
Нийслэлийн засаг даргын тамгын газар
Нийт 2368 мэдээ байна.
-
03/07/25
Хотын дарга Х.Нямбаатар баг тамирчдад орон сууцны ...
Хотын дарга Х.Нямбаатар Монголын 3x3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн тамирчдад өчигдөр /2025.07.02/ орон сууцны батламж гардуулсан. Энэ нь буцаан төлөх нөхцөлтэй, хөнгөлөлттэй зээл аж. Өөрөөр хэлбэл, тамирчид сонгосон орон сууцныхаа төлбөрт НОСК-аас тус бүрдээ 150 сая төгрөгийг 15 жилийн хугацаатай хүүгүй зээлж, зээлийн төлбөрөө сар бүрд хуваан төлөхөөр зааж өгчээ.... -
02/07/25
Х.Нямбаатар: Улаанбаатар хот дүрэмгүй хотын хэлбэр...
УИХ-ын чуулганы /2025.07.02/-ны өдрийн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авсан болно. Даваагийн Цогтбаатар гишүүний асуултад, Нийслэл хотын захирагч Х.Нямбаатар ... -
29/06/25
Нийслэлийн өдөр, даншиг наадамд түрүүлж үзүүрлэсэн...
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр "Хүрээ цам-Даншиг наадам 2025" шашин, соёлын наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдэд бай шагнал олгох ёслол Хүй долоон худагт боллоо. Уг наадамд Монгол Улсын начин Дэлгэрсайханы Амарсайхан түрүүлж, Монгол Улсын гарьд Батнасангийн Гончигдамба үзүүрлэв. -
27/06/25
Гандантэгчэнлин хийдийн 320 хүүхдийн сургууль ирэх...
Нийслэлийн боловсролын салбарт энэ онд 139 төсөл хэрэгжиж байна. 2025 оны эхний хагас жилийн байдлаар дөрвөн сургууль, таван цэцэрлэг, гурван бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулаад байна. Тухайлбал, БГД-ийн 16 дугаар хороонд байрлах Монголын бурхан шашинтны төв-Гандантэгчэнлин хийдийн 320 хүүхдийн суудалтай сургуулийг ирэх 9 дүгээр сард ашиглалтад оруулна. Тус сургуулийн барилгын ажлын явцтай хотын дарга ... -
27/06/25
Х.Нямбаатар: Зөвшөөрөлгүйгээр явган хүний зам сэтэ...
Жил бүр халуун ус хаах хуваарь гаргаж байгаад л дулааны шугам засах ажлууд хийгддэг. Нийслэл зүгээр зам засварын ажил хийгдсэний дараа эрчим хүчний дулааны шугамын засвар үйлчилгээ хийхдээ шинэчлэн засварласан явган хүний замыг ухаж төнхөөд шаардлага хангахгүй гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгөхгүй алга болоод байгаа асуудлыг хөндөж байгаа. Энэ нь эргээд зассан зам цөмрөөд хэмхэрдэг байдал руу оруул байгаа онцолж байна. Хо... -
26/06/25
“Хүрээ цам-Даншиг наадам 2025" энэ амралтын өдрүүд...
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадам зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт болно. Энэ үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээ зохион байгуулна. Хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай, сур харвааны наадам, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл з... -
26/06/25
Хотын дарга Х.Нямбаатар Их Британийн төлөөлөгчидтэ...
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсын төлөөлөгчдийг өчигдөр /2025.06.25/ хүлээн авч уулзаж, Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй метроны төслийн талаар санал солилцлоо. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсыг төлөөлж, Британийн парламентын Нийтийн танхимын гишүүн, Британийн парламент дахь Олон Улсын парламентын холбоотой харилцах бүлгийн дарга Фа... -
26/06/25
Нийслэл 100 тэрбумын үнэт цаасны эргэн төлөлтийг б...
2024 онд нийслэлийн хэмжээнд 137 км урт замыг засаж, шинэчилсэн. Энэ онд 100.5 км замыг шинэчилж, засах төлөвлөгөөтэй. Өнөөдрийн байдлаар ажил 60 хувьтай үргэлжилж байна. Дээрх ажилд шаардлагатай хөрөнгийг өнгөрсөн онд бонд босгож шийдсэн байна. Хотын дарга Х.Нямбаатар энэ тухайд, Улаанбаатар хотын гол болон туслах гудамж замуудын хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, авто замын сүлжээг өргөтгөн шинэчлэлтийн хийхээр 2024 онд "Улаан... -
24/06/25
Улаанбаатар хотод 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ эхэллэ...
“FIBA 3x3 World Cup 2025” сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр /2025.06.23/ Д.Сүхбаатарын талбайд эхэллээ. НЗДТГ, Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA) болон Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо хамтран 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 29-нийг дуустал зохион байгуулна. Тус тэмцээнд АНУ, Франц, Серби, Литва, Хятад болон Монгол Улсын шигшээ тэргүүтэй 27 ... -
23/06/25
Х.Нямбаатар: Наадмаар Хүй долоон худгийн авто зама...
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр /2025.06.23/Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Хүй долоон худгийн авто замаас баруун тийш автомашин гаргахгүй байхаар тогтлоо. Хотын дарга Х.Нямбаатар "Өнөө зун хур багатай, гандуу байна. Ийм нөхцөлд уяачид, бөхчүүд дурын газартаа гэр бариад машинууд тойруулаад хаа дуртай газраа яваад байж болохгүй. Гэрийг барих ёстой газарт нь л бариулна. Нэгдсэн зогсоолд м... -
23/06/25
Х.Нямбаатар: 50 тэрбумын хөрөнгө оруулалттай Таван...
Нийслэлийн Засаг бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өчигдөр /2025.06.22/ Тавантолгойн нүүрснээс шатахуун, хуванцар гаргах төсөлтэй холбоотой мэдэгдэл хийлээ. Тэрбээр "Тавантолгойн эрчим хүчний нүүрснээс шатахуун, хуванцар гаргах туршилтын үйлдвэрийн төсөлд 50 орчим тэрбум төгрөг зарцуулсан хэдий ч шороо овоолгоноос өөр ажил хийгээгүй. Тус төслийн гүйцэтгэгчээр "Паст Презент Солюшн" ХХК, түншлэгчээр "Кэй м... -
23/06/25
Улиас модыг хэлбэржүүлэх, молцог түүх, унгарилыг ш...
Нийслэлийн хэмжээнд 38.8 мянга гаруй улиас мод байдаг. Үүнээс 50.4 хувь буюу 19.5 мянган гаруй улиас нь нийслэлийн зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн талбайд ургаж байна. Нийт улиас модны 46.9 хувь буюу 18232 ширхэг нь эм улиас гэж нэрлэгддэг. Энэхүү эм улиас модны унгарилын гаралтыг багасгах, бууруулах чиглэлээр үе шаттай ажлууд хийж байна. Тухайлбал, 2025 оны хаврын хэлбэржүүлэлтийн ажлын хүрээнд 86 байршилд 9298 ширхэг на... -
23/06/25
Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалт, бүтээн байгу...
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2025.06.23/ болж, өмнөх зөвлөгөөний үеэр өгсөн үүрэг даалгаврын биелэлт, нийслэлийн хэмжээнд соёл, аялал жуулчлалын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, худалдан авах ажиллагаа, газар чөлөөлөлтийн ажлын явц, 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, “Хүрээ цам-Даншиг наадам 2025” болон Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлыг чанартай гүйцэтгэх талаар хэлэлцлээ... -
23/06/25
The Mongolz Vitality-ийн эсрэг Аваргын төлөөх тогл...
АНУ-ын Аустин хотод болж буй CS-2 Major тэмцээнд манай The Mongolz баг өнөө өглөө Бразилын Pain багтай өрсөлдөж, финалд шалгарсан. Тус тэмцээний түүхэнд аваргын төлөө шалгарсан анхны Ази баг болсон тэд маань 06.22-06.23нд шилжих шөнө 03.30 цагаас Vitality багийн эсрэг цомын төлөө өрсөлдөж дэд байрт шалгарлаа. Уг тоглолтыг Үндэсний соёл амралтын хүрээлэнд шууд дамжуулан үзүүллээ. Хотын дарга Х.Нямбаатар НЗДТГ-ын зүгээс цахим с... -
20/06/25
Дүүрэг, хороодын Засаг дарга нарт өгсөн үүрэг даал...
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн дүүрэг, хороодын Засаг дарга нарт өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн тайлангийн хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Хэлэлцүүлэгт дүүрэг, хороодын Засаг дарга, Тамгын газрын дарга, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүд зэрэг 150 хүн оролцов. -
20/06/25
Х.Нямбаатар: Хороо, дүүрэг, нийслэлийн ажлууд хари...
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн дүүрэг, хороодын Засаг дарга нарт өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн тайлангийн хэлэлцүүлэг өчигдөр /2025.06.19/ боллоо. Хэлэлцүүлэгт дүүрэг, хороодын Засаг дарга, Тамгын газрын дарга, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүд зэрэг 150 хүн оролцов. Улаанбаатар хот нь төвийн зургаа, алслагдсан гурван дүүрэ... -
20/06/25
10-р хорооллоос 25-р Эмийн сангийн уузлварыг 6-р с...
10 дугаар хорооллын уулзвараас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ. Энхтайваны өргөн чөлөөний авто замын шинэчлэлийн ажлын хүрээнд 10 дугаар хорооллын уулзвараас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ. Зам хаах: 6 дугаар сарын 22-ны 22:00 цаг Зам нээх: 6 дугаар сарын 24-ний 06:00 цаг Тус авто замаар зорчих тээврийн хэрэгслийг сөрөг хөдөлгөөнөөр зохицуулах тул иргэд, жолоо... -
19/06/25
Толгойтын Спорт цогцолборын бүтээн байгуулалт 90 х...
СХД, Толгойтод байгуулж буй спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж буй талаар Хотын дарга өчигдөр /2025.06.18/ мэдээллээ. Тус спорт цогцолбор нь хөл бөмбөгийн талбай, 3х3 сагсан бөмбөгийн талбай, 5х5 сагсан бөмбөгийн 2 талбай, Газрын теннисний 2 талбай болон 6 эгнээ гүйлтийн замтай байх юм. Мөн хүүхдийн тоглоомын талбай, бялдаржуулах талбай, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн ажил үргэлжилж байна. Иргэд залуучуу... -
18/06/25
Х.Нямбаатар: Бид эхний ээлжид Багшийн дээдийн нүхэ...
УИХ-ын гишүүн О.Саранчулууны санаачилга буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй хотын орчныг бий болгох, бүх төрлийн үйлчилгээг эдгээр иргэдэд хүртээмжтэй болгох зорилготой "Гэрээсээ гарцгаая" аяныг эхлүүллээ. Тус аянд Хотын дарга Х.Нямбаатар нэгдэж нийслэлийн авто зам, явган хүний зам, нийтийн тээвэр, нүхэн гарц, барилга, байшингийн орц, гарцаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчиход ямар хүндрэл тулгардаг болох бодит нөхц... -
17/06/25
“ГЭРЭЭСЭЭ ГАРЦГААЯ” аяны хүрээнд хөгжлийн бэрхшээл...
УИХ-ын гишүүн О.Саранчулууны санаачилгаар эхлүүлж буй “ГЭРЭЭСЭЭ ГАРЦГААЯ” аяны хүрээнд УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл хотын төвийн зарим зам, гүүр, орц, гарц дээр туршилт хийж байна. ХБИ бусдын туслалцаагүйгээр чөлөөтэй зорчих, нэвтрэх боломжийг бүрдүүлэхийн төлөө төр, хувийн хэвшлийнхэн хамтран ажиллахаас гадна нийгмийн...
Нийт 119 хуудас/2368 мэдээ