Монгол Улсын Их Хурал
2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019 2020 2021 2022 2023 2024 2025
Нийт 26933 мэдээ байна.
  • 26/10/18

    Ирэх онд ЖДҮ-ийг дэмжих санд 50 тэрбум төгрөг суул...

    ЖДҮ-ийг дэмжих сангийн зээлийг УИХ-ын гишүүд, сайд дарга нар авч хувийн бизнесээ хөгжүүлдэг тогтолцоо бий болсон. Харин жинхэнэ Жижиг дунд үйлдвэрлэгчид энэ зээлийг авч чаддаггүй ээ гэж зарим гишүүд шүүмжилж байна. Гэсэн ч ирэх оны Төсвийн  Төсөлд  50 тэрбум төгрөг суулгахаар болжээ.
  • 26/10/18

    ТВ9 "Ярилцъя л даа" Нэвтрүүлэг

    TВ9 телевизийн нэвтрүүлэгт Монгол Улсын Их Хурлын Гишүүн Л.Болдыг урьж оролцуулж байна.
  • 26/10/18

    Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалы...

    Өнөөдөр /2018.10.26/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хооронд байгуулсан “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл-ийг хэлэлцлээ. Энэ талаар Засгийн газрын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат танилцуулга хийсэн юм. Монгол Улсын Засгийн газар...
  • 26/10/18

    Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах К...

    Өнөөдөр /2018.10.26/ УИХ-ын нэгдсэн чуулганаар “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын гэрээ”-г соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжлээ.  Хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулав. Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улстай “Иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ”, “Гэмт...
  • 26/10/18

    Хонконгийн Засгийн газартай Эрүүгийн хэргийн талаа...

    Өнөөдөр /2018.10.26/ УИХ-ын нэгдсэн чуулганаар “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Энэ талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хийсэн юм. Энэ асуу...
  • 26/10/18

    ЖДҮ-ийг дэмжих тухай хуулиар АН бүлэг 5 хоногийн з...

    Өнөөдөр /2018.10.25/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.  Анхны хэлэлцүүлгийг хийсэн талаар ЭЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцууллаа.  Байнгын хороо 2018 оны 10 сарын 16-ны өдөр хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Ажлын хэсэг 4 удаа хуралдсан бөгөөд төсөл санаачлагч болон МҮХАҮТанхим, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо зэрэг ТББ, МҮО...
  • 26/10/18

    Д.Оюунхорол: Улаанбаатарын хөрөнгө оруулалтыг 90 т...

    УИХ-ын чуулганаар 2019 оны төсвийн хэлэлцүүлгүүд үргэлжилж байна. Төсөлтэй холбогдуулан УИХ-аас ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь УИХ-ын гишүүн Д.Оюунхорол ажиллаж байгаа юм. Түүнээс 2019 оны төсөвт орж буй өөрчлөлтүүдийн талаар тодрууллаа. -Лхагва гаригт Төсвийн байнгын хороо нэлээд орой болтол хуралдсан. Хурлаар хэд хэдэн зардлыг бууруулах шийдвэр гаргасан гэсэн. Яг ямар ямар зардлыг хэдий хэмжээгээр бууруулсан бэ? -Нэгдс...
  • 25/10/18

    С.Эрдэнэ: Монгол улсын түүхэнд анх удаа төсвийн ал...

    Өнөөдөр /2018.10.26/ УИХ-ын нэгдсэн чуулганаар ирэх оны төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.  Энэ талаар АН бүлгийн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн, АН бүлгийн дарга С.Эрдэнэ танилцуулсан юм.  Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 он...
  • 25/10/18

    Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн ...

    Өнөөдөр /2018.10.25/ УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Б.Саранчимэг, Ш.Раднаасэд, Ц.Даваасүрэн нарын өргөн мэдүүлсэн Нөхөн үржихүйн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.  Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Оюундарь танилцуулав. Хуулийн төслийг үргүйдэл, түүний тусламж үйлчилгээ, нөхөн үржихүйн туслах арга түүний төрөл, үүнийг ямар шаардлага хангасан эмнэлэг ямар нөхцөлд хэрэглэх, уг ажиллагааны...
  • 25/10/18

    Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж...

    Өнөөдөр /2018.10.16/ УИХ-ын нэгдсэ чуулганаар хуралдаанаар  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Hийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийнэцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай НББСШУБХ-ны санал ...
  • 25/10/18

    "Эрдэнэс Тавантолгой"-н талбайгаас олон жил нүүрс ...

    Эрдэнэс Тавантолгой кампанийн лицензтэй талбайгаас 268 мянган тонн нүүрс хяналтгүйгээр хилээр гарсан талаар Л.Энхболд гишүүн өнгөрсөн 4-р сард мэдээлэл хийсэн. Гэтэл 4 сарын дараа буюу 8 сард хийсэн мэргэжлийн хяналтын байгууллагын маркшейдрүүдийн хэмжилтээр 340 мянган тонн нүүрс Эрдэнэс Тавантолгой лицензтэй талбайгаас алга болсон байна.
  • 25/10/18

    Ирэх оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дах...

    Өнөөдөр /2018.10.25/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газар 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Оюун...
  • 25/10/18

    Ирэх оны төсвийн хуульд нухацтай хандаж, санал хур...

    Өнөөдөр /2018.10.25/ УИХ-ын нэгдсэн чуулганаар ирэх оны төсвийн тухай хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж байна.  Дэгийн тухай хуулийн дагуу байнгын хорооноос оруулж ирсэн саналын томъёолол тус бүрээр санал хураах ёстой. Харин зарим саналууд огт орж ирээгүй байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүд горимын санал хэлсэн юм. УИХ-ЫН ГИШҮҮН Л.БОЛД: ДЭМЖИГДЭЭГҮЙ САНАЛЫГ НЭГДСЭН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦҮҮЛЭХ ЁСТОЙ Л.Болд: Бид байнгын хо...
  • 25/10/18

    Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн 72.1 хувийг о...

    Уул уурхайн салбар энэ оны 10 сарын 1-ний байдлаар улсын төсөвт 176.46 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Эхний есөн сарын байдлаар 33.5 сая тонн нүүрс 979.4 мянган тонн зэсийн баяжмал 14.4 тонн алт  4,000 тонн молибден  2.4 мянган тонн төмрийн хүдэр 5 сая баррель газрын тос үйлдвэрлэж, экспортод гаргажээ.  Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн хэмжээ 12.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.7 их на...
  • 25/10/18

    Л.Энхболд: Алга болсон нүүрсийг орон нутгийн өмчит...

    “Эрдэнэс Тавантолгой” болон орон нутгийн “Тавантолгой”-гоос нүүрс алдагдсан гэх асуудал үүсч, Засгийн газраас ажлын хэсэг байгуулан шалгасан. Ажлын хэсгийн дүгнэлтийн талаар УИХ-ын гишүүн Л.Энхболдоос тодрууллаа.  -Ажлын хэсгээс ямар дүгнэлт гаргасан бол? -Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд найман агентлаг орсон. Өмнө нь бид 268.3 мянган тонн нүүрсний асуудал ярьж байсан. Энэ нь дахин 72 мянган тонноор нэм...
  • 25/10/18

    Цахилгаан машин хэрэглэгчдэд нэгдүгээр эгнээ НЭЭЛТ...

    Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах бас нэг арга нь цахилгааны машины хэрэглээг хэвшүүлэх. Тиймээс ч хотын даргын 2017 оны А/613 тоот захирамжаар 2017 оны 9 сарын 1-нээс эхлэн цахилгаан автомашиныг дугаарын хязгаарлалтаас чөлөөлсөн. Гэвч камерийн торгууль болон зарим цагдаагийн албан хаагч цахилгаан машиныг ялгах боломжгүй байдлаас үүдэн торгуулийн арга хэмжээ авагдсаар байсан. Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Учрал цахил...
  • 25/10/18

    2019 оны төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлс...

    Өнөөдөр /2018.10.25/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах туха...
  • 25/10/18

    Нотариатын тухай хуулийн заалтыг түдгэлзүүлэхээр ш...

    Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн Дунд суудлын хуралдаанаар  Нотариатын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж, түдгэлзүүлэхээр шийдвэрлэв. Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6 дахь хэсэгт эд хөрөнгө барьцаанд байгаа нөхцөлд өвлөх эрхийн гэрчилгээг уг эд хөрөнгийг барьцаалсан байгууллагын зөвшөөрлийг үндэслэн өвлөгчид олгохоор тусгажээ. Энэ нь Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний хөдлөх, үл ...
  • 25/10/18

    2019 оны төсвийн хүрээний мэдэгдлийг эцсийн хэлэлц...

    Өнөөдөр /2018.10.25/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.  Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол танилцууллаа.  ...
  • 25/10/18

    Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг сонслоо

    Өнөөдөр /2018.10.25/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 12 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ.  Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь заалтад "төлбөр гаргуулж болох хөрөнгө, орлого айхгүй бөгөөд хуульд заасан аргаар түүний хөрөнгө, орлогыг албадан гаргуулах боломжгүй бол төлбөр төлөгчийг хөрөнгөтэй болох хүртэл" гэж заасан нь Үндсэн хуулийн ...
Нийт 1347 хуудас/26933 мэдээ