Монгол Улсын Их Хурал
2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019 2020 2021 2022 2023 2024 2025
Нийт 26753 мэдээ байна.
  • 29/09/21

    Токио-2020” олимпын наадмын шүүгчээр ажилласан Л.О...

    УИХ-ын гишүүн Н.Ганибал  “Токио-2020” олимпын наадмын Хүндийг өргөлтийн тэмцээнд шүүгчээр ажилласан Олон улсын хүндийг өргөлтийн холбооны нэгдүгээр зэргийн олимпын зэрэглэлийн шүүгч Л.Одгэрэлийг хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүллээ. Л.Одгэрэл шүүгч энэ удаагийн олимпод Монголоос ажилласан таван шүүгчийн нэг бөгөөд хүндийг өргөлтийн төрлийг шүүсэн анхны монгол шүүгч юм.
  • 29/09/21

    Х.Нямбаатар: Хүүхдийн мөнгө олгож эхэлсэн өдрүүдэд...

    Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөөд байна. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэлэхдээ "Энэ хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг сайн ажиллаж байгаа. Бид энэ онд архинд донтох өвчтэй хүмүүсийг эмчлэх эмнэлгийг ашиглалтад оруулсан. Мөн Баян дахь эмнэлгийнхээ орны тоог нэмсэн.Хүүхдийн мөнг...
  • 29/09/21

    Хэнтий аймагт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлу...

    УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ тойрогтоо ажиллаж байгаа билээ. Тэр энэ үеэрээ Хэнтий аймгийн Батширээт суманд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудтай танилцлаа. Тус сумдад Төвийн эрчим хүч, Цэцэрлэг, Сургууль, Эмнэлэг, Дотуур байр, Спортын заал Б.Бат-Эрдэнэ гишүүний саналаар төсөвт тусгагдсан бөгөөд бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байгаа юм. Одоо Соёлын төвийн шинэ барилга, Онон голын төмөр б...
  • 29/09/21

    БНЭУ-ын Элчин сайд М.П.Сингх Сэлэнгэ аймагт зочилл...

    УИХ-ын гишүүн Ч.Ундрамын урилгаар БНЭУ-ын Элчин сайд М.П.Сингх Сэлэнгэ аймагт албан айлчлал хийлээ. Ноён Элчин сайд өнөөдөр аймгийн Засаг дарга Ш.Оргил болон албаны хүмүүстэй уулзаж Сэлэнгэ аймагтай хэрхэн хамтарч ажиллах боломжтой талаар санал солилцон харилцан ярилцлаа. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил хөдөө аж ахуйн салбар тэр дундаа өрхийн үйлдвэрлэлийн техник тоног төхөөрөмж, арга туршлагаас судалж сурал...
  • 29/09/21

    2021 онд улсын төсөвт тусган санхүүжүүлсэн төсөл, ...

    Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн ажлын хэсэг ажиллаж, төслийг УИХ-аар хуулийн хугацаанд нь цахим горимоор хэлэлцэн батлууллаа. Уг ажлын хэсэгт Дорнод аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн Х.Болорчулуун аймагтаа: Хүүхдийн нэгдсэн эмнэлэг ₮9.5 тэрбум, Усан бассейн бүхий спорт цогцолбор ₮9.9 тэрбум, Чойбалсан хотын босоо тэнхлэгийн авто замуудыг шинэчлэхэд ₮2.0 тэрбум нийт ₮21,4 тэрбумын төсөвт өртөг бүхий ажлуудыг санал гар...
  • 29/09/21

    Сэлэнгэ аймгийн 30 сургууль биологийн кабинетийн и...

    Сэлэнгэ аймаг боловсролынхоо салбарт тэр дундаа хүүхэд, багачуудынхаа сургалтын орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр олон бүтээлч хөрөнгө оруулалтын ажлуудыг хийж байна. Тодруулбал 2020-2021 онд нэг тэрбум тавин сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж, боловсролын салбараа дэмжин ажиллажээ.   Тэгвэл өнөөдөр Сэлэнгэ аймгийн 30 сургууль биологийн кабинетийн иж бүрэн хэрэглэгдэхүүнтэй бо...
  • 29/09/21

    Архангай аймгийн Эрдэнэбулган сумын лаборатори нэг...

    Эрдэнэбулган сумын нэгдүгээр сургууль 1923 онд байгуулагдаж байсан түүхтэй. Сургуулийн 100 жилийн ой 2023 онд тохиох юм. Өдгөө математик, англи хэлний гүнзгийрсэн сургалттай улсын тэргүүний лаборатори сургууль болж өргөжин тэлсэн тус сургууль 2021-2022 оны хичээлийн жилд 135 багш ажилтантайгаар сургалтын үйл ажиллагаа эрхэлж байна. Сургуулийн барилга 960 хүүхдийн хүчин чадалтай ч 2200 гаруй сурагч хичээллэж байсан байна. Улсын...
  • 29/09/21

    Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн ажлын...

    Хуулийн ажлын хэсгийн ахлагчаар, УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, дэд Ажлын хэсгийн ахлагчаар Улаанбаатар Хотын Худалдааны танхимын үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн гишүүн, "Делоитт Онч Аудит" ХХК-ийн Ерөнхий захирал Д.Ончинсүрэн нар ажиллаж байгаа. Тус ажлын хэсгийнхэн өнөөдөр /2021,09,28/ БНСУ-ын PIMAC байгууллагын төлөөлөлтэй цахим уулзалт хийлээ. PIMAC буюу Төр, хувийн хэвшлийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын менежментийн төв...
  • 29/09/21

    Дарханы замын асуудлаар ярилцлаа

    УИХ-ын гишүүн Г.Дамдинням Дарханы замын асуудлаар ЗТХЯ-ны газрын дарга, мэргэжилтнүүд, төслийн нэгжүүдийн удирдагчидтай өнөөдөр уулзаж мэдээлэл сонсож, чиглэл өглөө. Уулзалтаар АХБ болон ЕСБХБ-ний санхүүжилттэй нийт 10 багц ажлын явц, гүйцэтгэл, хоцрогдлын мэдээллийг нэг бүрчлэн дэлгэрэнгүй ярилцлаа. Ажлын гүйцэтгэл удаашралтай байгаа шалтгаан, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар; Нийт замын ажлын гүйцэтгэлийн чанар, ...
  • 29/09/21

    Б.Бейсен гишүүн Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэг...

    Тэрээр Тайпэйн Худалдаа, Эдийн Засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газартай хамтарч ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд хүсэлт тавьж Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт насанд хүрэгчдийн тэргэнцэр, хүүхдийн тэргэнцэр, алхуулагч болон зарим шаардлагатай хэрэгслүүдийг хүлээлгэн өглөө. undefined...
  • 28/09/21

    Хүннүгийн үеийн хэрмийг түшиглэсэн соёлын цогцолбо...

    Соёлын яамнаас дээрх зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Орхон-Тамир, Хануй-Хүнүй голын сав газар орших түүх, соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой 10 гаруй томоохон археологийн дурсгалыг сонгож, соёл мэдээллийн төвийн сүлжээ байгуулахаар төлөвлөн, бүтээн байгуулалтын ажлыг Архангай аймгийн Өлзийт сумын нутагт орших Харганын дөрвөлжин хэмээх Хүннүгийн үеийн эртний хэрмийг түшиглэн эхлүүллээ.  Цогцолбор байгуу...
  • 28/09/21

    ХЗБХ: Байнгын хорооны тогтоолууд баталж, Үндсэн ху...

    Байнгын хорооны тогтоолууд баталлаа    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдаж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдаан 11 гишүүний ирцтэйгээр 10 цаг 20 минутад эхэлж, “Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 9 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах...
  • 28/09/21

    "Эерэг монгол 2021" чуулганаас 34 санал бүхий зөвл...

    Залуучуудын оролцоог нэмэгдүүлж, нийгэмд эерэг өөрчлөлт авчрах зорилготой “Эерэг монгол 2021” чуулганыг Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ивээл дор JCI Монгол, JCI Централ салбар байгууллага Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран “Хөгжил дэвшилд залуучуудын оролцоо” гэсэн уриан дор 9-р сарын 20, 23, 27-нд зохион байгууллаа. Энэ жилийн чуулган зохион байгуулах хорооноос “Тэгш оро...
  • 28/09/21

    “Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих тухай” хуулийн тө...

    УИХ-ын гишүүн Д.Батлут “Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих тухай” хуулийн төслийг санаачлан, боловсруулсан бөгөөд УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэгдэхээр боллоо. 2007 онд батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийн тухай” хуулиар “Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч”-ийг тодорхойлсон ч жилд 50 сая төгрөгөөс доош жилийн борлуулалтын орлоготой үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжий...
  • 28/09/21

    С.Бямбацогт: Шүүхийн шинэтгэл гацаанаас гарлаа

    Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо Үндсэн хууль, Шүүхийн тухай хуулийн дагуу ажиллах боломжтой боллоо. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт өөрийн цахим хуудастаа бичжээ. Тэрээр: Шударга ёсны хувьсгалын суурь нь шүүхийн шинэтгэл. Иргэд шударга шүүхээр шүүлгэх, хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх Үндсэн хуулийн суурь зарчим 8 сарын өмнө батлагдсан Шүүхийн хуулиар дамжин хэрэгжих учиртай. Шүүхийн шинэтгэлийн гол...
  • 28/09/21

    Төрийн одон медалийг гардууллаа

    Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан төр захиргааны салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий иргэдийг Монгол улсын төрийн одон медалиар шагналаа. Төрийн одон медалыг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн, Засаг дарга М.Батжаргал нар гардуулсан юм. "Хөдөлмөрийн гавьяаны улаан туг" одонгоор           А.Бямбасүрэн, Д.Бадам "Алтан гадас" одонгоор     Ш.Дашлхам, Д.Вандангомбо,...
  • 28/09/21

    Боловсролын үйл ажиллагаанд нэн чухал сургалтын то...

    УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын санаачлагаар улсын төсвийн хөрөнгө оруулалтын 300 сая орчим төгрөгөөр боловсролын үйл ажиллагаанд нэн чухал шаардлагатай, орчин үеийн сургалтын тоног төхөөрөмж, эд хогшлын багцыг тойргийнх нь ЕБС-д бэлэглэлээ. Нийт дөрвөн багцын эхний багц болох 30 гаруй нэр төрлийн тоног төхөөрөмжийг Ноён, Сэврэй, Цогтцэций сумын цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд гардуулж өглөө. Эдгээр тоног төхөөрөмж нь...
  • 28/09/21

    Нийтийн зориулалттай орон сууцанд амьдарч буй иргэ...

    Сүхбаатар дүүргийн ашиглалтын шаардлагад нийцэхгүй, нийтийн зориулалттай орон сууцанд амьдарч буй иргэдийн төлөөлөлтэй УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Д.Цогтбаатар, Ц.Мөнх-Оргил болон НОСК, Нийслэлийн Засаг даргын орлогч тэргүүтэй албаныхан цахим уулзалт хийлээ. Сүхбаатар дүүргийн ашиглалтын шаардлагад нийцэхгүй, нийтийн зориулалттай орон сууцанд амьдарч буй иргэдийн төлөөлөлтэй УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Д.Цогтбаатар, Ц.Мөнх-Оргил...
  • 28/09/21

    Тусгай боловсролын мэргэжилтнийг Польш улсад бэлтг...

    БШУ-ны сайд Л.Энх-Амгалан БНПУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Кшыштоф Бойко-г хүлээн авч уулзлаа. Манай улсад цэцэрлэг, ЕБС-ийн (2-17 насны ) хөгжлийн бэрхшээлтэй 10 857 хүүхэд байдаг. Тэдгээрийн 65.7 хувь нь боловсролын үйлчилгээнд хамрагдаж байна. Үлдсэн хувь нь боловсролын үйлчилгээ авч чадахгүй байгаа шалтгаануудын нэг нь багшлах боловсон хүчний асуудал. Тиймээс Хэл засал, Оюуны бэрхшээлтэй хүүхдийн боловсрол ба нөхөн...
  • 28/09/21

    Цэцэрлэг сумын Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн ша...

    УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Хөвсгөл аймагт ажиллаж буй билээ. Тэрээр тойрогтоо ажиллах үеэрээ Цэцэрлэг сумын Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн шавийг тавилаа. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Эрүүл мэндийн төв нь 1927 онд үүсгэн байгуулагдсан 40 эмч, ажилтан ажиллаж, жилд давхардсан тоогоор 13137 хүнд үзлэг оношлогоо хийж, 343 хүн хэвтэн эмчлүүлдэг ачаалал ихтэй, анхан шатны эмнэлгүүдийн нэг юм. Одоогийн ашиглаж байгаа байр нь 20...
Нийт 1338 хуудас/26753 мэдээ