах сэтгэлээр гэр бүлийн харилцааг бүрдүүлэх, гэр бүлийн бусад гишүүдийн өмнө хариуцлага хүлээх, гэр бүлийн хэрэгт  хөндлөнгөөс оролцохгүй байх, гэр бүлийн гишүүд эрхээ саадгүй хэрэгжүүлэх,  шүүхээр эрхээ  хамгаалуулахад дэмжлэг үзүүлж, дараах бодлогыг хэрэгжүүлнэ

5.1.1.хүний хөгжлийн анхдагч орчин, нийгмийн үндсэн нэгж болох гэр бүлийг төр  хамгаалалтдаа байлгах;

5.1.2.гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих эдийн засаг, эрх зүй, сэтгэл зүйн орчныг бүрдүүлэх;

5.1.3.гэр бүлийн харилцаанд жендэрийн тэгш байдлыг хангаж, гэр бүлийг дэмжих үйл ажиллагааг гэр бүлийн гишүүдэд адил, тэгш хүртээмжтэй, ил тод хэрэгжүүлэх

5.1.4.гэр бүлийн орчинд гэрлэгчид болон гэр бүлийн гишүүд эрүүл, аливаа дарамт, хүчирхийллээс ангид, аюулгүй, тайван амьдрах нөхцлийг бүрдүүлэх;

5.1.5. хүүхдийг гэр бүлийн орчинд амьдрах, эрүүл, өв тэгш өсгөн хүмүүжүүлэх, боловсрол эзэмшүүлэх, амьдрал, хөдөлмөрт бэлтгэх нөхцлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх

5.1.6.гэр бүлийн үнэт зүйлсийг хамгаалах, хөгжүүлэх, дэвшилтэт уламжлал, зан заншлыг өвлүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

5.1.7.гэр бүлийн гишүүдийн харилцан ойлголцлыг дэмжихэд чиглэсэн эрүүл ахуй, сэтгэл зүй, эрх зүй, гэр бүлийн боловсрол олгох сургалт, зөвлөгөө, туслалцаа үзүүлэх үйлчилгээг хөгжүүлэх, гэр бүлийн боловсрол тасралтгүй олгох, хүүхдэд багаас нь гэр бүлийн боловсрол олгох сургалтын агуулгыг албан болон албан бус боловсролын тогтолцоонд оруулах;

5.1.8.энэ хуулийн 5.1.7-д заасан үйлчилгээг үзүүлэхэд мэргэшсэн төрийн бус байгууллагын оролцоог дэмжих

5.2.Гэр бүлийн тогтвортой байдал, хүчирхийллийн эсрэг, гэр бүлийн гишүүдийн хүнлэг нандин харилцаа, уламжлалт зан заншлын тухай урлаг, утга зохиол, хэвлэл мэдээллийн хэрэгслийн бүтээлийг дэмжиж,  урамшуулах арга хэмжээ авна.

5.4 Энэ хуулийн 5.2-т заасан урамшуулал олгох журмыг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон Санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална. 

6 дугаар зүйл..

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллагын зохион байгуулалт, удирдлага

6.1. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний, орон нутгийн байгууллага нь тухайн шатны Засаг дарга болон Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын удирдлагад ажиллана

6.2.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь бүх шатны Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллагаа нэгдсэн бодлого, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангана.

6.3.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь нэгдмэл удирдлагатай байх бөгөөд нийслэлд газар, аймаг, дүүрэгт хэлтэс, сум, хороонд Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтантай байна.

6.4.Аймаг, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн газар, хэлтсийн даргыг тус аймаг, нийслэлийн Засаг даргатай зөвшилцөж Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга томилж, чөлөөлнө.

6.5.Дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн хэлтсийн даргыг дүүргийн Засаг даргатай зөвшилцөж Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн газрын дарга томилж, чөлөөлнө.

6.6.Сум, хорооны Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтныг аймаг, дүүргийн Засаг даргатай зөвшилцөж тухайн аймаг, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн хэлтсийн  дарга томилж, чөлөөлнө.

6.7.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтны ажлын байрны жишиг тодорхойлолтыг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага  Хөдөлмөрийн тухай хуулийн 48.3-т нийцүүлэн тогтооно.

6.8.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь гэр бүлийн талаарх төрийн бодлогыг хэрэгжүүлэх, холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих, гэр бүлийг бэхжүүлэх, түүнчлэн гэр бүлийн гишүүд  бие биеэ хайрлах, хүндэтгэх, харилцан туслах сэтгэлээр гэр бүлийн харилцааг бүрдүүлэх, гэр бүлийн бусад бүх гишүүдийн өмнө хариуцлага хүлээх сэтгэлгээ, чадварыг хөгжүүлэх чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулах, зохион байгуулах үүрэгтэй.

6.9.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь иргэний бүртгэлээс бусад холбогдох асуудлаар эрхийг нь хамгаалах, нийгмийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр гэр бүлийн мэдээллийн сан бүрдүүлнэ.

7 дугаар зүйл..

Гэр бүлийн эрх зүйн харилцаанд хөөн хэлэлцэх хугацаа хэрэглэх

7.1.Хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд гэр бүлийн харилцаанаас үүссэн нэхэмжлэлийн шаардлагад хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэхгүй. Шүүх нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацааг тогтоохдоо энэ хууль болон Иргэний хуульд заасан журмыг баримтална.

ХОЁРДУГААР БҮЛЭГ.

ГЭРЛЭЛТИЙН ХАРИЛЦАА ҮҮСЭХ ҮНДЭСЛЭЛ, ГЭРЛЭХ НӨХЦӨЛ, ЖУРАМ, ГЭРЛЭЛТ ДУУСГАВАР БОЛОХ

8 дугаар зүйл.

Гэрлэх нөхцөл

8.1.Энэ хуулийн 12.1-д заасан харшлах шалтгаангүй бол 18 насанд хүрсэн Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй иргэн хоорондоо, эсхүл Монгол Улсын иргэн нь эсрэг хүйсийн гадаадын иргэн, харьяалалгүй хүнтэй сайн дурын үндсэн дээр харилцан зөвшөөрснөөр Монгол Улсад гэрлэж болно.

8.2.Монгол Улсад байнга оршин суудаг Монгол Улсын иргэн гадаад улсад байнга оршин суудаг гадаадын иргэн, харьяалалгүй иргэнтэй гэрлэх бол Монгол Улсын иргэн нь тухайн гадаад улсад хоёр буюу түүнээс доошгүй удаа  гурван сараас доошгүй хугацаагаар амьдарсан байна.

8.3. Ашиг олох зорилгоор гэрлэлтийн зуучлалын үйлчилгээ эрхлэхийг хориглоно.

8.4.Монгол Улсын иргэд хоорондоо гадаад улсад тухайн улсын хуулийн дагуу гэрлэсэн нь энэ хуульд харшлахгүй бол Монгол Улсад хүчин төгөлдөрт тооцогдоно.

9 дүгээр зүйл..

Гэрлэх журам

9.1.Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ гэрчийн этгээдийг байлцуулан Иргэний бүртгэлийн тухай хуульд заасны дагуу эрх бүхий төрийн байгууллагад бүртгүүлж, баталгаажуулна.

9.2.Гэрлэлтээ бүртгүүлж баталгаажуулсан өдрөөс эхлэн гэр бүл болсонд тооцогдож, гэрлэгчдийн эрх, үүрэг үүснэ.

10 дугаар зүйл..

Гэрлэхийг хүсэгчдийн сургалт

10.1.Иргэний бүртгэлийн тухай хуулийн 13.4-д зааснаар гэрлэхийг хүсэгчдийн өргөдлийг хүлээн авсан тухай тухайн сум, дүүргийн иргэний бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтны мэдэгдлийг хүлээн авмагц  сум, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан ажилтан нь гэрлэхийг хүсэгчдийг гэр бүлийн боловсролын сургалтанд хамруулах, зөвлөгөө өгөх  арга хэмжээ авна.

10.2.Гэр бүлийн боловсролын сургалт явуулах, зөвлөгөө өгөх, асран хамгаалах, харгалзан дэмжигчгүй хүүхдэд үйлчилгээ үзүүлэх байгууллагын хүний нөөц, ажиллах нөхцөл, сургалт явуулах, зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааны чиглэлд тавигдах шаардлагыг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

10.3.Энэ хуулийн 10.2-т заасан шаардлагыг хангасан асран хамгаалах, харгалзан дэмжигчгүй хүүхдэд үйлчилгээ үзүүлэх байгууллага нь хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар итгэмжлэлгүйгээр шүүхэд төлөөлөх эрхтэй.

10.4.Энэ хуулийн 10.2, 10.3-т заасан сургалт, зөвлөгөө, үйлчилгээг мөн хуулийн 10.5-д заасан гэрчилгээ бүхий төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж болно.

10.5.Гэр бүлийн боловсролын сургалт явуулах, зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх шаардлага хангасан байгууллагыг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага  бүртгэж, гэрчилгээ олгоно.

10.6.Гэр бүлийн боловсролын сургалт явуулах, зөвлөгөө өгөх гэрчилгээ бүхий төрийн бус байгууллагын жагсаалтыг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нийтэд мэдээлнэ.

10.7.Гэр бүлийн боловсролын сургалт явуулах, зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх санхүүжилтийг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн жил бүрийн төсвийн багцдаа тусгаж батлуулна.  

Гэрлэхийг хүсэгчдийн эрүүл мэндийн шинжилгээ

11.1.Гэрлэхийг хүсэгчид өөрсдийн оршин суугаа газрын эмнэлгийн байгууллагад эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдаж, дүгнэлт гаргуулсан байна.

11.2.Эмнэлгийн байгууллага нь шинжилгээний хариуг гэрлэхийг хүсэгчдэд танилцуулж, удамшил, гэр бүл төлөвлөлтийн талаар зөвлөлгөө өгч, тэдний хэн нэг нь энэ хуулийн 11.3-т заасан өвчтэй нь тогтоогдсон бол түүний үр дагаврын талаар тайлбарлаж өгнө.

11.3.Гэрлэхийг хүсэгчдийн хэн нэг нь дархлалын олдмол хомсдол, хүний дархлал хомсдолын вирус, сэтгэцийн өвчтэй байсныг нь гэр бүл болсноос хойш мэдсэн тохиолдолд нөгөө этгээд гэрлэлтээ хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шүүхэд хандах эрхтэй.

11.4.Гэрлэхийг хүсэгчдийн шинжилгээний хариу нь хувь хүний нууцад хамаарна.

12 дугаар зүйл..

Гэрлэхэд харшлах шалтгаан

12.1.Дараах байдал нь гэрлэхэд харшлах шалтгаан болно:12.1.1.өмнөх гэрлэлт хүчинтэй байгаа бол;  

12.1.2.гэрлэхийг хүсэгчид хоёулаа, эсхүл хэн нэг нь энэ хуулийн 8.1-д заасан насанд хүрээгүй бол

12.1.3.төрөл, садангийн хүмүүс хоорондоо гэрлэх; 

12.1.4.үрчлэгч, үрчлүүлэгч хоёр гэрлэх;

12.1.5.гэрлэгчдийн хэн нэг нь, эсхүл хоёулаа удамших хандлагатай сэтгэцийн өвчтэй бол;

12.1.6.харгалзан дэмжигч, дэмжүүлэгч хоёр гэрлэх.

12.2.Иргэний хуульд заасны дагуу насанд хүрээгүй хүнийг иргэний эрх зүйн  эрхийн бүрэн чадамжтай гэж тооцсон тохиолдолд энэ хуулийн12.1.2 дахь заалт үл хамаарна.

13 дугаар зүйл..

Гэрлэгчдийн эрх, үүрэг

13.1.Гэрлэгчид нь гэр бүлийн дотор тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ.         

13.2.Гэрлэгчид дараах эрх эдэлнэ:

13.2.1.гэр бүлээ төлөвлөх

13.2.2.оршин суух газар, ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох;

13.2.3.хуваарьт хөрөнгөтэй байх

13.2.4.дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах;

13.2.5.гэр бүлийн хүрээнд бий болсон баялгийг тэгш хүртэх

13.2.6.гэрлэгчдийн хэн нэг нь эд хөрөнгийн болон сэтгэл санааны хохирлоо буруутай этгээдээс гаргуулах.

13.3.Гэрлэгчид дараах үүрэг хүлээнэ:

13.3.1.гэр бүлээ бат тогтвортой байлгах;

13.3.2.бие биедээ үнэнч байх;

13.3.3.хүүхдээ гэр бүлдээ эрүүл, өв тэгш өсгөн хүмүүжүүлэх, халамжлах; 

13.3.4 хүүхдээ асрах, хүмүүжүүлэхэд тэгш оролцох;

13.3.5.гэр бүлийн гишүүд нь бие биеэ хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах;

13.3.6.гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх;

13.3.7.хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй байх;

13.3.8.бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх.

13.4.Гэрлэгчид нь угийн бичиг хөтөлж, овог  хэрэглэн  үр удмаа цус ойртохоос сэргийлэх үүрэг хүлээнэ.

13.5.Гэр бүл бүр эцгийн болон эхийн талын 9 үеэр угийн бичиг хөтлөх бөгөөд энэхүү бичигт бүртгэгдсэн иргэд эцгийн болон эхийн талдаа тус тусдаа өөр өөр үл давхардах овогтой байна.

13.6.Овгийг ураг төрөл, удам судрын билэг тэмдэг болсон үгээр, эсхүл түүхэн овгийнхоо нэрээр авч, албан ёсоор бүртгүүлж баталгаажуулна.

13.7.Овгийг хүндэтгэл, албан харилцаанд хэрэглэх бөгөөд овгийг хууль тогтоомжид зааснаас бусад тохиолдолд өөрчлөхийг хориглоно.

13.8.Овог, эцэг \эх\-ийн нэр, өөрийн нэр  гэсэн дарааллаар хэрэглэнэ. Эхийн талын овгийг гэр бүлийн угийн бичигт тэмдэглэж өвлүүлнэ.

13.9.Ураг төрлийн 10 дахь үеэс эхлэн шинэ овог үүсгэхийгзөвшөөрнө.

13.10.Энэ хуулийн 13.4-т заасан угийн бичиг хөтлөх журмыг Засгийн газар батална.

13.11.Иргэний бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн бөгөөд хүүхэдтэй атлаа  өөр этгээдтэй эр эмийн харьцаа тогтоож, нэг ам бүлд хамтран амьдарч байгаа нь хүүхдийн язгуур эрхийн  зөрчил гэж үзнэ.

14 дүгээр зүйл. .

14 дүгээр зүйл. Гэрлэлт дуусгавар болох үндэслэл

14.1.Гэрлэгч нас барсан, эсхүл  түүнийг нас барсан гэж зарласан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гэрлэлт дуусгавар болсонд тооцно.

14.2.Гэрлэлтийг захиргааны буюу шүүхийн журмаар цуцалсан, эсхүл хүчин төгөлдөр бус гэж тооцсон бол гэрлэлт дуусгавар болно.

14.3.Гэрлэгчийг сураггүй алга болсонд тооцсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол түүний эхнэр буюу нөхөр гэрлэлтийг дуусгавар болгуулахаар шүүхэд хүсэлт гаргаж болно.

15 дугаар зүйл..

Гэрлэлт цуцлах тухай шаардах эрхийг хязгаарлах

15.1.Хуульд өөрөөр заагаагүй бол эхнэр нь жирэмсэн байх үед нөхөр нь, хүүхэд нь нэг нас хүрээгүй байхад  нөхөр буюу эхнэрийн аль нэг  нь, эсхүл гэрлэгчдийн хэн нэг нь хүндээр өвчилсөн тохиолдолд нөгөө тал нь тус тус  гэрлэлт цуцлахыг шаардах эрхгүй.

15.2 Энэ хуулийн 15.1 нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн тухай үндэслэл бүхий гомдлыг эрх бүхий байгууллага шалгаж байгаа болон уг үйлдэл нь тогтоогдсон тохиолдолд хамаарахгүй.

16 дугаар зүйл. .

Гэрлэлтийг захиргааны журмаар цуцлах

16.1.Дараах бүх нөхцлүүд бий болсон бол гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулах тухай хүсэлтээ тус тусдаа бичиж сум, дүүргийн иргэний бүртгэлийн  нэгж, ажилтанд гаргаж шийдвэрлүүлж болно:

16.1.1.гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн

16.1.2.18 хүртэлх насны хүүхэдгүй;

16.1.3.эд хөрөнгийн маргаангүй.

16.2.Сум, дүүргийн иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн нэгж, ажилтан хүсэлтийг хянан үзэж, эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ, уг үйлчилгээ үзүүлдэг байгууллагын талаар талуудад мэдээлэл, зөвлөгөө өгнө.

16.3.Гэрлэгчид эвлэрэх боломжгүй гэж үзвэл 30 хоногийн дотор гэрлэгчдийг байлцуулан гэрлэлтийг цуцалж, гэрлэлт цуцалсан тухай гэрчилгээг тус тусад нь олгоно.

16.4.Захиргааны журмаар гэрлэлтийг цуцалсан шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлнэ.

17 дугаар зүйл..

Гэрлэлтийг шүүхийн журмаар цуцлах

17.1.Энэ хуулийн 16.1-д  зааснаас бусад тохиолдолд  гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ.

17.2.Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гагцхүү дараах этгээд гаргах эрхтэй:

17.2.1.гэрлэгчид хамтдаа эсхүл гэрлэгчдийн аль нэг нь;

17.2.2.иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон нөхөр, эхнэрийн хууль ёсны асран хамгаалах

17.3.Шүүх шаардлагатай гэж үзсэн, эсхүл Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 32.1-д заасан тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд гэрлэгчдийг эвлэрүүлэх дараах арга хэмжээг мөн хуульд заасны дагуу авна:

17.3.1.гэрлэгчидтэй ганцаарчлан болон хамт уулзаж гэрлэлт цуцлуулах болсон шалтгаан үндэслэлтэй эсэхийг хянан үзэж, үр дагаврыг тайлбарлах

17.3.2.өмгөөлөгч, нийгмийн ажилтан, гэр бүл судлаач, сэтгэл зүйч, сурган хүмүүжүүлэгч болон Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллагыг татан оролцуулж гэрлэгчдэд зөвлөгөө өгөх;

17.3.3.гэрлэгчдийг эвлэрүүлэхэд шаардлагатай сургалт, мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээнд хамруулах;

17.3.4.Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 32.4-д  заасан  болон шаардлагатай бусад арга хэмжээ.

17.4.Шүүх нь энэ хуулийн 17.3-т заасан эвлэрүүлэх арга хэмжээг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ. Уг арга хэмжээг энэ хуулийн 10.5-д заасан төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж болно.

17.5.Гэрлэгчид эвлэрсэн бол шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.3-т заасны дагуу шийдвэрлэнэ

17.6.Гэрлэгчид эвлэрэх боломжгүй гэж шүүх үзвэл шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц гэрлэлтийг цуцална.

17.7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4-д заасан тохиолдолд шүүх энэ хуулийн 17.3-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална.

17.8.Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, хүүхдээ хүмүүжүүлэх эрх, үүргээ хэрхэн хэрэгжүүлэх, хүүхдийг болон хөдөлмөрийн чадваргүй нөхөр, эхнэрээ тэжээн тэтгэх, тэтгүүлэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах зэрэг асуудлаар харилцан тохиролцож болно.

17.9.Гэрлэгчид энэ хуулийн 17.8-д заасны дагуу харилцан тохиролцоогүй бол шүүх шийдвэрлэнэ.

17.10.Хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх асуудлыг хүүхдийн нас, эрүүл мэндийн байдал, эцэг, эхийн халамж, анхаарал, ахуйн нөхцөл, амьдралын бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан хүүхдийн эрх, ашиг сонирхолд нийцүүлэн шийдвэрлэнэ.

17.11.Гэрлэлтийг цуцалсан нь гэр бүлийн төрсөн хүүхэд, үрчлэн авсан болон дагавар хүүхдийн эрх, ашиг сонирхолд нөлөөлөхгүй бөгөөд хүүхэд хуульд заасан эрхээ хэвээр хадгална.

17.12.Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд  түүний саналыг харгалзан үзнэ.

17.13.Гэрлэлт цуцалснаас гэр бүлийн гишүүнд оногдох дундын эд хөрөнгийн хэсгийг тодорхойлоход гэрлэгчдийн эрүүл мэндийн байдал, хүүхдийн эрх, ашиг сонирхлын үүднээс, түүнчлэн дундын эд хөрөнгөө зүй бусаар ашигласан, нуусан, гэрлэлт цуцалсан нь түүний буруутай үйлдлээс шалтгаалсан нь тогтоогдсон нөхцөлд шүүх Иргэний хуулийн 129.3-т заасны дагуу шийдвэрлэнэ.

17.14.Шүүх эд хөрөнгийн маргааныг шийдвэрлэхдээ хүүхэд, хөдөлмөрийн чадваргүй гэр бүлийн бусад гишүүдийн эрх, ашиг сонирхлыг нэн тэргүүнд хангана.

17.15.Иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь хагас жил тутам энэ хуулийн 16.4, 20.2-т заасан шүүхийн болон захиргааны журмаар цуцлагдсан гэр бүл,  асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоосон болон хүүхдийн тэтгэлэг тогтоосон талаарх тоон мэдээллийг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын мэдээллийн санд хүргүүлнэ. 

18 дугаар зүйл. .

Гэрлэлт дуусгавар болох хугацаа

18.1.Захиргааны журмаар гэрлэлтээ цуцлуулж энэ хуулийн 16.3-д заасан гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн гэрлэлтийн харилцаа дуусгавар болно.

18.2.Гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гэрлэлтийн харилцаа дуусгавар болно.

18.3.Шүүх гэрлэлт цуцалсан тухай шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор шийдвэрийн хувийг иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

18.4.Гэрлэлтээ цуцлуулсан иргэн Иргэний бүртгэлийн тухай хуульд заасны дагуу гэрлэлт цуцалсны бүртгэлд бүртгүүлнэ.

19 дүгээр зүйл..

Гэрлэлт сэргээх

19.1.Гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс өөр хүнтэй гэрлэлтээ бүртгүүлээгүй бөгөөд эвлэрснээ илэрхийлж хамтран гаргасан өргөдлийг үндэслэн иргэний бүртгэлийн байгууллага   гэрлэлтийг сэргээж болно. 

19.2.Шүүхээс сураггүй алга болсон гэж тооцсон, нас барсан гэж зарлагдсан хүн эргэн ирж, нөхөр буюу эхнэртэйгээ хамтран амьдрах хүсэлтээ гаргасан бөгөөд нөхөр буюу эхнэр нь өөр хүнтэй албан ёсоор гэрлэлтээбүртгүүлээгүй бол иргэний  бүртгэлийн байгууллага гэрлэлтийг сэргээж болно.

20 дугаар зүйл. .

Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох

20.1.Энэ хуулийн 8, 12 дугаар зүйлд заасныг зөрчиж гэрлэсэн, гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлт бүртгүүлсэн бол гэрлэгчдийн хэн нэгний, эсхүл эрх нь зөрчигдсөн бусад этгээдийн болон Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллагын  нэхэмжлэлээр шүүх гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно.

20.2.Шүүх гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлнэ.

20.3.Иргэний хуульд заасны дагуу иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжтай гэж зарлагдсан насанд хүрээгүй гэрлэгчийн ашиг сонирхлын үүднээс, эсхүл тэдгээр нь гэрлэлтээ хүчин төгөлдөр бус гэж тооцуулахыг зөвшөөрөөгүй бол шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож болно.

21 дүгээр зүйл. .

Шүүх гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох тухай шаардлагыг хүлээн авахаас татгалзах

21.1.Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох нөхцөл, шалтгаан арилсан нь шүүх гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэслэл болно.

22 дугаар зүйл. .

Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсоноос үүсэх үр дагавар

22.1.Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор уг гэрлэлт нь гэрлэлтээ бүртгүүлсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр бус байна.

22.2.Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон нь гэр бүлийн төрсөн хүүхэд, үрчлэн авсан болон дагавар хүүхдийн эрх, ашиг сонирхолд нөлөөлөхгүй.

22.3.Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсоноос үүссэн эд хөрөнгийн маргааныг Иргэний хуулийн дундаа хэсгээр өмчлөх заалтын дагуу шүүх шийдвэрлэнэ.

22.4.Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон тохиолдолд гэрлэгчдийн эд хөрөнгийн гэрээ хүчин төгөлдөр бус байна.

22.5.Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход энэ хуулийн 17.11, 17.14 дэх заалт нэгэн адил хамаарна.

22.6.Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсоноор энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан гэрлэгчдийн эрх, үүрэг үүсэхгүй.

22.7.Хүчин төгөлдөр бус гэж тооцсоноос гэрлэгчид болон хүүхдийн эрх, ашиг сонирхол хохирсон нь тогтоогдсон бол эрх нь зөрчигдсөн тал өөрт учирсан эдийн болон эдийн бус хохирлыг буруутай этгээдээс Иргэний хуульд заасны дагуу гаргуулах эрхтэй.

23 дугаар зүйл..

Гэрлэлт цуцлалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцох

23.1.Гэрлэгчид  бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, ял эдлэхээс зайлсхийх зорилгоор, эсхүл хууль бус үйлдлээ халхавчлах үүднээс гэрлэлтээ хуурамчаар цуцлуулсан нь тогтоогдсон бол эрх нь зөрчигдсөн этгээдийн хүсэлтээр шүүх гэрлэлт цуцлалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно.

24 дүгээр зүйл..

Гэрлэлт цуцлалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцсоноос үүсэх үр дагавар

24.1.Гэрлэлт цуцлалт хүчин төгөлдөр бус гэж тооцсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор гэрлэлтийг хүчин төгөлдөр гэж үзнэ.

24.2.Энэ хуулийн 24.1-д заасан тохиолдолд бусдад учирсан хохирлыг гэрлэгчдийн эд хөрөнгөөс Иргэний хуульд заасан журмаар гаргуулж нөхөн төлүүлэх бөгөөд бусад асуудлыг энэ хууль болон холбогдох хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ.

ГЭРЛЭГЧДИЙН ЭД ХӨРӨНГИЙН ХАРИЛЦАА, ГЭРЭЭНИЙ ЗОХИЦУУЛАЛТ

25 дугаар зүйл.

Гэрлэгчдийн эд хөрөнгийн тухай ойлголт

25.1.Гэрлэлтийн гэрээнд өөрөөр заагаагүй болгэрлэгчдийн эд хөрөнгийн харилцааг Иргэний хуулиар зохицуулна.

25.2.Гэрлэгчдийн хэнийх нь хөрөнгөөр бий болсноос үл хамааран гэр бүлийн бусад гишүүдийн хуваарьт эд хөрөнгө гэрлэгчдийн эд хөрөнгөд хамаарахгүй.

25.3.Гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө гэрлэгчид хамтран амьдарсан хугацаанд бий болсон дундын эд хөрөнгө нь дундаа хэсгээр өмчлөх эд хөрөнгөд тооцогдох бөгөөд түүнд гэрлэгчдийн оруулсан хөрөнгийн хэмжээ болон Иргэний хуулийн 126.3, 126.4-т заасан нөхцөл байдлыг харгалзан шүүх дээрх хөрөнгийг хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болгон тогтоож болно.

26 дугаар зүйл. .

Гэр бүлийн гэрээ

26.1.Гэр бүлийн гэрээ нь сайн дурын үндсэн дээр хийгдэх бөгөөд гэрлэлтийн, хамтран амьдрах, тусдаа амьдрах, хүүхдээ асрах, харгалзан дэмжих болон бусад төрөлтэй байна.

26.2.Бичгээр үйлдэн, талууд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлээгүй гэр бүлийн гэрээ хүчин төгөлдөр бус байна.

26.3.Шүүх хүүхдийн дээд эрх ашигт нийцэхгүй гэж үзвэл  гэр бүлийн гэрээний тухайн заалтыг хэрэглэхгүй.

26.4.Гэр бүлийн гэрээнд гэр бүлийн бусад гишүүн, гэрлэгчдийн төрөл, садан болон гуравдагч этгээдийн эрх ашгийг хохироосон, дордуулсан нөхцөл тусгахыг хориглоно. 

27 дугаар зүйл..

Гэр бүлийн гэрээг өөрчлөх, цуцлах

27.1.Гэр бүлийн гэрээг Иргэний хуулийн 133 дугаар зүйлд заасны дагуу өөрчлөх буюу цуцалж болно.

27.2.Гэр бүлийн гэрээгээр гэрлэлт дуусгавар болсноос хойш тодорхой хугацаанд хүчин төгөлдөр байхаар заасан үүргээс бусад гэрээний заалтууд гэрлэлт дуусгавар болсон өдрөөс эхлэн дуусгавар болно.

28 дугаар зүйл..

Гэр бүлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох

28.1.Иргэний хуульд заасны дагуу гэр бүлийн гэрээг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар талуудын хэн нэг нь шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.

28.2.Шүүх гэр бүлийн гэрээг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хүчин төгөлдөр бус гэж тооцох тухай асуудлыг холбогдох хуулийн дагуу шийдвэрлэнэ.

29 дүгээр зүйл. .

Гэрлэлтийн гэрээ

29.1.Гэрлэхийн өмнө ба дараа хэдийд ч талууд гэрлэх, тусдаа амьдрах, хэн нэг нь нас барах тохиолдолд талуудын эрх, үүргийг тодорхойлох зорилгоор Иргэний хууль болон энэ хуульд нийцүүлэн гэрлэлтийн гэрээ байгуулж болно. 

29.2.Гэрлэлтийн гэрээгээр энэ хуулийн 29.1-д заасан тохиолдол бүрт талуудын дор дурдсан эрх, үүргийг тодорхойлно:

29.2.1.хамтран болон хэсгээр өмчлөх дундын хөрөнгө, хуваарьт хөрөнгө, хөрөнгийн эрх, ирээдүйд бий болох эд хөрөнгө, хөрөнгийн эрх, түүнээс үүсэх эрх, үүргийг хариуцах хуваарилалт;

29.2.2.тусдаа  амьдрах,  хэн  нэг  нь  нас  барах  тохиолдолд хөрөнгөө хуваах журам;

29.2.3.тэжээн тэтгэх, халамжлах үүрэг;

29.2.4.хүүхдийн боловсрол, хөгжил, асрамж, хамгаалал, эрүүл мэнд, хүмүүжлийн талаарх эрх, үүрэг;

29.2.5.талууд шаардлагатай гэж үзсэн бусад асуудал.

29.3.Гэрлэлтийн гэрээгээр тогтоосон эрх, үүрэг нь хугацаатай буюу хугацаагүй, хууль болон нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлаагүй болзол тавьсан байж болно.

30 дугаар зүйл. .

Хамтран амьдрах гэрээ

30.1.Хамтран амьдарч байгаа буюу хамтран амьдрах гэж байгаа, гэрлэлтээ бүртгүүлээгүй эрэгтэй, эмэгтэй хоёр хамтран амьдрах хугацаанд болон хамтын амьдралаа дуусгавар болгох, хэн нэг нь нас барах тохиолдолд талуудын эрх, үүргийг тодорхойлох зорилгоор Иргэний хууль болон энэ хуульд нийцүүлэн хамтран амьдрах гэрээ байгуулж болно.

30.2.Хамтран амьдрах гэрээгээр энэ хуулийн 30.1-д заасан тохиолдол бүрт талуудын дор дурдсан эрх, үүргийг  тодорхойлно:

30.2.1.хамтран болон хэсгээр өмчлөх дундын хөрөнгө, хуваарьт хөрөнгө, хөрөнгийн эрх, ирээдүйд бий болох эд хөрөнгө, хөрөнгийн эрх, түүнээс үүсэх эрх, үүргийг хариуцах хуваарилалт;

30.2.2.хамтын амьдралаа дуусгавар болгох, хэн нэг нь нас барах тохиолдолд хөрөнгөө хуваах журам;

\30.2.3.хүүхдээ тэжээн тэтгэх, халамжлах үүрэг;

30.2.4.хүүхдийн сургалт, ёс зүйн хүмүүжлийн талаарх эрх, үүрэг;

30.2.5.талууд шаардлагатай гэж үзсэн бусад асуудал.

30.3.Талууд хамтран амьдрах хугацаандаа гэрлэлтээ бүртгүүлбэл хамтран амьдрах гэрээ нь гэрлэлтийн гэрээ болно.

31 дүгээр зүйл..

Тусдаа амьдрах гэрээ

31.1.Гэрлэгчид, эсхүл хамтран амьдарч байсан эрэгтэй, эмэгтэй хоёр тусдаа амьдрах тохиолдолд талуудын эрх, үүргийг тодорхойлох зорилгоор Иргэний хууль болон энэ хуульд нийцүүлэн тусдаа амьдрах гэрээ байгуулж болно.

31.2.Гэрээнд энэ хуулийн 30.2-т заасан холбогдох эрх, үүргийг тодорхойлно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ.

ГЭР БҮЛ ДЭХ ХҮҮХДИЙН ЭРХ, ХҮҮХДИЙН ОВОГ, ЭЦЭГ /ЭХ/-ИЙННЭР, НЭРИЙГ ӨӨРЧЛӨХ, ЭЦЭГ /ЭХ/-ИЙГ ТОГТООХ

32 дугаар зүйл.

Хүүхдийн язгуур эрх ашиг

32.1.Хүүхэд бүр гэр бүлийн дотор тэгш эрхтэй байна. Эцэг, эхийн гэрлэлтийн байдал болон үрчлэгдсэн, дагавар, бусдын асрамжид байгаа эсэхээс үл хамааран хүүхэд бүр адил эрхтэй байна.

32.2.Хүүхэд гэр бүл, эцэг эхтэйгээ хамтран амьдрах нь түүний язгуур эрх мөн.

32.3.Хүүхэд гэр бүлдээ эрүүл, аюулгүй өсөн бойжих, хайрлуулах, хамгаалуулах, тэжээн тэтгүүлэх, хуваарьт өмчтэй байх эрхтэй.

32.4.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон бусад этгээд хүүхдийн эрх ашиг сонирхлыг хүндэтгэж, хамгаалах үүрэгтэй.

32.5.Хүүхэдтэй зүй бусаар харьцах, сэтгэл санааны дарамт үзүүлэх, бие махбодид халдахыг хориглоно.

32.6.Бүтэн өнчин, эцэг, эх нь хэн болох нь тодорхойгүй, эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан болон хасуулсан, бусад шалтгаанаар хүүхдээ биечлэн асран хамгаалах, харгалзан дэмжих, тэжээн тэтгэх чадваргүй болох нь тогтоогдсон хүүхдийн эрх, ашиг сонирхлыг төр хамгаална.

32.7.Үр шилжүүлэн суулгах аргаар хүүхэд төрүүлэх талаар эхнэр, нөхөр харилцан бичгээр тохиролцсоны үндсэн дээр хүүхэд төрүүлсэн бол тэдгээр нь уг хүүхдийн төрсөн эцэг, эх байна.

32.8.Хүүхэдтэй болохыг хүсч байгаа гэрлэгчид өөр эмэгтэйд үр суулгаж, хүүхэд төрүүлэх тохиолдолд талууд хүүхэд болон тээгч эхийн эрүүл мэндийн байдал, хүүхдийн хүйс зэрэг урьдчилан тодорхойлох боломжгүй нөхцөл байдал бий болоход хэрхэх тухай, харилцан хүлээх үүрэг,  хүүхэд төрсний дараа уг хүүхдийн эцэг, эхийг тодорхойлох зэрэг бусад асуудлаар урьдчилан бичгээр гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн байна.

33 дугаар зүйл. .

Хүүхэд овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэртэй байх

33.1.Хүүхэд овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэртэй байна. Эцэг, эх нь харилцан зөвшөөрсний үндсэн дээр хүүхэддээ нэр өгнө.

33.2.Хүүхэд эцгийн овог, нэрийг авах бөгөөд эцэг, эх нь харилцан зөвшөөрсөн тохиолдолд эхийн овог, нэрийг авч болно.

33.3.Эцэг нь тогтоогдоогүй бол эхийн  овог, нэрийг авна.

33.4.Үрчлэгдсэн хүүхэд үрчлэгчийн нэрийг эцэг, эхийн нэрээр авч болно.

33.5.Хүүхдийн эцэг, эх нь хэн болох нь тодорхойгүй хүүхдэд Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын холбогдох ажилтан овог, эцэг /эх/-ийн нэр өгнө.

33.6.Хүүхдийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр нь түүний нэр төр, гарал үүсэлд харшлахааргүй утга төгс байна. 

33.7.Энэ хуулийн 33.5-д заасан хүүхдэд  эцэг /эх/-ийн нэр, нэр өгөх тухай журмыг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.

34 дүгээр зүйл. .

Хүүхдийн эцэг /эх/-ийн нэр, нэрийг өөрчлөх

34.1.Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахгүй бол түүний эцэг /эх/-ийн нэр, нэрийг өөрчилж болно. 

34.2.Хүүхдийн эцэг /эх/-ийн нэр, нэрийг өөрчлөх тухай хүсэлтийг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, 14 нас хүрсэн хүүхэд өөрөө оршин суугаа газрынхаа иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргаж болно.

34.3.Эцэг, эх нь тусдаа амьдардаг бол хүүхэдтэйгээ хамт амьдардаг эцэг буюу эх хүүхдийн  эцэг /эх/-ийн нэр, нэрийг өөрчлөх тухай хүсэлт гаргахдаа нөгөө талын зөвшөөрлийг авсан байна.

34.4.Дараах тохиолдолд нөгөө талын зөвшөөрлийг авахгүйгээр хүүхдийн  эцэг /эх/-ийн нэр, нэрийг өөрчилж болно:

34.4.1.хүүхэдтэй хамт амьдардаггүй эцэг буюу эхийн оршин суугаа газрыг тодорхойлох боломжгүй;

34.4.2.эцэг, эх байх эрхээ хасуулсан;

34.4.3.шүүхийн шийдвэрээр эрх зүйн чадамжгүйд тооцогдсон;

34.4.4.хүүхдээ тэжээн тэтгэх болон хуульд заасан бусад үүргээ биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн.

34.5.Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол эцэг /эх/-ийн нэр, нэрийг өөрчлөхдөө түүний саналыг авна.

34.6.Хүүхдийн эцэг /эх/-ийн нэр, нэртэй холбогдсон маргааныг шүүх шийдвэрлэнэ.

35 дугаар зүйл. .

Хүүхдийн эд хөрөнгийн эрх

35.1.Хүүхэд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн хамтран өмчлөгч байна.35.2.Хүүхдийн хуваарьт хөрөнгөд Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасан хөрөнгөөс гадна дараах эд хөрөнгө,  хөрөнгийн эрх хамаарна:

35.2.1.гэр бүлийн гишүүд хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөсөө хүүхэддээ зориулан шилжүүлсэн эд хөрөнгө болон хүүхдийн нэр дээрх мөнгөн хуримтлал;

35.2.2.хүүхдэд зориулагдсан тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хишиг хувь, уг хөрөнгийн орлогоос бий болсон эд хөрөнгө;

35.2.3.хүүхдийн өөрийн хөдөлмөрийн хөлс, цалин, тэдгээрээр олж авсан хөрөнгө, шагнал урамшуулал, бэлэг;

35.2.4.хүүхдийн хувийнх нь хэрэгцээг хангахад зориулсан хувцас, сургуулийн болон биеийн тамирын хэрэгсэл, хөгжмийн зэмсэг, хүүхдийн номын сан зэрэг хөрөнгө.

35.3.Иргэний хуульд зааснаар хүүхэд хуваарьт хөрөнгөө өөрөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй.

35.4.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийн хуваарьт хөрөнгийг хүүхдийн эрх, ашиг сонирхолд нийцүүлэн түүний боловсрол, эрүүл мэнд, хүмүүжил, соёлын хэрэгцээг хангахад зориулан захиран зарцуулж болно

35.5.Хүүхдийн хуваарьт хөрөнгөд хамаарах үл хөдлөх эд хөрөнгө, мөнгөн хуримтлалыг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийн нэр дээр бүртгүүлэх, баталгаажуулах үүрэг хүлээнэ.

35.6.Эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулах, тусдаа амьдрах үедээ тэдний хэн нэг нь хүүхдийн нэр дээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгө, үнэт эдлэлийг түүний эцэг, эсхүл эх,  бүтэн өнчин хүүхдийн үл хөдлөх хөрөнгө, үнэт эдлэлийг асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь тухайн хүүхдийг 18 насанд хүртэл худалдах, бэлэглэх, барьцаалах зэргээр захиран зарцуулахыг хориглоно.

35.7.Энэ хуулийн 35.6-д заасан хүүхдийн үл хөдлөх хөрөнгө, үнэт эдлэлийг зайлшгүй шаардлагатай нөхцөл байдлын улмаас захиран зарцуулах тохиолдолд эцэг, эсхүл эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь энэ тухай хүсэлтээ хүүхдийн оршин суугаа газрын Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, ажилтанд бичгээр гаргана.

35.8.Хүүхдийн өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгө, үнэт эдлэлийг захиран зарцуулахтай холбоотой асуудлыг оршин суугаа газрын Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, ажилтны санал, дүгнэлтийг үндэслэн шүүхийн журмаар шийдвэрлэнэ.

35.9.Энэ хуулийн 35.3, 35.4, 35.5-д заасныг зөрчсөний улмаас хүүхдийн эрх, ашиг сонирхолд хохирол учирсан бол буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлэхээр гэр бүл, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах эрх бүхий этгээд, эсхүл хүүхэд өөрөө Иргэний хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу 14 наснаас шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

36 дугаар зүйл. .

Хүүхэд эцэг, эх бусад төрөл садантайгаа харилцах эрх

36.1.Хуульд зааснаас бусад тохиолдолд хүүхэд эцэг, эх болон бусад төрөл, садантайгаа харилцах эрхтэй.

36.2.Эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон болон тусдаа амьдардаг  зэрэг шалтгаанаар хүүхдийн энэхүү эрхийг хязгаарлахыг хориглоно.

37 дугаар зүйл..

Хүүхдийн бусад эрх

37.1.Хүүхдийн бусад эрхийг Хүүхдийн эрхийг хамгаалах тухай болон бусад хуулиар тогтооно.

38 дүгээр зүйл зүйл..

Хүүхдийн эцэг, эхийг захиргааны журмаар тогтоох

38.1.Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, эсхүл хүүхдийн эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг буюу эх нь өргөдөл гаргасан бол иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага  эцэг, эхийг тогтооно.

39 дүгээр зүйл. .

Хүүхдийн эцэг, эхийг шүүхийн журмаар тогтооно

39.1.Энэ хуулийн 38 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл, садангийн хүн, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно.

39.2.Эцэг, эхийг тогтооход маргаан гарвал хариуцагчийг хүүхдийн эцэг, эхтэй дотно харилцаатай байсныг нотлох баримт, эмнэлгийн шинжилгээ, дүгнэлт,бусад баримтыг үндэслэнэ.

39.3.Хүүхэд Монгол Улсын иргэн бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байнга оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнтэй холбогдолтой эцэг, эх тогтоох асуудлыг Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн дагуу шийдвэрлэнэ.

39.4.Гадаад улсын хуулиар Монгол Улсын иргэнтэй холбогдолтой эцэг, эх тогтоосон нь энэ хуульд харшлаагүй бол хүчинтэйд тооцно.

39.5.Гадаад улсад оршин сууж байгаа хүүхдийн эцэг, эхийн хэн нэг нь Монгол Улсын иргэн бол энэ хуулийн дагуу эцэг, эх тогтоолгох хүсэлтийг Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар болон консулийн газарт тавьж болно.

39.6. 18 насанд хүрсэн хүний эцэг, эхийг тогтоох асуудлыг зөвхөн тухайн этгээдийн зөвшөөрлөөр шийдвэрлэнэ.

ТАВДУГААР БҮЛЭГ.

ЭЦЭГ, ЭХИЙН ЭРХ, ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА

40 дүгээр зүйл.

Эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэх

40.1. Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ

40.2. Хүүхдийг үрчлэн авснаар эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ.

40.3. Гэр бүлээ бүртгүүлж баталгаажуулснаар дагавар хүүхэд хойт эцэг, хойт эхийн хооронд эцэг, эх, хүүхдийн эрх, үүрэг үүснэ.

40.4. Хүүхдийн эцэг, эх нь гэрлэлтээ бүртгүүлсэн бол гэрлэлтийн гэрчилгээг, гэрлэлтээ бүртгүүлээгүй бол хуульд заасны дагуу эцэг, эхийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн эцэг, эх, хүүхдийн хооронд үүсэх эрх, үүргийг тогтооно.

40.5. Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

41 дугаар зүйл. .

Насанд хүрээгүй эцэг, эхийн эрх, үүрэг

41.1. Насанд хүрээгүй эцэг, эхийн дундаас хүүхэд төрснөөр, эсхүл хүүхдийн эцэг, эхийн аль нэг нь насанд хүрээгүй бол эцэг, эхийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

41.2. Насанд хүрээгүй эцэг, эхийг 18 нас хүртэл тэдний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид хамтран эцэг, эхийн үүрэг хүлээнэ.

42 дугаар зүйл..

Хүүхдээ хүмүүжүүлэх эрх, үүрэг

42.1. Эцэг, эх нь хүүхдийн өмнө харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ.

42.2. Хүүхэдтэй холбоотой аливаа асуудлыг эцэг, эх хүүхдийн саналыг сонсож, харилцан зөвшилцөж шийдвэрлэнэ. Уг асуудлаар санал зөрвөл хүүхдэд ашигтай байх зарчмыг баримтална.

42.3. Эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэхдээ төрөөс дэмжлэг туслалцаа авах эрхтэй.

42.4. Эцэг, эх дараах үүрэг хүлээнэ:

42.4.1. жирэмслэлтэд бэлтгэх, хүүхэд тээх хугацаанд архи тамхи хэрэглэхгүй байх, ургийн бойжилтыг тогтмол хянуулах, төрөлхийн өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэгт аль болох эрх хамрагдах зэргээр эрүүл хүүхэд төрүүлэх шаардлагатай нөхцөлийг бүрдүүлэх;

42.4.2. хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл аюулгүй, бие даасан орчинд өсгөн бойжуулах, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах

42.4.3. бие бялдар, сэтгэл зүй, ёс суртахууны хувьд төлөвшүүлэх;

42.4.4. энэ хуульд заасны дагуу угийн бичиг хөтөлж, хүүхдэдээ удам угсаагаа мэдүүлж цус ойртолтоос үүсэх үр дагаврыг тайлбарлан таниулах;

42.4.5. Төрөлх хэл, бичиг үсэг, ёс заншил, түүх соёлын уламжлалыг эзэмшүүлэх;

42.4.6. хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх;

42.4.7. хүүхэддээ заавал суурь боловсрол эзэмшүүлэх, амьдрах арга ухаанд сургах, хөдөлмөрт бэлтгэх;

42.4.8. хүүхдээ эх оронч, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх, ахмад настныг хүндэтгэх дадал, хандлага төлөвшүүлэх;

42.4.9  байгаль, эх дэлхийгээ хайрлах үзлээр хүмүүжүүлэх;

42.4.10. хүүхдийнхээ эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, түүний дээд ашиг сонирхлыг эрхэмлэх зарчмыг баримтлан хуульд зааснаар төлөөлөх;

42.4.11.  хууль тогтоомжид заасан бусад.

42.5. Эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэхдээ хүчирхийлэл хэрэглэж эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд нь хохирол учруулах, сурч боловсрох эрхийг нь хязгаарлах, хэрцгий хандах, нэр төрийг гутаасан харилцаа, доромжлол болон айдас түгшүүрт байдалд байлгах, хүүхдийн хөдөлмөрийг мөлжих болон бусад арга, хэлбэрээр эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно.

42.6. Хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хохироосон эцэг, эхэд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

42.7. Эцэг, эх үүргээ биелүүлэхэд нь төрөөс дараах дэмжлэг үзүүлнэ:

42.7.1. гэр бүлийн харилцааны үнэт зүйлсийг бий болгож, эцэг, эх, хүүхдийн хоорондын харилцаа холбоог бэхжүүлэх, хүүхэдтэй зүй бус харьцахаас сэргийлэх, хүмүүжлийн эерэг арга хэмжээ түгээх эцэг, эхэд зориулсан үйлчилгээ, хөтөлбөрийг хэрэгжүүлэх

42.7.2. гэр бүлийн хямралтай асуудлыг зөвшилцөж шийдвэрлэх ур чадвар олгох, архи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисоос хамааралтай эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй ажиллах тусгай үйлчилгээ, хөтөлбөрийг хэрэгжүүлэх;

42.7.3. сайн дурын сургалт, амьдрах ур чадварын болон  боловсрол, мэргэжил олгох сургалт, хөдөлмөр эрхлэлтийн зөвлөгөө, мэдээлэл, зуучлалын үйлчилгээ үзүүлэх;

42.7.4. эрх зүй, сэтгэл зүйн болон сэтгэл заслын үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх;

42.7.5. орон сууц худалдан авах, барих, түрээслэхэд зориулсан хөнгөлөлттэй зээлд хамруулах;

42.7.6. өрхийн амьжиргааг дэмжих, бичил зээл тусламж олгох;

42.7.7. бусад шаардлагатай дэмжлэг, туслалцаа.

43 дүгээр зүйл. .

Хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах эцэг, эхийн эрх, үүрэг

43.1. Хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүргийг эцэг, эх хүлээнэ. Хүүхдийн хууль ёсны төлөөлөгч нь тэдний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч байх бөгөөд түүний эрх, ашиг сонирхлыг хамгаалах талаар аливаа хувь хүн, хуулийн этгээдтэй тусгайлан олгосон эрх, итгэмжлэлгүйгээр харилцана.

43.2. Хууль ёсны төлөөлөгч нь хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хангаж чадахгүй гэж үзвэл Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах төлөөлөгчөөр өөр этгээдийг томилуулах арга хэмжээ авна.

44 дугаар зүйл. .

Хүүхдээс тусдаа амьдарч байгаа эцэг, эхийн эрх, үүрэг

44.1. Эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, эсхүл хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар тусдаа амьдарч байгаа нь энэ хуульд заасан эцэг, эхийн үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

44.2. Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан, хамтран амьдарч байсан эцэг, эх нь тусдаа амьдарч байгаа хэн нэгнийхээ эрх, үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглоно.

44.3. Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан, хамтран амьдарч байсан эцэг, эх тусдаа амьдарч байгаа ч харилцан зөвшилцөж  эцэг, эхийн эрх, үүргээ хэрэгжүүлэх журам тогтооно.

44.4. Энэ хуулийн 44.3-т заасан эцэг, эх үүргээ хэрэгжүүлэх талаар тохиролцоогүй бол шүүх тогтооно.

44.5. Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд  буруутай  эцэг, эхэд хуульд заасны дагуу хариуцлага ногдуулна.

45 дугаар зүйл..

Эцэг, эхийн эрхийг хамгаала

45.1. Эцэг, эх нь хүүхэдтэй холбоотой энэ хуульд заасан эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж болно. 

45.2. Эцэг, эх нь хүүхдийг хууль бусаар авсан этгээдээс хүүхдээ эргүүлж авахыг шаардах эрхтэй.

45.3. Энэ хуулийн 45.2-т заасан асуудлаар маргаан гарсан тохиолдолд эцэг, эх эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах эрхтэй.

46 дугаар зүйл. .

Эцэг, эх байх эрхийг хязгаарлана

46.1. Хүүхдийг орон сууц, хувцас, хоол ундаар байнга санаатай гачигдуулсан, хөдөлмөрийг нь зүй бусаар ашигласан, гуйлгачлуулсан, орон гэрээсээ дайжуулсан, гадуурхсан, эрүүл, аюулгүй, найдвартай орчинд өсгөж, хүмүүжүүлэх үүргээ биелүүлэхээс санаатай зайлсхийсэн этгээдийн эцэг, эх байх эрхийг шүүх зургаан сар хүртэл хугацаагаар хязгаарлаж болно

46.2. Шүүх энэ хуулийн 46.1-д заасны дагуу шийдвэрээ гаргахдаа дараах нөхцөл байдлыг харгалзан үзнэ:

46.2.1. хохирогчтой удаа дараа хэрцгий хандсан, заналхийлсэн, хүч хэрэглэсэн

46.2.2. хүчээр бэлгийн харьцаанд оруулсан буюу оруулахыг завдсан;

46.2.3. хохирогчийг төрөл садан, хамт олноос нь тусгаарлаж, сэтгэл санааны хүнд дарамтад оруулсан

46.2.4. тэжээн тэтгэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн буюу хүүхдийн хүмүүжилд ноцтой гэм хор учруулж байсан;

46.2.5. согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис байнга буюу удаа дараа хэрэглэж хохирогчийг айдас, түгшүүрт байдалд оруулсан

46.2.6. гэр бүлийн хүчирхийллийн улмаас энэ хуулийн 3.1.4-д заасан этгээдийн хэн нэгний амь нас, эрүүл мэндэд ноцтой гэм хор учирч болзошгүй байгаа.

46.2.7. хүүхдээр тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр байнга эрхлүүлсэн нь хөндлөнгийн гэрчээр нотлогдсон.

46.3. Эцэг, эх байх эрхийг хязгаарлах тухай нэхэмжлэлийг эцэг буюу эх нь, эсхүл төрөл, садангийн хүн, эсхүл энэ хуулийн 10.5-д заасан гэрчилгээ бүхий, 10.3-т заасан байгууллага, эсхүл  Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллага шүүхэд гаргах эрхтэй.

47 дүгээр зүйл. .

Эцэг, эх байх эрх хязгаарласнаас үүсэх үр дагавар

47.1. Эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан этгээд уг хүүхдийг биечлэн өсгөн хүмүүжүүлэх, төлөөлөх, хүүхэдтэй холбогдох тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг авах, хөнгөлөлт эдлэх болон хууль тогтоомжоор олгосон бусад эрхээ алдана.

47.2. Шүүх эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан этгээдээс хүүхдийг тэжээн тэтгэхэд шаардагдах тэтгэлгийг гаргуулах асуудлыг шийдвэрлэнэ.

47.3. Эцэг, эх нь хоёулаа эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан бол хүүхдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор шүүх дараах арга хэмжээг авна:

47.3.1. төрөл, садангийн хүнийг асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоох;

47.3.2. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын асран хамгаалалтад шилжүүлэх

47.4. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь  хүүхдийн эрхийг хамгаалах талаар дараах арга хэмжээ авна:

47.4.1. хүүхдийг гэр бүлдээ авч асран хүмүүжүүлэхээр хүсэлт гаргасан иргэний гэр бүлд түр шилжүүлэх;

47.4.2. энэ хуулийн 47 дугаар зүйлийн 47.3.1, 47.4.1-д заасны дагуу асран хамгаалах боломжгүй бол асрамж, халамжийн байгууллагад шилжүүлэх.

47.5. Энэ хуулийн 47.4-т заасан тохиолдолд түүнтэй холбогдон гарах зардал болон хүүхдэд учирсан хохирлыг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буруутай этгээдээр гаргуулах арга хэмжээ авна. Энэ асуудлаар гарсан маргааныг шүүх шийдвэрлэнэ.

47.6. Энэ хуулийн 47.1-д заасан нөхцөл байдал арилаагүй, эсхүл хүүхдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй гэж үзвэл Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, сонирхогч бусад этгээд тухайн этгээдийн эцэг, эх байх эрхийг хасуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж болно.

47.7. Эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан этгээдийн хүүхдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөхгүй хэвээр үлдэнэ.

48 дугаар зүйл. .

Эцэг, эх байх эрх хязгаарласныг хүчингүй болсонд тооцох

48.1. Энэ хуулийн 46.1-д заасан нөхцөл байдал арилсан нь тогтоогдсон бол эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан этгээдийн хүсэлтийг шүүх хянан үзэж, хүүхдийг эцэг, эхэд нь буцааж өгөх тухай шийдвэр гаргаж болно.

48.2. Хүүхдийг эцэг, эхэд нь буцааж өгөх нь түүний эрх, ашиг сонирхолд харшлахаар байгаа бол шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож болно. Хүүхэд долоон нас хүрсэн бол түүний саналыг харгалзан үзнэ.

49 дүгээр зүйл. .

Эцэг, эх байх эрхийг хасах

49.1. Хүүхдээ хаях, санаатай төөрүүлэх, тарчлаан зовоох, худалдах, барьцаалах, биеийг нь үнэлэх, шунахай зорилгоор ашиглах, эрх зүйн зөрчилд татан оруулах зэргээр эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэйгээ удаа дараа хэрцгий харьцсан, бэлгийн харьцаанд оруулахаар завдсан, оруулсан, сэтгэл санааны хүнд дарамтад байлгасан, хүүхдээр тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр байнга эрхлүүлсэн, гуйланчлалд оруулсан, хүүхдээ эрүүл, аюулгүй, найдвартай орчинд өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис байнга хэрэглэдэг этгээдийн эцэг, эх байх эрхийг шүүх хасаж болно.

49.2. Эцэг, эх байх эрхийг хасуулах тухай нэхэмжлэлийг эцэг буюу  эх, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон бусад иргэн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага тухайн эцэг, эхийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй.

49.3. Эцэг, эх байх эрхийг хассан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын таван өдрийн дотор шүүх  иргэний бүртгэлийн байгууллагад явуулна.

50 дугаар зүйл. .

Эцэг, эх байх эрх хассанаас үүсэх үр дагавар

50.1. Эцэг, эх байх эрхээ хасуулсан этгээд уг хүүхдийг биечлэн өсгөн хүмүүжүүлэх, төлөөлөх, хүүхэдтэй холбогдох тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг авах, хөнгөлөлт эдлэх болон хууль тогтоомжоор олгосон бусад эрхээ алдана.

50.2. Эцэг, эх нь хоёулаа эцэг, эх байх эрхээ хасуулсан тохиолдолд хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор шүүх дараах арга хэмжээг авна:

50.2.1. төрөл, садангийн хүнийг асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоох;

50.2.2. хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын асран хамгаалалтад шилжүүлэх.

50.3. хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тухайн хүүхдийн эрхийг хамгаалах талаар дараах арга хэмжээг авна:

50.3.1. хүүхдийг гэр бүлдээ авч асран хүмүүжүүлэхээр хүсэлт гаргасан иргэний гэр бүлд шилжүүлэх;

50.3.2. хүүхдийг үрчлүүлэх;

50.3.3. энэ хуулийн 50.2.1, 50.3.1, 50.3.2-т заасны дагуу хүүхдийг асран хамгаалуулах боломжгүй бол асрамж, халамжийн байгууллагад шилжүүлэх.

50.4. Шүүх эцэг, эх байх эрхээ хасуулсан этгээдээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах асуудлыг шийдвэрлэнэ.

50.5. Эцэг, эхийн хэн нэг нь болон хоёулаа эцэг, эх байх эрхээ хасуулснаас үл хамааран хүүхдийн өв залгамжлах, өмчлөх болон эд хөрөнгийн бусад эрх хэвээр хадгалагдана. Хүүхдийн эд хөрөнгийн эрхийг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хамгаална.

50.6. Эцэг, эх байх эрхээ хасуулсан этгээдийн хүүхдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөхгүй хэвээр үлдэнэ.

50.7. Эцэг, эх байх эрхээ хасуулсан этгээд хүүхдээ тэжээн тэтгэх үүргээсээ чөлөөлөгдөхгүй.

51 дугаар зүйл. .

Эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан болон хасуулсан этгээдийг албадан сургалтад хамруулах

51.1. Энэ хуулийн 46, 49 дүгээр зүйлд заасны дагуу эцэг, эх байх эрхийг нь хязгаарласан, хассан тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц уг этгээдийг албадан сургалтад хамруулна.

51.2. Албадан сургалтыг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болох бөгөөд төрийн бус байгууллагыг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бүртгэнэ.

51.3. Албадан сургалт явуулах журам болон энэ хуулийн 51.2-д заасан бүртгэх журмыг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

51.4. Шүүх эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан болон хасуулсан этгээдийн эрхийг сэргээхдээ албадан сургалтад хамрагдсан эсэхийг үндэслэл болгоно.

52 дүгээр зүйл. .

Эцэг, эх байх эрхийг сэргээх

52.1. Эцэг, эх байх эрхээ хасуулсан этгээдийн эцэг, эх байх эрхээ сэргээлгэх тухай хүсэлтийг шүүх хянан үзэж, эцэг, эх байх эрхийг хүүхдийн эрх, ашиг сонирхлын үүднээс сэргээж болно.

52.2.  Хүүхэд үрчлэгдсэн бол эцэг, эх байх эрхийг сэргээхгүй.

52.3. Эцэг, эх байх эрх сэргээх нь хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшилж байгаа нь тогтоогдсон бол эцэг, эх байх эрхийг сэргээхгүй. Хэрэв хүүхэд  долоон нас хүрсэн бол түүний саналыг харгалзан үзнэ.

53 дугаар зүйл. .

Эцэг, эх хүүхдээ асран хүмүүжүүлэхтэй холбоотой маргааныг шүүхээр хянан шийдвэрлэхэд Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын оролцоно

53.1. Эцэг эх хүүхдээ асран хүмүүжүүлэхтэй холбоотой маргааныг шүүх шийдвэрлэхдээ хэн нэхэмжлэл гаргаснаас үл хамааран Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын төлөөлөгчийг оролцуулна.

53.2. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хүүхдийн болон түүнийг асран хүмүүжүүлэх хүсэлт гаргасан иргэний амьдралын нөхцөлийг судлан дүгнэлт гаргаж шүүхэд танилцуулах үүрэгтэй. Шаардлагатай тохиолдолд шүүх шинжээч томилж дүгнэлт гаргуулж болно.

54 дүгээр зүйл..

Хүүхдийг асран хүмүүжүүлэхтэй холбоотой маргааны талаарх шүүхийн шийдвэрийг биелүүлэх

54.1. Хүүхдийг асран хүмүүжүүлэхтэй холбоотой гарсан шүүхийн шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хэрэгжүүлнэ. Эцэг, эх нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд саад учруулбал хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

54.2. Хүүхдийг буцааж авах болон өөр этгээдэд шилжүүлэхтэй холбоотой шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхдээ Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын төлөөлөгч, хүүхдийг шилжүүлж буй иргэн, цагдаагийн байгууллагын төлөөлөгчийг байлцуулна. 

ЗУРГААДУГААР БҮЛЭГ.

ТЭЖЭЭН ТЭТГЭХ, ТЭТГҮҮЛЭХ

55  дугаар зүйл.

Тэжээн тэтгүүлэх эрх

55.1. Тэжээн тэтгүүлэх этгээд тэжээн тэтгүүлэх эрх үүссэн цагаас эхлэн хэдийд ч шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

56 дугаар зүйл. .

Тэжээн тэтгэх үүрэг

56.1. Гэрлэгчид бие биеэ, эцэг, эх нь хүүхдээ, насанд хүрсэн хөдөлмөрийн чадвартай хүүхэд эцэг, эхээ, төрөл, садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй.

57 дүгээр зүйл..

Гэрлэгчдийн харилцан бие биенээ тэжээн тэтгэх үүрэг

57.1. Гэрлэгчид харилцан бие биеэ тэжээн тэтгэх үүрэгтэй

57.2. Гэрлэгчдийн хэн нэг нь бие биеэ тэжээн тэтгэх үүргээсээ татгалзсан, эсхүл тэжээн тэтгэх тухай гэрээ байгуулаагүй бол туслалцаа шаардлагатай болсон нөхөр, эхнэр тэжээн тэтгүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

57.3. Тэтгэлэг төлөгчийн орлогыг нь тодорхойлох боломжгүй бол хүн амын амьжиргааны доод түвшнээс багагүй байхаар тэтгэлгийн хэмжээг тогтооно.

58 дугаар зүйл. .

Гэрлэлтээ цуцлуулсан нөхөр буюу эхнэрийн тэжээн тэтгүүлэх эрх үргэлжлэх

58.1. Гэрлэлтээ цуцлуусан нөхөр буюу эхнэр дараах тохиолдолд тэжээн тэтгүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй:

58.1.1. төрсөн болон үрчлэн авсан 3 нас хүрээгүй хүүхдээ асарч байгаагийн улмаас хөдөлмөр эрхлээгүй бол;

58.1.2. хөгжлийн бэрхшээлтэй төрсөн буюу үрчлэн авсан хүүхдээ асарч байгаагийн улмаас хөдөлмөр эрхлээгүй бол;

58.1.3. гэрлэлт цуцлахаас өмнө эсхүл гэрлэлт цуцлуулснаас хойш нэг жилийн дотор хөдөлмөрийн чадвараа 50-иас дээш хувиар алдсан нь гэр бүлийн хүчирхийлэл болон гэрлэлт цуцлуулахаас өмнө бий болсон нөхцөл байдалтай шууд холбоотой үүссэн бол;

58.1.4. гэрлэгчид 10-аас дээш жил хамт амьдарсан бөгөөд гэрлэлт цуцлуулах үед тэтгэвэрт гарах насанд хүрсэн, эсхүл гэрлэлт цуцлуулахаас өмнө тэтгэвэрт гарсан бол.

58.2. Шүүх гэрлэлтээ цуцлуулсан этгээдийн эд хөрөнгийн болон бусад нөхцөл байдлыг харгалзан шаардлагатай гэж үзвэл тэтгэлгийг энэ хуулийн 61.3-т заасны дагуу тогтооно.

59 дүгээр зүйл. .

Эцэг, эх хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг

59.1. Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.

59.2. Эцэг, эх нь харилцан тохиролцож хүүхдээ тэжээн тэтгэх тухай гэрээ байгуулж болно

59.3. Эцэг, эх нь энэ хуулийн 59.1-д заасан үүргээ биелүүлээгүй бол дараах этгээд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй:

59.3.1. эцэг эсхүл эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч;

59.3.2. төрөл, садангийн хүн;

59.3.3. эрх зүйн бүрэн чадамжтай гэж тооцогдсон хүүхэд өөрөө;

59.3.4. гэр бүл, хүүхдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах эрх бүхий этгээд.

59.4. Эцэг, эхийн хэн нэг нь гэрлэлтээ цуцлуулах үедээ хүүхдийн тэтгэлэг авахаас татгалзах нь хариуцагчийг хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

60 дугаар зүйл. .

Тэтгэлгийн хэмжээ

60.1. Эцэг, эх нь хүүхэддээ тэтгэлэг төлөх тухай гэрээ байгуулаагүй бол эцэг, эхээс сар бүр гаргуулах тэтгэлгийн хэмжээг шүүх тогтооно. Тэтгэлгийн хэмжээ нь эцэг, эхийн  цалин, хөлс, түүнтэй адилтгах орлого, түүнчлэн ногдол ашиг, зээлийн болон  хадгаламжийн хүү, түрээсийн орлогын  дүнгээс  нэг хүүхдэд 30 хувь, хоёр хүүхдэд 40 хувь, гурав буюу түүнээс дээш хүүхдэд 50 хувь байхаар тогтооно.

60.2. Эцэг, эхийн орлогыг нь тодорхойлох боломжгүй бол шүүх тэтгэлгийн хэмжээг хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхэд бүрт тогтооно.

   

60.3. Гэрлэгчид харилцан бие биеэ, түүнчлэн төрөл садангийн хүнээ тэжээн тэтгэх тэтгэлгийн хэмжээ нь хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээнээс багагүй байна

60.4. Цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй.

60.5. Хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээ болон цалин хөлсний хэмжээ өөрчлөгдөхөд мөнгөн дүнгээр тогтоосон тэтгэлгийн хэмжээ өөрчлөгдөнө

Huuhdin tetgeleg tsalingin 50%s heterch bolohgui ged.BA's huulind ni tetgeleg tulugui tohioldold nuhuj avah erhtei bdag.Tetgeleg tulugch ni 50%s heterch avhguig meded 3jil tetgeleg tuluhguu zugtaaj oldohooroo 2,3sar ugsun bolchod alga bolod nuhuj avh tetgelee tulj chadahgui ed hurungu huralgah blohoor busdin umch baidag.uuniig yaj shiideh be.Huulind chini bgaa zaaltuud zurchilduud bh yum.

2015.08.19

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

61 дугаар зүйл. .

Хүүхдэд олгох тэтгэлгийн хэлбэр, хугацаа, зориулалт

61.1. Тэтгэлгийг дор дурдсан хэлбэрээр олгож болно:

61.1.1. мөнгөн хэлбэрээр

61.1.2. эд хөрөнгөөр.

61.2. Тэтгэлгийг дараах хугацаагаар олгож болно:

61.2.1. сар, улирал, хагас жил, жилээр;

61.2.2. нэг удаа.

61.3. Тэтгэлгийг хариуцагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, түүнчлэн ногдол ашиг, зээл, хадгаламжийн хүү, түрээсийн орлогыг олгож байгаа этгээд тэтгэлэг төлөгчийн зөвшөөрснөөр, эсхүл шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсанд дурдсаны дагуу суутгал хийж, тэтгэлэг авагч буюу түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн дансандшилжүүлэх үүрэгтэй.

61.4. Тэтгэлгийг хамтран өмчлөх эд хөрөнгөөс оногдох хэсгийг тодорхойлох үед тухайн хөрөнгөөс эсхүл бусад хэлбэрээр олгож болно.

61.5. Тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулна.

61.6. Тэтгэлэг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдсон бол тэтгэлэг төлөгч, 14 насанд хүрсэн хүүхэд өөрөө, эсхүл Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан нэгж, ажилтан  түүнийг зориулалтаар нь зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.

62 дүгээр зүйл. .

Бусдын асран хамгаалалт, харгалзан дэмжлэгт байгаа хүүхдийн тэтгэлэг

62.1. Бусдын асран хамгаалалт, харгалзан дэмжлэгт байгаа хүүхдэд эцэг, эхээс олгох тэтгэлэг болон төрөөс олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хувь хишиг, бусад олговрын 50 хувийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулж, үлдэх хэсгийг хүүхдийн нэр дээр хадгаламжийн дансанд шилжүүлнэ.

62.2. Асрамж, халамжийн байгууллагад байгаа хүүхдэд эцэг, эхээс олгох тэтгэлэг болон төрөөс олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хувь хишиг, бусад олговрыг хүүхдийн нэр дээр хадгаламжийн дансанд 100 хувь шилжүүлнэ.

62.3. Энэ хуулийн 62.1, 62.2-т заасан хүүхдийн тэтгэлгийн зарцуулалтад хяналт тавих журмыг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн батална. 

63 дугаар зүйл. .

Эцэг, эхээ тэжээн тэтгэх үүрэг

63.1. Хөдөлмөрийн чадвартай хүүхэд нь төрүүлсэн, үрчлэн авсан хөдөлмөрийн чадваргүй эцэг, эх, хойт эцэг, хойт эхээ тэжээн тэтгэх үүрэгтэй. Энэ үүргээ харилцан тохиролцож тэжээн тэтгэх тухай гэрээ байгуулж болно.

63.2. Тэжээн тэтгэх тухай гэрээ байгуулаагүй  бол хөдөлмөрийн чадваргүй, тусламж шаардлагатай эцэг, эхэд шүүхийн журмаар тэтгэлэг тогтооно.

63.3. Энэ хуулийн 63.1-д заасан хүнийг тэжээн тэтгэх үүрэг бүхий хэд хэдэн этгээд байвал шүүх тэдний эд хөрөнгийн болон гэр бүлийн байдлыг харгалзан үзэж, тэтгэлгийн хувь, хэмжээг хүн тус бүрт өөрөөр тогтоож болно. Хэд хэдэн тэжээн тэтгэгч байгаагаас үл хамааран тэтгэлгийн хэмжээ нь энэ хуулийн 60.3-т заасан хэмжээнээс багагүй байна.

63.4. Эцэг, эх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн болон хүүхдийн эрх ашгийг ноцтой зөрчиж байсан нь шүүхээр тогтоогдсон эсхүл эцэг, эх байх эрхээ хасуулсан тохиолдолд хүүхэд хөдөлмөрийн чадваргүй эцэг, эхэд тэтгэлэг төлөхөөс чөлөөлөгдөж болно.

64 дүгээр зүйл. .

Төрөл, садангийн хүмүүс харилцан бие биеэ тэжээн тэтгэх үүрэг

64.1. Насанд хүрээгүй бүтэн өнчин, эсхүл эцэг, эхээрээ тэжээн тэтгүүлэх боломжгүй хүүхдийг хөдөлмөрийн чадвартай төрсөн, үрчлэн авсан ах, эгч, дүү, өвөг эцэг, эмэг эх, хойт эх, хойт эцэг нь тэжээн тэтгэх үүрэгтэй.

64.2. Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээрээ тэжээн тэтгүүлэх боломжгүй, хөдөлмөрийн чадваргүй өвөг эцэг, эмэг эхээ хөдөлмөрийн чадвартай ач, зээ нь тэжээн тэтгэх үүрэгтэй.

64.3. Өөр тэжээн тэтгэх хүнгүй бол төрөл, садангийн хүмүүс бие биеэ хөдөлмөрийн чадваргүй үед нь тэжээн тэтгэх үүрэгтэй.

64.4. Энэ хуулийн 64.1-64.3-д заасан хүнийг тэжээн тэтгэх үүрэг бүхий хэд хэдэн этгээд байвал шүүх тэдний эд хөрөнгийн болон гэр бүлийн байдлыг харгалзан үзэж, тэтгэлгийн хувь, хэмжээг хүн тус бүрт өөрөөр тогтоож болно. Хэд хэдэн тэжээн тэтгэгч байгаагаас үл хамааран тэтгэлгийн хэмжээ нь энэ хуулийн 60.3-т заасан хэмжээнээс багагүй байна.

65 дугаар зүйл. .

Тэтгэлэг төлөгчөөс нэмэлт тэтгэлэг буюу зардал гаргуулах

65.1. Тэжээн тэтгүүлэгч хүндээр өвчилсөн, осолд орсон, хөгжлийн бэрхшээлтэй болсон зэрэг гэнэтийн болон онцгой нөхцөл байдал тохиолдсон үед тэтгэлэг төлөгчөөр нэмэлт тэтгэлэг тогтоолгох буюу зардлыг хариуцуулахаар эцэг, эх, төрөл, садангийн хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч,эсхүл энэ хуулийн 10.5-д заасан гэрчилгээ бүхий, 10.4-т заасан байгууллага, эсхүл Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллага, эсхүл хүүхэд өөрөө шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.

65.2. Нэмэлт тэтгэлэг буюу зардлын хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн санхүүгийн чадвар, тэтгүүлэгчийн бодит шаардлагад нийцсэн байна.

65.3. Энэ хуулийн 65.1-д заасан тэжээн тэтгүүлэгчид үүссэн нөхцөл байдал арилсан тохиолдолд тэтгэлэг төлөгч нэмэлт тэтгэлэг буюу зардлыг зогсоох тухай асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

66 дугаар зүйл..

Тэжээн тэтгэх тухай гэрээ байгуулах, өөрчлөх, цуцлах, хүчингүйд тооцох

66.1. Тэтгэлэг төлөгч болон тэтгэлэг авагч нь тэтгэлгийн хэмжээ, тэтгэлэг төлөх нөхцөл, журмыг тогтоосон тэжээн тэтгэх тухай гэрээ байгуулж болно.

66.2. Тэжээн тэтгэх тухай гэрээг бичгээр үйлдэж, нотариатаар гэрчлүүлсэн байна. Энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.

66.3. Тэжээн тэтгэх тухай гэрээ байгуулах, өөрчлөх, цуцлах болон гэрээний хүчин төгөлдөр бус асуудлыг Иргэний хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэнэ.

66.4. Тэжээн тэтгэх тухай гэрээг талуудын харилцан тохиролцсоноор өөрчилж, цуцалж болно. Тэжээн тэтгэх тухай гэрээг өөрчлөх, цуцлах тухай тохиролцоог үндсэн гэрээтэй адил хэлбэрээр хийнэ.

66.5. Тэжээн тэтгэх гэрээг гэрээний аль нэг талд илтэд хохиролтой хийхийг хориглоно.

66.6. Тэжээн тэтгэх тухай гэрээг өөрчлөх, цуцлах тухай асуудлаар гарсан маргааныг шүүх шийдвэрлэхдээ талуудын эд хөрөнгийн болон гэр бүлийн байдал, тэдгээрийн ашиг сонирхолыг харгалзан үзнэ.

 

67 дугаар зүйл..

Тэтгэлэг авагчийн ашиг сонирхлыг зөрчсөн тэжээн тэтгэх тухай гэрээг хүчингүйд тооцоно

67.1. Тэжээн тэтгэх тухай гэрээ нь насанд хүрээгүй хүүхэд эсхүл гэр бүлийн насанд хүрсэн эрх зүйн чадамжгүй гишүүний ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн бол тэдгээрийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, 14 насанд хүрсэн хүүхэд өөрөө Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

68 дугаар зүйл. .

Тэжээн тэтгэх тухай гэрээгээр төлөх тэтгэлгийн хэмжээ

68.1. Тэтгэлгийн хэмжээг талууд тэжээн тэтгэх тухай гэрээгээр тогтооно. Тэтгэлгийн хэмжээ нь энэ хуулийн 60.3-т заасан хэмжээнээс багагүй байна.

68.2. Талууд тохиролцож тэтгэлгийн хэмжээг өөрчилж болно.

69 дүгээр зүйл. .

Гэрээгээр төлөх тэтгэлгийн хэлбэр

69.1. Тэжээн тэтгэх тухай гэрээгээр тэтгэлгийг төлөх хэлбэр, хугацааг тодорхойлно.

69.2. Тэтгэлэг төлөгч нь тэтгэлгийг дараах хэлбэрээр олгож болно:

69.2.1. цалин хөлс, түүнтэй адилтгах бусад орлого, ногдол ашиг, зээл,хадгаламжийн хүү, түрээсийн орлогын тодорхой хувиар;

69.2.2. тодорхой хугацаанд тогтмол төлөх мөнгөн дүнгээр;

69.2.3. нэг удаа төлөх мөнгөн дүнгээр;

69.2.4. эд хөрөнгөөр

69.2.5. харилцан тохиролцсон бусад хэлбэр

69.3. Тэжээн тэтгэх тухай гэрээнд тэтгэлэг төлөх хэд хэдэн хэлбэрийг хослуулан тогтоож болно.

69.4. Хүн амын амьжиргааны түвшингийн доод хэмжээ, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өөрчлөгдснөөс хамаарч мөнгөн дүнгээр тогтоосон тэтгэлгийн хэмжээ өөрчлөгдөх талаар тэжээн тэтгэх тухай гэрээнд тусгаагүй бол энэ хуулийн 60.5-д заасныг баримтална.

69.5. Тэтгэлгийг эд хөрөнгөөр олгохоор талууд харилцан тохиролцсон бол эд хөрөнгийг тухайн үеийн зах зээлийн ханшаар үнэлнэ.

ДОЛООДУГААР БҮЛЭГ .

ТЭТГЭЛЭГ ТӨЛӨХ, ГАРГУУЛАХ ЖУРАМ

70 дугаар зүйл.

Тэжээн тэтгэх тухай гэрээгээр тэтгэлгийг төлөх

70.1. Тэжээн тэтгэх тухай гэрээг сайн дураар биелүүлэхгүй байгаа тохиолдолд тэтгэлэг авагч талын хүсэлтээр шүүгч захирамж гаргаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар биелүүлнэ.

71 дугаар зүйл.

. Шүүхийн шийдвэрээр тэтгэлгийг гаргуулаа

71.1. Тэжээн тэтгэх тухай гэрээ байгуулаагүй бол энэ хуулийн 57, 58,59, 63, 64 дүгээр зүйлд заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.        

72 дүгээр зүйл..

Тэтгэлгийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа

72.1. Тэтгэлэг авах эрх бүхий этгээд тэтгэлэг төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд хэдийд ч гаргаж болно. 

72.2. Тэтгэлэг авах эрх бүхий этгээд нь нэхэмжлэл гаргахаас өмнөх таван жилийн  хугацааны тэтгэлгийг нөхөн гаргуулахаар шаардах эрхтэй. 

73 дугаар зүйл. .

Тэтгэлэгтэй холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх талаар шүүхээс авах урьдчилсан арга хэмжээ

73.1. Шүүх тэтгэлэгтэй холбоотой хэрэг маргааныг шийдвэрлэхдээ шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд заасны дагуу насанд хүрээгүй хүүхэд болон хөдөлмөрийн чадваргүй эцэг, эх, гэрлэгчид хэн нэгийгээ тэжээн тэтгэх тэтгэлгийг гаргуулах тухай шүүхийн шийдвэрийг баталгаажуулах урьдчилсан арга хэмжээг шүүгчийн захирамжаар авч болно.

73.2. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх хуудсыг шийдвэр гүйцэтгэх албанд шүүх шууд гардуулна.

73.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх хуудсыг үндэслэн тэтгэлэг гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэн даруй явуулна.

74 дүгээр зүйл. .

Тэтгэлгийн суутгал хийх талаарх ажил олгогч болон бусад этгээдийн үүрэг

74.1. Ажил олгогч нь тэтгэлэг төлөх тухай гэрээг үндэслэн шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд шүүхийн гүйцэтгэх хуудсаар тэтгэлэг төлөгчийн цалин хөлс, түүнтэй адилтгах бусад орлогоос сар тутам тэтгэлгийг суутган, ажлын гурав хоногийн дотор тэтгэлэг авагчид шилжүүлэх үүрэгтэй.

74.2. Энэ хуулийн 77.1-д заасан гэрээ байгуулаагүй тохиолдолд шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн тэтгэлэг төлөгчийн цалин хөлс, түүнтэй адилтгах бусад орлогоос сар тутам тэтгэлгийг суутган, ажлын гурав хоногийн дотор тэтгэлэг авагчид шилжүүлэх үүрэгтэй.

74.3. Ажил олгогч нь тэтгэлэг төлөгчийн ажил, албан тушаал өөрчлөгдсөн, өөр ажилд шилжсэн, ажлаас халагдсан тохиолдолд тэтгэлэг авагч болон харьяалах шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ажлын гурав хоногийн дотор мэдэгдэх үүрэгтэй.

74.4. Тэтгэлэг төлөгч нь энэ хуулийн 77.2-т заасан болон оршин суугаа газрын хаяг өөрчлөгдсөн, эсхүл гадаад улсад байнга оршин суухаар явах болсноо ажлын гурав хоногийн дотор харьяалах шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон тэтгэлэг авагчид мэдэгдэх үүрэгтэй.

74.5. Хүндэтгэх шалтгаангүйгээр энэ хуулийн 74.3, 74.4-т заасан журмын дагуу мэдэгдээгүй бол буруутай албан тушаалтан болон тэтгэлэг төлөгчид хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

74.6. Ногдол ашиг, зээл, хадгаламжийн хүү, түрээсийн орлого олгож буй байгууллагад энэ хуулийн 74.1, 74.2 нэгэн адил хамаарна.

75 дугаар зүйл..

Тэтгэлгийг нөхөн төлүүлэх

75.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийн төлөгдөөгүй хэсгийг хугацаа харгалзахгүйгээр тэтгэлэг төлөгчөөс нөхөн гаргуулна. 

75.2. Талуудын хэн нэг нь нөхөн төлөх тэтгэлгийн хэмжээг зөвшөөрөхгүй бол шүүхэд гомдол гаргах эрхтэй.

75.3. Ажил эрхэлдэггүй, цалин хөлс, түүнтэй адилтгах орлогогүй, түүнийг тогтоох боломжгүй этгээдийн төлөх хүүхдийн тэтгэлгийг түүнд төрөөс олгож байгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 56 дугаар зүйлд зааснаас бусад тэтгэвэр, тэтгэмж, хишиг хувиас гаргуулах, эсхүл хөдөлмөр эрхлүүлэх замаар авсан цалин хөлс, орлогоос нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба гаргуулж тэтгэлэг авагчид шилжүүлнэ

76 дугаар зүйл. .

Тэтгэлэг гаргуулах тухай шүүхийн шийдвэрийн хэрэгжилтийг хангах

76.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага төрөөс олгож буй дор дурдсан эх үүсвэрийг тэтгэлэгт зориулан үл маргах журмаар шууд суутгах эрхтэй:

76.1.1. татварын буцаалт;

76.1.2. хүний хөгжлийн сангаас олгож буй хувь, хишиг

76.1.3. нийгмийн даатгалын хууль тогтоомжийн дагуу нийгмийн даатгалын сангаас олгож буй хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны тэтгэмжээс бусад тэтгэвэр, тэтгэмж;

76.1.4. ажилтны цалин хөлс;

76.1.5. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд байгуулсан гэрээний дагуу төрийн болон орон нутгийн өмчөөс олгож буй ажил, үйлчилгээний хөлс.

76.2. Тэтгэлэг гаргуулах тухай шүүхийн шийдвэрийн хэрэгжилтийг урьдчилан хангах, хүчин төгөлдөр болсон шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор тэтгэлэг авагч, түүний хуульд зааснаар төлөөлөгч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, бусад этгээд тэтгэлэг төлөгчийн орлогын талаар мэдээлэл олж авах, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдээлэл өгөх журмыг Хууль зүйн асуудал эрхэлсэн болон Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран тогтооно.

76.3. Шүүх тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжэл хүлээн авснаас хойш маргааныг хянан шийдвэрлэх, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх бүхий л шатанд дор дурдсан нөхцөл байдал бий болсон бол хариуцагч буюу тэтгэлэг төлөгчтэй холбогдуулан дараах арга хэмжээ авч болно:

76.3.1. тэтгэлэг төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаадад буюу өөр орон нутагт явах гэж буй тохиолдолд нэг сар хүртэл хугацаагаар баривчлах;

76.3.2. гадаадад зорчих эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлах;

76.3.3. тэтгэлэг төлөгчийн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор нэгээс таван сая төгрөгийг барьцаанд авах.

76.4. Тэтгэлэг төлөгч оргон зайлсан бол шүүгч захирамж гаргаж, энэ хуулийн 76.3.3-т заасны дагуу барьцаанд авсан мөнгийг  тэтгэлэгт олгож болно.

76.5. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, тэтгэлэг төлөгч шүүхээс тогтоосон хэмжээгээр тэтгэлгээ төлж эхэлснээр шүүгч захирамж гаргаж, барьцааны мөнгийг хариуцагчид олгох буюу энэ хуулийн 76.3.2-т заасан эрхийг сэргээнэ.

77 дугаар зүйл..

Тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүйгээс хүлээх хариуцлага

77.1. Талууд тэжээн тэтгэх тухай гэрээ байгуулсан бол тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүйгээс учирсан хохирол, алдангийг гэрээнд заасны дагуу нөхөн төлнө.

77.2. Шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлнө. Алдангийн нийт хэмжээ төлөгдөөгүй тэтгэлгийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна.

77.3. Тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүйн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гэрээнд заагаагүй бол энэ хуулийн 78.2-т заасныг баримтална.

78 дугаар зүйл..

Гадаад улсад байнга оршин суугч тэтгэлэг төлөх  журам

78.1. Тэтгэлэг төлөгч гадаад улсад байнга оршин суухаар явах тохиолдолд тэтгэлэг төлөх хугацаа, хэмжээ, хэлбэр болон бусад нөхцөлийг тохиролцож тэтгэлэг төлөх тухай гэрээ байгуулах үүрэгтэй.

78.2. Энэ хуулийн 78.1-д заасан гэрээг байгуулахаас татгалзсан, санаатайгаар зайлсхийсэн бол талуудын хэн нэг нь шүүхэд хандах эрхтэй.

78.3. Шүүх энэ хуулийн 6.9-д заасан мэдээллийн санд тулгуурлан хил хамгаалах байгууллага болон иргэний бүртгэлийн байгууллага, цагдаагийн байгууллагатай хамтран тэтгэлэг төлөгчийн тэтгэлэг төлөх үүргээс зайлсхийхээс урьдчилан сэргийлэх дараах  арга хэмжээг авна:

78.3.1. гэрээ байгуулахыг шаардах;

78.3.2. гадаад паспорт олгохоос түр хугацаагаар татгалзах;

78.3.3. түр хугацаагаар хил нэвтрэхийг хориглох;

78.3.4.  бусад арга хэмжээ.

79 дүгээр зүйл..

Шүүхээр тогтоосон тэтгэлгийн хэмжээг өөрчлөх болон тэтгэлэг төлөхөөс чөлөөлөх

79.1. Тэтгэлэг төлөх тухай гэрээ байгуулаагүй бөгөөд шүүхийн журмаар тэтгэлгийн хэмжээг тогтоосны дараа талуудын хэн нэгний эд хөрөнгийн болон гэр бүлийн байдал өөрчлөгдсөн бол шүүх талуудын аль нэгний шаардлагаар тэтгэлгийн хэмжээг өөрчилж болно.

79.2. Насанд хүрсэн тэтгэлэг авагч этгээд тэтгэлэг төлөгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн, гэм хор учруулсан бол шүүх тэтгэлэг гаргуулахаас татгалзах буюу тэтгэлэг төлөхийг зогсоож болно.

79.3. Тэтгэлэг авагч нь согтууруулах ундаа, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис байнга хэрэглэсэн, санаатайгаар биедээ гэмтэл учруулснаас хөдөлмөрийн чадвараа алдсан бол шүүх тэтгэлэг төлөгчийг тэжээн тэтгэх үүргээс чөлөөлж болно.

79.4. Тэтгэлэг авагч нь тэтгэлэг төлөгч, түүний гэр бүлийн гишүүнийг байнгын хүчирхийлэл дарамтанд оруулж, түүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан, учруулахаар завдсан нь тогтоогдсон бол тэтгэлэг төлөгчийг тэжээн тэтгэх үүргээс чөлөөлнө.

79.5. Тэтгэлэг төлөгч бага орлоготой, хөдөлмөрийн чадвараа алдсан, эсхүл тэтгэлэг авагч хүүхэд өөрөө хангалттай орлоготой бол шүүх тэтгэлэг төлөгчийн хүсэлтээр тэтгэлгийн хэмжээг багасгаж болно.

80 дугаар зүйл. .

Тэтгэлгийг нөхөн төлөхөөс чөлөөлөх

80.1. Талууд харилцан тохиролцож тэтгэлгийг нөхөн төлөхөөс чөлөөлөх, эсхүл түүний хэмжээг багасган тогтоож болно. Энэ нь насанд хүрээгүй хүүхэд, гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүнд төлөх тэтгэлэгт үл хамаарна

80.2. Тэтгэлэг төлөгч этгээд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тэтгэлэг төлөөгүй болох нь тогтоогдсон, мөн түүний эд хөрөнгийн болон гэр бүлийн байдлаас шалтгаалж  тэтгэлгийг нөхөн төлөх боломжгүй гэж шүүх үзвэл энэхүү тэтгэлгийн хэмжээг багасгах буюу чөлөөлж болно.

81 дугаар зүйл. .

Тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болох

81.1. Дараах тохиолдолд тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болно

81.1.1. тэжээн тэтгэх тухай гэрээний хугацаа дууссан;

81.1.2. тэтгүүлэгч гэрлэсэн;

81.1.3. тэтгүүлэгч хөдөлмөрийн чадвартай болсон

81.1.5. тэтгүүлэгч хүүхэд 18 насанд хүрсэн эсхүл иргэний эрх зүйн бүрэн  чадамжтай гэж  тооцогдсон;

81.1.6. насанд хүрсэн тэтгүүлэгч өөрөө тэжээн тэтгүүлэхээс татгалзсан;

81.1.7. тэтгэгч эсхүл тэтгүүлэгч нас барсан.

НАЙМДУГААР БҮЛЭГ.

АСРАН ХАМГААЛАХ, ХАРГАЛЗАН ДЭМЖИХ

82 дүгээр зүйл.

Асран хамгаалах, харгалзан дэмжих хүрээ

82.1. Эцэг, эх, гэр бүлийн гишүүн нь хүүхэд, хөдөлмөрийн чадваргүй гэр бүлийн гишүүнээ асран хамгаалахад энэ бүлэг хамаарахгүй.

82.2. Гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдарч байгаа асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдээ буюу хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүнээ асран хамгаалах, харгалзан дэмжихэд энэ бүлгийн асран хамгаалах, харгалзан дэмжих харилцааг зохицуулсан гэрээтэй холбоотой зохицуулалтыг хэрэглэж болно.

83 дугаар зүйл..

Асран хамгаалалт, харгалзан дэмжлэгт хамрагдах хүн

83.1. Дараах хүнийг асран хамгаална:

83.1.1. бага насны /14 нас хүрээгүй/ бүтэн өнчин хүүхэд;

83.1.2. эцэг, эх нь хоёулаа иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон хүний бага насны хүүхэд;

83.1.3. эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан хүний бага насны хүүхэд;

83.1.4. эцэг, эх нь удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа, хүнд  өвчтэй, бусдын асрамжид байдаг, гадаад улсад удаан хугацаагаар ажиллаж амьдарч байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн асран хамгаалах, хүмүүжүүлэх боломжгүй хүний бага насны хүүхэд;

83.1.5. хорих газарт ял эдэлж байгаа хүний, өөр асран хамгаалагчгүй бага насны хүүхэд;

83.1.6. эцэг, эх, асран хамгаалагч нь тодорхойгүй, түүнийг олж тогтоох боломжгүйгээс асран хамгаалалтгүй байгаа бага насны хүүхэд;

83.1.7. сэтгэцийн өвчний улмаас шүүхээс эрх зүйн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон хүн.

83.2. Дараах хүнийг харгалзан дэмжинэ:

83.2.1. насанд хүрээгүй /14-18 нас/ бүтэн өнчин хүүхэд;

83.2.2. эцэг, эх нь хоёулаа иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон хүний насанд хүрээгүй хүүхэд;

83.2.3. эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан хүний насанд хүрээгүй хүүхэд;

83.2.4. эцэг, эх нь удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа, хүнд  өвчтэй, бусдын асрамжид байдаг, гадаад улсад удаан хугацаагаар ажиллаж амьдарч байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн асран хамгаалах, хүмүүжүүлэх боломжгүй хүний насанд хүрээгүй хүүхэд;

83.2.5. хорих газарт ял эдэлж байгаа хүний, өөр харгалзан дэмжигчгүй  насанд хүрээгүй хүүхэд;

83.2.6. эцэг эх, харгалзан дэмжигч нь тодорхойгүй, түүнийг олж тогтоох боломжгүйгээс харгалзан дэмжлэггүй болсон насанд хүрээгүй хүүхэд; 

83.2.7. согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис байнга хэрэглэсний улмаас эрх зүйн хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон хүн;

83.2.8. эрүүл мэндийн байдал болон өндөр настай болсны улмаас иргэний эрх, үүргээ биечлэн хэрэгжүүлэх боломжгүй болсон хүн.

83.3. Ах, эгч, дүү нарт нэг асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтооно. Шаардлагатай гэж үзвэл хүүхдийн эрх ашиг сонирхолд нийцүүлэн өөр, өөр асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоож болно.

84 дугаар зүйл..

Асран хамгаалуулагч, харгалзан дэмжүүлэгчийн эрх

84.1. Асран хамгаалуулж, харгалзан дэмжүүлж байгаа хүн дараах эрхтэй:

84.1.1. асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн гэр бүлтэй хамт амьдрах;

84.1.2. аюулгүй орчинд эсэн мэнд амьдрах;

84.1.3. сурч боловсрох нөхцөлөөр хангуулах;

84.1.4. хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хишиг хувь болон бусад олговор авах;

84.1.5. барилга байгууламж, орон сууц, газар, хашаа, гэр өмчлөх, эзэмшихэрхээ хэвээр хадгалах;

84.1.6.хууль тогтоомжид заасан бусад эрх.

85 дугаар зүйл..

Асран хамгаалалтгүй, харгалзан дэмжлэггүй болсон хүнийг илрүүлэх, бүртгэх

85.1. Асран хамгаалалтгүй, харгалзан дэмжлэггүй болсон хүний тухай мэдээллийг иргэн, холбогдох албан тушаалтан тухайн этгээдийн оршин суугаа газрын Засаг дарга, нийгмийн ажилтан, гэр бүл, хүүхдийн эрх,ашиг сонирхлыг хамгаалах эрх бүхий этгээд Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллага болон  цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүрэгтэй.

85.2. Энэ хуулийн 85.1-д заасан байгууллага, албан тушаалтан асран хамгаалалтгүй, харгалзан дэмжлэггүй болсон хүний нөхцөл байдлыг судлах, түүний талаарх мэдээллийг бүрдүүлэн улсын нэгдсэн мэдээллийн санд бүртгүүлэх шаардлагатай гэж үзвэл хамгаалах байранд түр байрлуулах арга хэмжээг хуульд заасан журмын дагуу авна.

86 дугаар зүйл. .

Асран хамгаалалт, харгалзан дэмжлэгийн хэлбэр, тогтоох журам

86.1. Энэ хуулийн 85 дугаар зүйлд заасныг үндэслэн эсхүл асран хамгаалалт харгалзан дэмжлэг тогтоолгох тухай гэр бүл, иргэний гаргасан хүсэлтийг үндэслэн тухайн этгээдийг асран хамгаалалт харгалзан дэмжлэгт хамруулна. 

86.2. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь мэргэжлийн багтай хамтран энэ хуулийн 86.1-д заасан этгээдийн талаар нөхцөл байдлын үнэлгээ хийж, дүгнэлт гарган тухайн этгээдийн харьяалах сум, дүүргийн Засаг даргад хүргүүлнэ.  

86.3. Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн  86.2-т заасан дүгнэлтийг үндэслэн дараах арга хэмжээ авна

86.3.1. төрөл, садангийн хүний бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоох;

86.3.2. хүсэлт гаргасан иргэний гэр бүлд асран хамгаалуулах харгалзан дэмжүүлэхээр шилжүүлэх;

86.3.3. асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох боломжгүй, асран халамжпагчгүй хүнийг асрамж, халамжийн байгууллагад шилжүүлэх;

86.3.4. сэтгэцийн өвчний улмаас иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон хүнийг эрүүл мэндийн болон асрамж халамжийн байгууллагад шилжүүлэх.

86.4. Сум, дүүргийн засаг дарга энэ хуулийн 86.3-т заасан арга хэмжээг авахдаа асран хамгаалуулагч, харгалзан дэмжүүлэгчийн эд хөрөнгийг эрхлэн хамгаалагчийг тогтоож хариуцуулна.

86.5. Тухайн шатны Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллага нь Засаг даргын захирамжийг үндэслэн асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон эд хөрөнгийг эрхлэн хамгаалагчтай гэрээ байгуулж, түүний биелэлтийг хангаж ажиллана.

86.6. Тухайн шатны Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллага асрамж дэмжлэгт байгаа хүн бүрт хувийн хэрэг нээж хөтөлнө. Хувийн хэрэгт нөхцөл байдлын үнэлгээ, асрамж, дэмжлэг тогтоосон тухай шийдвэр, эрүүл мэндийн талаарх эмнэлгийн байгууллагын магадлагаа, төрсний гэрчилгээ, эсхүл нас тогтоосон баримт бичиг, оршин суугаа газрын хаяг, төрөл, садангийн хүний тухай мэдээлэл, эд хөрөнгийн жагсаалт холбогдох гэрээ болон шаардлагатай бусад материалыг хавсаргана.

86.7. Эрүүл мэндийн байдал, өндөр настай болсны улмаас иргэний эрх, үүргээ биечлэн хэрэгжүүлж чадахгүй болсон асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн асрамжид байсан хүнд шинээр асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоохдоо энэ хуулийн 86 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

86.8. Тухайн шатны Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллага нь асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн буруутай үйл ажиллагаанаас болж асрамж, дэмжлэгт байгаа хүний эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирсан нөхцөлд хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргана.

86.9. Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэн, Монгол Улсад байнга оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүний хүүхдийг асран хамгаалж, харгалзан дэмжихэд энэ хуулийг дагаж мөрдөнө.

86.10. Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэнд тухайн улсын хуулиар асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоосон нь энэ хуульд харшлаагүй бол хүчинтэйд тооцно.

86.11. Энэ хуулийн 86.3-д зааснаас бусад иргэн, хуулийн этгээд нь эцэг, эх, асран хамгаалалтгүй, харгалзан дэмжлэггүй болсон хүнийг аливаа асрамж дэмжлэгт хамруулахыг хориглоно.

87 дугаар зүйл..

Асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоохыг хориглох

87.1. Дор дурдсан хүнийг асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоохыг хориглоно:

87.1.1. эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан;

87.1.2. өөрөө асран хамгаалуулж, харгалзан дэмжүүлж байгаа;

87.1.3. мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис, согтууруулах ундаа байнга хэрэглэдэг;

87.1.4. хорих ял эдэлж байгаа болон эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлсэн;

87.1.5. үрчлэн авсан хүүхдээ өөрийн буруугаас буцаан өгсөн;87.1.6.сэтгэцийн өвчний улмаас иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон;

87.1.7. асран хамгаалуулж, харгалзан дэмжүүлж байсан хүнийхээ эрх, ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдсон.

88 дугаар зүйл. .

Асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэг, хориглох зүйл

88.1. Асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь энэ хуулийн 43.4, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаас гадна дараах үүрэг хүлээнэ:8

8.1.1. сурах, ажил эрхлэх байдлыг нь тасалдуулахгүй байх;

88.1.2. асрамж, дэмжлэгт байгаа хүний эрх, ашиг сонирхлыг хамгаалах;

88.1.3. асрамж, дэмжлэгт байгаа хүнд олгогдох цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг түүнтэй адилтгах бусад орлогыг энэ хуулийн 62.1, 62.2-т заасны дагуу шилжүүлэх,

88.1.4. асрамж, дэмжлэгтээ байгаа хүний эрх, ашиг сонирхолд хохирол учруулсан бол хохирлыг нөхөн төлөх;

88.1.5. хүлээсэн үүргийнхээ талаар Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гэрээнд заасан хугацаанд мэдэгдэх.

88.2. Хүүхдийн асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь энэ хуулийн 89.1-д заасан үүргээ биелүүлэхдээ асрамж, дэмжлэгтээ байгаа хүний ашиг сонирхол, саналыг нэн тэргүүнд харгалзан үзнэ.

88.3. Асран хамгаалагч, харгалзан дэмжигч дараах үйлдэл хийхийг хориглоно:

88.3.1. асрамж, дэмжлэгтээ байгаа хүнтэй хэлцэл хийх;

88.3.2. асрамж, дэмжлэгтээ байгаа хүний нэрийн өмнөөс өөрийн гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүнтэй хэлцэл хийх;

88.3.3. асрамж, дэмжлэгтээ байгаа хүн болон өөрийн гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүний хооронд үүссэн маргааныг шүүхээр шийдвэрлэхэд уг хүнийг төлөөлөх;

88.3.4. шүүхийн шийдвэргүйгээр асрамж, дэмжлэгтээ байгаа хүний хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэх, худалдах, арилжих, барьцаалах, дэнчин тавих болон бусад хэлбэрээр захиран зарцуулах;

88.3.5. асрамж, дэмжлэгт байгаа хүний эрх, ашиг сонирхолд хохирол учирч болзошгүй бол асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс тодорхой хэлцэл хийхийг хориглох;

88.3.6. асрамж, дэмжлэгт байгаа хүний эрхэлж байгаа аж ахуйн үйл ажиллагааг зогсоох буюу түүний нэрийн өмнөөс шинээр аж ахуй эрхлэх.

89 дүгээр зүйл..

Асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үйл ажиллагаанд хяналт тавих

89.1. Асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үйл ажиллагаанд Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах журмаар хяналт тавина:

89.1.1. асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үйл ажиллагаатай биечлэн танилцах, гэрээний хэрэгжилтэнд хяналт тавих, шалгах;

89.1.2. асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон эд хөрөнгө эрхлэн хамгаалагчийн мэдэлд байгаа эд хөрөнгийн данс бүртгэл, санхүүгийн тайлан, гэрээний хэрэгжилтэнд хяналт тавих, шалгах

89.2. Асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн гэм буруутай үйл ажиллагааг таслан зогсоох, зөрчигдсөн эрхийг сэргээх, хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, шүүхэд нэхэмжлэл гаргах арга хэмжээг холбогдох хуульд заасны дагуу авна.

89.3. Асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үйл ажиллагааны талаар сонирхогч этгээд Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гомдол гаргах, мэдээлэл өгөх үүрэгтэй.

90 дугаар зүйл. .

Асран хамгаалах, харгалзан дэмжих эрх, үүрэг дуусгавар болох

90.1. Асран хамгаалуулж байгаа хүүхэд 14 нас хүрмэгц асран хамгаалагч нь харгалзан дэмжигчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

90.2. Дараах тохиолдолд асран хамгаалах, харгалзан дэмжих үүрэг дуусгавар болно:

90.2.1. асран хамгаалах, харгалзан дэмжих нөхцөл арилж хүүхдийг эцэг, эхэд нь буцаасан;

90.2.2. хүүхдийг үрчлүүлсэн, эсхүл асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлсэн;

90.2.3. харгалзан дэмжүүлэгч насанд хүрсэн;

90.2.4. асран хамгаалагч, харгалзан дэмжигч гаргасан хүсэлт шийдэгдсэн;

90.2.5. шүүхийн шийдвэрээр харгалзан дэмжүүлэгчийг эрх зүйн бүрэн чадамжтай гэж тооцсон;90.2.6. асран хамгаалагч,

харгалзан дэмжигч, эсхүл асрамж, дэмжлэгт байгаа хүн сураггүй алга болсон буюу нас барсанд тооцогдсон, нас барсан.

90.3. Асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь эрхээ урвуулан ашигласан, хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас асрамж, дэмжлэгтээ байгаа хүний эрх ашгийг зөрчсөн тохиолдолд шүүх асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосон шийдвэрийг хүчингүй болгож, хохирлыг нөхөн төлүүлнэ.

90.4. Асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг шинээр тогтоох асуудлыг энэ хуулийн 86 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ.

90.5. Асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээс чөлөөлөгдсөн, эсхүл уг эрх, үүрэг дуусгавар болсон тохиолдолд асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тухайн хүний эд хөрөнгийн талаарх тайлан тооцоог 30 хоногийн дотор тухайн шатны Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллагад гарган өгч, эд хөрөнгийг өөрт нь буюу хууль ёсны төлөөлөгч, өв залгамжлагчид шилжүүлнэ.

91 дугаар зүйл..

Хүүхдийг гэр бүлдээ авч асран хамгаалах ажиллагаа

91.1. Энэ хуулийн 83.1, 83.2-т заасан хүүхдийг иргэн гэр бүлдээ авч асран хамгаалж /цаашид "асран хамгаалах" гэх/ болно.

91.2. Хүүхдийг асран хамгаалахдаа Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон асран хамгаалахаар хүсэлт гаргасан иргэн хоорондоо тодорхой хугацаагаар гэрээ байгуулна.

92 дүгээр зүйл..

Хүүхдийг асран хамгаалахаар шилжүүлэх тухай гэрээ

92.1. Хүүхэд асран хамгаалах тухай гэрээнд дараах зүйлийг тусгана:

92.1.1. хүүхдийг асран хамгаалах, хүмүүжүүлэх, боловсрол олгох, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр хангах;

92.1.2. асран хамгаалуулагчийн эрх, үүрэг;

92.1.3. асран хамгаалагчийн эрх, үүрэг;

92.1.4. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийнасуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрх, үүрэг;

92.1.5. асран хамгаалагчид олгох урамшуулал болон хууль тогтоомжийн дагуу олгогдох бусад тэтгэмж, хөнгөлөлт;

92.1.6. асран хамгаалуулагчийн эд хөрөнгө;

92.1.7. гэрээ дуусгавар болох үндэслэл, үр дагавар.

92.2. Хүүхдийг асран хамгаалахад тухайн гэр бүлд тааламжгүй нөхцөл буй болсон нь тогтоогдсон, эцэг, эхэд нь буцаан өгсөн, үрчлүүлсэн бол Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шаардлагаар, хүндэтгэн үзэх бусад шалтгаан /өвчилсөн, гэр бүлийн болон эд хөрөнгийн байдал өөрчлөгдсөн, харилцан үл ойлголцох, маргаантай байдал/ бий болсон бол асран хамгаалагчийн санаачлагаар гэрээг хугацаанаас өмнө цуцалж болно.

92.3. Асран хамгаалахаар шилжүүлэхдээ долоон нас хүрсэн хүүхдээс өөрийнх нь зөвшөөрлийг авна.

92.4.Асран хамгаалахаар шилжүүлсэн хүүхэд тэжээгчээ алдсаны болон нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авах, хууль тогтоомжийн дагуу орон сууцаар хангагдах эрх эдэлнэ.

92.5. Асран хамгаалагчид олгох урамшуулалд шаардагдах зардлыг Нийгмийн халамжийн тухай хууль1-д заасны дагуу нийгмийн халамжийн сангаас санхүүжүүлнэ.

92.6. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага асран хамгаалагчийн үйл ажиллагаанд хяналт тавина.


1Нийгмийн халамжийн тухай хууль- "Тєрийн мэдээлэл" сэтгүүлийн 2006 оны 4 дүгээрт нийтлэгдсэн.

93 дугаар зүйл..

Асран хамгаалагч эцэг, эх

93.1. Энэ хуулийн 87 дугаар зүйлд зааснаас бусад этгээд асран хамгаалагч эцэг, эх байж болно.

93.2. Асран хамгаалагч эцэг, эх нь асран хамгаалахаар гэр бүлд авсан хүүхдийн хувьд асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

94 дүгээр зүйл..

Гэр бүлд шилжүүлсэн хүүхдийг тэжээн тэтгэх

94.1. Засгийн газраас тогтоосон журам, хэмжээгээр гэр бүлд  шилжүүлсэн хүүхэд бүрт түүнийг тэжээн тэтгэхэд зориулан сар бүр мөнгөн тэтгэмж олгоно.

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ.

ХҮҮХЭД ҮРЧЛЭХ

95 дугаар зүйл.

Хүүхэд үрчлэх, үрчлүүлэх

95.1. Үрчлэлтийн харилцаанд хүүхдийн хууль ёсны ашиг сонирхол, үндсэн эрхийг хүндэтгэх зарчмыг баримтална.

95.2. Хүүхэд үрчлэн авах тухай иргэний хүсэлт, Хүүхэд үрчлэлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэж хүүхэд үрчлүүлэх тухай шийдвэрийг шүүх гаргана.

95.3. Энэ хуулийн 10 дугаар бүлэгт заасан журмын дагуу гадаадын иргэнд Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлүүлж болно.

95.4. Ах /эгч/ дүүсийн эрх, ашиг сонирхолд харшилсан тохиолдолд тэдгээрийг өөр өөр гэр бүлд үрчлүүлэхийг хориглоно

95.5. Үрчлэлтийн үйл ажиллагаанаас аливаа этгээд, хувь хүн зайлшгүй гарах зардлаас бусад орлого, ашиг хонжоо олохыг хориглоно.

96 дугаар зүйл..

Хүүхэд үрчлэх, үрчлүүлэх журам

96.1. Иргэн, эсхүл гэрлэгчид хамтран хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтээ дараах баримт бичгийн хамт хүүхдийн оршин суугаа газрын Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллагад гаргана:

96.1.1. хүүхдээ үрчлүүлэх тухай эцэг, эхийн нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрөл

96.1.2. иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг болон гэрлэгчдийн хувьд гэрлэлтийн гэрчилгээний хуулбар;

96.1.3. холбогдох эрх бүхий байгууллагаас баталгаажуулсан гэр бүлийн  судалгаа;

96.1.4. байнга оршин суугаа газрын хаяг, хүүхэд амьдрах орчны зураглал, амьдардаг байр, фото зураг

96.1.5. өргөдөл гаргагчийн өрхийн орлогын тодорхойлолт;

\96.1.6. ажиллаж байгаа байгууллагын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар

96.1.7. энэ хуулийн 98.3-т заасан харшлах нөхцөл байхгүй тухай цагдаа, эрүүл мэндийн болон холбогдох бусад байгууллагын тодорхойлолт

96.2. Энэ хуулийн 96.1-д заасан бичиг баримтыг тухайн шатны Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллага хүлээн авч бичиг баримтын бүрдэл хангагдсан гэж үзвэл Хүүхэд үрчлэлийн зөвлөлд хүлээлгэн өгч дүгнэлт гаргуулна.

96.3. Иргэний бүртгэлийн тухай хуулийн 16.2-д зааснаар хүүхэд үрчлэн авагчийн өргөдлийг тухайн сум, дүүргийн иргэний бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтан хүлээн авч Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан ажилтанд шилжүүлнэ.

96.4. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан ажилтан нь хүүхэд үрчлэн авахыг хүсэгчдийг гэр бүлийн боловсролын сургалтанд хамруулах, зөвлөгөө өгөх  арга хэмжээ авна.

96.5. Энэ хуулийн 96.2-т заасан Хүүхэд үрчлэлийн зөвлөлийн бүрэлдэхүүн нь тухайн шатны Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллага, Засаг даргын Тамгын газар, Иргэний бүртгэлийн байгууллага, шаардлатай бол энэ хуулийн 10.5-д заасан гэрчилгээ бүхий, 10.3-т заасан байгууллагын  төлөөллөөс бүрдэнэ.

96.6. Энэ хуулийн 96.2-т заасан Хүүхэд үрчлэлийн зөвлөлийн ажиллах журмыг Гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн батална.

96.7. Энэ хуулийн 96.2-т заасан дүгнэлт гарсан тохиолдолд үрчлэн авагч нь хүүхэд үрчлэн авах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрхтэй. Хүүхэд үрчлэн авах хүсэлт гаргасан этгээд шүүх хуралдаанд биечлэн оролцоно.

96.8. Хүүхэд үрчлэх тухай хүсэлтийг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллага хүлээн авсанаас хойш шүүхэд шилжүүлэх нийт хугацаа 30 хоног байна.

96.9. Шүүх хүүхэд үрчлүүлэх тухай асуудлыг хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.

96.10. Долоон нас хүрсэн хүүхдээс өөрийнх нь зөвшөөрлийг авна.

96.11. Эцэг, эх байх эрхээ хасуулсан этгээдийн хүүхдийг энэ тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш зургаан сарын дараа үрчлүүлж болно.

96.12. Шүүх хүүхэд үрчлүүлсэн тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын гурван өдрийн дотор шийдвэрийн хувийг иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлнэ.

96.13. Шүүхийн шийдвэрийг үндэслэн иргэний бүртгэлийн байгууллага хүүхэд үрчилснийг бүртгэнэ.

96.14. Асрамж, халамжийн байгууллагаас хүүхэд үрчлэн авах тухай хүсэлт гаргагчийн асуудлыг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хариуцаншийдвэрлүүлнэ.

97 дугаар зүйл. .

Үрчлүүлэх хүүхдийн бүртгэл, хяналт

97.1. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд үрчлүүлэх шаардлагатай байгаа болон үрчлэгдсэн хүүхдийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж, хяналт тавина.

97.2. Энэ хуулийн 97.1-д заасан мэдээллийн санг бүрдүүлэх, үрчлэгдсэн хүүхдийн аж байдалд хяналт тавих журмыг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

97.3. Хүүхдийн эрх зөрчигдсөн гэж үзвэл Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, сонирхогч бусад этгээд, 14 насанд хүрсэн хүүхэд өөрөө үрчлэлтийг хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргана.

98 дугаар зүйл..

Үрчлэгч

98.1. Үрчлэгч нь насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, хүүхдийг асран халамжлах, өсгөн хүмүүжүүлэх боломжтой энэ хуулийн 98.3-т зааснаас бусад этгээд байна.

98.2. Үрчлэн авагч эцэг, эх үрчлэхийг хүсч буй хүүхдийн насны зөрүү нь доод тал нь 18, дээд тал нь 50 -аас илүүгүй байна. Харин үрчлэн авагч нь хүүхдийн төрөл, садангийн хүн бол энэ заалт хамаарахгүй.

98.3. Дараах этгээдэд хүүхэд үрчлүүлэхийг хориглоно:

98.3.1. шүүхийн шийдвэрээр эрх зүйн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон;

98.3.2. эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан буюу хязгаарлуулж, хасуулж байсан;

98.3.3. урьд нь үрчлэн авсан хүүхдээ өөрийн буруугаас буцаан өгсөн;

98.3.4. ашиг хонжоо олох зорилготой;

98.3.5. хүний дархлал хомсдолын вирус, дархлал хомсдолын хам шинж,  сэтгэцийн өвчтэй, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис байнга хэрэглэдэг буюу эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар эцэг, эх байх эрх, үүргээ биелүүлж чадахгүй болох нь тогтоогдсон;

98.3.6. цалин, хөлс, бусад орлогогүй

98.3.7. орон байргүй, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангахгүй орчинд амьдардаг;

98.3.8. хүнд гэмт хэрэг санаатайгаар үйлдэж, удаа дараа ял шийтгүүлсэн, эсхүл хорих ял эдэлж байгаа.

98.4. Нэг хүүхдийг хэд хэдэн хүн үрчлэхээр хүсэлт гаргасан бол энэ хуулийн 98.2, 98.3-т заасан нөхцлийг харгалзан хүүхдийн дээд ашиг сонирхолд нийцүүлэн шийдвэрлэнэ.

99 дүгээр зүйл. .

Эцэг, эхийн зөвшөөрөлгүйгээр хүүхэд үрчлэх

99.1. Дараах тохиолдолд эцэг, эхийн зөвшөөрлийг авахгүйгээр хүүхдийг үрчлүүлж болно:

99.1.1. шүүхийн шийдвэрээр гэрлэлтийг цуцалсан тохиолдолд хүүхдээ асрамжлах эрх үүсээгүй эцэг эсвэл эхийн оршин суугаа газрыг тодорхойлох, хаана байгаа нь тогтоогдохболомжгүй;

99.1.2. шүүхээс сураггүй алга болсон, нас барсанд тооцогдсон;

99.1.3. эцэг, эх байх эрхээ хасуулсан;

99.1.4. шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн бүрэн чадамжгүйд тооцогдсон;

99.1.5. хүүхдээ тэжээн тэтгэх болон хуульд заасан бусад үүргээ биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн.

100 дугаар зүйл..

Хүүхэд үрчлэлтийн асуудлаар зуучлалын үйл ажиллагаа эрхлэхийг хориглох

100.1. Энэ хуулийн 114.3-т зааснаас бусад тохиолдолд хүүхэд үрчлэлтийн асуудлаар зуучлалын аливаа үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.

101 дугаар зүйл..

Хүүхэд үрчилснээс үүсэх үр дагавар

101.1. Үрчлэгдсэн хүүхэд нь төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

101.2. Үрчлэн авсан эцэг, эх нь төрсөн эцэг, эхийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

101.3. Үрчлэгдсэн хүүхэд нь үрчлүүлсэн эцэг, эхээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөж, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрхээ алдана.

101.4. Тэжээгчээ алдсаны тэтгэвэр авдаг үрчлэгдсэн хүүхэд нь уг тэтгэвэр авах эрхээ хэвээр эдэлнэ.

102 дугаар зүйл. .

Үрчлэлтийн нууц

102.1. Үрчлэлтийг нууцлах тухай үрчлэн авагч эцэг, эх хүсэлт гаргасан бол иргэний бүртгэлийн байгууллага холбогдох баримт бичигт нууцлалын тухай тэмдэглэл хийнэ.

102.2. Үрчлэлтийн нууцыг мэдэж байгаа албан тушаалтан, бусад этгээд түүнийг хадгалах үүрэгтэй.

102.3. Үрчлэгч болон үрчлүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр үрчлэлтийн нууцыг задруулсан бол хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ.

103 дугаар зүйл..

Үрчлэлтийг хүчингүйд тооцох

103.1. Үрчлэгч нь эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, энэ хуулийн 99.3-т заасан этгээд болох нь илэрсэн тохиолдолд төрүүлсэн эцэг, эх, сонирхогч бусад этгээд, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллага, 14 нас хүрсэн хүүхдийн өөрийн хүсэлтээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцно.

103.2. Шүүх хүүхдийн эрх, ашиг сонирхолыг нэн тэргүүнд хангах шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 103.1-д зааснаас бусад үндэслэлээр үрчлэлтийг хүчингүйд тооцож болно.

103.3. Үрчлэлтийг хүчингүйд тооцсон тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн үрчлэлтийг хүчингүй болсонд тооцно.

104 дүгээр зүйл. .

Үрчлэлтийг хүчингүйд тооцсоноос үүсэх үр дагавар

104.1. Үрчлэлтийг хүчингүйд тооцсон тохиолдолд хүүхдийг төрүүлсэн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь буцаах эсэх асуудлыг шүүх шийдвэрлэнэ.

104.2. Хүүхдийг эцэг, эхэд нь буцааж өгөх нь хүүхдийн эрх, ашиг сонирхолд нийцэхгүй нь тогтоогдсон, эсхүл хууль ёсны өөр асран хамгаалагч, харгалзан дэмжигч байхгүй бол түүнийг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын хамгаалалтад шилжүүлэхээр шийдвэрлэнэ. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн энэ хуулийн 47.4-т заасан арга хэмжээ авна.

104.3. Үрчлэлтийг хүчингүйд тооцсоноос хүүхдийн эрх, ашиг сонирхолд хохирол учруулсан бол гэм буруутай этгээдээс хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг шүүх шийдвэрлэнэ.

104.4. Үрчлэлтийг хүчингүйд тооцсон тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын гурван өдрийн дотор шүүх шийдвэрийн хувийг иргэний бүртгэлийн байгууллагад явуулна.

104.5. Үрчлэлтийг хүчингүйд тооцсон шүүхийн шийдвэрийг үндэслэн Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага түүний орон нутаг дахь салбар, нэгжийн улсын бүртгэгч хүүхдийн овог нэрийг үрчлэгдэхийн өмнөх овог, нэрээр бүртгэж гэрчилгээ олгоно.”

АРАВДУГААР БҮЛЭГ.

ГАДААДЫН ИРГЭН БОЛОН ХАРЬЯАЛАЛГҮЙ ЭТГЭЭД ОРОЛЦСОН ГЭР БҮЛИЙН ХАРИЛЦААНД ГЭР БҮЛИЙН ХУУЛЬТОГТООМЖИЙГ ХЭРЭГЛЭХ НЬ

105 дугаар зүйл.

Монгол Улсын нутаг дэвсгэрт гэрлэлт бүртгэх

105.1. Монгол Улсын  нутаг дэвсгэрт гэр бүл болох хэлбэр, журмыг Монгол Улсын хуулиар тодорхойлно.

105.2. Монгол Улсад байнга оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүний гэрлэх асуудлыг шийдвэрлэхэд Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуулийг баримтална.

106 дугаар зүйл..

Дипломат төлөөлөгчийн болон консулын газарт гэрлэлт бүртгэх

106.1. Гадаад улсад байнга оршин суугаа Монгол Улсын иргэн гэрлэлтээ тухайн улсад байгаа өөрийн улсын дипломат төлөөлөгчийн газарт бүртгүүлнэ. 

106.2. Гадаадын иргэн гэрлэлтээ Монгол Улсын нутаг дэвсгэр дэх өөрийн улсын дипломат төлөөлөгчийн газарт бүртгүүлсэн бол харилцан адил байх нөхцөлөөр уг гэрлэлтийг Монгол Улс хүлээн зөвшөөрч болно.

107 дугаар зүйл. .

Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна гэрлэлтийг хүлээн зөвшөөрөх

107.1. Монгол Улсын иргэн нь гадаадын иргэн, харьяалалгүй хүнтэй гадаад улсад тухайн улсын хуулийн дагуу гэрлэсэн нь энэ хуульд харшлахгүй бол Монгол Улсад хүчинтэйд тооцогдоно.

107.2. Энэ хуулийн 107.3-т заасан этгээдийн эд хөрөнгийн бус болон эд хөрөнгийн эрх үүргийг тэдгээрийн байнга оршин суугаа улсын хуулиар тодорхойлно.  

107.3. Монгол Улсын иргэн нь гадаадын иргэн, харьяалалгүй хүнтэй гадаад улсад гэрлэсэн бол тэдгээрийн эрх, үүргийг гэрлэгчдийн сонгосон улсын хуулиар, сонгоогүй бол энэ хуулиар тодорхойлно.

107.4. Гадаадын иргэд хоорондоо Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна тухайн улсын хуулийн дагуу гэрлэсэн нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хүчинтэйд тооцогдоно

108 дугаар зүйл. .

Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох

108.1. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр болон Монгол Улсын нутаг дэвсгэрийн гадна бүртгэгдсэн гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцохдоо энэ хуулийн 105, 106 дугаар зүйлийг харгалзан үзнэ.    

109 дүгээр зүйл..

Гэрлэлт цуцлах

109.1. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байнга оршин суугаа Монгол Улсын иргэн болон гадаадын иргэн, харьяалалгүй хүний гэрлэлт цуцлах асуудлыг шийдвэрлэхэд Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуулийг баримтална.

109.2. Гадаад улсад байнга оршин суугаа Монгол Улсын иргэн өөрийн эхнэр буюу нөхрийн харъяаллаас үл хамааран гэрлэлтээ Монгол Улсад шүүхийн журмаар цуцлуулах эрхтэй. Шүүх гэрлэлт цуцлах тухай асуудлыг Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.

109.3. Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу гэрлэлтийг захиргааны журмаар цуцлуулж болохоор бол Монгол Улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар гэрлэлтийг цуцалж болно .

109.4. Гадаад улсад байнга оршин суугаа Монгол Улсын иргэд болон Монгол Улсын иргэн нь гадаадын иргэн, харьяалалгүй хүнээс гадаад улсад гэрлэлтээ цуцлуулсан нь Монгол Улсын олон улсын гэрээ болон энэ хуульд харшлахгүй бол гэрлэлт цуцлуулсныг хүчинтэйд тооцно.

109.5. Иргэний бүртгэлийн байгууллага Монгол Улсад байнга оршин суугаа гадаадын иргэн, харъяалалгүй хүний гэрлэлт цуцалсныг бүртгэсэн өдрөөс хойш ажлын гурван өдрийн дотор бүртгэлийн мэдээллийг Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

110 дугаар зүйл..

Нөхөр, эхнэрийн эд хөрөнгийн бус болон эд хөрөнгийн эрх, үүрэг

110.1. Нөхөр, эхнэрийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх, үүргийг тэдгээрийн хамт оршин суугаа улсын хууль тогтоомжоор тодорхойлох бөгөөд аль нэг нь тухайн нутаг дэвсгэрт амьдардаггүй бол хамгийн сүүлд хамт амьдарч байсан улсын хууль тогтоомжоор тодорхойлно. Хамт амьдарч байсан газар нь тодорхойгүй нөхөр, эхнэрийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх, үүргийг Монгол Улсын нутаг дэвсгэрт тус улсын хууль тогтоомжийн дагуу тогтооно.

110.2. Нэг улсын харьяалалгүй буюу хамт амьдарч байсан газар нь тодорхойгүй нөхөр, эхнэр нь гэрлэлтийн болон тэтгэлэг төлөх тухай гэрээгээр аль улсын хууль тогтоомжийг хэрэглэх талаар тохиролцож болно. Энэ нөхцөлд гэрлэгчдийн сонгосон улсын хуулиар, сонгоогүй эсхүл хуульд харшилсан гэрээ байгуулсан бол энэ хуулийн110.1-д заасныг баримтлан тэдгээрийн эрх, үүргийг тодорхойлно.

111 дүгээр зүйл..

Эцэг, эх тогтоох болон эцэг, эх тогтоолгох тухай маргааныг шийдвэрлэх

111.1. Хүүхэд нь Монгол Улсын иргэн бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байнга оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнтэй холбогдолтой эцэг, эх тогтоох тухай асуудлыг Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуулийг баримтална. 

111.2. Монгол Улсын нутаг дэвсгэрт эцэг, эх тогтоох болон түүнтэй холбоотой маргааныг Монгол Улсын хуульд заасны дагуу шийдвэрлэх бөгөөд хүүхдийн харъяалал нь эцэг, эх байх эрхэд нөлөөлөхгүй.

111.3. Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна амьдарч байгаа хүүхдийн эцэг, эхийн хэн нэг нь Монгол Улсын иргэн бөгөөд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу эцэг, эхийг захиргааны журмаар тогтоох боломжтой бол гадаад улсад суугаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн болон консулын  газарт хүсэлт гаргах эрхтэй

112 дугаар зүйл..

Эцэг, эх болон хүүхдийн эрх, үүрэг

112.1. Энэ хуульд заасан эцэг, эх болон хүүхдийн эрх, үүргийг хамтдаа байнга оршин суугаа улсын хууль тогтоомжийн дагуу тодорхойлно. Эцэг, эх, хүүхэд хамт амьдардаггүй бол тэдгээрийн эрх, үүргийг хүүхдийн иргэн нь болох улсын хууль тогтоомжоор тодорхойлно.

112.2. Эцэг, эх, хүүхдийн хоорондох тэтгэлгийн болон бусад харилцаатай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хүүхдийн байнга оршин суугаа улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж болно.

113 дугаар зүйл..

Насанд хүрсэн хүүхэд болон гэр бүлийн бусад гишүүдийн тэжээн тэтгэх үүрэг

113.1. Насанд хүрсэн хүүхэд эцэг, эхээ, гэр бүлийн бусад гишүүд бие биеэ тэжээн тэтгэх үүргийг тэдгээрийн хамтдаа байнга оршин суугаа улсын хууль тогтоомжоор тодорхойлно. Хамт байнга оршин суудаггүй бол тэжээн тэтгүүлэхээр хүсэлт гаргасан этгээдийн иргэн нь болох улсын хууль тогтоомжоор тодорхойлно

114 дугаар зүйл. .

Гадаадын иргэнд  хүүхэд үрчлэх

114.1. Гадаадын иргэн Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлэн авахад Монгол Улсын олон улсын гэрээ, энэ хууль болон бусад хууль тогтоомжийг мөрдөнө.

114.2. Төрөлх улсад нь үрчлэн авах тохиромжтой гэр бүл олдоогүй бүтэн өнчин болон эцэг, эх нь хэн болох нь тогтоогдоогүй хүүхдийг түүний дээд эрх ашигт нийцүүлэн гадаадын иргэнд үрчлүүлж болно.

114.3. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гадаадын иргэнд Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлүүлэх асуудлаар гадаад улсын эрх бүхий байгууллагын зөвшөөрөл бүхий улс хооронд хүүхэд үрчлэх туршлагатай, мэргэжлийн түвшинд ажиллах чадвартай, итгэмжлэгдсэн байгууллагыг сонгож хамтран ажиллаж болно.

115 дугаар зүйл. .

Хүүхэд үрчлүүлэх боломжгүй гадаадын иргэн

115.1. Дараах гадаадын иргэн болон гадаад гэр бүлд Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлүүлэхийг хориглоно:

115.1.1. Энэ хуулийн 100.3-т заасан хориглох нөхцөлд  хамаарах гадаадын иргэн;

115.1.2. хоёр ба түүнээс дээш удаа гэрлэлтээ цуцлуулж байсан эсхүл ганц бие

115.1.3. гэрлэлтээ бүртгүүлснээс хойш таваас дээшгүй жил амьдарсан;

115.1.4. ижил хүйстэн гэр бүл;

115.1.5. Монгол Улсаас албадан гаргасан бөгөөд тус улсад дахин  оруулахгүй байх хугацаа нь дуусаагүй гадаадын  иргэн.

115.2. Үрчлэн авагч эцэг, эх үрчлэхийг хүсч буй хүүхдийн насны зөрүү нь энэ хуулийн 98.2-т заасантай адил байна.

116 дугаар зүйл..

Хүүхэд үрчлэх тухай хүсэлт гаргах

116.1. Гадаадын иргэн Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлэн авах тухай хүсэлтээ дараах баримт бичгийн хамт Монгол Улсад бүртгэгдсэн итгэмжлэгдсэн эрх бүхий байгууллагын салбар, төлөөлөгчийн газраар дамжуулан Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ:

116.1.1. хүүхэд үрчлэн авах тухай хүсэлт /гэр бүлийн гишүүдийн хамтран гаргасан/-ийг албан ёсны орчуулгын хамт;

116.1.2. иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг болон гэрлэлтийн гэрчилгээний баталгаажуулсан хуулбар

116.1.3. өргөдөл гаргагчийн 2 үеийн намтар, зураг

116.1.4. холбогдох эрх бүхий байгууллагаас баталгаажуулсан гэр бүлийн дэлгэрэнгүй судалгаа;

116.1.5. байнга оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт, хүүхэд амьдрах байр болон орчны фото зураг;

116.1.6. өргөдөл гаргагчийн амьдралын болон орлого, санхүүгийн боломжийн тухай тухайн улсын холбогдох байгууллагын тодорхойлолт;

116.1.7. энэ хуулийн 115.1-т заасан харшлах нөхцөл байхгүй талаарх цагдаа, эрүүл мэндийн болон холбогдох бусад байгууллагын тодорхойлолт;

116.1.8. ажиллаж байгаа байгууллагын тодорхойлолт;

116.1.9. харьяалах улсын эсхүл байнга оршин суугаа улсын холбогдох байгууллагаас хүүхдэд олгосон нэвтрэн орох болон байнга оршин суух зөвшөөрөл.

116.2. Энэ хуулийн 116.1-т заасан баримт бичгийг үрчлэгчийн харьяалах улсын холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтны гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ дарж баталгаажуулсан байна.

117 дугаар зүйл..

Гадаадын иргэнд хүүхэд үрчлүүлэх

117.1. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь  энэ хуулийн 116.1-т заасан  баримт бичгийг хүлээн авч, шаардлага хангасан гэж үзсэн тохиолдолд үрчлэгдэх хүүхдийг сонгон 60 хоногийн дотор дараах материалыг бүрдүүлж, хүсэлт гаргагч гадаадын иргэнд хүргүүлнэ

117.1.1. төрсний гэрчилгээ, фото зураг;

117.1.2. хүүхдийн гэр бүлийн талаарх эрх бүхий байгууллагын тодорхойлолт, холбогдох баримт бичиг;

117.1.3. хүүхдийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл;

117.1.4. хүүхдийн эрүүл мэндийн талаарх эмнэлгийн байгууллагын дүгнэлт;

117.1.5. шаардлагатай бусад баримт бичиг.

117.2. Энэ хуулийн 117.1-т заасан материалыг хүлээн авсан гадаадын иргэнээс хүүхэд үрчлэн авах тухай ирүүлсэн саналыг үндэслэн Гадаадын иргэнд Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлүүлэх асуудлыг шийдвэрлэх зөвлөл үрчлэн авахыг хүсэгч гэрлэгчидтэй ярилцлага хийсний үндсэн дээр нөхцөл байдлыг үнэлгээ хийж дүгнэлт гаргана.

117.3. Энэ хуулийн 117.2-т заасан Гадаадын иргэнд Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлүүлэх асуудлыг шийдвэрлэх зөвлөлийн бүрэлдэхүүнийг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага,нөхцөл байдлыг үнэлгээ хийх ажиллах журмыг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтарч батална.

117.4. Энэ хуулийн 117.2-т заасан дүгнэлт гарсан тохиолдолд үрчлэн авагч нь хүүхэд үрчлэн авах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрхтэй. Хүүхэд үрчлэн авах хүсэлт гаргасан этгээд шүүх хуралд биечлэн оролцоно.

117.5. Долоо ба түүнээс дээш настай хүүхдийг үрчлүүлэхэд өөрийнх нь зөвшөөрлийг авч энэ тухай тэмдэглэл хөтөлнө.

17.6. Шүүх шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын тав хоногийн дотор шийдвэрийн хувийг иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлнэ. Иргэний бүртгэлийн байгууллага шүүхийн шийдвэрийг үндэслэн үрчлэлтийг бүртгэнэ.

117.7. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүүхэд үрчлэгдсэн тухай мэдээллийг үрчлэн авагчийн харьяалах эрх бүхий байгууллагад мэдэгдэнэ.

117.8. Гадаадын иргэнтэй гэр бүл болсон Монгол Улсын иргэн, эсхүл тухайн улсын харьяат болсон этгээд өөрийн төрөл, садангийн бүтэн өнчин, асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүй болох нь тогтоогдсон хүүхдийг болон Монгол Улсын иргэнтэй гэр бүл болсон гадаадын иргэн дагавар хүүхдээ үрчлэн авахад энэ хуулийн 98-102 дугаар зүйлийг баримтална.

117.9. Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлэн авсан гадаадын иргэнд эхний хүүхэд үрчлэн авснаас хойш нэг жилийн дотор, эсхүл энэ хуулийн 118 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй бол тус улсын харьяат хүүхдийг дахин үрчлүүлэхгүй. Энэ нь ихэр хүүхэд эсхүл төрсөн ах, эгч, дүү нарыг үрчлэн авахад хамаарахгүй.

117.10. Хүүхэд үрчлэн авах хүсэлт гаргагчийн харьяалах  эсхүл байнга оршин суух улсын эрх бүхий байгууллагаас өөрийн зардлаар ирж, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад үрчлэгдэх хүүхдийн талаарх мэдээллийг авах хүсэлт гаргаж болно.

117.11. Үрчлэгдсэн хүүхэд иргэний харьяаллаа сонгох эрхээ Харьяатын тухай Монгол Улсын хуульд заасны дагуу эдэлнэ.

117.12. Монгол Улсад байнга оршин суугаа гадаадын иргэн Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлэн авахад энэ хуульд заасан гадаадын иргэнд Монгол Улсын харьяат хүүхэд үрчлүүлэх асуудлыг шийдвэрлэх журмын дагуу шийдвэрлэнэ.

118 дугаар зүйл..

Үрчлэн авагчийн үүрэг

118.1. Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлэн авагч гадаадын иргэн дараах үүрэг хүлээнэ:

118.1.1. хүүхдийг гэр бүлийн орчинд өсгөж хүмүүжүүлэх, аюулгүй, тайван амьдрах,  сурч боловсрох, хөгжих нөхцөлөөр хангах;

118.1.2. хүүхдийн эх орныг мэдүүлэх, шаардлагатай бол эх оронд нь аялуулах боломжоор хангах;

118.1.3. үрчлэн авсан хүүхдийн талаар 0-7 нас хүртэл хагас жил тутам, 8-18 нас хүртэл жил тутам Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад үрчлэлтийн дараах тайлан ирүүлэх;

118.1.4. шаардлагатай тохиолдолд Монгол Улсын эрх бүхий байгууллагаас тухайн хүүхдийн ахуй, амьдралтай танилцах, түүнтэй ярилцах боломжоор хангах.

119 дүгээр зүйл..

Үрчлэгдсэн хүүхдэд тавих хяналт, хамгаалал

119.1. Гадаадын иргэнд Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлүүлсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хүүхэд үрчлэн авсан гэр бүл, эрх бүхий итгэмжлэгдсэн байгууллагын албан ёсны төлөөлөл гурван талт гэрээ байгуулна.

119.2. Гэрээнд талуудын эрх, үүрэг, хүлээх хариуцлага, үрчлэлтийн талаар маргаан гарсан тохиолдолд аль улсын хуулийг сонгон хэрэглэх зэрэг шаардлагатай бусад нөхцөлийг тусгана.

119.3. Гэрээний үлгэрчилсэн загварыг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батлана.

119.4. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төвбайгууллага үрчлэгдсэн хүүхдийн талаарх мэдээлэл болон гэрээний хувийг үрчлэгчийн харьяалах улсад суугаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газарт албан ёсоор мэдэгдэнэ.

119.5. Үрчлэгдсэн Монгол Улсын харьяат хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар хамгаална. Уг хүүхэд насанд хүртлээ Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газарт бүртгэлтэй байна.

119.6. Дипломат төлөөлөгчийн газар нь үрчлэгдсэн хүүхдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөж байгаа эсэхэд хяналт тавих, энэ хуулийн 118.1.3-д заасны дагуу үрчлэгдсэн хүүхдийн талаарх тайлан ирүүлээгүй тохиолдолд тайланг шаардан гаргуулах, тайланг тодруулах үүрэгтэй бөгөөд энэ хуулийн 118.1.4-т заасан боломжоор хангагдана.

119.7. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулага гадаадын иргэнд Монгол Улсын харьяат хүүхэд үрчлүүлсэн тухай тайлан мэдээг жил бүр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлж байна.

119.8. Үрчлэгч нь эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэх шийдвэр гаргуулсан нь нотлогдсон тохиолдолд үрчлэлтийг хүчингүй болгох тухай асуудлыг гэрээнд заасан сонгосон улсын хуулийн дагуу шийдвэрлүүлнэ.

119.9. Үрчлэлтийг хүчингүй болгосноос гарах зардлыг үрчлэн авагч бүрэн хариуцна.

АРВАННЭГДҮГЭЭР БҮЛЭГ.

БУСАД ЗҮЙЛ

120 дугаар зүйл.

Гэр бүлийн тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

120.1. Гэр бүлийн тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай хуулиар зохицуулна.

121 дугаар зүйл..

Хууль хүчин төгөлдөр болох

121.1. Энэ хуулийг ... оны ... дугаар сарын ... -ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.