Сэргээгдэх эрчим хүчний тухай

Бие даасан хууль
Өргөн барьсан: 2015-05-21

Батлагдсан 100%

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар эцсийн хэлэлцүүлэгт орсон
Хуулийн төсөлд саналаа өгнө үү

1 дүгээр зүйл.

Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:

1/4 дүгээр зүйлийн 4.1.9 дэх заалт:

“4.1.9.“ногоон тариф” гэж сэргээгдэх эрчим хүчийг дэмжих зорилгоор эрчим хүчний үнэд шингээсэн тарифыг.”

2/5 дугаар зүйлийн 5.6.3, 5.6.4 дэх заалт:.

“5.6.3.хэрэглэгчийн худалдан авах ногоон тарифын хэмжээг тогтоох;

“5.6.4.цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний үйлчлэх хугацаа дууссаны дараа үнэ тарифыг тухай бүр тогтоох.”

3/10 дугаар зүйлийн 10.3 дахь заалт:.

“10.3.гэрээний хугацааг хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаатай уялдуулан тогтоох.”

4/11 дүгээр зүйлийн 11.6 дахь заалт:.

“11.6.Эрчим хүчний системд холбогдох болон горим тохируулагч усан цахилгаан станцын үнэ, тарифыг бодит өртөг, техник, эдийн засгийн үндэслэлд тулгуурлан Эрчим хүчний зохицуулах хороо тогтооно.”

5/11 дүгээр зүйлийн 11.7 дахь хэсэг.

“11.7.энэ хуулийн 11.1, 11.3-т заасан үнэ, тарифын хязгаарыг хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаатай уялдуулан тогтоох.”

2 дугаар зүйл.

Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/5 дугаар 5.3.5 дахь заалт:

“5.3.5.Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг хэрэгжүүлэх болон хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс үйлдвэрлэсэн цахилгааныг түгээх сүлжээнд нийлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах дүрэм, журмыг боловсруулж, батлах;”

2/5 дугаар 5.3.7 дахь заалт:.

“5.3.7.сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, техник хэрэгслийн ашиглалт, аюулгүй ажиллагаа, засвар, үйлчилгээний норм, дүрэм, стандартыг боловсруулж, зохих журмын дагуу батлуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих.”

3/11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг:.

“11.2.Энэ хуулийн 11.1-д заасан үүсгүүрээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний үнийн зөрүүг ногоон тарифаар нөхөн олгоно.”

4/12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг:.

“12.1.Сэргээгдэх эрчим хүчний үнэ, тарифыг энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн мөрдөнө.”

3 дугаар зүйл.

Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсгийн “Эрчим хүчний зохицуулах газар” гэснийг “Эрчим хүчний зохицуулах хороо” гэж, 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсгийн “7.3.2 дахь заалт” гэснийг “11.2 дахь хэсэг” гэж, 9 дүгээр зүйлийн 9.1, 11.1 дэх хэсгийн “эрчим хүчний зохицуулах газар” гэснийг “Эрчим хүчний зохицуулах хороо” гэж, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн “эрчим хүчний зохицуулах газраас баталсан” гэснийг “Эрчим хүчний зохицуулах хорооны баталсан” гэж, 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалтын “0.08-0.095 ам. доллар” гэснийг “0.095 америк доллар хүртэл” гэж, 11.1.2 дахь заалтын “0.045-0.06 ам. доллар” гэснийг “0.06 америк доллар хүртэл” гэж, 11.1.3 дахь заалтын “0.15-0.18 ам. доллар” гэснийг “0.18 америк доллар хүртэл”гэж, мөн зүйлийн 11.4 дэх хэсгийн“Аймаг, нийслэлийнзохицуулахзөвлөл” гэснийг “Эрчим хүчний зохицуулах хороо, аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл” гэж тус тус өөрчилсүгэй.

4 дүгээр зүйл.

Энэ хуулийг 2015 оны ... дугаар сарын ...-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.