Цагдаагийн албаны тухай

Нэмэлт өөрчлөлт
Өргөн барьсан: 2013-01-01

Батлагдсан 100%

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар эцсийн хэлэлцүүлэгт орсон
Хуулийн төсөлд саналаа өгнө үү

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ.

 

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл.

Хуулийн зорилт

 

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын цагдаагийн албаны тогтолцоо, үйл ажиллагаа, цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдал, цагдаагийн байгууллагад тавих иргэний хяналтын эрх зүйн үндсийг тогтооход оршино.

2 дугаар зүйл.

Цагдаагийн албаны тухай хууль тогтоомж

 

2.1.Цагдаагийн албаны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль[1], Төрийн албаны тухай хууль[2],Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль[3],энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

 

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.


[1] Монгол Улсын Үндсэн хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1981 оны 1 дүгээрт нийтлэгдсэн [2]Төрийн албаны тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 28 дугаарт нийтлэгдсэн

[3] Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 8 дугаарт нийтлэгдсэн

3 дугаар зүйл.

Цагдаагийн алба

3.1.Цагдаагийн алба нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг энэ хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн тусгай алба мөн.

4 дүгээр зүйл.

Цагдаагийн албаны үйл ажиллагаа, удирдлагын үндсэн зарчим

4.1.Цагдаагийн алба, алба хаагч нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хуульд зааснаас гадна хуулийг дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, ил тод, нээлттэй байх, нууцыг чанд хадгалах, олон нийтийн итгэл хүлээж иргэний дэмжлэгийг авах, төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, иргэдтэй харилцан хамтран ажиллах, шинжлэх ухаан, орчин үеийн техник, технологи, мэдээллийн сүлжээний ололтыг ашиглах, нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх үндсэн зарчмыг баримтална.

 

4.2.Нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх зарчим дараах байдлаар хэрэгжинэ:

 

4.2.1.дээд шатны цагдаагийн байгууллага, алба хаагчийн үүрэг, даалгавар, шийдвэрийг доод шатны байгууллага, алба хаагч биелүүлэх, дээд шатны байгууллага, алба хаагчийн үүрэг, даалгавар, шийдвэр нь хуульд нийцсэн байх;

 

4.2.2.цагдаагийн байгууллага, алба хаагч нь дээд шатны байгууллага, алба хаагчийн өмнө ажлаа хариуцан тайлагнах;

 

4.2.3.дээд шатны цагдаагийн байгууллага нь доод шатны байгууллага, алба хаагчийн хууль бус, үндэслэлгүй шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох;

 

4.2.4.дээд шатны цагдаагийн байгууллага нь доод шатны цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, шийдвэрийн талаархи гомдлыг хянан шийдвэрлэх;

 

4.2.5.алба хаагч удирдлагаас өгсөн хууль ёсны үүрэг, даалгаврыг хуульд заасны дагуу биелүүлэх, хууль бус үүрэг даалгаврыг биелүүлэхээс татгалзах.

 

4.3.Цагдаагийн байгууллага, алба хаагчаар хуульд зааснаас өөр ажил, үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно

Н.Адилбиш Авто замын зөвлөх инженер

Манай цагдаагийн ажилтнууд одоо бол эрх мэдлийн хүчийг үзүүлдэг. Тэгвэл дэлхий нийтэд хандлага өөр болсон. Цагдаа намайг хамгаалах ёстой болохоос, намайг шийтгэх, яллах үүрэггүй гэж үздэг болсон. Аливаа хэргийн газар очсон аль ч цагдаа энэ хүн юунаас болоод энэ хэрэгт холбогдох болов?, ямар хүчин зүйл нөлөөлөв?, яавал энэ хүнийг буруутгахгүй байх вэ?, гэдэг үндсэн үзэл баримтлал энэ хуулийн амь нь байх ёстой. Урьд нь шийтгэл хүлээж /санамсаргүй, болгоомжгүй үйлдлээс бусдаар/ шоронд орж байсан эрүүгийн элементүүдтэй харилцах тусгай бүлэг энэ хуулинд оруулж өгөх хэрэгтэй.

2015.09.01

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

5 дугаар зүйл.

Цагдаагийн байгууллагын тогтолцоо

 

5.1.Цагдаагийн байгууллага нь цагдаагийн төв байгууллага, түүний харьяа нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас бүрдэнэ.

 

5.2.Цагдаагийн төв байгууллагын орон тооны дээд хязгаар, зохион байгуулалтын бүтцийг Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд3 заасны дагуу тогтооно.

 

5.3.Цагдаагийн байгууллага нь үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх үүрэг бүхий тусгайлсан нэгж, криминалистикийн, мэдээлэл нэгтгэн боловсруулах, судалгаа, сургалт дадлагын, албаны зэвсэг, тусгай хэрэгсэл, тусгай зориулалтын техник хэрэгслийн чанар стандартыг судлан тогтоох лаборатори болон туслах инженер техник, засвар үйлчилгээ, үйлдвэрлэл, санхүү, хангалт хариуцсан нэгжтэй байж болно.

 

5.4.Эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал, хүн ам, тээврийн хэрэгслийн нягтрал, бусад онцлогийг харгалзан цагдаагийн байгууллагын бүтэц, орон тоо, автомашин, тусгай хэрэгслийн хангалт, тэдгээрийн эдэлгээ, гүйлтийн жишиг нормативыг Засгийн газар тогтооно.

6 дугаар зүйл.

Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага

 

6.1.Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын бүтцийг цагдаагийн төв байгууллагын дарга батална.

 

6.2.Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын даргыг цагдаагийн төв байгууллагын дарга томилж, чөлөөлнө.

 

6.3.Засгийн газар нь оршин суугаа хүн амын тоог харгалзан нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагыг хотын цагдаагийн байгууллагын хэлбэрээр байгуулж болно.

 

6.4.Энэ хуулийн 6.3-т заасан хотын цагдаагийн байгууллагын даргыг хотын захирагчтай зөвшилцөн цагдаагийн төв байгууллагын дарга томилж, чөлөөлнө.

7 дугаар зүйл.

Цагдаагийн албаны туг, бэлгэ тэмдэг

 

7.1.Цагдаагийн алба нь туг, бэлгэ тэмдэгтэй байна. Цагдаагийн албаны бэлгэ тэмдэг нь түүний сүр хүч, цог хийморийн илэрхийлэл бөгөөд доор дурдсан загвартай байна:

“Гадна талаар нь улаан өнгөөр хөвөөлсөн цагаан хүрээ бүхий дугуй хэлбэрийн тунгалаг хөх өнгийн дэвсгэр дээр хоёр жигүүрээ тэгш хэмтэйгээр дэлгэн баруун далавчныхаа чигт соргог нүдээр сүрлэг харж, урт махир хумстай сарвуу бүхий хоёр хөлөөрөө нумны хөвчийг эвшээлгэн жийж суусан, эрэмгий зориг, шударга ёс, цог хийморь, шаламгай хурдны шинж бүрдмэл цагаан шонхор шувууг дүрсэлж, түүний толгойны чанх дээр эвийн таван сумны зэвийг эгц дээшээ чиглүүлж зэрэгцүүлэн залсан байна.

Дугуй хөх дэвсгэрийн гадна талын цагаан хүрээний баруун зүүн хэсэгт уг зурвасны дөрөвний гуравтай тэнцэх зайнд “Монголын цагдаа” гэсэн үгийг монгол бичгээр, доод хэсэгт “police“ гэсэн үгийг латин үсгээр тэмдэгний дэвсгэрийн өнгөтэй ижил тунгалаг хөх өнгөөр бичсэн, шонхор шувууны нүд, хошуу, хумсыг алтлаг өнгөөр ялган дүрсэлсэн байна.”

7.2.Цагдаагийн албаны туг, бэлгэ тэмдэгтэй ижил загварын туг, бэлгэ тэмдэг хэрэглэхийг хориглоно.

 

7.3.Цагдаагийн байгууллага тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

 

7.4.Цагдаагийн албаны тугны загвар, туг, бэлгэ тэмдгийг хэрэглэх журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална.

8 дугаар зүйл.

Цагдаагийн тангараг

8.1.Монгол Улсын иргэн цагдаагийн албанд орохдоо:

“Монгол Улсын иргэн ... би цагдаагийн албаны үүргээ гүйцэтгэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, алба хаагчийн сахилга, ёс зүй, албаны нууцыг чанд сахин, чин шударгаар, амь биеэ үл хайрлан зүтгэхээ батлан тангараглая.

Би энэ тангаргаасаа няцваас хуулийн хатуу хариуцлага хүлээнэ.” гэж тангараг өргөнө.

8.2.Цагдаагийн алба хаагчийн тангараг анх болон давтан өргөх ёслолын журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална.

ХОЁРДУГААР БҮЛЭГ.

Цагдаагийн байгууллагын чиг үүрэг

9 дүгээр зүйл.

Гэмт хэрэгтэй тэмцэх

 

9.1.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх,таслан зогсоох, илрүүлэх зорилгоор хуульд заасан ажиллагаа явуулахыг гэмт хэрэгтэй тэмцэх гэнэ.

 

9.2.Цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийн хүрээнд доор дурдсан эрх хэмжээг хэрэгжүүлнэ:

 

9.2.1.гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж, завдаж байгаа тухай мэдээллийг хүлээж авах, бүртгэх, олзлох, цуглуулах, олж авмагц таслан зогсоох, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээ авах, гэмт хэргийг илрүүлэх;

 

9.2.2.гэмт хэрэг, зөрчил гарсан тухай мэдээллийг хүлээн авмагц гэмт хэрэг, зөрчлийн газрыг хамгаалах, үзлэг хийх, нотлох баримт илрүүлэх, бэхжүүлэх, цуглуулах, гэмт этгээдийг олж тогтоох, эрэн сурвалжлах, баривчлах;

 

9.2.3.цагдаагийн алба хаагч биечлэн, эсхүл техник хэрэгсэл ашиглан нийтийн эзэмшлийн газарт хяналт тавих, эргүүл ажиллуулах;

 

9.2.4.хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, гүйцэтгэх ажил явуулах;

 

9.2.5.гэмт хэрэг, зөрчил, тэдгээрт шийтгүүлсэн этгээдийн нэгдсэн тоо бүртгэл хөтлөх, лавлагаа гаргах.

 

9.3.Энэ хуулийн 9.2.4-т заасан ажиллагаа явуулахад шаардлагатай тусгай техник, арга хэрэгсэл ашиглаж халхавчийн байгууллага, нууц гүйцэтгэх болон туслагч, туслах ажилтныг ажиллуулна.

10 дугаар зүйл.

Нийтийн хэв журам хамгаалах

 

10.1.Цагдаагийн байгууллага нь хуулиар харьяалуулсан хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх дүрэм, журмыг сахиулж нийтийн хэв журмыг хамгаална.

 

10.2.Цагдаагийн байгууллага хуулиар харьяалуулсан зөрчлийг шалгаж шийдвэрлэнэ.

11 дүгээр зүйл.

Олон нийтийн аюулгүй байдлыг хангах

 

11.1.Цагдаагийн байгууллага нь олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийн хүрээнд доор дурдсан эрх хэмжээг хэрэгжүүлнэ:

 

11.1.1.дипломат төлөөлөгчийн газар, улсын онц чухал болон бусад объектыг хамгаалах, шаардлагатай үед зарим объектыг түр хугацаагаар хамгаалах, зорчигч, ачаа тээшийг тээврийн замд харгалзан хүргэх;

 

11.1.2.байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн осол, гал түймэр, хүн, малын гоц халдварт өвчин гарсан, гэнэтийн бусад аюул тохиолдсон үед хорио цээрийн дэглэмийг сахиулах;

 

11.1.3.нийтийн эмх замбараагүй байдал үүссэн, террорист халдлага гарсан, онц болон дайны байдал зарласан үед дэг журам сахиулах;

 

11.1.4.төрийн тусгай хамгаалалтын тухай хууль тогтоомжид заасан үүрэг гүйцэтгэх;

 

11.1.5.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасны дагуу гэрч, хохирогчийг хамгаалах;

 

11.1.6.нийтийг хамарсан арга хэмжээ, жагсаал, цуглааны үеийн хамгаалалт хийх;

 

11.1.7.эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр жагсаал, цуглааныг албадан тараах ажиллагааг гүйцэтгэх.

12 дугаар зүйл.

Цагдаагийн байгууллагын захиргааны хяналтын үүрэг

 

12.1.Цагдаагийн байгууллага доор дурдсан захиргааны хяналтын үүргийг гүйцэтгэнэ:

 

12.1.1.иргэн, хуулийн этгээд галт зэвсэг өмчлөх, эзэмших, ашиглах болон галт зэвсэг, сум хэрэгсэл үйлдвэрлэх, захиалах, худалдах, тээвэрлэх журмын биелэлтэд хяналт тавих;

 

12.1.2.эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хараа хяналтгүй болсон хүүхдийн асуудлыг судалж шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэх;

 

12.1.3.гэрээт харуулын болон хувийн хамгаалалтын үйл ажиллагаа явуулах журмын биелэлтэд хяналт тавих;

 

12.1.4.гээгдэл эд хөрөнгө, мөнгийг бүртгэх, шаардлагатай бол хадгалах, хууль ёсны эзэмшигчид нь олгох, хэрэв хууль ёсны эзэмшигч олдохгүй бол төрийн, эсхүл орон нутгийн холбогдох байгууллагад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх;

 

12.1.5.зам тээврийн осол, түүнээс учирсан хохирол, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зөрчлийн тоо бүртгэлийг хөтлөх;

 

12.1.6.эрх бүхий байгууллага, албан тушаалтны даалгаснаар сураггүй алга болсон хүн, гээгдэл эд хөрөнгийг эрэн сурвалжлах;

 

12.1.7.хуульд заасан захиргааны бусад хяналтыг хэрэгжүүлэх.

 

12.2.Цагдаагийн байгууллага нь энэ хуулийн 12.1-д заасан захиргааны хяналтын үүрэг гүйцэтгэхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хууль[1] болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан эрх хэмжээг хэрэгжүүлнэ.

 

12.3.Олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг тусгай байранд албадан эрүүлжүүлэх, эсхүл хамгаалах хүнд хүлээлгэн өгөх харилцааг хуулиар зохицуулна.


[1]Төрийн хяналт шалгалтын тухай хууль- Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2003 оны 2 дугаарт нийтлэгдсэн

13 дугаар зүйл.

Цагдаагийн төв байгууллагын үүрэг

 

13.1.Цагдаагийн төв байгууллага нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд[1] заасан нийтлэг асуудал эрхэлж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг улсын хэмжээгээр нэгтгэн зохион байгуулж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах харилцан уялдаа бүхий цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ.

 

13.2.Цагдаагийн нийт байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, алба хаагч, ажилтныг гэмт хэрэг, зөрчил үйлдэх, ёс зүй, сахилгын зөрчил гаргах явдалтай тэмцэх, шалтгаан нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, цагдаагийн албаны дотоод хяналт-аюулгүй байдлыг хангана.

 

13.3.Цагдаагийн албаны үйл ажиллагаанд шинжлэх ухааны ололт, орчин үеийн техник, технологи, мэдээллийн сүлжээг ашиглах, мэдээлэл дамжуулах, нийтийн эзэмшлийн газарт дүрс, дуу бичлэгийн болон бусад хяналтын систем нэвтрүүлж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулна.

 

13.4.Цагдаагийн төв байгууллага нь гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийн хүрээнд доор дурдсан үүргийг хэрэгжүүлнэ:

 

13.4.1.гэмт хэргийн газраас ул мөр, баримт сэлт илрүүлэх, цуглуулах, бэхжүүлэх, адилтгал хийх үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, заавар, зөвлөмж боловсруулах, боловсронгуй болгох, биелэлтийг хангах;

 

13.4.2.хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, гүйцэтгэх ажил явуулах стратеги, бодлого боловсруулж хэрэгжүүлэх, дүн шинжилгээ хийх;

 

13.4.3.энэ хуулийн 29.1-д заасан мэдээллийн сан үүсгэх, ашиглах, шинжилгээ хийх, дүгнэлт гаргах;

 

13.4.4.гэмт хэрэг, зөрчлийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авах, бүртгэх, мэдээлэл боловсруулах, цагдаагийн нийт байгууллагыг шаардлагатай мэдээллээр хангах;

 

13.4.5.олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх, гадаад орны цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах, тэдгээрээс хүлээн авсан мэдээ, мэдээллээр цагдаагийн нийт байгууллагыг хангах;

 

13.4.6.энэ хуулийн12.1.4-12.1.7-д заасан үүргийн биелэлтийг хангах.

 

13.5.Цагдаагийн төв байгууллага нийтийн хэв журам хамгаалах чиг үүргийн хүрээнд доор дурдсан үүргийг хэрэгжүүлнэ:

 

13.5.1.саатуулах байрны үйл ажиллагаанд хяналт тавих, эдгээрийг хэрэгжүүлэх бодлого, арга зүй, үйл ажиллагааны стратеги, стандарт, дүрэм, журам, заавар, зөвлөмжийг боловсруулах, боловсронгуй болгох, биелэлтийг хангах;

13.5.2.олон нийтэд түшиглэсэн цагдаагийн үйл ажиллагааны бодлого, арга зүйг нэгтгэн зохион байгуулах;

13.5.3.хууль тогтоомжоор болон эрх бүхий байгууллагаас тогтоосон нийтээр дагаж мөрдөх дүрэм, журмыг сахиулах, энэ зорилгоор эргүүл хийх, дүрс, дууны бичлэг болон бусад техник хэрэгсэл ашиглан хяналт тавих;

 

13.5.4.гэмт хэрэг, зөрчлийн бүртгэл судалгаанд үндэслэн урьдчилан сэргийлэх, эргүүлийн үйл ажиллагааны стратеги, стандарт болон дүрэм, журам, заавар, зөвлөмжийг боловсруулах, боловсронгуй болгох, биелэлтийг хангах;

 

13.5.5.зөрчлийг шалгаж шийдвэрлэх үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, заавар, зөвлөмжийг боловсруулах, боловсронгуй болгох, биелэлтийг хангах;

 

13.5.6.нутгийн захиргааны болон төрийн бус байгууллагаас зохион явуулж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг мэргэжлийн туслалцаа үзүүлэх;

 

13.5.7.энэ хуулийн 12.1.1-12.1.2, 12.3-т заасан үүргийн биелэлтийг хангах.

 

13.6.Цагдаагийн төв байгууллага олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийн хүрээнд доор дурдсан үүргийг хэрэгжүүлнэ:

 

13.6.1.энэ хуулийн 11.1-д заасан үйл ажиллагаанд хяналт тавих, тэдгээрийг хэрэгжүүлэх бодлого, арга зүй, үйл ажиллагааны стратеги, стандарт, дүрэм, журам, заавар, зөвлөмжийг боловсруулах, боловсронгуй болгох, биелэлтийг хангах;

 

13.6.2.алба хаагчдыг олон улсын энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах ажлыг зохион байгуулах;

 

13.6.3.шаардлагатай тохиолдолд гадаад улсад суугаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газарт цагдаагийн атташег томилон ажиллуулах;

 

13.6.4.энэ хуулийн 12.1.3-т заасан үүргийн биелэлтэд хяналт тавих.

 

13.7.Цагдаагийн төв байгууллагаэнэ хуулийн 13.2-т заасан чиг үүргийн хүрээнд алба хаагч, бусад ажилтны үйл ажиллагаанд төр, байгууллага, хувь хүний нууцын хамгаалалтад хяналт тавих, тэдгээрийн хууль тогтоомж зөрчих, гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, судалгаа хийх, цагдаагийн алба хаагч, ажилтанд холбогдох гомдол, мэдээллийг мөрдөн шалгах, шийдвэрлүүлэх зэргээр байгууллага, алба хаагчдын аюулгүй байдлыг хангана.

 

13.8.Цагдаагийн төв байгууллага нь цагдаагийн нийт байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаанд, цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалтан нь эрх хэмжээнийхээ хүрээнд тухайн байгууллагын алба хаагчийн өдөр тутмын ажилд хяналт тавьж, хууль тогтоомж, цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүй, хүний эрх, эрх чөлөөг зөрчихөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээ авна.

13.9.Энэ хуулийн 13.6.3-т заасан цагдаагийн атташег томилон ажиллуулах асуудлыг хууль зүйн болон гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ.


[1]Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль- Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2004 оны 16 дугаарт нийтлэгдсэн

13.7.Цагдаагийн төв байгууллага энэ хуулийн 13.2-т заасан чиг үүргийн хүрээнд алба хаагч, бусад ажилтны үйл ажиллагаанд төр, байгууллага, хувь хүний нууцын хамгаалалтад хяналт тавих, тэдгээрийн хууль тогтоомж зөрчих, гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, судалгаа хийх, цагдаагийн алба хаагч, ажилтанд холбогдох гомдол, мэдээллийг мөрдөн шалгах, шийдвэрлүүлэх, /БАЙГУУЛЛАГА, АЛБА ХААГЧ, АЖИЛТНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ, ТЭДНИЙ ЭРХ, ХУУЛЬ ЁСНЫ АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛАХ/ зэргээр байгууллага, алба хаагчдын аюулгүй байдлыг хангана. ГЭЖ ТУСГАХ, Учир нь : Цагдаагийн төв байгууллагын үүргийн 13.7-д дээрх заалтыг тусгаж өгснөөр тухайн төв байгууллага нь БАЙГУУЛЛАГА, АЛБА ХААГЧ, АЖИЛТНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ, ТЭДНИЙ ЭРХ, ХУУЛЬ ЁСНЫ АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛАХ үүрэгтэй болж байгаа юм. Тэгэхгүй бол 13.7- зүйлд санаа, агуулга нь бүрэн тусгагдаагүй.

2015.08.24

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

14 дүгээр зүйл.

Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үүрэг

14.1.Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага доор дурдсан үүргийг гүйцэтгэнэ:

 

14.1.1.цагдаагийн байгууллагын үүргийг хариуцсан нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх;

 

14.1.2.цагдаагийн төв байгууллага болон харьяалах Иргэний зөвлөл, оршин суугчдад ажлаа тайлагнах;

 

14.1.3.цагдаагийн байгууллагын ажлын уялдааг хангах, зохицуулах;

 

14.1.4.цагдаагийн бусад байгууллагаас үүргээ гүйцэтгэхэд нь бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэн хамтран ажиллах;

 

14.1.5.цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой стандарт, дүрэм, журам, заавар, зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

 

14.1.6.байгууллага, алба хаагч, ажилтны аюулгүй байдлыг хангах, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;

 

14.1.7.хууль сахиулах бусад байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх.

 

14.2.Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга нь үйл ажиллагааныхаа тайланг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, оршин суугчдад, түүнчлэн тодорхой нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, алба хаагч нь үйл ажиллагааныхаа тайланг тухайн нутаг дэвсгэрийн иргэдэд тавина

15 дугаар зүйл.

Цагдаагийн албаны сургалтын байгууллага

15.1.Цагдаагийн алба хаагч, ажилтны мэргэжлийн бэлтгэл, давтан сургах, албаны сургалт явуулах сургалтын төвийг хот, орон нутагт бүсчлэн байгуулж болно.

15.2.Мэргэжлийн бэлтгэл, давтан сургах, албаны сургалт явуулах журмыг цагдаагийн төв байгууллагын дарга батална.

15.3.Энэ хуулийн 15.1-д заасан төв нь иргэдэд зориулан галт зэвсэг эзэмших, ашиглах сургалтыг төлбөртэй зохион байгуулж болно.

15.4.Энэ хуулийн 15.3-т заасан сургалтын төлбөрийн хэмжээг хууль зүйн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран тогтооно.

16 дугаар зүйл.

Судалгааны төв

 

16.1.Цагдаагийн байгууллагын судалгааны төв доор дурдсан чиглэлээр сан бүрдүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулах, дүн шинжилгээ хийх, санал боловсруулах үүргийг хэрэгжүүлнэ:

 

16.1.1.цагдаагийн байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлэх стандарт, дүрэм, журам, зааврыг боловсронгуй болгох;

 

16.1.2.гэмт хэргийн ул мөр илрүүлэх, буулган авах, бэхжүүлэх, нотлох, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, гүйцэтгэх ажил явуулах арга тактикийг боловсронгуй болгох;

 

16.1.3.зам тээврийн осол, хэрэг болон насанд хүрээгүй хүнийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар;

 

16.1.4.цагдаагийн төв байгууллагын даргын даалгасан бусад чиглэл.

 

16.2.Цагдаагийн байгууллагын судалгааны төвийн дүрэм, бүтэц, орон тоог цагдаагийн төв байгууллагын дарга тогтооно.

 

17 дугаар зүйл.

Цагдаагийн байгууллагын байршил

 

17.1.Цагдаагийн байгууллага, нэгжийнбайршил, байрны стандартыг цагдаагийн төв байгууллагын дарга тогтооно

ГУРАВДУГААР БҮЛЭГ.

Цагдаагийн байгууллагын удирдлага

түүний эрх хэмжээ

18 дугаар зүйл.

Цагдаагийн байгууллагын удирдлага

 

18.1.Цагдаагийн төв байгууллагын даргыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газар томилж, чөлөөлнө.

 

18.2.Цагдаагийн төв байгууллага тэргүүн дэд дарга болон хоёр дэд даргатай байна.

 

18.3.Энэ хуулийн 18.2-т заасан тэргүүн дэд дарга, дэд даргыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө.

 

18.4.Цагдаагийн төв байгууллагын даргын дэргэд түүний эрх хэмжээнд хамаарах асуудлаар зөвлөх эрх бүхий орон тооны бус зөвлөл ажиллана. Зөвлөлийн дүрмийг цагдаагийн төв байгууллагын дарга батална.

19 дүгээр зүйл.

Засгийн газар болон нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргаас цагдаагийн байгууллагыг удирдах

 

19.1.Засгийн газар санхүү, материал, техникийн хангамжийн хувьд цагдаагийн байгууллагын хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.

 

19.2.Цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр, цагдаагийн байгууллагын хамгаалалтад авах онц чухал объектын жагсаалтыг Засгийн газар батална.

 

19.3.Цагдаагийн байгууллага, түүний удирдлагын үйл ажиллагаанд зохицуулалт болон дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх ажлыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн эрхэлнэ.

 

19.4.Цагдаагийн төв байгууллагын дарга цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг улсын хэмжээнд удирдан зохион байгуулж, үр дүнг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний өмнө, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, харьяа нэгжийн дарга үйл ажиллагаагаа цагдаагийн төв байгууллагын даргын өмнө тус тус хариуцна.

 

19.5.Хууль тогтоомж болон бусад байгууллагын үйл ажиллагаатай уялдуулан цагдаагийн байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах жишиг стандартыг цагдаагийн төв байгууллагын дарга тогтооно.

 

19.6.Аймаг, нийслэлийн Засаг дарга нь хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хариуцсан нутаг дэвсгэртээ нийтээр дагаж мөрдөх журам тогтоож, түүний хэрэгжилтийг хангуулахыг тухайн нутаг дэвсгэр харьяалах цагдаагийн байгууллагад хуулиар хүлээсэн үүргийнх нь хүрээнд даалгаж болно.

 

19.7.Засгийн газар болон нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргаас цагдаагийн байгууллагыг удирдах талаар энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

 

19.8.Энэ хуулийн 14.1.2-т заасны дагуу Иргэний зөвлөл, оршин суугчдад цагдаагийн байгууллагын тайлан тавих журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

20 дугаар зүйл.

Цагдаагийн төв байгууллагын даргын бүрэн эрх

 

20.1.Цагдаагийн төв байгууллагын дарга Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т заасан нийтлэг бүрэн эрхээс гадна доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 

20.1.1.цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулж, захиргааны болон мэргэжлийн удирдлагаар хангах;

 

20.1.2.цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах;

 

20.1.3.цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дагаж мөрдөх дүрэм, журам, зааврыг энэ хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн батлах, мөрдүүлэх;

 

20.1.4.гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангах;

 

20.1.5.гэмт хэрэг, зөрчлийг шалгах цагдаагийн байгууллага, нэгжийн харьяалал, чиг үүргийг тогтоох;

 

20.1.6.өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, цуцлах шийдвэр гаргах;

 

20.1.7.цагдаагийн байгууллагыг гадаад, дотоод харилцаанд төлөөлөх;

 

20.1.8.цагдаагийн байгууллагын зэвсэг, техник, тусгай хэрэгсэл, хувцас бусад хангамжийн бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх;

 

20.1.9.цагдаагийн байгууллага, алба хаагч, ажилтны аюулгүй байдал, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;

 

20.1.10.гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах бодлого, стратегийг боловсруулж хэрэгжүүлэх;

 

20.1.11.хүний нөөцийн бодлого боловсруулж, алба хаагч, ажилтныг сургаж бэлтгэх, тэдний мэдлэг чадварыг дээшлүүлэх арга хэмжээ авах, мэргэшлийн зэрэг олгох;

 

20.1.12.хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу цагдаагийн цол олгох, бууруулах, хураан авах;

 

20.1.13.цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд шинжлэх ухаан, орчин үеийн техник, технологи, мэдээллийн сүлжээний ололтыг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах;

 

20.1.14.хуульд заасан бусад бүрэн эрх.

 

20.2.Энэ хуулийн 5.3-т заасан нэгжийн зохион байгуулалтын бүтцийг цагдаагийн төв байгууллагын дарга тогтооно.

 

20.3.Цагдаагийн төв байгууллагын дарга хууль тогтоомжид заасны дагуу алба хаагч, ажилтныг томилж, чөлөөлөх, цагдаагийн цол олгох, бууруулах, хураан авах, сахилга, ёс зүйн хариуцлага хүлээлгэх, цагдаагийн байгууллагыг төлөөлөх, төсөв, хөрөнгийг захиран зарцуулах шийдвэр гаргах зэрэг тодорхой бүрэн эрхээ харьяа нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга, энэ хуулийн18.2-т заасан албан тушаалтанд шилжүүлж болох бөгөөд ийнхүү шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ.

 

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд тавих

иргэний хяналт, олон нийт цагдаагийн

байгууллагын хамтын ажиллагаа

 

21 дүгээр зүйл.

Иргэний зөвлөл

 

21.1.Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий 5-7 иргэний төлөөллөөс бүрдсэн орон тооны бус Иргэний зөвлөл аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд байна.

 

21.2.Засаг дарга Иргэний зөвлөлийн үйл ажиллагааг удирдаж, хяналт тавихгүй бөгөөд түүний хараат бус байдлыг хангах үүрэгтэй.

 

21.3.Иргэний зөвлөлийн гишүүнээр энэ хуулийн 21.4-т заасан шаардлагыг хангасан, тухайн нутаг дэвсгэрт сүүлийн таван жил оршин сууж байгаа, оршин суух бүртгэлтэй Монгол Улсын иргэнийг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гурван жилийн хугацаагаар томилно.

 

21.4.Иргэний зөвлөлийн гишүүн нь сүүлийн таван жил цагдаа, прокурор, шүүгчээр ажиллаж болон улс төрийн албан тушаал хашиж байгаагүй, ашиг сонирхлын зөрчилгүй Монгол Улсын иргэн байна.

 

21.5.Иргэний зөвлөл хараат бус ажиллаж, тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих үүрэгтэй.

 

21.6.Иргэний зөвлөл доор дурдсан бүрэн эрхтэй:

 

21.6.1.цагдаагийн байгууллагын төсвийн төсөл, зарцуулалт, үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг сонсож, санал өгөх;

 

21.6.2.цагдаагийн алба хаагчийн сургалт, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх үйл ажиллагаанд шинжлэх ухааны ололт, орчин үеийн техник, технологи, мэдээллийн сүлжээг нэвтрүүлэх бодлогын хэрэгжилтэд хяналт тавих;

 

21.6.3.цагдаагийн байгууллагын гэмт хэрэг, зөрчлийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авах, бүртгэх ажилд хяналт тавих, тэдгээртэй холбоотой мэдээлэлд дүн шинжилгээ хийх;

 

21.6.4.цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх;

 

21.6.5.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг даргын хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулах.

 

21.7.Иргэний зөвлөл бүрэн эрхийнхээ хүрээнд иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон цагдаагийн төв байгууллагын дарга, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд тус тус санал, зөвлөмжөө хүргүүлнэ.

 

21.8.Иргэний зөвлөлийн даргыг зөвлөлийн гишүүд дотроосоо нэр дэвшүүлэн нууц санал хураалтаар гишүүдийн олонхийн саналаар нэг жилийн хугацаагаар сонгоно.

 

21.9.Иргэний зөвлөлийн төсөв болон гишүүдэд олгох мөнгөн урамшлыг аймаг, нийслэлийн төсвөөс санхүүжүүлнэ.

 

21.10.Иргэний зөвлөлийн дүрмийг энэ хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 

22 дугаар зүйл.

Иргэний зөвлөлд хориглох зүйл

22.1.Иргэний зөвлөлд доор дурдсан үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

 

22.1.1.цагдаагийн байгууллагын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах үйл ажиллагаанд аливаа хэлбэрээр оролцох;

 

22.1.2.улс төрийн үйл ажиллагаа явуулах.

 

22.1.1.цагдаагийн байгууллагын ГҮЙЦЭТГЭХ АЖИЛ, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах үйл ажиллагаанд аливаа хэлбэрээр оролцох; ГЭВЭЛ ИЛҮҮ ОЙЛГОМЖТОЙ ГЭЖ БОДОЖ БАЙНА.

2015.08.24

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

23 дугаар зүйл.

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд тавих бусад хяналт

 

23.1.Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчид, Засаг дарга, төрийн хяналтын алба зөвхөн хуульд тусгайлан эрх олгосон асуудлаар цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавина.

 

23.2.Цагдаагийн байгууллагын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, гүйцэтгэх ажилд тавих хяналтыг холбогдох хуулиар зохицуулна.

 

23.3.Цагдаагийн байгууллага, алба хаагчийн буруутай үйл ажиллагаа, шийдвэрээс хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж иргэн, албан тушаалтан үзвэл дотоод хяналт-аюулгүй байдал хариуцсан нэгж болон прокурор, шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

23.4.Цагдаагийн үйл ажиллагааны явцад иргэн, төрийн болон төрийн бус байгууллага эрх нь зөрчигдсөн гэж үзэж, хүсэлтээ гаргасан бол цагдаагийн байгууллага өөрийн гаргасан шийдвэр, үйл ажиллагааны талаар тогтоосон журмын дагуу мэдээлэл өгөх үүрэгтэй.

 

23.5.Иргэнийг баривчилсан, албадан саатуулсан, захиргааны хариуцлага хүлээлгэсэн тухай цагдаагийн байгууллагаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсний дараа уг ажиллагаа үндэслэлгүй болох нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр нотлогдвол цагдаагийн байгууллага 10 хоногийн дотор хэвлэл мэдээллийн хэрэгслээр залруулах үүрэгтэй.

 

23.6.Хүний эрх, эрх чөлөөг үндэслэлгүйгээр зөрчсөн бол цагдаагийн байгууллага уучлал гуйх бөгөөд зөрчигдсөн эрхийг сэргээж, учирсан хохирлыг Засгийн газар хариуцан арилгана. Хохирол барагдуулахад гарсан зардлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

24 дүгээр зүйл.

Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагч

 

24.1.Нутгийн өөрөө удирдах байгууллага нь оршин суугч иргэд, цагдаагийн байгууллагын санал, хүсэлтийг үндэслэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах ажилд нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчажиллуулна.

 

24.2.Аймаг, нийслэлийн Засаг даргаас Иргэний зөвлөл, цагдаагийн байгууллагатай зөвшилцөн гаргасан саналыг үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал жил бүр нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчийнтоог тогтооно.

 

24.3.Цагдаагийн байгууллага 20 нас хүрсэн иргэнийг сайн дурын үндсэн дээр, Засаг даргаас ирүүлсэн саналыг үндэслэн нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчаар томилох шийдвэр гаргаж, гэрээ байгуулах ба уг гэрээнд хариуцах ажил, талуудын харилцан хүлээх үүрэг, урамшил, гэрээ цуцлах үндэслэлийг заана.

 

24.4.Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчийн дүрэм, түүнд тавигдах шаардлагыг цагдаагийн төв байгууллагын дарга батална.

 

24.5.Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагч хууль сахиулах үүрэг гүйцэтгэхдээ хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хууль тогтоомжийг чанд сахиж, зөвхөн гэрээнд заасан үүргийг биелүүлнэ.

 

24.6.Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагч гэмт хэрэг, зөрчил гарсан газар, ул мөрийг хамгаалах, шаардлагатай этгээдийн баримт бичгийг шалгаж, оршин суугаа газрын хаягийг тогтоох, хэв журам сахих талаар иргэн, хуулийн этгээдэд шаардлага тавих, гэмт хэрэг, зөрчил үйлдсэн этгээдийг түр саатуулах, цагдаагийн байгууллагад хүргэх эрхтэй.

 

24.7.Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагч гэмт хэргийн талаар цагдаагийн байгууллагад, зөрчил гарсан тухай төрийн холбогдох байгууллагад шуурхай мэдээлэх үүрэг хүлээнэ. Үүрэг гүйцэтгэж байгаа нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчид шаардлагатай холбооны, нэг бүрийн тусгай хэрэгсэл болон хамгаалах тусгай хэрэгсэл тавьж олгоно.

 

24.8.Энэ хууль болон бусад хууль тогтоомжоор олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчийн тавьсан шаардлагыг иргэн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй.

 

24.9.Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчийн таних тэмдэг, хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцас, нэг бүрийн тусгай хэрэгсэл, урамшил, сургалт явуулахтай холбогдсон зардлыг тухайн шатны Засаг дарга гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжид заасны дагуу санхүүжүүлнэ.

 

24.10.Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчийг үүргээ биелүүлсэнтэй нь холбогдуулан доромжилсон, заналхийлсэн, эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд хохирол учруулсан, түүнээс тавьсан хууль ёсны шаардлагыг зориуд үл биелүүлсэн, эсэргүүцсэн этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

24.11.Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагч дараах үүрэг хүлээнэ:

 

24.11.1.хуулиар харьяалуулсан зөрчилд торгууль ногдуулах;

 

24.11.2.хууль тогтоомжийг иргэдэд тайлбарлан таниулах;

 

24.11.3.нийтийн хэв журам хамгаалах талаар хууль сахиулах байгууллага болон бусад хуулийн этгээдээс зохион байгуулж байгаа ажилд оролцох.

 

24.12.Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчийгсургаж, дадлагажуулах үүргийг цагдаагийн байгууллага хүлээнэ.

 

24.13.Энэ хуулийн 24.9-д заасан таних тэмдэг, хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцасны загвар, хэрэглэх журмыг цагдаагийн төв байгууллагын дарга батална.

 

24.14.Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагч энэ зүйлд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх явцдаа Гэмт хэргээс урьчилан сэргийлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан баталгаагаар хангагдана.

25 дугаар зүйл.

Иргэн, хуулийн этгээдтэй хамтран ажиллах

 

25.1.Нутгийн захиргааны байгууллага, иргэдээс өөрийннутаг дэвсгэртээ гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулахад нь цагдаагийн байгууллага мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, хамтран ажиллана.

 

25.2.Цагдаагийн байгууллага нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд, иргэний туслалцаа, тэдний хамтын ажиллагаанд түшиглэн зохион байгуулна.

 

25.3.Цагдаагийн байгууллага, алба хаагч нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд иргэн, хуулийн этгээд дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажиллана.

 

25.4.Цагдаагийн байгууллага гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж болзошгүй шалтгаан, нөхцөлийг тогтоох, тэдгээрийг арилгуулах талаар иргэн, хуулийн этгээдэд хүлээсэн үүргийнх нь хүрээнд шаардлага тавьж биелэлтийг шалгах, шаардах, шаардлагатай танилцуулга, материалыг холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэнээс үнэ төлбөргүй гаргуулан авна.

 

25.5.Иргэн, хуулийн этгээд цагдаагийн байгууллага, алба хаагчийн тавьсан шаардлагын дагуу тодорхой арга хэмжээ авч, тогтоосон хугацаанд хариу мэдэгдэх үүрэгтэй.

 

25.6.Цагдаагийн байгууллага үйл ажиллагааныхаа талаар иргэдийн саналыг судалж, иргэний нийгмийн байгууллагатай хамтарч жил бүр дүн шинжилгээ хийнэ.

 

25.7.Цагдаагийн байгууллага зохих сургалтад хамрагдаж тэнцсэн, хэвлэл, мэдээллийн байгууллагаас цагдаагийн үйл ажиллагааг сурвалжлах, мэдээлэхээр тусгайлан томилогдсон ажилтантай хамтран ажиллана.

 

25.8.Энэ хуулийн 25.7-д заасан заалт иргэн, хуулийн этгээдээс хүний эрх, эрх чөлөө, байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хууль тогтоомжид нийтэд мэдээлэхийг хориглосноос бусад мэдээлэл авах эрхийг хязгаарлахгүй.

26 дугаар зүйл.

Иргэн, байгууллага, албан тушаалтны үүрэг, туслалцаа

 

26.1.Иргэн, байгууллага, албан тушаалтан нь цагдаагийн байгууллага, алба хаагчийн хууль ёсны ажиллагаанд саад учруулахгүй байх, өөрийн хэн болохыг тодорхойлсон буюу холбогдох баримт бичгийг шалгуулах үүрэгтэй.

 

26.2.Иргэн, байгууллага, албан тушаалтан доор дурдсан чиглэлээр цагдаагийн байгууллагад туслалцаа үзүүлнэ:

 

26.2.1.гэмт хэрэг, зөрчил гарах нөхцөл бүрдүүлэхгүй байх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;

 

26.2.2.гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах талаар цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд оролцох;

 

26.2.3.гэмт хэрэг, зөрчил гарсан болон үйлдэхээр бэлтгэж байгаа, үйлдсэн этгээдийн талаар цагдаагийн байгууллагад шуурхай мэдээлэх;

 

26.2.4.гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлж байгаа цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэх.

 

26.3.Энэ хуулийн 26.2.2-т заасан ажиллагаанд идэвхтэй оролцсон иргэнд холбогдох хуульд заасны дагуу урамшил олгож болно.

 

26.4.Иргэн, байгууллага, хамт олон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сайн дурын үндсэн дээр хууль тогтоомжид заасны дагуу цагдаагийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлж болно.

 

26.5.Цагдаагийн байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга бүх талын туслалцаа үзүүлэх үүрэгтэй.

 

ТАВДУГААР БҮЛЭГ.

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны

шуурхай, аюулгүй байдлыг хангах

 

27 дугаар зүйл.

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны шуурхай байдлыг хангах

                                               

27.1.Цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэх үедээ дараах эрх эдэлнэ:

 

27.1.1.гэмт хэрэг, үйлдвэрлэлийн осол, гэнэтийн бусад аюул гарсан, нийтийн эмх замбараагүй байдал үүссэн газарт очих, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай хүнийг эмнэлэгт хүргэх, гэмт хэрэг, зөрчил үйлдсэн этгээдийг мөрдөн хөөх, түүнийг цагдаагийн байгууллагад хүргэх зорилгоор тээврийн хэрэгслийг дайчлан ашиглах;

 

27.1.2.шуурхай мэдээлэл нийтэд түгээх шаардлага гарсан тохиолдолд өмчийн харьяалал харгалзахгүйгээр хэвлэл, мэдээлэл, холбооны хэрэгсэл ашиглах;

 

27.1.3.тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэх;

 

27.1.4.хот, суурингийн доторх нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр үнэ төлбөргүй зорчих;

 

27.1.5.гэмт хэргийн тухай мэдээллийг хойшлуулшгүй шалгах, гэмт хэрэгтнийг баривчлах шаардлага гарсан тохиолдолд зорчигч тээврийн хэрэгслээр дараалал харгалзахгүйгээр үйлчлүүлэх.

 

27.2.Дипломат төлөөлөгчийн болон үүргээ гүйцэтгэж яваа тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, түүнчлэн техникийн ослын дуудлагын автомашиныг энэ хуулийн 27.1.1-д заасны дагуу дайчлан ашиглахыг хориглоно.

 

27.3.Цагдаагийн байгууллага энэ хуулийн 27.1.1, 27.1.2-т заасан ажиллагаанаас гарсан зардлыг нөхөн төлнө.

 

27.4.Цагдаагийн алба хаагчид албан хэрэгцээнд шаардлагатай албаны, эсхүл хувийн өмчийн автомашин, мотоцикл, морь, тэмээг гэрээгээр эзэмшүүлж, ашиглуулж болно. Албаны, эсхүл хувийн өмчийн автомашин, мотоциклд тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэж болно.

 

28 дугаар зүйл.

Алба хаагчийн агсамж

 

28.1.Алба хаагч үүрэг гүйцэтгэх үедээ гав, бороохой, цахилгаан гүйдлээр цохигч, нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч, холбооны хэрэгсэл, гар чийдэн, дүрс, дуу бичлэгийн хэрэгсэл зэрэг иж бүрдэл бүхий агсамжаар хангагдах бөгөөд тэдгээрийг хууль тогтоомжид заасны дагуу хэрэглэнэ.

 

28.2.Алба хаагч гүйцэтгэх үүрэг болон улирлын байдалд тохирсон дүрэмт хувцас, хутга, сум үл нэвтрэх болон гэрэлтүүлэгчтэй хантааз зэрэг хамгаалах хэрэгслээр хангагдсан байх бөгөөд гүйцэтгэх үүргийн онцлогоос хамаарч шаардлагатай агсамжийг нэмж олгоно.

 

28.3.Цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүрэг гүйцэтгэх алба хаагчид нэг бүрийн болон хамгаалах тусгай хэрэгсэл, галт зэвсэг олгох бөгөөд алба хаагч нь түүнийг биедээ авч явах эрхтэй.

 

28.4.Алба хаагч нь амралтын цагаар, эсхүл энгийн хувцастай үүрэг гүйцэтгэх тохиолдолд хамгаалах тусгай хэрэгсэл, цахилгаан гүйдлээр цохигч, нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч биедээ авч явж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг гэмт халдлагаас хамгаалах зорилгоор хэрэглэж болно.

 

28.5.Галт зэвсэг хадгалах, хамгаалах, бүртгэх, биедээ авч явах, олгох журам болон галт зэвсэг байнга биедээ авч явах эрх бүхий алба хаагч болон хамгаалах тусгай хэрэгслийн жагсаалтыг цагдаагийн төв байгууллагын дарга батална.

 

28.6.Цагдаагийн алба хаагч галт зэвсгийг энэ хуулийн 65 дугаар зүйлд заасан журмын дагуу хэрэглэнэ.

29 дүгээр зүйл.

Үйл ажиллагаандаа тоо бүртгэл хөтлөх, мэдээллийн сүлжээ, сан үүсгэж ашиглах

 

29.1.Цагдаагийн байгууллага доор дурдсан тоо бүртгэл хөтөлж, мэдээллийн сан үүсгэн, үйл ажиллагаандаа ашиглана:

 

29.1.1.гэмт хэрэгт сэжиглэгдсэн, мөрдөгдөж байгаа хүний талаар;

 

29.1.2.ял шийтгүүлсэн хүний талаар;

 

29.1.3.эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулсан хүний талаар;

 

29.1.4.гэмт хэрэг нь хэрэгсэхгүй болж цагаатгагдсан хүний талаар;

 

29.1.5.эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн, ялаас чөлөөлөгдсөн, ялыг хойшлуулсан хүний талаар;

 

29.1.6.хүүхдээ хүмүүжүүлэх үүргээ биелүүлэхгүй, мөн хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж байгаа, хүүхэдтэй хэрцгий харьцаж байгаа хүн, хуулийн этгээдийн талаар;

 

29.1.7.шүүхийн шийдвэр гараагүй, өршөөл үзүүлэх шийдвэрийн дагуу хэрэг нь шийдэгдсэн хүний талаар;

 

29.1.8.гэмт хэрэгт хохирсон хүний талаар;

 

29.1.9.зөрчил гаргасан этгээдийн талаар;

 

29.1.10.эрэн сурвалжлагдаж байгаа хүний талаар;

 

29.1.11.тээврийн хэрэгсэл эзэмшигчийн талаар;

 

29.1.12.жолоодох эрхийн үнэмлэх авсан хүний талаар;

 

29.1.13.эрүүл мэнд болон өндөр насны улмаас тусламж авах, өөрийн тухай мэдээлэл өгөх чадваргүй хүний талаар;

 

29.1.14.гэрээт болон хувийн хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх этгээдийн талаар;

 

29.1.15.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хяналтад байгаа хүний талаар;

 

29.1.16.төрийн тусгай хамгаалалтад байгаа хүний талаар;

 

29.1.17.галт зэвсэг өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн талаар;

 

29.1.18.Монгол Улсаас албадан гаргасан хүний талаар;

 

29.1.19.цагдаагийн алба хаагч галт зэвсэг хэрэглэсэн тохиолдлын талаар;

 

 29.1.20.гарын хээ, сум, хонгио, генетикийн мэдээлэл;

 

29.1.21.бусад.

 

29.2.Цагдаагийн байгууллага мэдээллийн санд байгаа мэдээллийг энэ хуульд заасан зорилгоор ашиглах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.

 

29.3.Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу гадаад улсын хууль сахиулах байгууллага болон олон улсын цагдаагийн байгууллагад тэдгээрийн хүсэлтээр мэдээллийн сангаас мэдээлэл өгч болно.

 

29.4.Цагдаагийн байгууллага энэ хуулийн 29.3-т заасны дагуу мэдээлэл хүссэн зорилго, өгсөн мэдээллийн тухай бусдад задруулахгүй байх үүрэгтэй.

 

29.5.Мэдээлэл нэгтгэн боловсруулах үүрэг бүхий төв болон энэ хуулийн 29.1-д заасан мэдээллийн санд мэдээлэл цуглуулах, шалгах, үнэлэн шинжлэх, ашиглах, шилжүүлэх, хүлээн авах, хуваарилах, үр дүнг тооцох, лавлагаа өгөх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

ЗУРГААДУГААР БҮЛЭГ.

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа

30 дугаар зүйл.

Шаардлага тавих

30.1.Цагдаагийн алба хаагч нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор шаардлага тавина.

30.2.Нийтийн хэв журмыг зөрчсөн, зөрчиж болзошгүй согтуурсан, мансуурсан хүнд олон нийтийн газрыг орхин явах, согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийн нөлөөлөл арилах хүртэлх хугацаанд ирэхгүй байхыг шаардаж болно.

30.3.Цагдаагийн алба хаагч хоёр ба түүнээс дээш хүнд шаардлага тавих тохиолдолд хүн тус бүрт давтан хэлэхүүрэг хүлээхгүй.

30.4.Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй.

30.5.Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн, ажиллагаанд нь саад учруулсан бол албадан гүйцэтгэж, хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

31 дүгээр зүйл.

Баримт бичиг шалгах

31.1.Цагдаагийн алба хаагч доор дурдсан тохиолдолд нь хүний нэр, хаяг, тодорхой үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг тодруулах зорилгоор баримт бичгийг шалгана:

31.1.1.зөрчил, гэмт хэрэг гарсан цаг хугацаанд тухайн газар, эсхүл түүний ойролцоо байсан хүн, хэргийн талаар мэдээлэлтэй байж болох хүн;

31.1.2.зөрчил, гэмт хэрэг үйлдсэн, үйлдэгдсэн байж болзошгүй тодорхой газар болон түүний ойр орчимд, эсхүл бусад газар сэжигтэй байдалтай байгаа хүн;

31.1.3.зөрчил, гэмт хэрэг үйлдэгдсэн газар, хамгаалалтын бүсэд тээврийн хэрэгсэл, хүмүүсийг нэвтрүүлэх шаардлагатай бол;

       31.1.4.эрх хязгаарлах, эсхүл албадлагын арга хэмжээ авагдсан хүн хүлээсэн үүргээ зөрчсөн гэх үндэслэл бүхий сэжиг байгаа бол;

31.1.5.баривчлах, эрэн сурвалжлагдаж байгаа хүн мөн эсэхийг тогтоох бол;

31.1.6.хууль тогтоомжид заасан хамгаалалтад байгаа бусад объектод хууль бусаар нэвтрэн орохыг завдсан этгээдийг хэн болохыг тогтоох;

31.1.7.согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, хорт бодист хордсоны улмаас өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болсон хүнийг хэн болохыг тогтоох;

31.1.8.насанд хүрсэн эсэхийг тодруулах шаардлагатай бол.

31.2.Цагдаагийн алба хаагч хүний баримт бичгийг шалгахдаа нүүрээ хаасан зүйлийг авах, нүүрээ халхлах аливаа үйлдэл хийхгүй байхыг шаардах, нэр, хаяг, зөвшөөрлийн бүртгэлийг шалгах, эд зүйл, баримт бичиг нь зөрчил, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, эсхүл үйлдэх замаар олж авсан, эрэн сурвалжлагдаж байгаа эсэхийг тодруулах ажиллагааг явуулна.

31.3.Цагдаагийн алба хаагч хүний баримт бичгийг шалгахдаа 1-2 алхамын зайтай зогсоож, ажиллагааг дуустал түүнийг тухайн газраас явахыг хориглох, эсхүл эрх бүхий байгууллагад очиж шалгуулах шаардлага тавьж болно.

31.4.Цагдаагийн алба хаагч шаардсан бол тухайн хүн баримт бичгээ шалгуулах үүрэгтэй.

31.5.Баримт бичиг шалгах ажиллагаа явуулсан нь нэгжлэг хийсэнд тооцогдохгүй

31.6.Хүний баримт бичгийг шалгасан цагдаагийн алба хаагч шаардлагатай бол дараах ажиллагааг явуулна:

31.6.1.амиа хорлохыг завдсан, өөртөө болон нийгэмд аюултай үйлдэл хийж болзошгүй сэтгэцийн эмгэгтэй, эсхүл сэтгэцийн эмнэлгээс оргосон хүнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгөх;

        31.6.2.шүүхийн шийдвэрээр албадан эмчлүүлж байгаа хүн оргон зайлсан болонэрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэх баримт байгаабол баривчлах;

31.6.3.хараа хяналтгүй, оршин суугаа газрын хаяг, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь тодорхойгүй, эсхүл согтуурсан, мансуурсны улмаас өөрийн үйлдлээ удирдан хянах чадваргүй болсон хүнтэй хамт яваа бага насны хүүхэд, эрх зүйн бүрэн чадамжгүй хүнийг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, эрх бүхий байгууллагад хүлээлгэн өгөх;

        31.6.4.согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, хордсоны улмаас өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болсон хүнийг хамгаалах хүнд, эсхүл холбогдох байгууллагад хүлээлгэн өгөх;

31.6.5.зөрчил үйлдсэн хүний нэр, хаягийг тогтоох зорилгоор түр саатуулах

32 дугаар зүйл.

Хуулийн этгээдийн баримт бичиг шалгах

32.1.Цагдаагийн алба хаагч доор дурдсан тохиолдолд хуулийн этгээдийн бүртгэл, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, холбогдох бусад баримт бичгийг шалгана:

       32.1.1.хууль тогтоомж зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгаа гэх үндэслэл бүхий сэжиг байгаа бол;

32.1.2.хууль тогтоомж зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгаа талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан бол.

32.2.Баримт бичиг нь хууль ёсны эсэхийг шалгах шаардлагатай бол баримт бичгийг 72 цагхүртэлх хугацаанд түр хураан авч болно.

33 дугаар зүйл.

Тээврийн хэрэгслийг зогсоож шалгах

33.1. Цагдаагийн алба хаагч доор дурдсан тохиолдолд тээврийн хэрэгслийг зогсоон шалгана:

33.1.1.замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн;

33.1.2.стандартын шаардлага хангаагүй, хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй бүрэн бус тээврийн хэрэгслийг;

33.1.3.жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодож яваа байдал нь бусдын хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй;

33.1.4.тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэх журам зөрчсөн;

33.1.5.эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл зөрчил, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, хууль бусаар олж авсан тээврийн хэрэгсэл, эсхүл уг тээврийн хэрэгсэлд ийм эд зүйл байгаа гэх сэжигтэй бол;

      33.1.6.баривчлах, эрэн сурвалжлагдаж байгаа этгээд жолоодож, эсхүл түүгээр зорчиж яваа гэх үндэслэлтэй;

          33.1.7.согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн хүн  жолоодож яваа гэх үндэслэлтэй;

       33.1.8.хүний амь нас, эрүүл мэндэд шууд хохирол учруулах эд зүйлийг хууль бусаар тээвэрлэсэн, эсхүл жолооч, зорчигч ийм зүйлийг биедээ авч яваа гэх үндэслэлтэй.

33.2.Цагдаагийн алба хаагч тээврийн хэрэгслийг зогсоох дохиог ойлгомжтой байдлаар өгч, өөрийгөө танилцуулах, шалгах үндэслэлийг тайлбарлах үүрэгтэй.

33.3.Цагдаагийн алба хаагч нь жолооч, зорчигч, тээврийн хэрэгслийг дараах хэлбэрээр шалгана:

         33.3.1.жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, бусад холбогдох баримт бичгийг нягтлах, шаардлагатай бол зорчигчийн баримт бичгийг шалгах;

33.3.2.хурд хэмжих;

       33.3.3.техникийн стандартын шаардлага хангасан, тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэх эрхтэй эсэхийг шалгах;

         33.3.4.жолоочийг согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн эсэхийг шалгах.

33.4.Тээврийн хэрэгслийг зогсоон шалгах явцад хуульд заасан үндэслэл илэрсэн бол жолооч, зорчигчийг баривчлах, нэгжлэг хийх, тээврийн хэрэгслийг түр саатуулах, эд зүйлийг хураан авах зэрэг ажиллагааг явуулна.

33.5.Цагдаагийн алба хаагчийн зогсох дохио, шалгуулах шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн бол хуульд заасан албадлагын арга хэмжээ авна

34 дүгээр зүйл.

Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн эсэхийг шалгах 

34.1.Цагдаагийн алба хаагч нь үндэслэл бүхий сэжиг байгаа бол согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн эсэхийг доор дурдсан аргаар шалгаж болно:

       34.1.1.харилцан ярилцах аргаар сэтгэцийн байдал, хэл ярианы өөрчлөлт, нүдний хүүхэн харааны хэвийн байдлыг магадлах;

34.1.2.өөрийнх нь зөвшөөрснөөр шулуун шугамындагуу алхуулж, тэнцвэрээ олж байгаа эсэхийг магадлах;

34.1.3.зориулалтын тусгай багаж, хэрэгслээр шалгах.

34.2.Шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 34.1-д заасны дагуу шалгуулахаас татгалзсан хүний цус, шээснээс шинжилгээнд зориулж дээж авч болно.

35 дугаар зүйл.

Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн үед авах арга хэмжээ

35.1.Цагдаагийн алба хаагч нь согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн жолоочид дараах арга хэмжээг авна:

35.1.1.тээврийн хэрэгслийг түр саатуулах, тээврийн хэрэгсэлд үзлэг хийх;

35.1.2.хуульд заасан үндэслэл байгаа бол баривчлах;

      35.1.3.жолоочийн баримт бичиг, тээврийн хэрэгслийн гэрчилгээг түр хураан авах.

36 дугаар зүйл.

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, түр саатуулах

36.1.Цагдаагийн алба хаагч доор дурдсан тохиолдолд тээврийн хэрэгслийг түр саатуулж болно:

36.1.1.тухайн тээврийн хэрэгслийг эрэн сурвалжилж байгаа;

          36.1.2.тээврийн хэрэгсэл, эсхүл жолоочийг зөрчил, гэмт хэрэгт холбогдуулан шалгахаар;

           36.1.3.жолоодох эрхийн үнэмлэхгүй, ангилал тохирохгүй үнэмлэхтэй хүн жолоодож яваа бол;

36.1.4.улсын дугаар, бүртгэлийн зөрчилтэй, техникийн оношлогоонд хамрагдаагүй, жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулаагүй бол;

          36.1.5.стандартын шаардлага хангаагүй, хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй бүрэн бус тээврийн хэрэгсэл;

       36.1.6.тээврийн хэрэгслээс гарч байгаа утаа нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн бол.

36.2.Түр саатуулах тээврийн хэрэгслийг хуульд заасан журмын дагуу тусгай хашаа (талбай)-д хүргэх, эсхүл бусад аргаар хөдөлгөөнийг хязгаарлана.

 

 

37 дугаар зүйл.

Тээврийн хэрэгслийг шилжүүлэн байрлуулах

37.1.Цагдаагийн алба хаагч тээврийн хэрэгслийг доор дурдсан тохиолдолд шилжүүлэн байрлуулна:

37.1.1.замын хөдөлгөөний дүрэмд түр буюу удаан зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогссон;

37.1.2.хориглолт тогтоосон буюу мэдээлэх тэмдэг бүхий замын зорчих хэсэг дээр зогссон;

37.1.3.шаардлагатай бол энэ хуулийн 39.1.3-т заасан тохиолдолд.

37.2.Шилжүүлэн байрлуулах тээврийн хэрэгслийг зориулалтын техник хэрэгсэл ашиглан ойролцоох зогсоолд, эсхүл энэ хуулийн 36.2-д заасан газарт хүргэнэ.

38 дугаар зүйл.

Согтуурсан, мансуурсан хүнтэй холбогдуулан авах арга хэмжээ

38.1.Цагдаагийн алба хаагч нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдэд Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд заасан журмын дагуу арга хэмжээ авна.

38.2.Хууль тогтоомжид  заасан донтуулах болон сэтгэцэд хүчтэй нөлөө үзүүлдэг эм, бодисоос бусад төрлийн эм, бодис, бэлдмэл хэрэглэж мансуурсан этгээдийг эмнэлгийн байгууллага, эсхүл хамгаалах хүнд хүлээлгэн өгнө.

38.3.Согтуурсан, мансуурсан этгээд зөрчил, гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлтэй бол холбогдох хуульд заасан журмын дагуу албадан саатуулж шалгана.

39 дүгээр зүйл.

Орон байр, бусад газарт нэвтрэн орох

39.1.Цагдаагийн алба хаагч доор дурдсанаас бусад тохиолдолд бусдын орон байранд оршин суугч, эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр нэвтрэн орохыг хориглоно:

39.1.1.гэмт хэрэг үйлдэгдэж байгаа, эсхүл үйлдэгдэж болзошгүй нөхцөл байдал үүссэн;

39.1.2.хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учирах эрсдэл байгаа;

39.1.3.сэжиг бүхий этгээд оргон зайлах, гэмт хэргийн ул мөр, эд мөрийн баримт устах, үрэгдэх бодит аюул тулгарсан.

39.2.Цагдаагийн алба хаагч орон байр, бусад газарт нэвтрэн орохдоо хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд аюулгүй арга, хэрэгсэл ашиглаж, хүний нэр төрд хүндэтгэлтэй хандана.

39.3.Нэвтрэн ороход оршин суугч, эзэмшигч нь саад учруулбал эсэргүүцлээ зогсоохыг шаардах, шаардлагыг үл биелүүлбэл албадлагын арга хэмжээ хэрэглэхийг анхааруулна.

39.4.Энэ хуулийн 39.1-д заасан тохиолдолд орон байр, бусад газарт нэвтрэн орох бол мөн зүйлийн 39.3-т заасан анхааруулгыг өгөхгүй байж болно.

39.5.Нэвтрэн ороход эд зүйл, цоож, түгжээ, байгууламжийн хэсгийг эвдэх, дохиолол, хяналтын систем, цахилгааныг салгах, нохой бусад амьтныг номхотгох, техник хэрэгсэл ашиглах зэргээр учрах саадыг арилгаж болно.

39.6.Оршин суугч, эзэмшигчийн эзгүйд орон байр, бусад газарт нэвтрэн орсон бол тэдгээрт нэн даруй мэдэгдэх,боломжгүй бол 24 цагийн дотор мэдэгдэх арга хэмжээ авна.

39.7.Энэ хуулийн 39.6-д заасны дагуу оршин суугч, эзэмшигчид мэдэгдэх боломжгүй бол баг, хорооны Засаг даргад мэдэгдэнэ.

39.8.Энэ хуулийн 39.5-т заасан арга хэмжээ авсан, эсхүл эзэмшигчийнх нь эзгүйд нэвтрэн орсон бол эвдэрсэн эд хөрөнгийн хэвийн байдлыг сэргээх, түр хугацаагаар хамгаалах арга хэмжээ авна.

40 дүгээр зүйл.

Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох

40.1.Цагдаагийн алба хаагч гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох зорилгоор бусдын орон байранд нэвтрэн орж, дараах ажиллагааг явуулж болно:

        40.1.1.хохирогч болон гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг шалгах, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд[1] заасан журмын дагуу хохирогчийг түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв болон эмнэлэгт хүргэх, боломжтой бол төрөл, садангийн хүний түр хамгаалалтад өгөх;

       40.1.2.хүчирхийлэл үйлдэгчид хүчирхийлэл үйлдэх, согтууруулах ундаа хэрэглэхийг зогсоохыг шаардах;

40.1.3.хохирогчийн зөвшөөрснөөр, эсхүл аюулын зэрэг өндөртэй, эсхүл хүүхэд хүчирхийлэлд өртсөн бол хохирогч зөвшөөрөл өгсөн эсэхийг үл харгалзан харьяа нийгмийн ажилтанд мэдэгдэх;

      40.1.4.хохирогчид энэ болон бусад хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлаж, түүнд үзүүлэх үйлчилгээний талаархи мэдээллийг бичгээр өгөх;

40.1.5.шаардлагатай гэж үзвэл хүчирхийлэл үйлдэгчийг баривчлах;

40.1.6.зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйлийг хураан авах.

40.2.Цагдаагийн алба хаагч шаардлагатай бол гэрч, хохирогч, мэдээлэл өгсөн хүн, тэдгээрийн гэр бүлийн бусад гишүүн, хохирогчид туслалцаа үзүүлсэн хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд[2] заасан арга хэмжээг авна.

40.3.Хүчирхийлэл үйлдэгч энэ хуулийн  40.1.2-т заасан шаардлагыг биелүүлэхээс татгалзсан, эсэргүүцсэн бол хуульд заасны дагуу албадлагын арга хэмжээ авна.

40.4.Цагдаагийн алба хаагч энэ хуулийн 40.1.1-д заасны дагуу тусдаа амьдарч байгаа хохирогчийг орон байрнаасаа хувцас, эм, эмчилгээний хэрэгсэл, баримт бичиг, хүүхдийн сургалтын хэрэгсэл зэрэг нэн шаардлагатай хэрэглээний эд зүйлээ авахад нь туслалцаа үзүүлж, хүчирхийлэл үйлдэгчээс шаардан гаргуулна.

40.5.Хүүхэд өөрийн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүчирхийлэлд өртсөн бөгөөд аюулын эрсдлийн зэрэг дунд болон өндөр, эсхүл дараах нөхцөл тогтоогдвол хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн саналыг харгалзахгүйгээр хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах арга хэмжээг авна:

40.5.1.хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюултай аргаар хүчирхийлэл үйлдсэн буюу үйлдэж  болзошгүй

40.5.2.хүүхдээ барьцаалсан, барьцаалж болзошгүй

40.5.3.хүүхдийн эмзэг байдлыг далимдуулан өөрт ашигтай шийдвэр гаргуулах, ашиг олоход ашигласан, ашиглаж болзошгүй;

40.5.4.хүүхдийг айдас, сэтгэл санааны дарамтад оруулсан, оруулж болзошгүй;

40.5.5.хүчирхийлэл үйлдэгч нь согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн.40.6.Энэ хуулийн 40.5-т заасан арга хэмжээг дараах аргаар хэрэгжүүлнэ:

40.6.1.хамгаалах боломжтой хүн, гэр бүлд хүлээлгэн өгөх;

40.6.2.нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байр, эсхүл асрамж, халамжийн үйлчилгээний байгууллагад хүргэх.

40.7.Хүүхдийг энэ хуулийн 40.6.1-д заасан хүнд хүлээлгэн өгөх бол түүнд эрх, үүргийг сануулж, бичгээр баталгаажуулна. Хохирогч хүүхэд 7 болон түүнээс дээш настай бол хамгаалах боломжтой хүн, гэр бүлийг сонгохдоо түүний саналыг харгалзана.


[1]Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль –“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2004 оны 23 дугаарт нийтлэгдсэн. [2]Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль –“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2013 оны 30 дугаарт нийтлэгдсэн.

41 дүгээр зүйл.

Зорчих хөдөлгөөнийг хязгаарлах

41.1.Цагдаагийн алба хаагч дараах тохиолдолд хүн, тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж болно:

41.1.1.аюултай орчин, хорио цээрийн дэглэм тогтоосон, онц чухал объектийг хамгаалах бүсэд  нэвтрүүлэх;

41.1.2.нийтийн эмх замбараагүй байдлаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, жагсаал, цуглааныг албадан тараах;

41.1.3.эрэн сурвалжлагдаж байгаа хүнийг баривчлах, мөрдөн хөөх;

41.1.4.хэргийн газрын үзлэг хийх;

41.1.5.террор үйлдэх, тэсэрч дэлбэрэх, химийн хортой зэрэг аюултай бодистой холбоотой мэдээллийг шалгах;

41.1.6.төрийн тусгай хамгаалалтын бүс тогтоосон үед.

41.2.Цагдаагийн алба хаагч зорчих хөдөлгөөнийг биечлэн, эсхүл тууз, хаалт байрлуулах аргаар хязгаарлаж болно.

41.3.Зорчих хөдөлгөөнийг хязгаарласан тохиолдолд оршин суугчдын амьдралын хэвийн нөхцөлийг хангах бололцоотой арга хэмжээг авах, иргэдэд зорчих чиглэлийн талаар мэдээлнэ.

42 дугаар зүйл.

Зам чөлөөлөх, хөдөлгөөний чиглэлийг түр өөрчлөх, хаах

42.1.Цагдаагийн алба хаагч доор дурдсан тохиолдолд зам чөлөөлөх, хөдөлгөөний чиглэл, урсгалыг түр өөрчлөх, хаах арга хэмжээг авч болно:

42.1.1.хэргийн газрын үзлэг хийх;

42.1.2.төрийн тусгай хамгаалалтын хууль тогтоомжийн дагуу үүрэг гүйцэтгэх;

42.1.3.энэ хуулийн 36, 37дугаар зүйлд заасан ажиллагааг явуулах;

42.1.4.хуульд заасан бусад.

 

42.2.Цагдаагийн алба хаагч замын хөдөлгөөний урсгал, чиглэлийг өөрчлөх, хаах шийдвэр цуцлагдсаны дараа явган зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг биечлэн зохицуулж, тухайн зам, уулзвар, хэсгийн хөдөлгөөнийг хэвийн байдалд оруулах арга хэмжээ авах үүрэгтэй.

43 дугаар зүйл.

Биечилсэн судалгаа хийх

43.1.Цагдаагийн алба хаагч хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд тодорхой нутаг дэвсгэр, олон нийтийн газарт эрүүгийн ба хэв журмын нөхцөл байдлыг судлах, гэмт хэргийн талаархи мэдээлэл цуглуулах зорилгоор биечилсэн судалгааг халхавчтай болон халхавчгүй хийж болно.

44 дүгээр зүйл.

Эрэн сурвалжлах ажиллагаа

44.1.Цагдаагийн байгууллага доор дурдсан хүн, эд хөрөнгийг олох зорилгоор эрэн сурвалжлах ажиллагааг шүүхийн шийдвэр, прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн даалгаврын дагуу, эсхүл өөрөө санаачлан явуулна:

44.1.1.гэмт хэрэг үйлдсэн, байгаа газар нь мэдэгдэхгүй сэжиг бүхий этгээд, эсхүл оргон зайлсан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтан, ял оногдуулахыг тэнсэж албадлагын арга хэмжээ авагдсан этгээд;

44.1.2.хулгайлагдсан, барьцаалагдсан хүн;

44.1.3.хэн болох нь тодорхойгүй цогцсыг тогтоох;

44.1.4.оршин суугаа газраасаа алга болсон хүн;

44.1.5.сураггүй алга болсон хүн;

44.1.6.эмнэлгээс оргосон сэтгэцийн өвчтэй хүн;

44.1.7.шүүхээс даалгасан бусад этгээд;

44.1.8.алдагдсан галт зэвсэг, сум хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх, мансууруулах, хордуулах бодис, тээврийн хэрэгсэл, мал, амьтан, түүх соёлын дурсгалт, үнэт болон бусад  эд зүйл.

44.2.Хүнийг эрэн сурвалжлах бол түүний ургийн овог, эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, хүйс, төрсөн он, сар, өдөр, газар, үндсэн захиргаа, гэрэл зураг, биеийн өндөр, жин, онцлох содон тэмдэг, нийтэд аюултай гоц халдварт өвчнөөр өвчилсөн тухай, эрэн сурвалжлах үндэслэл зэрэг Хувь хүний нууцын тухай хуулиар хориглоогүй мэдээллийг олон нийтэд мэдээлж болно.

44.3.Хүний амь нас, эрүүл мэнд, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаас сэргийлэх зорилгоор террор үйлдэх, хүн худалдаалах, хүнийг алах, авлига, хүүхдийн эсрэг, гэр бүлийн хүчирхийллийн болон зохион байгуулалттай гэмт хэргийн сэжиг бүхий этгээд, яллагдагч, ялтны хувийн эрүүл мэндийн нууцад хамаарах бие эрхтний гажиг, халдварт өвчнөөр өвчилсөн тухай мэдээллийг хуульд заасны дагуу олон нийтэд мэдээлж болно.

44.4.Эрэн сурвалжлах ажиллагааны үед шүүхийн зөвшөөрлөөр орон байр, бусад газарт нэвтэрч болно.

45 дугаар зүйл.

Мэдээллийг төлбөртэй авах

 

45.1.Цагдаагийн байгууллага дараах мэдээллийг төлбөртэй авахаар нийтэд зарлаж болно:

 

45.1.1.гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байгаа, завдсан, эсхүл үйлдсэн тухай;

 

45.1.2.эрэн сурвалжлагдаж байгаа хүн, эд зүйл, тээврийн хэрэгсэл, баримт бичгийн тухай. 

 

45.2.Мэдээллийг төлбөртэй авах тухай зарлаагүй боловч хувь хүн, хуулийн этгээдээс хүсэлт тавьсан тохиолдолд мэдээллийг төлбөртэй авах эсэхийг цагдаагийн байгууллагын дарга шийдвэрлэнэ.

45.3.Мэдээлэл үндэслэлтэй болох нь тогтоогдсон нөхцөлд төлбөрийг бэлнээр, эсхүл дансаар шилжүүлнэ.

45.4.Мэдээллийн төлбөрийн үнэлгээний жишгийг цагдаагийн төв байгууллагын дарга батална.

45.5.Шаардлагатай бол мэдээлэгчийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авна.

46 дугаар зүйл.

.Нийтийн эмх замбараагүй байдлын үед авах арга хэмжээ

 

46.1.Цагдаагийн алба хаагч олон нийтийн арга хэмжээний зорилго өөрчлөгдөж, нийтийн хэв журмын нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд үйл ажиллагааг зогсоох, тараах арга хэмжээ авахыг зохион байгуулагчаас шаардах эрхтэй.

 

46.2.Цагдаагийн байгууллага нь нийтийн эмх замбараагүй байдлаас урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор дараах арга хэмжээг авна:

 

46.2.1.төрийн тусгай хамгаалалттай болонулсын онц чухал объектын хамгаалалтыг хүч нэмэгдүүлэх, шаардлагатай бол галт тэрэг, нисэх онгоцны буудал, шатахуун түгээх газар, банк болон бусад объектыг хамгаалалтад авах;

 

46.2.2.хүн, хуулийн этгээдийн эзэмшилд байгаа зэвсэг, аюултай бодис, байлдааны техник хэрэгслийг хяналтад авах;

 

46.2.3.согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх, хэрэглэхийг хориглох;

 

46.2.4.ангийн зориулалттай буу, сум хэрэгсэл болон тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн худалдаа, аюултай ачаа тээвэрлэлтийг түр хориглох;

 

46.2.5.хүн, тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлах, өөрчлөх;

 

46.2.6.нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэсэн, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлсэн, эд хөрөнгө устгаж гэмтээсэн, эдгээр үйлдэлд өдөөн турхирсан, татан оруулсан, оролцсон хүмүүсийг баривчлах, албадан тараах, зэвсэг, техник хэрэгслийг хураан авах.

 

46.2.7.зэвсэг, хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болох бусад зүйлийг хууль бусаар авч яваа, хадгалж байгаа, эсхүл хэрэглэж болзошгүй хүний бие, тээврийн хэрэгсэл, эд зүйлд нэгжлэг хийх.

46.3.Нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулагч нь нийтийн хэв журам, иргэдийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.

46.4.Нийтийг хамарсан арга хэмжээний үед хэвийн үйл ажиллагаа  алдагдсан, хэв журмын нөхцөл байдал хүндэрснийг цагдаагийн байгууллага өөрийн хүч хэрэгслээр зохицуулах боломжгүй болсон тохиолдолд Терроризмтай тэмцэх тухай хуульд[1] заасны дагуу шуурхай штаб ажиллуулна.


[1]Терроризмтэй тэмцэх тухай хууль–“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2004 оны 19 дугаарт нийтлэгдсэн.

47 дугаар зүйл.

Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох

47.1.Нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын дарга доор дурдсан тохиолдолд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох шийдвэр гаргаж болно:

47.1.1.тухайн газрын ойролцоо нийтийн эмх замбараагүй байдал бий болсон, эсхүл болох үндэслэл байгаа;

47.1.2.нийтийн эмх замбараагүй байдлыг хяналтад авахад шаардлагатай гэж үзвэл.

47.2.Энэ хуулийн 47.1-д заасан хориглох шийдвэр нь нийтийн эмх замбараагүй байдлыг хяналтад авах хүртэлх хугацаанд хүчинтэй байна.

47.3.Цагдаагийн алба хаагч энэ хуулийн 47.1-д заасан шийдвэрийн дагуу тухайн газрыг хаах, эсхүл үйл ажиллагааг зогсоох, эсхүл тогтоосон бүсээс согтууруулах ундааны зүйлийг гаргах арга хэмжээ авна.

47.4.Энэ хуулийн 47.3-т заасан шийдвэрийг хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй.

47.5.Энэ хуулийн 47.1-д заасан үндэслэл арилсан бол шийдвэр гаргасан албан тушаалтан шийдвэрээ цуцалж, энэ тухай хүн, хуулийн этгээдэд мэдэгдэнэ.

48 дугаар зүйл.

Согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох

 

48.1.Цагдаагийн байгууллага энэ хуулийн  46.1-д заасан үндэслэл бий болсон бол нийтийн эзэмшлийн тодорхой бүсэд согтууруулах ундаа хэрэглэх, авч явахыг хориглоно.

 

48.2.Энэ хуулийн 48.1-д заасан шийдвэр нь нийтийн эмх замбараагүй байдлыг хяналтад авах хүртэлх хугацаанд хүчинтэй байна.

 

48.3.Энэ хуулийн 48.1-д заасан шийдвэрийг зөрчсөн хүнийг тогтоосон бүсээс гарахыг шаардаж, биелүүлээгүй тохиолдолд согтууруулах ундааг хураан авах, албадан гаргахыг сануулна. Шаардлагыг биелүүлээгүй бол согтууруулах ундааг хураан авч, бүсээс албадан гаргана.

 

49 дүгээр зүйл.

Хүн, тээврийн хэрэгсэлд үзлэг хийх

49.1.Цагдаагийн алба хаагч үндэслэл бүхий сэжиг байвал тогтоосон бүсэд байгаа хүн, тээврийн хэрэгсэлд үзлэг хийнэ.

49.2.Үзлэгийг гадна талаас нь харах, гараар тэмтрэх, тусгай багаж ашиглах, эсхүл  далд байгаа зүйлийг ил гарган шалгах замаар хийж болно.

49.3.Үзлэгийг тухайн нөхцөлд тохирсон хамгийн богино хугацаанд хийнэ.

49.4.Үзлэг хийхэд саад болж байгаа эд зүйл, тээврийн хэрэгслийг шилжүүлэн байрлуулж болно.

 

49.5.Эд зүйл, баримт бичиг, ачаа тээш, мал, амьтан, тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд эзэмшигчийг оролцуулна. Эзэмшигчийг оролцуулах боломжгүй бол хөндлөнгийн гэрчийг байлцуулж, эсхүл дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ.

 

49.6.Үзлэгийг эзэмшигчийн эзгүйд хийсэн бол 3 хоногийн дотор эзэмшигчид, боломжгүй бол баг, хорооны Засаг даргад мэдэгдэнэ.

 

49.7.Үзлэг хийх үед хуульд заасан үндэслэл илэрвэл хэв загвар, дээж авах, битүүмжлэх, хураан авах ажиллагааг явуулна.

 

49.8.Тээврийн хэрэгсэл болон бусад техник хэрэгсэлд үзлэг хийхэд шаардлагатай бол эд ангийг салгаж болно.

 

49.9.Хүний биед үзлэг хийхэд өмссөн хувцас, биедээ авч яваа эд зүйлийг хамтад нь үзнэ.

 

49.10.Хүний биед үзлэг хийх үед уг этгээдийг нүцгэлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд үзлэгийг ижил хүйсийн эрх бүхий албан тушаалтан хийнэ. Шаардлагатай бол хүний эмч, сувилагчийг оролцуулж болно.

 

49.11.Нүцгэлж үзлэг хийх ажиллагааг эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан, бусдаас тусгаарлагдсан орчинд явуулна.

 

49.12.Нүцгэлж үзлэг хийх ажиллагааны үед энэ хуулийн 49.10-т зааснаас бусад хүнийг байлцуулахыг хориглоно.

50 дугаар зүйл.

Эд зүйл, баримт бичиг хураан авах

 

      50.1.Цагдаагийн алба хаагч нийтийн эмх замбараагүй байдлыг хянахад ач холбогдолтой гэж үзвэл үүрэн утас, бусад шаардлагатай эд зүйл, тээврийн хэрэгсэл, цахим төхөөрөмж, баримт бичгийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр хураан авч болно.

      50.2.Хураан авах ажиллагааг эхлэхийн өмнө хураан авах эд зүйл, баримт бичгийг сайн дураар гаргаж өгөх, байгаа газрыг нь зааж өгөх боломжийг тухайн хүнд олгоно.

      50.3.Цагдаагийн алба хаагч хураан авсан эд зүйлийн төрөл, шинж байдал, тоо ширхэгийг тусгасан жагсаалтыг үйлдэнэ.

      50.4.Жагсаалтыг эд зүйл, баримт бичгээ хураалгасан, эсхүл ажиллагаанд байлцсан хүний гарын үсэг, эсхүл хурууны хээгээр баталгаажуулж, хувийг эд зүйлийн эзэмшигч, эсхүл түүний өмгөөлөгчид даруй гардуулна.

      50.5.Хураан авах ажиллагаанд эд зүйл, баримт бичиг, ачаа тээш, мал, амьтан, тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд эзэмшигчийг оролцуулна. Эзэмшигчийг оролцуулах боломжгүй бол хөндлөнгийн гэрчийг байлцуулж, эсхүл дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ.

      50.6.Дипломат төлөөлөгчийн газрын эзэмшиж байгаа албан байр, дипломат төлөөлөгчийн газрын гишүүн, түүний гэр бүлийн хүмүүсийн сууж байгаа орон байранд хураан авах ажиллагаа явуулах бол доор дурдсан журмыг баримтална.

                        50.6.1.дипломат төлөөлөгчийн газрын эзэмшиж байгаа албан байр, дипломат төлөөлөгчийн газрын гишүүн, түүний гэр бүлийн хүмүүсийн сууж байгаа орон байранд нэгжлэг хийх ажиллагааг дипломат төлөөлөгчийн хүсэлтээр буюу түүний зөвшөөрснөөр хийх;

 

                        50.6.2.дипломат төлөөлөгч нь энэ хуулийн 50.6.1-д заасан нэгжлэг хийлгэх хүсэлтээ Монгол Улсын гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар дамжуулан шүүхэд гаргах;

 

         50.6.3.энэ хуулийн 50.6.1-д заасан ажиллагаа явуулахад прокурор болон Монгол Улсын гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөгчийг заавал байлцуулах.

 

51 дүгээр зүйл.

Бүлэг хүмүүсийг тараах

51.1.Цагдаагийн алба хаагч нийтийн эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, хяналтад авах зорилгоор тогтоосон бүсэд байгаа бүлэг хүмүүсийг даруй тарахыг шаардана.

51.2.Шаардлагыг бүх хүнд, эсхүл дийлэнх олонхи хүнд сонсогдохоор хоёроос доошгүй удаа давтан хэлнэ. 

52 дугаар зүйл.Жагсаал, цуглааныг албадан тараах

 

52.1.Цагдаагийн байгууллага жагсаал, цуглааныг албадан тараахын өмнө оролцогчдод бүх төрлийн арга, холбоо, мэдээллийн хэрэгсэл ашиглан жагсаал, цуглааныг албадан тараах тухайЗасаг даргын шийдвэрийг мэдэгдэж, биелүүлээгүй, эсхүл эсэргүүцсэн тохиолдолд авах арга хэмжээг урьдчилан  анхааруулна.

 

52.2.Энэ хуулийн 52.1-д заасан мэдэгдэл нь мөн зүйлийн 51.2-т заасан шаардлагыг хангасан байна.

 

52.3.Албадан тараах ажиллагааг хэрэгжүүлэхдээ энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадлагын арга хэмжээ хэрэгжүүлж болно.

 

52.4.Албадан тараах ажиллагааны явцыг гэрэл зураг, дуу-дүрсний бичлэгээр  баримтжуулна.

 

53 дугаар зүйл.

Гамшгийн үеийн болон хорио цээрийн дэглэм сахиулах

53.1.Цагдаагийн байгууллага гамшиг, хорио цээрийн дэглэм сахиулах хүрээнд нийтийн хэв журам хамгаалах, зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор доор дурдсан хэлбэрээр хяналт тавина:

53.1.1.зөвшөөрөгдсөн цэг, зурвасаас бусад газраар хүн, мал, амьтан, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхгүй байх;

53.1.2.мэргэжлийн болон эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хүн, мал, амьтан, тээврийн хэрэгслийн шилжилт, хөдөлгөөн хийлгэхгүй байх;

53.1.3.тухайн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч байгаа улсын чанартай авто болон төмөр замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хяналтад авч, зөвшөөрөл, ариутгал, халдваргүйжүүлэлт хийлгэсэн тухай баримтыг үндэслэн нэвтрүүлэх;

      53.1.4.нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах, хүн, мал, амьтны бөөгнөрөл үүсэхээс сэргийлэх;

53.1.5.шалган нэвтрүүлэх болон зорчигч, тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэх цэгүүдэд дэг журам сахиулах;

53.1.6.нийтийн хэв журам хамгаалах, зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах.

53.2.Цагдаагийн байгууллага нь энэ хуулийн 53.1-д заасан хяналтыг хэрэгжүүлэхдээ энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу албадлага хэрэглэж болно 

ДОЛООДУГААР БҮЛЭГ.

Албадлагын арга хэмжээ хэрэглэх

54 дүгээр зүйл.

Албадлагын арга хэмжээ хэрэглэх

 

54.1.Цагдаагийн алба хаагч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу биеийн хүч, нэг бүрийн болон олон хүнд нөлөөлөх тусгайхэрэгсэл, техник,  галт зэвсэг  хэрэглэж болно.

 

54.2.Цагдаагийн алба хаагчийн хэрэглэх тусгай техник, хэрэгсэл, галт зэвсэг, сумны жагсаалт, бүртгэх, олгох, буцаан авах, хадгалах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 

54.3.Цагдаагийн алба хаагчийг биеийн хүч, тусгай техник, хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх бэлтгэл хангах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

55 дугаар зүйл.

Албадлагын арга хэмжээ хэрэглэх үндсэн зарчим

 

55.1.Цагдаагийн алба хаагч албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ доор дурдсан нийтлэг зарчмыг баримтална:

55.1.1.зөвхөн хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэглэх;

55.1.2.нэн тэргүүнд хэрэглэхгүй байх;

55.1.3.тухайн нөхцөл байдалд тохируулан хэрэглэх, хамгийн бага хохирол учруулахыг эрмэлзэх.

55.2.Албадлагын арга хэмжээг бусдыг гутаан доромжлох, цээрлүүлэх, шийтгэх зорилгоор хэрэглэхийг хориглоно.

55.3.Цагдаагийн алба хаагч цагдаагийн төв байгууллагын даргын шийдвэрээр албан хэрэгцээнд хүлээн авч бүртгэсэн тусгай хэрэгсэл, галт зэвсэг, сум, бусад хэрэгслийг хэрэглэнэ.

55.4.Цагдаагийн байгууллага, албан тушаалтан хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэснээс үүссэн үр дагаврын төлөө хариуцлага хүлээхгүй.

55.5.Цагдаагийн алба хаагч биеийн хүч, тусгай хэрэгсэл хэрэглэх явцад хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан бол эмнэлгийн байгууллагад даруй мэдэгдэн, эрүүл мэндийн анхны тусламж үзүүлж, улмаар  шууд захирах даргадаа, шууд захирах дарга нь прокурорт даруй мэдэгдэнэ.

АЛБАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭ ХЭРЭГЛЭХ ҮНДСЭН ЗАРЧМЫН 55.1.2.нэн тэргүүнд хэрэглэхгүй байх ГЭСЭН ЗААЛТ НЬ 55.1.1 БОЛОН 55.4 -д ЗААСАН ЗААЛТУУДТАЙ ЗӨРЧИЛДСӨН, ДАВХАР САНАА ИЛЭРХИЙЛСЭН ЗААЛТ болох тул уг 55.1.2 ГЭСЭН ЗААЛТЫГ БҮР МӨСӨН ХАСАХ, Учир нь: Алба хаагчид 55.1.1, 55.1.3- т заасан заалтаар албадлагын арга хэмжээг хэрэглэсэн байхад, Уг алба хаагчийг 55.1.2- заалтаар буруутгах үндэслэлтэй, давхар утга агуулсан учраас уг 55.1.2 -заалтыг хасах нь зүйтэй.

2015.08.24

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

56 дугаар зүйл.

Биеийн хүч хэрэглэх

 

56.1.Цагдаагийн алба хаагчбиеийн хүчийг доор дурдсан тохиолдолд хэрэглэнэ:

 

          56.1.1.цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн;           

 

          56.1.2.баривчлах, эрүүл мэндийн болон бусад эрх бүхий байгууллагад албадан хүргэх үед эсэргүүцэл үзүүлсэн;  

         56.1.3.нэг бүрийн тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх энэ хуульд заасан үндэслэл бүхий бүх тохиолдолд.

56.2.Цагдаагийн алба хаагчийн доор дурдснаас бусад тохиолдолд хүүхэд, жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй, бэртэл гэмтэлтэй болох нь илэрхий мэдэгдэж байгаа хүнд биеийн хүч хэрэглэхийг хориглоно:

          56.2.1.өөрийнх нь, эсхүл бусад хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй байдлаар довтолсон;

       56.2.2.тухайн хүн өөрийнхөө амь нас, эрүүл мэндийг хохироох үйлдэл хийж болзошгүй;

 56.2.3.бусдын эд хөрөнгөд ноцтой хохирол учруулж болзошгүй.

Тайлбар:

- Энэ зүйлд заасан “биеийн хүч хэрэглэх” гэдэгт  цагдаагийн алба хаагч өөрийн бие махбод, мэргэжлийн тусгай бэлтгэлийг ашиглан бусдын хөдөлгөөнийг хязгаарлах зорилгоор биеэр хийх үйлдлийг ойлгоно.

 

57 дугаар зүйл.

Тусгай хэрэгслийн төрөл

 

57.1.Цагдаагийн байгууллага, албан тушаалтан дараах тусгай хэрэгсэл хэрэглэнэ:

57.1.1.нэг бүрийн;

57.1.2.олон хүнд нөлөөлөх;

57.1.3.бусад.

      57.2.Цагдаагийн үйл ажиллагаанд нисдэг тэрэг, хуягт тээвэрлэгч, газар уснаа явагч зэрэг тусгай хэрэгслээр тоноглогдсон тээврийн хэрэгсэл болон тээврийн хэрэгсэл албадан зогсоогч, эвдэгч, галт хэрэглэл, гэрэл, дууны хэрэгсэл, тусгай будагч, согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн эсэхийг шалгагч, тээврийн хэрэгслийн хурд хэмжигч, албаны нохойболон бусад тусгай  хэрэгсэл ашиглаж болно.

     57.3.Энэ хуулийн 57.1-д заасан болон тээврийн хэрэгсэл албадан зогсоох тусгай хэрэгслийг цагдаагийн төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр үйлдвэрлэх, дуурайлган хийх, гадаадаас оруулж ирэхийг хориглоно.

   57.4.Энэ хуулийн 57.3-т заасан зөвшөөрөл олгох журмыг Тагнуул, Гаалийн  болон Цагдаагийн төв байгууллагын дарга хамтран батална.

58 дугаар зүйл.

Нэг бүрийн тусгай хэрэгсэл

 

58.1.Нэг бүрийн тусгай хэрэгсэлд доор дурдсан хэрэгсэл хамаарна:

58.1.1.гар, хөл, хурууны гав;

58.1.2.хүлэг, ороох цамц, хөдөлгөөн хязгаарлах бусад хэрэгсэл;

58.1.3.бороохой;

58.1.4.цахилгаан гүйдлээр цохигч хэрэгсэл, буу;

58.1.5.нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчаар цэнэглэсэн буу, шүршүүр;

58.1.6.резинэн ба хуванцар сумтай буу;

58.1.7.нэг бүрийн бусад тусгай хэрэгсэл.

59 дүгээр зүйл.

Нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх

 

59.1.Цагдаагийн алба хаагчийн нэг бүрийн тусгай хэрэгслийг дараах тохиолдолд хэрэглэнэ:

 

59.1.1.өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд учирч болох аюулыг таслан зогсоох;

 

59.1.2.зөрчил, гэмт хэргийн үйлдлийг таслан зогсоох, баривчлах;

 

59.1.3.зэвсэглэсэн болон зэвсэг хэрэглэн эсэргүүцэж болзошгүй хүнийг баривчлах;

 

59.1.4.баривчлагдсан хүнийг эрүүл мэндийн болон холбогдох байгууллагад албадан хүргэх, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх;

 

59.1.5.хяналтад байгаа хүн амиа хорлох, өөрийн бие махбодид гэмтэл учруулах, оргон зайлахаас урьдчилан сэргийлэх зорилгоор;

 

59.1.6.сэтгэцийн эмгэг, сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсаны улмаас өөрийгөө удирдах чадваргүй, түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, эсхүл догшин, хэрцгий авирлаж бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахаар бол;

 

59.1.7.албаны болон бусдын орон байрыг эзлэн авсан, гудамж, замын хөдөлгөөнийг бүслэн хаасныг чөлөөлөх;

 

          59.1.8.олон нийтийн арга хэмжээний үед нийтийн хэв журам хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тавьсан цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлээгүй;

 

59.1.9.нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчих, эсхүл нийтийн эмх замбараагүй байдлыг таслан зогсоох, хууль бус жагсаал, цуглааныг албадан тараах үед;

 

59.1.10.тээврийн хэрэгслийг зогсоох эрх бүхий албан тушаалтны  шаардлагыг үл биелүүлэн зугтаасан бол;

 

59.1.11.энэ хуульд галт зэвсэг хэрэглэхээр заасан бүх тохиолдолд.

 

      59.2.Доор дурдсанаас бусад тохиолдолд жирэмсэн, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай, гэмтэлтэй болох нь илэрхий мэдэгдэж байгаа хүнд нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэхийг хориглоно:

 

      59.2.1.цагдаагийн алба хаагч болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй байдлаар зэвсэглэн, эсхүл бүлэглэн довтолсон;

 

59.2.2.галт зэвсэг, хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болох зүйлээр зэвсэглэсэн хүн зэвсгээ хураалгах шаардлагыг үл биелүүлсэн, эсэргүүцсэн;

 

59.2.3.амиа хорлож болзошгүй бол.

 

      59.3.Цагдаагийн алба хаагч нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх шийдвэрийг тухайн нөхцөл байдалд тохируулан бие даан гаргана.

60 дугаар зүйл.

Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл

 

60.1.Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэлд доор дурдсан хэрэгсэл хамаарна:

60.1.1.олон хүнд нөлөөлөх нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч;

60.1.2.усан хөөрөг;

60.1.3.утаан хөшиг үүсгэгч;

60.1.4.олон хүнд нөлөөлөх бусад тусгай хэрэгсэл.

61 дүгээр зүйл.

Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл хэрэглэх

 

61.1.Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл хэрэглэх тухай шийдвэрийг цагдаагийн байгууллагын дарга, түүний эрх олгосноор тухайн ажиллагааг удирдаж байгаа эрх бүхий албан тушаалтан гаргана.

61.2.Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгслийг доор дурдсан тохиолдолд хэрэглэнэ:

61.2.1.цагдаагийн алба хаагч болон бусад хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй байдлаар бүлэглэн довтолсон, эсэргүүцсэн;

   61.2.2.төрийн тусгай хамгаалалтад байгаа, эсхүл бусад байгууллагын хамгаалалтад байгаа хүн, объектод бүлэглэн халдсан, халдахыг завдсан;

  61.2.3.бусдын орон байр, эзэмшил газрыг бүлэглэн эзлэн авсан, гудамж, замын хөдөлгөөнийг бүслэн хаасныг чөлөөлөх;

  61.2.4.хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болох гэмт хэргийг бүлэглэн үйлдэж байгааг таслан зогсоох, баривчлах;

  61.2.5.галт зэвсэг, хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болох бусад зүйлээр зэвсэглэсэн бүлэг зэвсгээ хураалгах шаардлагыг үл биелүүлэн эсэргүүцсэн;

 61.2.6.нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж байгааг, эсхүл нийтийн эмх замбараагүй байдлыг таслан зогсоох, хүч хэрэглэсэн жагсаал цуглааныг албадан тараах үед;

61.2.7.бүлэглэн оргосон яллагдагч, ялтныг баривчлах үед;

61.2.8.хорих анги, цагдан хорих байранд нийтийн эмх замбараагүй байдал үүссэн.

61.3.Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгслийг хэрэглэхийн өмнө дараах арга хэмжээг авна:

61.3.1.прокурорт мэдэгдэх;

61.3.2.тусгай хэрэгсэл хэрэглэх тухай анхааруулж, бүсээс гарах хугацааг олгож байгааг мэдэгдэх;

61.3.3.тухайн бүсэд байгаа иргэдийг бүсээс гаргах талаар ухуулга хийх, хэрэглэх тусгай хэрэгслийн үйлчлэх нөлөөллийн талаар мэдээлэх;

61.3.4.яаралтай тусламж үзүүлэх мэргэжлийн байгууллагад мэдэгдэх.

61.4.Энэ хуулийн 61.3-т заасан анхааруулга, ухуулгыг тусгай хэрэгслийн нөлөөлөлд өртөж болох иргэдийн дийлэнх хэсэгт хүргэх боломжтой бүх арга хэрэгслийг ашиглан  зохион байгуулна.

61.5.Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгслийг энэ хуулийн 61.3.2-т заасны дагуу анхааруулснаас хойш заасан хугацаанд үйлдлээ зогсоогоогүй, шаардлагыг биелүүлээгүй, эсхүл хүний амь нас, эрүүл мэнд хохирох эрсдэл байгаа бол шууд  хэрэглэнэ.

61.6.Олон хүнд зэрэг нөлөөлөх тусгай хэрэгсэл хэрэглэсний дараа ажиллагааг явуулсан байгууллага нь холбогдох  мэргэжлийн байгууллагатай хамтран доор дурдсан арга хэмжээг авна:

        61.6.1.хордсон хүн, амьтан, тэсэрч дэлбэрэх, химийн болон аюултай хорт бодис алдагдах, гал түймэр гарах эх үүсвэр байгаа эсэхийг шалгаж, аюулгүй болгох;

        61.6.2.эмнэлгийн анхны туслалцаа үзүүлэх, шаардлагатай бусад үйлчилгээнд хамруулах;

61.6.3.орчныг ариутгах, цэвэршүүлэх арга хэмжээ авах талаар холбогдох байгууллагад мэдэгдэх;

        61.6.4.тусгай хэрэгслийн үйлчлэл дуусах, эсхүл үүссэн аюултай нөхцөл арилах хүртэл тухайн орчинд эргүүл, хамгаалалт гаргаж, зөвлөгөө, сануулга өгөх.

62 дугаар зүйл.

Тээврийн хэрэгсэл албадан зогсоох тусгай хэрэгсэл

 

62.1.Цагдаагийн алба хаагч тээврийн хэрэгслийг албадан зогсоох тусгай хэрэгслийг доор дурдсан тохиолдолд хэрэглэнэ:

         62.1.1.өөрийнболонбусдын амь нас, эрүүл мэндэд учирч болох бодит аюулыг таслан зогсоох шаардлага тулгарсан;

62.1.2.баривчлагдсан хүн, яллагдагч, ялтан өөрөө жолоодон зугтсан, эсхүл тийм хүнийг тээвэрлэн зугтсан;

62.1.3.тээврийн хэрэгслийг зогсоох талаар эрх бүхий албан тушаалтны тавьсан шаардлагыг үл биелүүлж зугтсан

62.2.Тээврийн хэрэгслийг албадан зогсоох тусгай хэрэгслийг зорчих хөдөлгөөн ихтэй газар, олон нийтэд аюул учруулах эрсдэл байгаа үед хэрэглэхийг хориглоно

63 дугаар зүйл.

Албаны нохой ашиглах

63.1.Цагдаагийн алба хаагч зөрчил, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, авран хамгаалах зорилгоор албаны нохой ашиглаж болно.

63.2.Цагдаагийн алба хаагч өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учирч болзошгүй, зэвсэглэсэн этгээд зугтаасан, довтолсноос бусад тохиолдолд хүний эсрэг албаны нохой ашиглахыг хориглоно.

64 дүгээр зүйл.

Галт зэвсэг хэрэглэх үндэслэл

64.1.Цагдаагийн алба хаагч дараах тохиолдолд галт зэвсэг хэрэглэж болно:

      64.1.1.цагдаагийн алба хаагч болон бусад хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй байдлаар довтолсон, тээврийн хэрэгсэл унаж зугтаан орчиндоо аюул бий болгосон;

64.1.2.цагдаагийн алба хаагчийн галт зэвсгийг булаахаар довтолсон;

64.1.3.төрийн тусгай болон эрх бүхий байгууллагын хамгаалалтад байгаа хүн, бүс, объект руу хуульбусаарнэвтэрсэн, зэвсэг хэрэглэж, эсхүл бүлэглэн довтолсон;

64.1.4.барьцаанд байгаа хүнийг суллах үед;

64.1.5.галт зэвсэг, хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болох бусад зүйлээр зэвсэглэсэн хүн зэвсгээ хураалгах шаардлагыг үл биелүүлэн эсэргүүцсэн;

64.1.6.хуяглан хүргэж яваа сэжиг бүхий этгээд, яллагдагч, ялтанг суллахаар зэвсэглэн довтолсон;

64.1.7.саатуулах, хорих, цагдан хорих байранд эмх замбараагүй байдал үүсч хүний амь нас, эд хөрөнгөд ноцтой хохирол учрах нөхцөл байдал бий болсон;

          64.1.8.бусдын албаны болон орон байр руу зэвсэглэн, бүлэглэн довтолсон хүний дайралтыг таслан зогсоох, эзлэн авсныг чөлөөлөх үед;

64.1.9.нийтийн эмх замбараагүй байдал үүссэн үед галт зэвсэг хэрэглэн довтолсон, хамгаалсан, хориглосон хүнд;

          64.1.10.хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хор уршиг учруулж болзошгүй болон учруулж байгаа амьтныг устгахад.

64.2.Галт зэвсгийг түгшүүрийн дохио өгөх, тусламж дуудах, бэлтгэл, сургуулилтын  болон хуульд заасан бусад тохиолдолд хэрэглэж болно.

64.3.Энэ хуулийн 64.2-т заасан түгшүүрийн дохио өгөх, тусламж дуудах, бэлтгэл, сургуулилтын үед галт зэвсэг хэрэглэх журмыг цагдаагийн төв байгууллагын дарга тогтооно.

65 дугаар зүйл.

Галт зэвсэг хэрэглэх

 

65.1.Галт зэвсэг хэрэглэх сургалтанд хамрагдан, галт зэвсэг хэрэглэх эрх олгогдсон цагдаагийн алба хаагч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу галт зэвсэг хэрэглэх эрхтэй.

65.2.Боломжтой бүх тохиолдолд галт зэвсэг хэрэглэхийн өмнө урьдчилан сануулна. Сануулга өгснөөр цаг алдаж хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй бодит эрсдэлтэй нөхцөлд галт зэвсгийн шууд хэрэглэж болно.

65.3.Цагдаагийн алба хаагчийн галт зэвсэг хэрэглэхтэй холбоотой дараах үүргийг хүлээнэ:

        65.3.1.энэ хуулийн 64.1.1-64.1.10-т заасан тохиолдол бий болсон үед галт зэвсгээ бэлэн байдалд авах;

65.3.2.тухайн хүнд галт зэвсэг хэрэглэх тухай сануулах, тодорхой зай байр тогтоох, хууль бус үйлдлээ зогсоохыг шаардах, эсхүл идэвхтэй үйлдэл хийхийг хориглох;

65.3.3.энэ хуулийн 65.3.2-т заасны дагуу сануулсны дараа тухайн хүн үйлдлээ үргэлжлүүлсэн тохиолдолд галт зэвсэг хэрэглэх.

65.4.Галт зэвсэг хэрэглэсний улмаас хүн гэмтсэн тохиолдолд эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлж, эрүүл мэндийн байгууллагад хүргэнэ. Хүн нас барсан тохиолдолд прокурор, эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэнэ.

65.5.Цагдаагийн алба хаагч галт зэвсэг хэрэглэсэн үндэслэл, хүний биед учирсан гэмтэл, үзүүлсэн тусламж, эрүүл мэндийн байгууллагад мэдэгдсэн тухай шууд захирах даргадаа даруй танилцуулж, бичгээр тайлбар үйлдэх бөгөөд шууд захирах дарга нь прокурорт мэдэгдэнэ.

65.6.Галт зэвсэг хэрэглэсэн тухай илтгэх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Улсын Ерөнхий прокурор хамтран батална.  

НАЙМДУГААР БҮЛЭГ.

Цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдал

66 дугаар зүйл.

Цагдаагийн албан тушаалд тавигдах шаардлага

66.1.Цагдаагийн албан тушаалд дор дурдсан шаардлагыг хангасан,18 насанд хүрсэн Монгол Улсын иргэнийг хүсэлтийг нь үндэслэн сонгон шалгаруулж томилно:

66.1.1.цагдаагийн албан тушаалд тавих нас, эрүүл мэнд, бие бялдар, боловсрол, мэргэжил, мэргэшил, ёс зүйн шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан;

66.1.2.гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй.

67 дугаар зүйл.

Сонгон шалгаруулалт

67.1.Цагдаагийн байгууллагын сул орон тоог энэ хуулийн 66.1-д заасан шаардлагыг хангасаниргэдээстухайн байгууллага сонгон шалгаруулжнөхнө. Сонгон шалгаруулах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална

68 дугаар зүйл.

Туршилтын хугацаа тогтоох

 

68.1.Цагдаагийн албанд анх томилогдох иргэнийг нэг жил хүртэл туршилтын хугацаанд ажиллуулж болно.

 

68.2.Туршилтын хугацаагаар ажиллах иргэнийг дадлагажих ажилтнаар томилж гэрээ байгуулна.

 

68.3.Энэ хуулийн 68.1-д заасан хугацааг сунгах болон туршилтын хугацаагаар ажиллуулж болохгүй ажил үүргийг цагдаагийн төв байгууллагын дарга тогтооно.

 

68.4.Дадлагажих ажилтан нь туршилтын хугацаанд албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ дадлагажуулагч алба хаагчийн удирдлага дор ажиллана.

 

68.5.Дадлагажуулагч алба хаагч нь туршилтын тогтоосон хугацаа дуусахаас 14-өөс доошгүй хоногийн өмнө дадлагажих ажилтан үүргээ хэрхэн гүйцэтгэсэн тухай дүгнэлтийг уг ажилтанд танилцуулах бөгөөд дүгнэлтийг тухайн албан тушаалд тэнцэх эсэх саналын хамт томилох эрх бүхий албан тушаалтанд танилцуулна.

 

68.6.Эрх бүхий албан тушаалтан санал, дүгнэлтийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор доор дурдсан шийдвэрийн аль нэгийг гаргана:

 

            68.6.1.албан тушаалд томилох;

 

            68.6.2.байгуулсан гэрээг цуцлах.

 

68.7.Дадлагажих ажилтанд албан тушаалын цалин, бусад нэмэгдлийг олгоно.

 

68.8.Туршилтын хугацааг төрийн тусгай албанд ажилласан хугацаанд оруулан тооцно.

 

68.9.Доор дурдсан үндэслэлээр туршилтын хугацааг дуусахаас өмнө гэрээг цуцална:

 

68.9.1.ял шийтгэл хүлээсэн;

 

68.9.2.сахилга, ёс зүйн зөрчил гаргасан;

 

68.9.3.чөлөөлөгдөх хүсэлт гаргасан;

 

68.9.4.үүрэг гүйцэтгэх чадвар хангалтгүй гэж дүгнэгдсэн.

 

            68.10.Дадлагажих ажилтан гэрээний хугацаа дуусахаас өмнө зөрчил, гэмт хэрэгт шалгагдаж байгаа бол түүний албан үүрэг гүйцэтгэх эрхийг түдгэлзүүлнэ.

 

68.11.Дадлагажих ажилтныг удирдах албан тушаалд томилохыг хориглоно.

69 дүгээр зүйл.

Цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлэх

 

69.1.Цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагааны үр дүнг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу үнэлж дүгнэнэ.

 

69.2.Цагдаагийн алба хаагчийн мэргэшлийн түвшинг үнэлэх хугацаа, журмыг цагдаагийн төв байгууллагын дарга батална.

 

69.3.Цагдаагийн байгууллагын дарга нь үйл ажиллагаа, мэргэшлийн түвшингийн үнэлгээний үр дүнг харгалзан цагдаагийн алба хаагчийг зохих шатны сургалтад хамруулах, цалингийн нэмэгдлийн хэмжээг нэмэгдүүлэх, бууруулах, албан тушаал дэвшүүлэх, бууруулах асуудлыг тухай бүр шийдвэрлэнэ.

70 дугаар зүйл.

Цагдаагийн  цол

 

70.1.Цагдаагийн алба хаагчийн албан тушаал, алба хаасан хугацаа, ажлын үр дүнг харгалзан доор дурдсан цол олгоно:

 

70.1.1.дээд цол:тэргүүн комиссар, тэргүүн дэд комиссар, дэд комиссар, туслах комиссар;

 

 70.1.2.ахлах цол:цагдаагийн хурандаа, цагдаагийн дэд хурандаа, цагдаагийн хошууч;

 

70.1.3.дунд цол:цагдаагийн ахмад, цагдаагийн ахлах дэслэгч, цагдаагийн дэслэгч;

 

70.1.4.бага цол:цагдаагийн ахлах ахлагч, цагдаагийн ахлагч, цагдаагийн дэд ахлагч.

 

70.2.Тэргүүн комиссар цолыг цагдаагийн төв байгууллагын даргад, тэргүүн дэд комиссар цолыг цагдаагийн төв байгууллагын тэргүүн дэд даргад, дэд комиссар цолыг цагдаагийн төв байгууллагын дэд даргад, туслах комиссар цолыг цагдаагийн төв байгууллагын албаны даргад тус тус олгоно.

 

70.3.Энэ хуулийн 70.1.2-70.1.4-т заасан цолны адилтгах албан тушаалын ангилал, цолны зэрэглэлийг цагдаагийн төв байгууллагын дарга тогтооно.

 

70.4.Хотын цагдаагийн байгууллагын даргад туслах комиссар цол олгож болно.

 

70.5.Цагдаагийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх гадаад, дотоодын сургуульд суралцаж байгаа иргэнд цагдаагийн сонсогч цол олгож болно.

 

70.1.1-Д ЗААСАН ГАДААД НЭРШИЛТЭЙ ЦОЛНУУДЫГ ХАСЧ, ГЕНЕРАЛ гэсэн цолыг ТУСГАХ НЬ ЗӨВ ГЭЖ БОДОЖ БАЙНА. УЧИР НЬ: УГ ХУУЛИЙН ТӨСЛИЙН 72 дугаар зүйл.Цагдаагийн цол олгох 72.1.Цагдаагийн дээд цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч, бусад цолыг цагдаагийн төв байгууллагын дарга тус тус олгоно. 72.2.Цагдаагийн цол олгох журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална. ГЭЖ ТУСГАГДСАН УЧРААС ЕРӨНХИЙЛӨГЧ МААНЬ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 15 дугаар зүйл. Ерөнхийлөгчийн бусад бүрэн эрх 1.Хууль тогтоомжид заасны дагуу улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах, хүртээсэн цол, шагнасан одон, медалийг хасна. ГЭЖ ЗААСАН УЧРААС БҮРЭН ЭРХИЙНХЭЭ ХҮРЭЭНД ГЕНЕРАЛ ЦОЛ ОЛГОХ НЬ ДЭЭР ГЭЖ БОДОЖ БАЙНА.

2015.08.24

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

71 дүгээр зүйл.

Цагдаагийн цол олгох болзол

71.1.Цагдаагийн алба хаагчид цагдаагийн бага, дунд цол олгоход доор дурдсан хугацааг баримтална.Үүнд:

71.1.1.цагдаагийн дэд ахлагчаас цагдаагийн ахлагч - 4 жил;

71.1.2.цагдаагийн ахлагчаас цагдаагийн ахлах ахлагч - 4 жил;

71.1.3.цагдаагийн дэслэгчээс цагдаагийн ахлах дэслэгч - 3 жил;

71.1.4.цагдаагийн ахлах дэслэгчээс цагдаагийн ахмад - 3 жил;

71.2.Цагдаагийн алба хаагчид цагдаагийн ахлах цол олгоход доор дурдсан хугацааг баримтална.Үүнд:

71.2.1.цагдаагийн хошууч цол олгоход цагдаагийн ахмад цолыг 4, түүнээс дээш жил эдэлсэн;

71.2.2.цагдаагийн дэд хурандаа цол олгоход цагдаагийн хошууч цолыг 5, түүнээс дээш жил эдэлсэн;

71.2.3.цагдаагийн хурандаа цол олгоход цагдаагийн дэд хурандаа цолыг 6, түүнээс дээш жил эдэлсэн;

71.3.Энэ хуульд заасан цагдаагийн дээд цолыг цагдаагийн байгууллагад 21-ээс доошгүй жил ажилласан, цагдаагийн хурандаа цолыг 5-аас доошгүй жил эдэлсэн цагдаагийн алба хаагчид дээд цолны албан тушаалд томилогдоход олгоно.

71.4.Цагдаагийн алба хаагч бэлтгэх үүрэг бүхий дээд боловсролын сургалтын байгууллагын алба хаагчдад цагдаагийн төв байгууллагын дарга энэ хуульд заасан хугацаа, шалгуурыг баримтлан цагдаагийн цол олгож болно.

72 дугаар зүйл.

Цагдаагийн цол олгох

 

72.1.Цагдаагийн дээд цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч, бусад цолыг цагдаагийн төв байгууллагын дарга тус тус олгоно.

 

72.2.Цагдаагийн цол олгох журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална.

73 дугаар зүйл.

Цол, дүрэмт хувцас, үнэмлэх, таних тэмдгийг хураан авах

 

73.1.Цагдаагийн албанаас халагдсан, чөлөөлөгдсөн, өөр ажилд томилогдсон, сонгогдсон тохиолдолд түүний цол, дүрэмт хувцас, үнэмлэх, таних тэмдэг, галт зэвсэг, тусгай хэрэгслийг хураан авна.

 

73.2.Алба хаагч биеийн эрүүл мэндийн байдлаар үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон, тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, алба хаах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр албанаас чөлөөлөгдсөн бол ёслолын дүрэмт хувцас, цолыг түүнд  хадгалуулна

74 дүгээр зүйл.

Албан тушаалын түр суларсан орон тоог нөхөж ажиллуулах, түр хавсран гүйцэтгэх

 

            74.1.Гурван сараас дээш хугацаагаар эмчлүүлж сувилуулах, хүүхэд асрах, эсхүл байгууллагын захиалгаар сургуульд суралцах бол цагдаагийн алба хаагчийг цагдаагийн албанаас түр чөлөөлнө.

 

74.2.Энэ хуулийн 74.1-д заасан алба хаагчийн орон тоонд энэ хуулийн 66.1-д заасан шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан, төрийн албаны сонгон шалгаруулалтад тэнцэж, нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэнийг түр томилон ажиллуулж болно.

 

74.3.Иргэнийг цагдаагийн албанд түр томилон ажиллуулахдаа гэрээ байгуулна.

 

74.4.Эрх бүхий албан тушаалтан гурван сар хүртэл хугацаагаар түр эзгүй байгаа цагдаагийн алба хаагчийн албан үүргийг цагдаагийн өөр алба хаагчаар түр орлон гүйцэтгүүлж болно.

 

74.5.Албан үүргийг түр орлон гүйцэтгэсэн цагдаагийн алба хаагчид орлон гүйцэтгэж буй албан тушаалын цалингийн 40 хүртэл хувиар урамшил олгоно.

 

74.6.Цагдаагийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 

74.7.Энэ хуулийн 74.2-т заасан түр томлигдон ажилласан иргэнийг нөөцийн жагсаалтад бүртгэнэ.

75 дугаар зүйл.

Хүний нөөцийн жагсаалт гаргах, шинэчлэх

 

75.1.Цагдаагийн төв байгууллага нь хүний нөөцийн доор дурдсан жагсаалтыг гаргаж, тухай бүр шинэчлэн баталгаажуулна:

 

75.1.1.үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээний дагуу алба хаагчийг дэвшүүлэн томилох нөөцийн жагсаалт;

 

75.1.2.байгууллага өөрчлөн байгуулагдсан, зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн, татан буугдсанаас албан тушаалын орон тоо нь хасагдсан алба хаагчийг ажилд авах нөөцийн жагсаалт;

 

75.1.3.цагдаагийн албанд орох мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэний нөөцийн жагсаалт;

 

75.1.4.цагдаагийн албанаас чөлөөлөгдсөн, түр чөлөөлөгдсөн иргэнийг дахин ажилд авах нөөцийн жагсаалт;

 

75.1.5.түр томилогдсон иргэний нөөцийн жагсаалт.

 

75.2.Иргэн, цагдаагийн алба хаагчийн нэрийг энэ хуулийн 75.1.1, 75.1.3-т заасан нөөцийн жагсаалтад 18 сар хүртэл хугацаагаар, 75.1.2, 75.1.4, 75.1.5-д заасан нөөцийн жагсаалтад гурван жил хүртэл хугацаагаар тус тус байршуулна.

 

75.3.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь цагдаагийн албаны хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлж, тэднийг бэлтгэх, давтан сургах, мэргэжлийг нь дээшлүүлэх бодлого боловсруулж хэрэгжүүлнэ.

 

76 дугаар зүйл.

Цагдаагийн алба хаагчийг өөр албан тушаалдшилжүүлэх

 

76.1.Цагдаагийн алба хаагчийг ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх болон албан ажлын шаардлага, эсхүл эрүүл мэндийн байдлыг үндэслэн нэг нэгжээс нөгөө нэгжид ажиллуулахаар шилжүүлэн томилж болно.

 

76.2.Цагдаагийн алба хаагчийг шилжүүлэн томилох шийдвэрийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүлээн зөвшөөрөөгүй нь алба хаагчид сахилгын шийтгэл хүлээлгэх, ажлын байрнаас чөлөөлж өөр ажил, албан тушаалд шилжүүлэх үндэслэл болно.

 

77 дугаар зүйл.

Ёс зүйн хороо

 

 77.1.Цагдаагийн байгууллага нь алба хаагчийн ёс зүйн зөрчлийн талаар санал дүгнэлт гаргах эрх бүхий орон тооны бус ёс зүйн хороотой /цаашид "Ёс зүйн хороо" гэх/ байх ба уг хорооны бүрэлдэхүүнд тухайн байгууллагын албан хаагчаас гадна байгууллагын ахмадын холбоо, төрийн бус байгууллага, иргэний төлөөллийг оролцуулж болно.

 

ДЭЭРХ ЗААЛТЫГ, Цагдаагийн байгууллага нь алба хаагчийн /САХИЛГА/, ёс зүйн зөрчлийн талаар санал дүгнэлт гаргах эрх бүхий орон тооны бус ёс зүйн хороотой /цаашид "Ёс зүйн хороо" гэх/ байх ба уг хорооны бүрэлдэхүүнд тухайн байгууллагын албан хаагчаас гадна байгууллагын ахмадын холбоо, төрийн бус байгууллага, иргэний /ЗЭРЭГ ТӨЛӨӨЛЛҮҮД/ БАЙНА . ГЭЖ ХУУЛЬЧИЛВАЛ ИЛҮҮ ҮР ДҮНТЭЙ БАЙХ. Учир нь: дээрх төлөөллүүдийг оролцуулж болно ГЭСЭН заалт нь тухайн байгууллагын даргын үзэмжээр дээрх төлөөллүүдийг оролцуулах, оролцуулахгүй байх зэргээр шийдэх нөхцлийг бүрдүүлж өгсөн учраас: ДЭЭРХ ТӨЛӨӨЛЛҮҮД БАЙНА гэж хуульчилсан нь зөв гэж бодож байна.

2015.08.24

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

78 дүгээр зүйл.

Албан тушаал дэвшүүлэх, бууруулах

78.1.Цагдаагийн байгууллагын албан тушаалд ажилласан хугацаа, үйл ажиллагааны үр дүн болон мэргэшлийн шалгалтын дүнг харгалзан албан тушаал дэвшүүлж, бууруулна.

 

78.2.Энэ хуулийн 78.1-д заасан албан тушаал дэвшүүлэх, бууруулах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 

78.3.Цагдаагийн алба хаагчийг доор дурдсан тохиолдолд захиргааны санаачилгаар албан тушаал бууруулна:

 

78.3.1.энэ хуульд заасны дагуу албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан;

 

78.3.2.албан тушаалын үүрэгтээ тэнцэхгүй тухай дүгнэлт гарсан.

79 дугаар зүйл.

Албанаас халах

 

            79.1.Цагдаагийн алба хаагчийг доор дурдсан тохиолдолд эргэж орох эрхгүйгээр цагдаагийн албанаас хална:

 

79.1.1.өргөсөн тангараг, сахилга, ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн;

 

          79.1.2.гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон;

 

79.1.3.энэ хуулийн 66 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй болох нь сүүлд илэрсэн;

 

          79.1.4.албан үүргээ гүйцэтгэх, дүрэмт хувцас өмссөн үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн;

 

79.1.5.Монгол Улсын харьяатаас гарсан.

.УГ ХУУЛИЙН ТӨСЛИЙН 79 дугаар зүйлээс 79.1.1, 79.1.2, 79.1.3, 79.1.4 ГЭСЭН ЗААЛТУУДЫГ ХАСВАЛ ГЭСЭН БОДОЛТОЙ БАЙНА. УЧИР НЬ ДЭЭРХ ДӨРВӨН ЗААЛТАНД ТУСГАСАН ЗҮЙЛҮҮД НЬ САХИЛГА, ЁС ЗҮЙН ЗӨРЧИЛД ОРЖ БАЙГАА БӨГӨӨД ХУУЛИЙН ТӨСЛИЙН 81 дүгээр зүйл.Цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүйн хариуцлага ГЭСЭН ЗҮЙЛД ТУСГАГДСАН. ЭС БӨГӨӨС ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙН 26 дугаар зүйл. Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах 26.1. Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна: ЭНЭХҮҮ ЗААЛТААР ШИЙТГЭЛ НОГДУУЛЖ БОЛОХ ЮМ.

2015.08.24

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

80 дугаар зүйл.

Албан тушаалын бүрэн эрхийг түдгэлзүүлэх

 

80.1.Цагдаагийн алба хаагчийн албан тушаалын бүрэн эрхийг байгууллагын дарга доор дурдсан үндэслэлээр сахилга, ёс зүйн болон бусад зөрчлийг шалгах хугацаанд түдгэлзүүлнэ:

 

80.1.1.эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр;

 

80.1.2.алба хаагч үргэлжлүүлэн албан үүргээ гүйцэтгэх нь шалгалтын ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй тухай санал, дүгнэлтийг дотоод хяналт-аюулгүй байдал хариуцсан нэгжээс  ирүүлсэн.

 

80.2.Энэ хуулийн 80.1-д заасан үндэслэлээр бүрэн эрх нь түдгэлзсэн цагдаагийн алба хаагчийн буруугүй нь тогтоогдсон, эсхүл цагаатгагдсан бол бүрэн эрхийг түдгэлзүүлсэн хугацааг ажилласан жилд оруулан тооцож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгоно.

 

80.3.Цагдаагийн алба хаагчийн албан тушаалын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн тохиолдолд  цол, дүрэмт хувцас хэрэглэхийг хориглож, албаны үнэмлэх, таних тэмдэг, галт зэвсэг, тусгай хэрэгслийг түр хураан авна.

81 дүгээр зүйл.

Цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүйн хариуцлага

 

81.1.Цагдаагийн алба хаагч нь цагдаагийн төв байгууллагаас тогтоосон олон нийттэй харилцах, хууль хэрэгжүүлэх үйлчилгээг иргэнд үзүүлэхэд баримтлах ёс зүйн дүрмийг мөрдөж ажиллана.

 

81.2.Цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагаандаа баримтлах сахилгын хэм хэмжээг хууль тогтоомж, тэдгээрийг хэрэгжүүлэх зорилгоор гаргасан эрх зүйн бусад актаар тодорхойлно.

 

81.3.Энэ хуулийн 81.1-д заасан цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг цагдаагийн төв байгууллагын дарга батална.

 

81.4.Энэ хуулийн 81.2, 81.3-т заасан ёс зүйн дүрэм, сахилгын хэм хэмжээг зөрчсөн нь сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болно.

 

81.5.Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн алба хаагчид эрх бүхий албан тушаалтан доор дурдсан сахилгын шийтгэл ногдуулна:

 

81.5.1.уучлалт гуйлгах;

 

81.5.2.ёс зүйн сургалтад суралцахыг даалгах;

 

81.5.3.тэмдгийн, эсхүл онцгой нөхцлийн нэмэгдлийг 3 сар хүртэл хугацаагаар хасах;

 

81.5.4.албан тушаал өөрчлөх.

 

81.6.Цагдаагийн алба хаагчийн сахилгын хэм хэмжээг зөрчсөн байгууллагын эрх бүхий албан тушаалтан доор дурдсан сахилгын шийтгэл ногдуулна:

 

81.6.1.сануулах;

 

81.6.2.зөвлөгөө өгөх, мэргэжлийн сургалтад хамруулах;

 

81.6.3.албан тушаалын сарын үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл  хувиар бууруулах;

 

81.6.4.тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлах;

 

81.6.5.албан тушаал бууруулах;

 

81.6.6.цагдаагийн цолыг бууруулах буюу хасах;

 

81.6.7.дунд, ахлах цолыг 1 жил хүртэл хугацаагаар хурааж, цагдаагаар ажиллуулах;

 

81.6.8.төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах.

 

81.7.Цагдаагийн алба хаагчид ногдуулах сахилгын хэм хэмжээ, ёс зүйн дүрэм нь алба хаагчийн хувьд Монгол Улсын нутаг дэвсгэр, хилийн чанадад нэгэн адил үйлчилнэ.

 

81.8.Энэ хуулийн 81.5.2, 81.6.2-т заасан шийтгэл хүлээсэн алба хаагч нь тогтоосон хугацаанд хувийн зардлаар сургалтад хамрагдах үүрэгтэй. Энэ хугацаанд цалингүй чөлөөг байгууллага олгоно.

 

81.9.Энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан цагдаагийн албаны сургалтын байгууллага нь шийтгэл хүлээсэн алба хаагч хамрагдах ёс зүй, зөвлөгөө өгөх болон мэргэжлийн сургалтыг цагдаагийн төв байгууллагын даргын баталсан үнэлгээний дагуу төлбөртэй явуулна.

82 дугаар зүйл.

Алба хаагчийн баталгаа

 

82.1.Цагдаагийн алба хаагч нь Төрийн албанытухай хуульд заасан баталгаагаар хангагдана.

 

82.2.Цагдаагийн алба хаагч ньЦэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуутэтгэвэр тогтоолгож, тэтгэмж авна.

 

82.3.Цагдаагийн алба хаагч нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа нийтийн тээврийн хэрэгслээр зорчсон зардлыг тогтоосон журмын дагуу байгууллагаас нөхөн авна.

 

82.4.Гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба хаагчийг албаны орон сууцаар хангах асуудлыг цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар, мөн нийтийн хэв журам хамгаалах алба хаагчийг албаны орон сууцаар хангах асуудлыг тухайн нутаг дэвсгэрийн Засаг дарга тус тус шийдвэрлэнэ.

 

82.5.Засгийн газраас санхүүжүүлсэн албаны орон сууц нь цагдаагийн байгууллагын өмч, орон нутгийн төсвөөс санхүүжүүлсэн албаны орон сууц нь орон нутгийн өмч байна.

83 дугаар зүйл.

Улс төрийн баталгаа

 

83.1.Цагдаагийн алба хаагчийг улс төрийн үйл ажиллагаанд хуульд заасан албан үүргээс нь гадуур дайчлах, оролцуулахыг хориглоно.

 

83.2.Эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас цагдаагийн алба хаагчийг энэ хуулийн 83.1-д заасан үйл ажиллагаанд оролцохыг шаардсан бол татгалзана.

 

84 дүгээр зүйл.

Хууль зүйн баталгаа

 

            84.1.Цагдаагийн алба хаагчийн хуульд заасан үндэслэл, журмын дагуу гаргасан шаардлагыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, заавал биелүүлэх ба биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

84.2.Иргэн, албан тушаалтан хэн боловч цагдаагийн алба хаагчийн хууль ёсны үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, хуулиар хүлээсэн үүрэгт үл хамаарах ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардахыг  хориглоно.

 

84.3.Цагдаагийн алба хаагч албан үүргээ хууль ёсоор гүйцэтгэснээс үүссэн хохирлыг хариуцахгүй.

 

84.4.Цагдаагийн алба хаагчийн албан үүргээ гүйцэтгэх явцад гаргасан алдааны улмаас учирсан хохирлыг Засгийн газар хариуцна.

 

84.5.Цагдаагийн алба хаагч ажлын бус цагаар хууль ёсны үйл ажиллагаа явуулсан, түүнчлэн ажилдаа ирэх, буцах замд явсныг албан үүргээ гүйцэтгэж байгаатай нэгэн адил тооцно.

 

84.6.Албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан цагдаагийн алба хаагч болон түүний  хамаарал бүхий этгээдийн амь нас, эрүүл мэндэд аюул занал учирсан, эсхүл учирч болзошгүй тохиолдолд тэдгээрийн амь нас, аюулгүй байдлыг хамгаалах асуудлыг цагдаагийн байгууллага хариуцна.

 

84.7.Дотоод хяналт-аюулгүй байдлын алба хаагчийг тус нэгжийн даргад мэдэгдэхгүйгээр томилох, өөрчлөх, чөлөөлөхийг хориглоно.

 

84.8.Цагдаагийн алба хаагчийг албан үүрэг биелүүлсэнтэй холбогдуулан төрийн эрх бүхий байгууллагаас шалгах тохиолдолд шууд удирдах даргад нь урьдчилан мэдэгдэнэ.

 

85 дугаар зүйл.

Нийгмийн баталгаа

 

85.1.Цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан тохиолдолд тухайн алба хаагчийн гэр бүлийн нэг гишүүнд түүний сүүлд авч байсан нэг сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг 10 жилийн туршид сар тутам олгоно.

 

85.2.Энэ хуулийн 85.1-д заасан тэтгэмж авах эрх бүхий цагдаагийн алба хаагчийн гэр бүлийн гишүүний дарааллыг дараах байдлаар тогтооно:

 

85.2.1.тухайн алба хаагчтай гэрлэлтээ бүртгүүлэн хамт амьдарч байсан эхнэр /нөхөр/;

 

85.2.2.насанд хүрээгүй хүүхэд;

 

85.2.3.тухайн алба хаагчтай хамт амьдарч асрамжид нь байсан эцэг, эх, насанд хүрээгүй дүү;

 

85.2.4.тухайн алба хаагчийн асрамжид байсан төрсөн ах, эгч, дүү нь хөгжлийн бэрхшээлтэй бол.

 

85.3.Энэ хуулийн 85.2-т заасан эрх бусад этгээдэд шилжихгүй.

 

85.4.Цагдаагийн алба хаагчийн албадан эрүүлжүүлэх, саатуулах байр, улсын онц чухал объектын хамгаалалтад болон эргүүл, харуул, жижүүрээр ажилласан нэг жилийг нэг жил гурван сараар, техникийн болон ажиглалтын албанд ажилласан нэг жилийг нэг жил дөрвөн сараар тустус тооцно.

 

85.5.Цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад эрүүл мэнд нь хохирсон тохиолдолд хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмжээс гадна Засгийн газар дараах нөхөх олговор, тусламж олгоно:

 

85.5.1.хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээнээс шалтгаалан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30, 60, 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн нөхөн олговор;

 

85.5.2.хиймэл эрхтэн хийлгэсэн бол түүний зардлыг;

 

           85.5.3.хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авагчид авч байсан цалингийн зөрүү.

 

            85.6.Цагдаагийн алба хаагчийн авч байсан цалингийн хэмжээ нэмэгдэх бүрт энэ хуулийн 85.5.3-т заасан цалингийн зөрүүг нэмэгдсэн цалингаас шинэчлэн тооцож олгоно.

 

85.7.Цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тусламж олгоно.

 

85.8.Цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэх явцад эрүүл мэндэд нь гэмтэл учирснаас нас барсан, албанаас чөлөөлөгдсөн иргэнийг урьд гүйцэтгэж байсан албан үүрэгтэй нь холбогдуулан эрүүл мэнд, амь насанд нь хохирол учруулсан бол энэ хуулийн 85.7-д заасан баталгаа нэгэн адил хамаарна.

 

85.9.Энэ хуулийн 85.1, 85.7-д заасан зардлыг Засгийн газар хариуцан гаргаж, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

 

85.10.Цагдаагийн алба хаагчид эмнэлгийн тусламж үзүүлэх үүрэг бүхий тусгай зориулалтын эмнэлэг нь нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүссэн, өндөржүүлсэн бэлэн байдал, онц байдал зарласан, хээрийн сургууль, дадлагын үеэр эмнэлгийн баг ажиллуулна.

 

85.11.Цагдаагийн төв байгууллага нь цагдаагийн алба хаагчийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор эрүүл мэндийн үзлэгт жил бүр хамруулна.

 

85.12.Цагдаагийн алба хаагчийг эрүүл мэндийн үзлэгт хамруулахтай холбогдон гарах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

 

85.13.Цагдаагийн алба хаагч нь албан үүргээ гүйцэтгэх явцад эрүүл мэнд нь хохирсон бол эмнэлгийн байгууллагаар үнэ төлбөргүй эмчлүүлнэ.

 

85.14.Албан үүргээ гүйцэтгэх явцад эрүүл мэндэд нь хохирол учирснаас тахир дутуу болсон цагдаагийн алба хаагч, эдгээр үндэслэлээр чөлөөлөгдсөн иргэнд амралт сувилалын болон нөхөн сэргээх эмнэлгийн байгууллагад эмчлүүлэхээр очих ба буцах замын зардлыг Засгийн газраас тогтоосон журмын дагуу жилд нэг удаа олгоно.

 

85.15.Гэмт хэрэгтэй тэмцэх, дайны болон онц байдал, олон улсын болон энхийг дэмжих ажиллагаа, гамшиг, түүний үр дагаврыг арилгах зэрэг цагдаагийн алба хаагчийн эрүүл мэнд, амь насанд өндөр эрсдэлтэй онцгой нөхцөлд алба хаасантай холбоотойгоор сэтгэл зүйн нөхөн сэргээх эмчилгээ шаардлагатай бол гурван сар хүртэл хугацаагаар сэтгэл зүйн нөхөн сэргээх  эмчилгээнд  үнэ төлбөргүй хамруулна.

 

85.16.Энэ зүйлд заасан нөхөн олговор, тусламж олгох журам, 85.13-т заасан үнэ төлбөргүй эмчилгээ хийх эмнэлгийн жагсаалт, 85.14-т заасан зардал олгох журам, 85.15-д заасан сэтгэлзүйн нөхөн сэргээх эмчилгээ хийх журмыг тус тус Засгийн газар батална.

86 дугаар зүйл.

Эдийн засгийн баталгаа

 

86.1.Засгийн газар цагдаагийн алба хаагчийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.

 

86.2.Цагдаагийн алба хаагч ээлжийн амралтаараа өөрийн, эсхүл эхнэр /нөхөр/-ийн төрсөн нутагт ирэх, очих замын зардлыг тухайн үед мөрдөж байгаа автомашин, төмөр замын үнэлгээгээр тооцож хоёр жилд нэг удаа олгоно.

 

86.3.Цагдаагийн алба хаагч шилжин ажиллах болсноос шалтгаалан түүний эхнэр /нөхөр/ нь хөдөлмөрийн гэрээгээ цуцлахад хүрвэл түүний гэр бүлийг тэргүүн ээлжинд түүний мэргэжлийн болон түүнтэй дүйцэхүйц ажлаар хангах, ажлаар хангаагүй нөхцөлд ажилгүй байгаа хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний тусламжийг сар бүр нэг жилийн турш олгох бөгөөд эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн хүн өөрөө хариуцна.

 

86.4.Бусдын амь нас, эрүүл мэндийг аюултай нөхцөл байдлаас аврах, хамгаалах, эрсдэлтэй, онцгой нөхцөлд тусгай үүрэг гүйцэтгэсэн, эмх замбараагүй байдал болон онц байдлын үед ажилласан цагдаагийн алба хаагчийн албан тушаалын цалинг ажилласан цаг тутамд хоёр дахин нэмэгдүүлж олгоно.

 

86.5.Цагдаагийн байгууллага алба хаагчийг өндөржүүлсэн бэлэн байдал зарласан үед болон ажлын бус цагаар, шөнийн ээлжинд, хээрийн сургууль, дадлагын үеэр чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь хүнсний болон эдийн хангалтаар хангаж, хоолны зардлыг олгоно. Цагдаагийн алба хаагчид олгох хүнсний болон эдийн хангалт, хоолны зардлын хэмжээг Засгийн газар тогтооно.

 

86.6.Гадаад улсад болон нэг аймаг, хотоос нөгөө аймаг, хотод, түүнчлэн аймаг, хотын дотор цагдаагийн байгууллагад ажиллахаар томилогдсон алба хаагчид уналга, ачаа тээш, зам хоногийн зардал, түүний гэр бүлийн болон асрамжид нь байдаг хүмүүст уналга, ачаа тээшийн зардлыг тухайн үед мөрдөж байгаа онгоц, автомашин, төмөр замын үнэлгээгээр тооцож олгоно.

87 дугаар зүйл.

Цагдаагийн алба хаагчийн үнэмлэх, таних тэмдэг, дүрэмт хувцас

 

87.1.Цагдаагийн алба хаагч нь цагдаагийн төв байгууллагаас олгосон албаны үнэмлэх, хувийн дугаар бүхий таних тэмдэгтэй байна.

 

87.2.Цагдаагийн алба хаагчид дүрэмт хувцас, эсхүл хувцасны мөнгөн хангамжийг олгоно.

 

87.3.Цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцасны загварыг Монгол Улсын Ерөнхийлөгч, эдэлгээний хугацааг Засгийн газар, цагдаагийн алба хаагчид дүрэмт хувцасны мөнгөн хангамж олгох, дүрэмт болон ажлын хувцас хэрэглэх журмыг цагдаагийн төв байгууллагын дарга тус тус батална.

 

87.4.Цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцас нь алба хаагчийн хүйс, гүйцэтгэх үүргийн онцлогт тохирсон, иргэдэд бүрэн танигдахаар байна.

 

87.5.Цагдаагийн төв байгууллага нь дүрэмт хувцас, тусгай хэрэгслийн үйлдвэртэй байж болно.

 

87.6.Цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцас, үнэмлэх, таних тэмдэгтэй ижил загварын дүрэмт хувцас, үнэмлэх, таних тэмдэг дууриалган хийх, хэрэглэхийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хориглоно.

 

87.7.Цагдаагийн алба хаагч бэлтгэх үүрэг бүхий дээд боловсролын сургалтын байгууллагын алба хаагч цагдаагийн дүрэмт хувцастай байна.

 

88 дүгээр зүйл.

Бусад баталгаа

 

88.1.Аймгийн төвөөс бусад суманд томилогдсон цагдаагийн алба хаагчийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, албаны орон сууц, уналга, холбооны хэрэгслээр хангах үүргийг цагдаагийн байгууллага хүлээнэ.

 

88.2.Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг таван жил тутам олгох бөгөөд мөнгөн урамшил олгох журмыг Засгийн газар батална.

 

89 дүгээр зүйл.

Ээлжийн амралт

 

89.1.Цагдаагийн алба хаагчид жил бүр ажлын 15, сонсогчид 25 өдрийн үндсэн амралт олгож, биеэр эдлүүлнэ.

 

            89.2.Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий цагдаагийн алба хаагчид алба хаасан 2 жил тутам ажлын З өдрийн, цагдаагийн бусад алба хаагчид алба хаасан 5 жил тутам ажлын З өдрийн нэмэгдэл амралт олгоно.

 

89.3.Ажлын зайлшгүй шаардлагаар нэмэгдэл амралтаа биеэр бүрэн эдэлж чадаагүй цагдаагийн алба хаагчидтүүний зөвшөөрснөөр эдлээгүй хоног тутамд үндсэн цалинг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшил олгоно.

 

90 дүгээр зүйл.

Цагдаагийн алба хаагчийн алба хаах нас

 

90.1.Цагдаагийн алба хаагчийн алба хаах насны дээд хязгаар нь:

 

90.1.1.цагдаагийн бага цолтой алба хаагч 45 нас;

90.1.2.цагдаагийн дунд цолтой алба хаагч 50 нас;

90.1.3.цагдаагийн ахлах цолтой алба хаагч 55 нас;

90.1.4.цагдаагийн дээд цолтой алба хаагч 60 нас;

90.1.5.эмэгтэй алба хаагч цагдаагийн цол харгалзахгүйгээр 45 нас байна.

90.2.Энэ хуулийн 90.1-д заасан насны дээд хязгаарт хүрсэн алба хаагчийн алба хаах хугацааг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн 5 хүртэл жилээр сунгаж болно.

 

90.3.Цагдаагийн алба хаагч энэ хуулийн 90.1-д заасан насны дээд хязгаарт хүрмэгц албанаас чөлөөлөгдөх, дахин нэг жилээр сунгуулах тухай хүсэлтээ насны дээд хязгаарт хүрэх хугацаа болохоос 3 сарын өмнө гаргаагүй нь захиргааны санаачилгаар түүнийг албанаас чөлөөлөхөд саад болохгүй.

 

90.4.Энэ хуулийн 90.3-т заасны дагуу цагдаагийн алба хаагчийн алба хаах хугацааг сунгуулах тухай хүсэлтийг цагдаагийн төв байгууллага хүлээн авч, саналын хамт хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд уламжилна. Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн уг хүсэлт, саналыг хянан, 1 сарын дотор сунгах эсэх асуудлыг шийдвэрлэж, хариу мэдэгдэнэ.

 

90.5.Энэ хуулийн 90.2-т заасан хугацаа сунгах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 

90.6.Цагдаагийн төв байгууллага нь энэ хуулийн 90.1, 90.2-т заасан насны дээд хязгаарт хүрч албанаас чөлөөлөгдсөн иргэнийг цагдаагийн албаны үйл ажиллагаанд туслах үүрэг бүхий ажилд гэрээгээр ажиллуулж болно.

 

90.7.Цэргийн жинхэнэ алба хаасан, цагдаагийн сургуульд сонсогчоор суралцсан болон хуульд заасан бусад хугацааг цагдаагийн албанд ажилласан хугацаанд оруулан тооцно.

 

90.8.Цагдаагийн алба хаагчийн насны дээд хязгаарт Төрийн албаны тухай хуульд заасан насны хязгаар хамаарахгүй.

 

ТУХАЙН ХУУЛИЙН ТӨСЛИЙН 2 дугаар зүйл.Цагдаагийн албаны тухай хууль тогтоомж 2.1.Цагдаагийн албаны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль , Төрийн албаны тухай хууль , Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль , энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. 2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө. 82 дугаар зүйл.Алба хаагчийн баталгаа 82.1.Цагдаагийн алба хаагч нь Төрийн албаны тухай хуульд заасан баталгаагаар хангагдана. 82.2.Цагдаагийн алба хаагч нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тэтгэвэр тогтоолгож, тэтгэмж авна. 92 дугаар зүйл.Цагдаагийн алба хаагчийн эрх, үүрэг 92.1.Цагдаагийн алба хаагч нь Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг эрх, үүргийг хэрэгжүүлнэ. ГЭЖ ЗААСАН : мөртлөө ЭНЭХҮҮ 2.1-д заасан хуулиудтай ЗӨРЧИЛДӨЖ БАЙНА. МӨН ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙН НИЙТЛЭГ ЭРХ, ҮҮРЭГ, БАТАЛГАА ЗЭРЭГ ЗАРИМ ЗААЛТУУДЫГ ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДАД ХЭРЭГЛЭЖ БАЙГАА МӨРТЛӨӨ:, 90.8.Цагдаагийн алба хаагчийн насны дээд хязгаарт Төрийн албаны тухай хуульд заасан насны хязгаар хамаарахгүй. ГЭСЭН УЧИР НЬ ОЙЛГОМЖГҮЙ БАЙДЛУУД ҮҮСЭХЭЭС ГАДНА ҮНДСЭН ХУУЛЬ БОЛОН ЗАРИМ ХУУЛИУДТАЙ ЗӨРЧИЛДӨЖ БАЙНА ГЭЖ БОДОЖ БАЙНА. МӨН ТУХАЙН ХУУЛИЙН ТӨСЛИЙН: 82.2.Цагдаагийн алба хаагч нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тэтгэвэр тогтоолгож, тэтгэмж авна. ГЭЖ ЗААСАН МӨРТЛӨӨ: 90 дүгээр зүйл.Цагдаагийн алба хаагчийн алба хаах НАСНЫ ХЯЗГААР ТОГТООСОН НЬ ОЙЛГОМЖГҮЙ БАЙДЛЫГ ҮҮСГЭЖ БНА. ЖШ НЬ: 1. ТУХАЙН ХҮНИЙГ ЦАГДААГИЙН ДУНД ЦОЛТОЙ ЭМЭГТЭЙ ГЭЖ ТӨСӨӨЛӨӨД БОДОХОД 25 -35 НАСАНДАА ЭНГИЙН ГАЗАР АЖИЛЛАЖ БАЙГААД ЦБ-Д ОРСОН БОЛ НАСНЫ ХЯЗГААР НЬ 45 НАС ХҮРЭХТЭЙ ЗЭРЭГ ГАРЛАА ГЭЖ БОДОХОД ХОХИРЧ ҮЛДЭХНЭЭ, НАСНЫ ХЯЗГААРТ ХҮРЭЭД ЦЭРГИЙН ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ НАСНЫ БОЛЗОЛ ХАНГАХГҮЙ БОЛ ТУХАЙН ХҮН ГАРААД ЭНГИЙН ГАЗАР АЖИЛЛАЖ БАЙГААД ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ НАСАНДАА 55 ХҮРЧ ТЭТГЭВЭРТ ГАРАХ НЬ ГЭЖ ОЙЛГОЖ БОЛОХНЭЭ, 2. ИНГЭЖ ХАТУУ НАС ТОГТООХ НЬ ХЭЦҮҮ ХҮНДРЭЛТЭЙ. УЧИР НЬ ЦЭРГИЙН ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ НАС НЬ ХҮРЭЭГҮЙ АЛБА ХААГЧИД МААНЬ ЗАЛУУ НАСНЫ ХАМАГ АМЬДРАЛАА ЭНЭ АЛБАНД ЗОРИУЛЖ ЯВЧААД ЭЦЭС СҮҮЛД НЬ НАСНЫ ДЭЭД ХЯЗГААРТ ХҮРСЭН ГЭЭД ТЭТГЭВЭР Ч ҮГҮЙ ХӨӨГДӨХ НЬ ШАХУУ БОЛООД ГАРАХНЭЭ, ГАРСАН АЛБА ХААГЧИД МААНЬ 60 ХҮРТЭЛ ЭНГИЙН ГАЗАР АЖИЛЛАХ УУ?. ЭНЭ ХҮРТЭЛ НАСЛАХ ХҮН ОЛДОХГҮЙ Л БОЛОВ УУ? ЯАХУУ, ЦЭРГИЙН ГАЗАР АЖИЛЛАСАН ЖИЛЭЭ ИРГЭНИЙ ГАЗАР 1,6 ЖИЛ ТООЦУУЛСАН Ч ЭЦЭС СҮҮЛД НЬ ТЭТГЭВЭРЧ ҮГҮЙ ХОЦРОХ БОЛЧООД БНА ГЭЖ БИ БОДООД БАЙНА Л ДАА. 3. ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДЫН ТЭТГЭВЭРТ ГАРАХ НАС НЬ ОЙЛГОМЖГҮЙ БАЙГАА. ЭНЭ АСУУДЛЫГ МИНИЙ ОЙЛГОСНООР : ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 8 дугаар зүйл.Цэргийн алба хаасны тэтгэвэр авах эрх 1.Цэргийн албан хаагч нь дор дурдсан үндэслэлээр нас харгалзахгүйгээр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй: 1/25-аас доошгүй жил алба хаасан эрэгтэй; 2/2О-оос доошгүй жил алба хаасан эмэгтэй; 3/байлдааны нисдэг тэрэгний нисгэгчээр 2З-аас доошгүй жил цэргийн алба хаасан; 4/байлдааны тийрэлтэт сөнөөгч онгоцны жинхэнэ нисгэгчээр 2О-оос доошгүй жил цэргийн алба хаасан. 2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг хангаагүй боловч 1О-аас доошгүй жил цэргийн алба хаасан цэргийн албан хаагч дор дурдсан шалтгаанаар халагдсан бол цэргийн алба хаах насны хязгаарт хүрээд цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй: 1/орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлтөөр; 2/биеийн эрүүл мэндээр; 3/цэргийн алба хаах нас хэтэрч. ЭНЭХҮҮ 8 ЗҮЙЛИЙН ЗААЛТААР ЗОХИЦУУЛАГДАХ ЮМ БАЙНА ГЭЖ ОЙЛГООД БАЙНА. ТИЙМ БОЛ , 1/25-аас доошгүй жил алба хаасан эрэгтэй; 2/2О-оос доошгүй жил алба хаасан эмэгтэй; БОЛОХ НЬ ГЭЖ ОЙЛГОГДООД БАЙНА.

2015.08.24

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

91 дүгээр зүйл.

Цагдаагийн алба хаагчийн шагнал, урамшил

 

91.1.Цагдаагийн алба хаагч үүргээ үр дүнтэй гүйцэтгэж, онцгой гавьяа гаргасан бол гавъяа зүтгэлийг нь үнэлж, түүнийг байгууллагын шагналаар шагнан урамшуулж болно.

 

91.2.Цагдаагийн алба хаагчийг албан үүргээ гүйцэтгэхдээ гаргасан онцгой гавъяаг үндэслэн "Цагдаагийн гавъяа" тэмдэг, ажилласан жилийг харгалзан "Цагдаагийн албаны төлөө 1",  "Цагдаагийн албаны төлөө 2", "Цагдаагийн албаны төлөө 3" зэргийн тэмдгээр тус тус шагнана.

 

91.3.Онцгой гавьяа байгуулж, “Цагдаагийн гавъяа” тэмдгээр шагнуулсан цагдаагийн алба хаагчид сарын үндсэн цалинг 5 хувьтай тэнцэх нэмэгдлийг олгох бөгөөд уг тэмдгээр шагнагдах тухай бүрд нь цалингийн хувийг нэмэгдүүлэн тооцож олгоно.

 

91.4.Цагдаагийн алба хаагчийг "Цагдаагийн албаны төлөө 1", "Цагдаагийн албаны төлөө 2", "Цагдаагийн албаны төлөө 3" зэргийн тэмдгээр доор дурдсан үндэслэлээр шагнаж, цалингийн нэмэгдэл олгоно:

 

91.4.1.цагдаагийн байгууллагад 5-аас доошгүй жил алба хаасан бол “Цагдаагийн албаны төлөө 3” дугаар зэргийн тэмдгээр шагнаж, сарын үндсэн цалинг 10 хувь;

 

91.4.2.цагдаагийн байгууллагад 11-ээс доошгүй жил алба хаасан бол “Цагдаагийн албаны төлөө 2” дугаар зэргийн тэмдгээр  шагнаж, сарын үндсэн цалинг 15 хувь;

 

91.4.3.цагдаагийн байгууллагад 17-оос доошгүй жил алба хаасан бол “Цагдаагийн албаны төлөө 1” дүгээр зэргийн тэмдгээр шагнаж, сарын үндсэн цалинг 20 хувь.

 

91.5.Энэ хуулийн 91.4-т заасан тэмдгээр шагнах хугацаанд албанаас чөлөөлөгдсөн, халагдсан хугацааг  тооцохгүй.

 

91.6.Энэ хуулийн 91.3, 91.4-т заасан тэмдгээр шагнах, нэмэгдэл олгох журмыг Засгийн газар батална.

 

91.7.Цагдаагийн алба хаагчид бусад хууль тогтоомжид заасан шагнал, урамшил олгож  болно.

 

91.8.Цагдаагийн байгууллагын удирдлагад мэдэгдэхгүйгээр бусад төрийн байгууллага, албан тушаалтан цагдаагийн алба хаагчид шагнал, урамшил олгохыг хориглоно.

 

91.9.Цагдаагийн байгууллагын шагналын төрлийг цагдаагийн төв байгууллагын даргын саналыг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

92 дугаар зүйл.

Цагдаагийн алба хаагчийн эрх, үүрэг

 

92.1.Цагдаагийн алба хаагч нь Төрийн албанытухай хуульд заасан нийтлэг эрх, үүргийг хэрэгжүүлнэ.

 

92.2.Цагдаагийн алба хаагч гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ гүйцэтгэхдээ холбогдох хуульд заасан эрх хэмжээг хэрэгжүүлнэ.

 

92.3.Хэрэв цагдаагийн алба хаагч гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдаж байгаа бол энэ тухайгаа шууд захирагдах албан тушаалтанд мэдэгдэх үүрэгтэй.

 

92.4.Цагдаагийн алба хаагч үйл ажиллагаандаа тэмдэглэл, илтгэх хуудас бичих, гар зураг үйлдэх, фото зураг авах, дүрс, дууны бичлэг хийх болон бусад арга хэрэглэнэ.

 

92.5.Хуульд зааснаас бусад тохиолдолд цагдаагийн алба хаагч хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг хайх, цуглуулах, хэрэглэх, тараахыг хориглоно.

 

92.6.Цагдаагийн байгууллага, алба хаагч албан үүргээ гүйцэтгэхдээ хуульд заасан үндэслэл, журмын дагуу биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэнэ.

 

92.7.Цагдаагийн алба хаагч хүний эрх, эрх чөлөө, хууль тогтоомж зөрчсөн, зөрчиж болзошгүй, эсхүл зөрчиж байгаа гэж үзвэл энэ тухай баримт бүхий тайлбарыг байгууллагын удирдлагадаа гаргана.

 

            92.8.Энэ хуулийн 92.7-д заасан тайлбарыг хүлээн авсан эрх бүхий албан тушаалтан тухайн тайлбарт дурдагдсан зөрчлийг нэн даруй зогсоох, эсхүл урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үүрэгтэй.

 

            92.9.Цагдаагийн алба хаагчийг энэ хуулийн 92.7-д заасан тайлбар гаргасны төлөө шагнаж урамшуулах, албан тушаал дэвшүүлэх, эсхүл аливаа арга, хэлбэрээр дарамтлах, нөлөөлөхийг хориглоно.

 

92.10.Эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 92.8-д заасан арга хэмжээг аваагүй бол тайлбар гаргасан цагдаагийн алба хаагч дотоод хяналт-аюулгүй байдал хариуцсан нэгж, албан тушаалтанд хандана.

 

92.11.Цагдаагийн алба хаагч, ажилтан нь амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлаа аливаа халдлагаас хамгаалах, өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулах, зөрчигдсөн тохиолдолд гомдол гаргаж шийдвэрлүүлнэ.

93 дугаар зүйл.

Цагдаагийн алба хаагчид хориглох зүйл

 

93.1.Цагдаагийн алба хаагчидТөрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай[1], Авлигын эсрэг хуулиар[2] хориглосон үйл ажиллагаанаас гадна дараах зүйлийг хориглоно:

 

93.1.1.хүний эрх, эрх чөлөөнд хууль бусаар  халдах;

 

93.1.2.албан тушаал, байгууллагын нэрээр бусдыг эрхшээлдээ оруулах, дарамтлах;

 

93.1.3.бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол, нэр төрд хохирол учруулж болзошгүй мэдээ, мэдээллийг нийтэд болон бусдад мэдээлэх;

 

93.1.4.төр, байгууллага, хувь хүний нууцыг хуульд заасан үндэслэл, журмаас гадуур бусдад задруулах, удирдах албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр албан ажлын мэдээллийг нийтэд болон бусдад мэдээлэх;

 

93.1.5.албан үүргээ гүйцэтгэхболон албаны бэлэн байдал зарласан үед, ажлын байранд, дүрэмт хувцас өмссөн үедээ согтууруулах ундаа хэрэглэх;

 

93.1.6.мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх;

 

93.1.7.бусдыг  хууль бус үйлдэл, эс үйлдэхүй хийхийг уриалах, чиглүүлэх, шууд ба шууд бус хэлбэрээр өдөөн хатгах, оролцох;

 

93.1.8.Мэргэжлийн холбооноос бусадхолбоо болон нам, эвсэл, үйлдвэрчний эвлэлийн гишүүн байх, албаны бие бүрэлдэхүүний дотор аль нэг нам, эвсэл, холбоо, үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаа, улс төрийн үзэл баримтлалыг сурталчлах, дэмжлэг үзүүлэх;

 

93.1.9.удирдах албан тушаалтны хууль ёсны шийдвэр, тушаалыг биелүүлэхээс татгалзах;

 

93.1.10.удирдах албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр хувийн болон албаны ажлаар гадаад улсад зорчих;

 

93.1.11.ажил хаях, албаны хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн бусад арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах, тэдгээрт оролцох;

 

93.1.12.байгууллагын удирдлагад мэдэгдэхгүйгээр Монгол Улсын харьяатаас гарах;

 

         93.1.13.гэмт хэрэг, зөрчлийн талаар хүнээс мэдээлэл, тайлбар авах, шийтгэх зорилгоор эрүүдэн шүүх, эсхүл ийм үйлдлийг аливаа хэлбэрээр зөвтгөх;

 

        93.1.14.цагдаагийн албаны үйл ажиллагаа, нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх байдлаар үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө эдлэх;

 

93.1.15.хуулиар хориглосон бусад.

             


[1]Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль -“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2012 оны 8 дугаарт нийтлэгдсэн.

[2]Авлигын эсрэг хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2006 оны 35 дугаарт нийтлэгдсэн.

93.1.8, 93.1.14 ЗЭРЭГ НЬ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИНД ЗААГДСАН, ХОЁРДУГААР БҮЛГИЙН Арван дөрөвдүгээр зүйл БОЛОН Арван зургадугаар зүйлд ЗААГДСАН ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨГ ЗӨРЧИЖ БАЙНА ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА.

2015.08.24

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ.

Цагдаагийн байгууллагын санхүүжилт

 

94  дүгээр зүйл.Цагдаагийн байгууллагын төсөв

 

94.1.Цагдаагийн байгууллагын төсвийг улсын төсөвт тусгаж санхүүжүүлэх бөгөөд энэхүү төсөв нь уг байгууллага үйл ажиллагаагаа шуурхай, үр дүнтэй явуулах шаардлагыг хангасан байна.

 

94.2.Энэ хуулийн 94.1-д заасан шаардлагын хүрээнд цагдаагийн алба хаагчийн хүнсний болон эдийн хангалт, сургалтын байр, сургалт, бэлтгэл, холбоо, мэдээлэл технологийн үйл ажиллагаа, судалгаа шинжилгээ, хамгаалах болон тусгай хэрэгсэл, хөдөлмөрийн аюулгүй байдлын хувцас, техник хэрэгслийн зардлыг улсын төсөвт тусгаж санхүүжүүлнэ.

 

94.3.Энэ хуулийн 15.3, 81.9-т заасан орлогыг Төсвийн тухай хуулийн 47.1.5-д заасны дагуу сургалтын үйл ажиллагаанд зарцуулна.

 

94.4.Цагдаагийн байгууллагын төсвийг өмнөх жилээс бууруулан батлахыг хориглоно.

 

95 дугаар зүйл..

Орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх

 

95.1.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нь нийтийн хэв журам хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тодорхой нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, алба хаагчийг орон байр, хүнс, тээвэр, холбооны хэрэгслээр хангах, томилогдсон алба хаагч, түүний гэр бүлийн гишүүдэд дэмжлэг үзүүлэх арга хэмжээнд шаардагдах зардлыг орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлж болно.

 

АРАВДУГААР БҮЛЭГ.

Бусад зүйл

 96 дугаар зүйл.

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналт

 

96.1.Цагдаагийн байгууллага нь хууль сахиулах үүргээс бусад асуудлаар аливаа байгууллага, албан тушаалтантай Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу харилцана.

 

96.2.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага цагдаагийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, гүйцэтгэх ажлаас бусад асуудлаар Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу хяналт тавина.

 

96.3.Улсын Их Хурлын Тусгай хяналтын дэд хороо цагдаагийн албаны гүйцэтгэх ажлын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавина.

 

96.4.Цагдаагийн албаны хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, гүйцэтгэх ажилд шүүх, прокурорын байгууллага холбогдох хуульд заасан үндэслэл журмын дагуу хяналт тавина.

 

96.5.Хүний эрхийн Үндэсний Комисс бүрэн эрхийнхээ хүрээнд цагдаагийн алба, алба хаагчийн үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хууль, холбогдох хууль тогтоомж, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний талаархи заалтын хэрэгжилтэд хяналт тавина.

97 дугаар зүйл.

Цагдаагийн албаны тухай хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

 

97.1.Цагдаагийн албаны тухай хууль тогтоомж, өргөсөн тангаргаа зөрчсөн цагдаагийн алба хаагчид ял шийтгэл хүлээлгэхээргүй бол, энэ хууль болон цагдаагийн албаны ёс зүйн дүрмийг баримтлан сахилгын шийтгэл ногдуулна.

 

97.2.Цагдаагийн байгууллага, алба хаагчийн энэ хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан, хүч хэрэглэн эсэргүүцсэн, албан үүрэгтэй нь холбогдуулан алба хаагч, түүний хамаарал бүхий этгээдийг болон тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр цагдаагийн албанаас чөлөөлөгдсөн иргэнийг заналхийлсэн этгээдэд холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

97.3.Энэ хуулийн 84.6, 97.2-т заасан "хамаарал бүхий этгээд"-ийг тэдгээрийн эхнэр /нөхөр/, хамтран амьдрагч, эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, төрсөн болон дагавар, үрчилж авсан хүүхэд, төрсөн ах эгч дүү ач хүү ач охин зээ хүү зээ охиныг ойлгоно.

 

            97.4.Цагдаагийн алба хаагч албаны эд хөрөнгө, тусгай хэрэгслийг санаатайгаар эвдэж үрэгдүүлсэн бол эд хөрөнгийн хариуцлагыг учруулсан бодит хэмжээгээр хүлээлгэнэ.

 

97.5.Цагдаагийн алба хаагч  дараах тохиолдолд эд хөрөнгийн хариуцлагаас чөлөөлөгдөнө:

 

           97.5.1.байгууллагын зүгээс эд хөрөнгийн бүрэн бүтэн байх шаардлагатай орчин, нөхцөлийг бүрдүүлээгүйгээс учирсан хохирол;

 

97.5.2.албан үүрэг гүйцэтгэхдээ бусдын амь нас, эрүүл мэнд болон эд хөрөнгө, тусгай хэрэгсэлд учирсан хохирол;

 

          97.5.3.гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл, онцгой нөхцөл байдлын улмаас учирсан хохирол;

 

          97.5.4.өөрийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах үйлдлийн улмаас учирсан хохирол.

 

98 дугаар зүйл.

Хууль хүчин төгөлдөр болох

 

98.1.Энэ хууль нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль хүчин төгөлдөр болох өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.