Ерөнхий сайд
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
2016
2017
2018
2019
2020
2021
2022
2023
2024
2025
Г.Занданшатар

Монгол Улсын Ерөнхий сайд

2026 2027 2028 2029 2030
Нийт 3982 мэдээ байна.
  • 13/08/24

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсаа...

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахара-г 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч уулзав. Уулзалтаар Элчин сайд М.Игавахара Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилгаар Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида-гийн 2024 оны 08 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Монгол Улсад хийхээр төлөвлөгдөж байсан албан ёсны айлчлал тус улсад энэ сарын 08-ны өдөр Миязаки мужид болсон г...
  • 12/08/24

    Хамтарсан Засгийн газрын “Хурдтай хөгжлийн төлөөх ...

    Хамтарсан Засгийн газрын “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээнд өнөөдөр Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга, Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр, ХҮН намын дарга, Шадар сайд Т.Доржханд нар гарын үсэг зурлаа. Талууд Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудал, тулгарч байгаа сорилтыг илүү хурдан, үр дүнтэйгээр хамтран шийдвэрлэхээ илэрхийлж, 2024 оны сонгуулиар Улсын Их Хуралд суудал авсан Монг...
  • 09/08/24

    Монголын анхны “Далд уурхайн музей, сургалт, судал...

    Түүхэн аялал жуулчлалын бүс нутаг Хэнтий аймгийн Бэрх хотод Монголын анхны “Далд уурхайн музей, сургалт, судалгаа, аялал жуулчлалын төв”-ийн нээлтээ хийлээ. Бэрхийн хаагдсан далд уурхайг түшиглэн байгуулсан “Монголын анхны далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төв”-ийн газрын гүний үзүүллэгийн хэсгийг хуучин Бэрхийн уурхайн уулын цехэд нэвтрэх босоо амыг ашиглан, далд уурхайн малталтын ...
  • 08/08/24

    ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД КИШИДА ФҮМИО МОНГОЛ УЛСАД ...

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилгаар Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида 2024 оны 08 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида айлчлалын үеэрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан нарт тус тус бараалхана. Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүр...
  • 07/08/24

    Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөл...

    Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг хэлэлцээд холбогдох тогтоолын төслийн хамт 2024 оны наймдугаар сарын 12-ны даваа гарагт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг боловсруулахдаа “Алсын хараа-2050”, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” зэрэг Монгол Улсын урт, дунд хуг...
  • 06/08/24

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Бүгд Найрамдах Филиппи...

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике А.Манало 2024 оны наймдугаар сарын 05-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхлаа. Уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Зүүн өмнөд Ази дахь чухал түнш, АСЕАН-ы нөлөө бүхий гишүүн орон болох Бүгд Найрамдах Филиппин Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжү...
  • 02/08/24

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Швейцарын Холбооны Улсы...

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхердад 2024 оны наймдугаар сарын 2-ны өдөр бараалхлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн нэгдүгээр сард Швейцар Улсын Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Ерөнхийлөгч Виола Амхердтай уулзаж байснаа дурдаж, энэхүү төрийн айлчлал хоёр талын харилцааны түүхэнд чухал ач холбогдолтойг онцлов. Уул...
  • 31/07/24

    Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих төсөл, арга хэм...

    Засгийн газрын хуралдаанд Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих төсөл, арга хэмжээний талаар танилцууллаа. Нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, нийгмийн үйлчилгээг 20 минутын дотор авах шинэ орчин нөхцөлийг бүрдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах бодлогын хүрээнд: 1.    Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртэлх чиглэлд төлө...
  • 17/07/24

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ, АНУ-ын Элчин сай...

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Элчин сайд Шэнь Миньжюаньд саяхан болж өнгөрсөн Үндэсний их баяр наадмын мэндийг хүргээд Монгол Улсын түүхэнд анх удаа 126 гишүүнтэй парламент, шинэ Засгийн газар бүрдсэнтэй холбогдуулж талуудын хамтын ажиллагаа, хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, худалдаа, эдийн...
  • 12/07/24

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ соёолонгийн түрүү “Орхо...

    Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын соёолон морьдын уралдаан Хүй долоон худагт болж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар үзэж сонирхлоо. Үндэсний их баяр наадмын соёолонгийн уралдаанд 152 хурдан буян тоосоо өргөснөөс Булган...
  • 10/07/24

    Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ За...

    Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг томилох тухай захирамжид гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо.Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ, Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөл...
  • 09/07/24

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсаа илүү хурд...

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын эдийн засгийн форумыг нээж үг хэллээ. Энэ жилийн эдийн засгийн форум “Өөдөө тэмүүлэх Монгол” буюу “Go Mongolia” уриан дор зохион байгуулагдаж, дотоод, гадаадын 2000 орчим төлөөлөгч оролцож байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс парламентын оролцоо, төлөөллийг жигд хангах хувь тэнцүүлсэн холимог тогтолцоонд шилжин сонгуулиа явуулж, анх удаа таван нам...
  • 06/07/24

    Л.Оюун-Эрдэнийг 99 хувийн саналаар Монгол Улсын Ер...

    УИХ-ын анхдугаар чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан танилцуулав. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч, үг хэллээ. Санал хураалтад 104 гишүүн оролцсоноос 103 нь Л.Оюун-Эрдэни...
  • 28/06/24

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Энэ сонгуулиар ард ирг...

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын сонгуулийн VIII тойргийн дөрөвдүгээр хэсгийн хорооны байранд саналаа өглөө. Тус хэсгийн хороонд 2323 сонгогч санал өгөх юм байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монголын ард түмэн бид хамтдаа 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш ес дэх удаагийн парламентын сонгуулиа өгөх гэж байна. Энэ удаагийн сонгууль хэд хэдэн онцлогтой байна. Нэгдүгээрт, салбар салбарын дуу хоолой ...
  • 24/06/24

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймаг, Бэрх тосг...

    Хэнтий аймгийн Бэрх тосгонд 1984 онд 18 мегаваттын дулааны станц анх ашиглалтад орж байжээ. Монгол Улсын Засгийн газраас 40 жилийн дараа тус тосгонд 21 мегаваттын дулааны станц барих төслийг амжилттай хэрэгжүүллээ. Төслийн хүрээнд дулаан хангамжийн дэд бүтцийг цогцоор шинэчилж, дөрвөн км дулааны шугам, дулаан дамжуулах хоёр дэд төвийг ашиглалтад оруулж, барилга угсралтын ажил дуусаж, дулааны станцыг бүрэн хүчин чадлаар нь нээж...
  • 24/06/24

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өндөрхаан-Норовлин чигл...

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймагт ажиллах үеэрээ Өндөрхаан-Норовлин чиглэлийн авто замын ажилтай танилцлаа. Өндөрхаан-Норовлин чиглэлийн хатуу хучилттай авто замын үргэлжлэл, 130.6 км авто замын нэгдүгээр багц буюу Батноров, Норовлин сум чиглэлийн 68.6 км-ын эхний хэсэг 50 км хатуу хучилттай авто замын ажил бүрэн дуусаж хөдөлгөөн нээлээ. Автозамын төслийн ерөнхий гүйцэтгэгч “Наранбулаг хан” ком...
  • 15/06/24

    Хиймэл оюун ухаан, төрийн их өгөгдлийн шинжилгээ х...

    Хиймэл оюун ухаан, төрийн их өгөгдлийн шинжилгээ хийх Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийг байгуулна. Хиймэл оюун ухаан, их өгөгдөл, мэдээллийн аюулгүй байдлын талаар төрөөс баримтлах бодлого, зохистой хэрэглээний талаар хууль эрх зүйн орчныг сайжруулна.
  • 12/06/24
  • 05/06/24

    Одонтой эхэд олгодог мөнгөн тусламжийн хэмжээг нэм...

    “Эхийн алдар” I зэргийн одонтой эхэд жилд нэг удаа олгох мөнгөн тусламжийн хэмжээг 400 зуун мянга, II зэргийн одонтой эхэд 200 мянган төгрөг олгохоор шинэчлэн баталлаа. Тогтоолыг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөх бөгөөд шаардагдах  хөрөнгийг Монгол Улсын 2025 оны төсөвт тусган шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нарт өнөөдөр Засгийн хуралдаанаас даал...
  • 05/06/24

    Малчдад зөвлөн туслах үүрэгтэй баг ажиллуулна

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай 166 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцын талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа. Өнөөдрийн байдлаар мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, фермерийн аж ахуй, газар тариалангийн үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр 2327 шинэ хоршоо байгуулагдаж, 175 хоршоо зээл авсан байна. Мөн 78 хоршоонд 216 га газар олгож, 425 өрх ма...
Нийт 200 хуудас/3982 мэдээ