Нийслэлийн засаг даргын тамгын газар
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
2016
2017
2018
2019
2020
2021
2022
2023
2024
2025
Х.Нямбаатар

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч

М.Алтангэрэл

Сүхбаатар дүүргийн засаг дарга

2026 2027 2028 2029 2030
Нийт 2311 мэдээ байна.
  • 05/06/24

    Төв цэнгэлдэх хүрээлэн, түүний орчмын 12,8 га газр...

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болсон. Өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Төв цэнгэлдэх хүрээлэн, түүний орчмын 12,8 га газрыг Нийтийн эдэлбэр газрын зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авч, ашиглалт, хамгаалалтад холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаат хотын Захирагч Х.Нямбаатарт үүрэг болголоо. Цаашид тус хүрээлэнг олон ...
  • 03/06/24

    Өнөөдрийн байдлаар 4130 метр хашаа буулгаад байна

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга Х.Гантулга өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлтийг танилцуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар 25 үүрэг даалгавар өгсөн бөгөөд биелэлт 87.2 хувьтай байна. Тухайлбал, өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын хороолол дундах орц гарц чөлөөлөх...
  • 03/06/24

    2025 оноос ТҮК-иудад тоног төхөөрөмжийн зээл олгон...

    Энэ сарын 1-ний өдрөөс эхлэн хот, нийтийн аж ахуйн ажилчдын цалин 1000 ам.доллар буюу 3.5 сая төгрөг болж буй. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар ирэх долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тохижилт үйлчилгээний компаниудын тендерийг дахин зарлана гэдгийг хэллээ. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар ТҮК-иудын 70 хувь нь хот тохижилт, ЗАА, дүүргийн удирдлагад ажиллаж ...
  • 03/06/24

    Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай ...

    Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өргөн барилаа. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 201 дүгээр тогтоол болон НИТХ-ын 2024 оны 05 дугаар тэмдэглэлээр “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого&rdq...
  • 31/05/24

    2023 оны нийслэлийн санхүүгийн нэгтгэсэн тайлан бо...

    Нийслэл дэх төрийн аудитын байгууллага нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2023 оны төсвийн гүйцэтгэл болон санхүүгийн нэгтгэсэн тайланг өөрчлөлтгүй хэмээн дүгнэлээ. Тус аудитын тайланг өнөөдөр Нийслэл дэх төрийн аудитын газрын дарга М.Эрдэнэжаргал нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт хүлээлгэн өгсөн юм. Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 9 дүүргийн төсви...
  • 29/05/24

    Үерийн аюул, гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэм...

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд “2024 оны зуны улирлын цаг агаарын урьдчилсан төлөв”-ийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. 2024 оны зуны улиралд уруйн үер болон гол, мөрний үерийн аюул, гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, бэлтгэл хангаж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Барилга, ...
  • 28/05/24

    Хог хаягдлыг дахин боловсруулах, ангилах байгуулам...

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр БНХАУ-ын “Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, эрчим хүч хэмнэлт, байгаль орчныг хамгаалах хөрөнгө оруулалт” ХХК-ийн Дэд захирал Сяо Вэнийг хүлээн авч уулзлаа. Тус компанийн төлөөллүүд эдгээр өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллаж, хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр судалгаа хийнэ. Тодруулбал, тус компанийн төлөөллүүд Морингийн даваа,...
  • 22/05/24

    Сонгинохайрхан, Налайх дүүрэгт эдийн засгийн тусг...

    Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүлэмж-агуулахын аж ахуй, хөнгөн болон хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр “Агро-сити” эдийн засгийн тусгай бүс байгуулна. Мөн тогтоолоор Налайх дүүргийн 3, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Налуу-Ухаа” эдийн засгийн тусгай бүс байгуулахаар шийдвэрлэлээ. “Агро-сити” эдийн засгийн тусгай бүс нь хүнсний аюулгүй байдлыг хангах, экспортын чиг б...
  • 21/05/24

    Яармагийг Эрчим хүчний гудамжтай холбох гүүрийн аж...

    Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан зам засвар, шинэчлэлтийн ажлын талаар мэдээлэл өглөө. Говийн замыг “Мишээл экспо”-ийн замтай холбох “Эрэл групп”-ийн зүүн талаар өнгөрөх замыг энэ долоо хоногт нээх бол Ээрмэлийн замын зорчих хөдөлгөөнийг ирэх долоо хоногт нээнэ. Яармагийг Эрчим хүчний гудамжтай холбох гүүрийн ажил 94 хувьтай үргэлжилж байгаа бө...
  • 20/05/24

    Х.Нямбаатар: Нийслэлийн өмчийн асуудалтай холбоото...

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. 2024 онд үерийн хамгаалалтын далан, сувгийн өргөтгөл шинэчлэл, засварыг 12 байршилд хийнэ. Мөн авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээг цэвэрлэж, ус зайлуулах худгийн засвар нөхөн сэргээх ажил үргэлжилж буй. Тухайлбал, БЗД-ийн 2 дугаар хороо, Дарь-Эхийн дундын буудлын булгийн ус зайлуулах тунгаагуур, Нарны зам, Цагдаагийн академийн өргөн чөлөө, Офицеры...
  • 20/05/24

    Үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй иргэдийг нүүлгэ...

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, цаг үеийн нөхцөл байдал болон цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцсэн юм. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор гамшиг болон аюулт үзэгдлийн давтамж нэмэгдэж байна. Энэ зун ердийн борооны давтамжаас илүү гэнэтийн ус ихтэй, аадар борооны давтамж нэмэгдэхийг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс мэдээ...
  • 16/05/24

    Улаанбаатар хотын тодорхой байршилд олон түвшинт г...

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар эдгээр өдрүүдэд Япон улсад айлчилж байна. Энэ хүрээнд ЖАЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Тэргүүн дэд Ерөнхийлөгч Ж.Ямадатай уулзан, цаашдын хамтын ажиллагаа болон Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тус байгуулла...
  • 15/05/24

    “Алтан ширээт үйлдвэрлэл, технологийн парк” байгуу...

    Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт нийт 140 га талбайд төмрийн хүдрийн нойтон баяжуулах үйлдвэр, нүүрс угаах үйлдвэр, коксын үйлдвэр, төмрийн хүдрийн хорголжийн гэх мэт дагалдах үйлдвэрүүд бүхий 500 мян.тн/жил ширэм үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр 2025 онд бүрэн ашиглалтад орно. Энэхүү төсөл хэрэгжсэнээр зах зээлд өрсөлдөх чадвартай, нэмүү өртөг шингэсэн, шинэ төрлийн экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжиж, т...
  • 11/05/24

    32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуул...

    “Урт цагаан” үйлчилгээний төвд үйл ажиллагаа эрхэлж байсан иргэд, аж ахуйн нэгжийн ажлын байрыг хадгалах үүднээс Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулахаар төлөвлөөд буй. Энэ хүрээнд өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тус байршилд ажиллалаа. Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “32-ын тойрог орчмын газрыг чөлөөлөн төрөл бүрийн худалдаа...
  • 09/05/24

    “Баганат өргөө” цогцолбор хороололд 1500 хүүхдийн ...

    Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд БЗД-ийн 38 дугаар хороонд баригдаж буй “Баганат өргөө” хороолол нь 52 блок, 4472 айлын цогцолбор төсөл бөгөөд 2013 оноос хэрэгжиж эхэлсэн. Төсөл нийт 51.3 га талбайд хэрэгжих бөгөөд 30.3 га талбай нь барилгажих бол 16 га талбайд ногоон байгууламж, спорт талбайг 5 га талбайд төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар тус цогцолбор хорооллын 2000 айлын орон сууц, 240 хүүхдийн ортой цэцэрл...
  • 09/05/24

    Тусгай зориулалтын экскаватораар “S’Outlet” дэлгүү...

    Сэлбэ голын голдирлыг өөрчлөн барьсан “S’Outlet” дэлгүүрийн дөрвөн давхар объект, агуулах, цахилгаан эрчим хүчний гурван дэд станцыг өнгөрсөн гуравдугаар сард буулгаж дууссан. Тэгвэл өнөөдөр тус дэлгүүрийн төмөр бетонон хийцээр хүчитгэсэн таван давхар барилгыг ХБНГУ-д үйлдвэрлэсэн "Liebherr" брэндийн барилга нураалтын тусгай зориулалтын R940 экскаватороор буулгаж байна. Уг экскаваторыг өнгөрсөн долоо хоногт х...
  • 09/05/24

    Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэ...

    Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг түшиглэн баригдаж байгаа 300 МВт-ын цахилгаан станцын төслийн барилга угсралтад зориулан импортоор оруулж ирэх тоног төхөөрөмж, түүний иж бүрдэлд ногдуулах нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг дөрвөн жилийн хугацаагаар сунгалаа. Станцын барилга угсралтын ажлыг эрчимжүүлж, хууль тогтоомжийн хүрээнд холбогдох арга хэмжээг шуурхай авч ажиллахы...
  • 07/05/24

    Орон сууцны хорооллуудын хэсэгчилсэн төлөвлөгөөний...

    Нийслэлийн удирдлага нийтийн эзэмшил газрыг зориулалт бусаар ашигласан, хашиж хаасан зөрчлийг үе шаттай арилжуулж байгаа билээ. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Баянзүрх дүүргийн 13 болон 26 дугаар хороонд ажиллалаа. 2018 онд иргэн О.Баярмаа Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд орон сууцны зориулалтаар 400 м.кв газрыг эзэмшсэн. Тус эзэмшлийн газартаа 2020...
  • 06/05/24

    Зогсоолын хүрэлцээ хангалтгүй байгаа байршлуудад д...

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлтийг танилцуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар 22 үүрэг даалгавар өгсөн бөгөөд үүний таван үүрэг даалгавар 100 хувийн гүйцэтгэлтэй бол 11 үүрэг даалгавар хэрэгжих шатандаа буюу 50-89 хувийн...
  • 06/05/24

    Х.Нямбаатар: Замын газар чөлөөлөлтийг цаг алдалгүй...

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр нийслэлд авто замын бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэж байгаа компаниудын төлөөлөлтэй уулзаж, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр хотын дарга авто замын бүтээн байгуулалт, газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлж, авто замын чанар, насжилтыг сайжруулах асуудлаар холбогдох албаныханд хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Харин авто зам...
Нийт 116 хуудас/2311 мэдээ