Монгол Улсын Их Хурал
2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019 2020 2021 2022 2023 2024 2025
Нийт 25348 мэдээ байна.
  • 26/08/19

    Газрын тосны цэцэрлэг нээлтээ хийлээ

    Монгол Улсын газрын тосны салбарын 70 жилийн ой энэ жил тохиож байна. Ойг тохиолдуулан тус салбарын ахмадын хорооны тэргүүн К.Тойшубайн санаачилгаар “Монгол Улсын газрын тосны газар”, “Доншень Монгол газрын тос” ХХК, Зүүнбаян багийн захиргаа, иргэд хөдөлмөрчид хамтран "Газрын тосны цэцэрлэг" байгуулжээ. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан ойн баярын арга хэмжээнд оролцож, уг цэцэрлэгийн нээлтэнд оролцож, салб...
  • 26/08/19

    Зүүнбаян, Нефтийн үйлдвэрийн 70 жилийн ой боллоо

    Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг буюу Зүүнбаян тосгонд Нефтийн үйлдвэр байгуулагдсаны түүхт 70 жилийн ойн баярыг 2019 оны 08 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Зүүнбаян тосгонд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Ойн баярын хуралд УИХ-ын гишүүн, Дорноговь аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганзориг, Сайншанд сумын Засаг дарга С.Одбаяр, УУХҮЯ-...
  • 26/08/19

    Монголын хамгийн анхны, хамгийн том задгай бассейн...

    Зүүнбаянгийн нефтийн үйлдвэр байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан Монгол улсад хамгийн анх байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байсан “Задгай” гэдгээрээ алдартай усан бассейны их засварын ажлыг “Доншень газрын тос Монгол” ХХК –ийн хөрөнгө оруулалтаар “Миний Сайншанд” ХХК гурван сарын дотор сэргээн засах ажлыг чанартай хийж гүйцэтгэжээ. Ийнхүү Зүүнбаян тосгоны сэргэлт эхэллэ...
  • 26/08/19

    "ЭРҮҮЛ ХӨВСГӨЛЧҮҮД" аяныг 6 сумын хөдөөгийн 20 баг...

    Өнгөрсөн 2019 оны 6 дугаар сарын сүүлээр УИХ-ын гишүүн Л.Энх-амгалангийн санаачилсан "ЭРҮҮЛ ХӨВСГӨЛЧҮҮД" аяныг аймгийнхаа 6 сумын хөдөөгийн 20 багт зохион байгуулж давхардсан тоогоор 6000 орчим хүнд хавдар, дотор, зүрх судас, эмэгтэйчүүдийн үзлэг оношлогоо хийж 20 орчим хавдрын илрүүлэлт хийж яаралтай арга хэмжээ авсан. Өнөөдрөөс эхлэн 2 хоног БНСУ-ын Дан Кук их сургуулийн Мэдрэлийн тасгийн эрхлэгч Ким Жонг Ху, мэдрэлийн эмч ...
  • 26/08/19

    “1000 Залуусын чуулга уулзалт-2019” амжилттай зохи...

    МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “1000 Залуусын чуулга уулзалт-2019” амжилттай зохион байгуулагдлаа. Чуулга уулзалтын зорилго нь залуусын нийгэмд эзлэх байр суурийг идэвхжүүлэх явдал юм. Монгол Улсын хөгжлийг түүчээлэн авч явах залуустайгаа тэдний нийгэмд эзлэх байр суурь ямар байх ёстой, тусгаар тогтнол бидэнд ямар үнэ цэнээр олдсон, баг ха...
  • 26/08/19

    О.Баасанхүү: Гишүүдийн тоог нэмэхийг ард түмнээс а...

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2019.08.26/  сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барихад миний бие оролцсон. Хэлэлцүүлэхэд байнгын хороон дээр долоон гишүүн зөвшөөрсөн. Өргөн бариагүй нэг гишүүн санал оруулсан. Гэтэл өнөөдөр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөл өргөн барьсанаасаа өөрчлөгджээ.  УИХ-ын дарга нь рекламны модель болж байгаад би харамсаж байна. Үндсэн хуул...
  • 26/08/19

    Инфографик: Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийл...

    Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаад Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль (шинэчилсэн найруулга) -ийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг анх 1997 онд баталсан бөгөөд өнгөрсөн 22 жилийн хугацаанд өөрчлөн найруулах хэмжээнд...
  • 26/08/19

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Өвөр...

    Өнгөрөгч баасан гаригт /2019.08.23/ УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Өвөрхангай аймгийн төвд тойргийнхоо 12 сумын ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш нартай уулзалт хийлээ. Жил бүр хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө аймгийн нийт багш нарыг сургалтад хамруулж, шинэ хичээлийн жилийн зорилтоо тодорхойлох бага хурлаа зохион байгуулдаг уламжлалтай. Энэ үйл ажиллагаанд Өвөрхангай амйгийн сумдын сургу...
  • 26/08/19

    Ж.Бат-Эрдэнэ: Гишүүдийн тоог ярихаас илүү чанаржих...

    УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа. -МАН-ын бүлэг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд байр сууриа нэгтгэхээр хуралдсаар байгаа. Зөвшилцөлд хүрэх боломж харагдаж байна уу. Одоогоор яг ямар шийдэлд хүрээд байна вэ? -Ерөнхийдөө гурван асуудал дээр л зөрөлдөөд байгаа юм. Нэгдүгээрт, шүүхийн асуудлыг ярих ёстой. Шүүх шударга байгаа эсэх талаарх асуудал маш их хөндөгдөх болсон. Тиймээс бид Үндсэн хуульдаа тухайн хүн ямар шийдвэр г...
  • 23/08/19

    ТББХ: Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, ө...

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2019.08.23) хуралдаан 16 цаг 37 минутад гишүүдийн 63.2 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга С.Бямбацогт Монгол Улсын Их Хурлын чуулганы...
  • 23/08/19

    Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн ...

    Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн өнөөдрийн (2019.08.23) хуралдаан 12 цаг 10 минутад эхлэв. Уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар,...
  • 23/08/19

    Х.Нямбаатар: МАН-ын бүлэг 99 гишүүнтэй таван жил б...

    УИХ-ын гишүүн Х.Нямбаатар мэдээлэл өглөө. “Үндсэн хууль зөвшилцлийн баримт бичиг учраас төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа институцууд зөвшилцөх ёстой. Мөн төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа институцууд нь өөрсдөө ард түмнээс сонгогдсон учраас зайлшгүй зөвшилцөж байгаа юм. Нэг нам дангаараа хүч түрэн батлах ёсгүй. Ерөнхийлөгч гишүүдийн тоог 108 болгох санал оруулсан тухайгаа тайлбарлахдаа хүн амын тоо өссөнтэй холбон...
  • 23/08/19

    УИХ-ын ээлжит бус чуулган даваа гаригт хуралдана

    МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2019 ОНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫ 08 ДУГААР САРЫН 26-НААС 28-НЫ ӨДРҮҮДЭД НАМЫН БҮЛЭГ, НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН: 08 дугаар сарын 26-ны Даваа гарагт 09.00 цагаас:                                                                &nbs...
  • 23/08/19

    Өрхийн эмнэлэгт нэн шаардлагатай тоног төхөөрөмжүү...

    УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Баянзүрх дүүргийн 14 хорооны өрхийн эмнэлэгт нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө. Үүнд ЭХО, эмэгтэйчүүдийн ор, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, шээсний анализатор, УВЧ шарлагын аппарат, насанд хүрэгсэд, нярай хүүхдийн амь насыг хүнд нөхцөлөөс аврахад зориулсан муляж, болон нөүтбүүк, яаралтай тусламжийн шүүгээ зэрэг анхан шатлалын эмнэлэгт нэн хэрэгцээтэй тоног төхөөрөмжү...
  • 22/08/19

    Инфографик: Хэмжил зүйн тухай хууль (шинэчилсэн на...

    Монгол Улсын Засгийн газраас санаачилж 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хэмжил зүйн тухай болон Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Газрын тосны бүтээгдэхүүний туха...
  • 22/08/19

    Л.Элдэв-Очир: Зөв зүйлд зөв сэтгэлээр зүтгэх нь чу...

    Монгол Улс сонгуулиас сонгуулийн хооронд улс төрийн амьдрал, нийгмийн амьдрал, тэр бүү хэл иргэдийн амьдрал ч энэ давтамжаар өрнөдөг боллоо. Өнөөгийн улс төрийн нөхцөл байдал, УИХ-ын үйл ажиллагаа, нийгмийн хүлээлт, бизнесийн орчин, улс төрч гэж хэн бэ? зэрэг сэдвээр УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очиртой ярилцлаа.  Тэрээр 2016 оны сонгуульд Баянхонгор аймагт ялалт байгуулж, одоогийн дарламентад анх удаа ажиллаж байгаа гишүүн юм.&...
  • 21/08/19

    Эдийн засгийн хөгжлийн урт хугацааны бодлогыг тодо...

    МҮОНРТ-ийн Монгол улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төслийг боловсруулахад гарц шийдэл эрэлхийлэх замаар  нийгмийн төлөөллүүдийн санал бодлыг сонсох байр суурийг нэгтгэхэд чиглэсэн Алсын хараа цуврал нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар Эдийн засгийн хөгжлийн урт хугацааны бодлогыг тодорхойлох шаардлага боломж сэдвээр ярилцлаа. Энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн, УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хоро...
  • 21/08/19

    УИХ-ын гишүүн Б.Саранчимэг БЗД-ийн 14 дүгээр хороо...

    УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 хороо гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой асуудлаар дахин төлөвлөлтөд ороод байгаа Рэнчиндаваа болон иргэдийн төлөөлөл, НЗДТГ-ын Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай, Нийслэлийн орон сууцны дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг, Моннис ХХК-ийн гүйцэтгэх захирал Урантулга нартай уулзлаа. Уулзалтаар 14 дүгээр хорооны д...
  • 21/08/19

    Гар бөмбөг, сагсан бөмбөг, софт теннисний иж бүрэн...

    Сонгинохайрхан дүүргийн 15-р хороонд УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын санаачилгаар "Мөнх тогтвортой хөгжил" сангийн тусламжтайгаар гарбөмбөг, сагсанбөмбөг, софт теннисний иж бүрэн талбайг барьж байгууллаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хүүхэд ахмадуудын дунд гар бөмбөг болон сагсан бөмбөгийн спортын нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулж, дурсамж дүүрэн өдрийг өнгөрөөлөө. Цагаа зөв боловсон өнгөрүүлж, эрүүл мэнддээ анхаарч спортоор хичээл...
  • 21/08/19

    УИХ-ын гишүүн Л.Болд тойрогтоо ажиллалаа

    Арваадхан хоногийн дараа 2019-2020 оны хичээлийн шинэ жил эхэлнэ. Хөхүүрийн ам цаашлаж, хүйтний ам наашлан, монголчууд биднийг намар, өвлийн улиралдаа хэрхэн бэлтгэлтэй орж байгааг шалгах цаг эхэлнэ. 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр УИХ-ын гишүүн Л.Болд өөрийн сонгогдсон тойрог болох Хан-Уул дүүрэгт ажиллаж, 2019 онд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний т...
Нийт 1268 хуудас/25348 мэдээ