
Монгол Улсын Их Хурал
Нийт 25336 мэдээ байна.
-
04/11/20
Ж.Бат-Эрдэнэ: Орон нутгийн ерөнхий архитекторууд х...
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2020.11.04/ хуралдаанаар Засгийн газар 2020.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэн Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ асуулт асуулаа: Хот төлөвлөлтийг гаргаж байгаа байгууллагуудын зохиогчийн эрхийг хэр сайн хамгаалж байна вэ? Дараа нь ямар нэгэн байдлаар ө... -
04/11/20
Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төслүү...
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.11.04) хуралдаан 17 цаг 13 минутад гишүүдийн 66.7 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөл... -
04/11/20
2021 оны төсвийн орлого 2020 оны тодотголын түвшнэ...
Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн. Засгийн газраас 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. Монгол Улсын Засгийн газраас Коронавируст халдварт цар тахлаас урьдчилан сэргий... -
04/11/20
УИХ-ын 30 жилийн ойн хүндэт медаль бий болгоно
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, “УИХ-ын 30 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцууллаа. Монгол Улсад анх удаа ардчилсан, чөлөөт сонгуулиар Ардын Их Хурал /АИХ/-ыг байгуулж, тэр үеийн БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулиар Ерөнхийлөгчөө сонгож, танхимын зарчмаар аж... -
04/11/20
Д.Тогтохсүрэн: Малын хөлийн татварыг хэрхэн зарцуу...
Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2020.11.04/ Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн Байнгын хорооны санал дүгнэлтийг танилцууллаа. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн асуулт асуулаа: Энэ хуулийн захиран зарцуулах гэсэн заалт дээр доорх долоон зүйлийг нэмэх хэрэгтэй байна. Бэлчээрийн менежмент Малын эрүүл мэнд Малын чанар Бэлчээ... -
04/11/20
Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхийлөгчөөр Пор...
Олон Улсын Парламентын Холбооны Удирдах зөвлөлийн 206 дугаар ээлжит бус цахим хуралдаан 3 дахь өдрөө (2020.11.03) Улаанбаатарын цагаар 21:15 минутад эхэллээ. Улсын Их Хурлын гишүүн, ОУПХ-ны Ардчилал, хүний эрхийн хорооны Удирдах товчооны гишүүн Б.Саранчимэг, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нар өнөөдрийн хуралдаанд оролцлоо. Дэлхийн тусгаар тогтносон 179 улс орнуудын парламентуудаас бүрдсэн ОУПХ-ны 30 ... -
04/11/20
ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Ц.Цог...
Дараа нь Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн танилцуулгыг сонслоо. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргилын гаргасан горимын саналын дагуу нэр дэвшигч тус бүрээр хэлэлцэв. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу Шүүхий... -
04/11/20
ХЗБХ: Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр д...
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2020.11.03) хуралдаан 11 цаг 09 минутад 84.2 хувийн ирцтэй эхэллээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил ажлын хэсэг дээр дахин нягтлах зүйл байгаа тул “Эрх зүйн дүгнэлт гаргах журам батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэхийг хойшлуулах горимын санал гаргаж, санал хураалт явуулсан юм. Хуралдаанд оролцсо... -
03/11/20
“Seedstars World Competition 2020/21”- Олон улсын ...
Монголд гурав дахь жилдээ зохион байгуулж буй SMS-Startup Marketing Space төвийн энэ жилийн тэмцээнийг УИХ-ын гишүүн Г.Амартүвшин шүүж ажиллалаа. Монгол Улсаас дэлхийд гарах тэмүүлэлтэй, чадвартай гарааны бизнесүүд маш олноороо хөгжиж байна. Амжилттай, шинээр байгуулагдаж байгаа гарааны бизнесүүдийг дэмжих нь улс орны хувьд эдийн засгаа тэлж, төрөлжүүлэн хөгжүүлэх, хүмүүсийн өдөр тутмын амьдралын алхам бүрийг технологийн шийд... -
03/11/20
Г.Занданшатар: ҮХНӨ-ийн үзэл санаанд нийцүүлэн үзэ...
УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2020.11.03/ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ба Монгол Улсын хөгжлийн загвар сэдвийн хүрээнд УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Ж.Мөнхбат, Х.Булгантуяа, С.Ганбаатар, Г.Амартүвшин,О.Цогтгэрэл нар болон Дэлхийн банк, Монголбанк, МҮХАҮТ зэрэг байгууллагын төлөөллүүдтэй уулзаж ярилцлаа. Цэгцрэх хөдөлгөөнд орохын тулд экспортын үйлдвэрлэлийн бодлого, тѳлѳвлѳлтийг зангидах яам байгуулах, эксп... -
03/11/20
Улсын Их Хурлын тогтоолыг хэлэлцэх боллоо
“Монгол Улсын Их Хурлын 30 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр хуралдаан үргэлжлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцууллаа. Монгол Улсад анх удаа ардчилсан, чөлөөт сонгуулиар Ардын Их Хурлыг байгуулж, тэр үеийн БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулиар Ерөнхийлөгчөө сонгож, танхимын зарчмаар ажиллах ан... -
03/11/20
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн...
2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Ерөнхийлөгч Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлд заасан үндсэн бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачилна” гэсэн хэсэгт Ерөнхийлөгч 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хэсэгчлэн хориг тавьсан. Ерөнхийлөгч хориг тавих үндэслэлдээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд огт нийцэхгүй, Монг... -
03/11/20
Дэгийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2020.11.03) хуралдаан 14 цаг 30 минутад 55.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэв. Эхлээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан танилцууллаа. Монгол Улсын Их Хурлын чуулга... -
03/11/20
Ж.Сүхбаатар: Шүүгч нараас ичээд нэрээ тат, С.Батхү...
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчдийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Иргэд луйварчнаас намайг хамгаалах байх гээд шүүх дээр очдог. Харин луйварчдыг нь хамгаалаад гаргачихлаа гэдэг асуудал дээр тэд цөхрөөд байгаа юм. Бид нар шударга ёсны тухай ярьдаг боловч эцсийн дүн дээр бүх юмны үнэн зөв нь шүүх дээр очиж тогтоогддог. Хуулийн шаардлага хангахгүй юм үндсэн хууль зөрчсөн асу... -
03/11/20
Түр хорооны хуралдаанаар “Ковид 19” цар тахалтай х...
Улсын Их Хуралд Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий түр хороог байгуулсан. Тус Түр хороог Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын б... -
03/11/20
С.Чинзориг: Тэтгэврийн доод хэмжээг шууд таван зуу...
С.Чинзориг: Засгийн газар жил тутам инфляцийн өсөлттэй уялдуулан тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлдэг. Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх ёстой. Шууд 500 мянган төгрөгт хүргэх боломж байхгүй. 500 мянган төгрөгт хүргэхэд хоёр талын асуудалтай. Эхлээд жилд 500 орчим тэрбум төгрөгний санхүүжилт шаардлагатай болно. -
03/11/20
Б.Дэлгэрсайхан: Хөдөө орон нутагт хүний эрхийн тал...
Хууль Зүйн Байнгын Хорооны өнөөдрийн /2020.11.03/ хуралдаанаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан хэлэлцэж байна. УИХ-ЫН ГИШҮҮН Б.Дэлгэрсайхан: Хөдөө, орон нутагт хүний эрхийн лекц, сургалт сайн зохион байгуулаарай. Хөдөө, орон нутагт өөрийн эрхийг хамгаалах, хэнд хандахаа мэдэхгүй хүмүүс малчды... -
03/11/20
Б.Энх-Амгалан: ХЭҮК-ийн өмнөх гишүүдийн тайлантай ...
Хууль Зүйн Байнгын Хорооны өнөөдрийн /2020.11.03/ хуралдаанаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан хэлэлцэж байна. УИХ-ЫН ГИШҮҮН Б.Энх-амгалан: 2013 оноос хойш зургаан жил томилогдсон хүмүүс нь ажиллаад явж байгаа. Эдгээр хүмүүсээс дараах асуултуудыг асууя: Энэ хугацаанд хүний эрх яаж зөрчигдсөн... -
03/11/20
Ж.Сүхбаатар: ХЭҮК нь иргэний нийгмийн дуу хоолой б...
Хууль Зүйн Байнгын Хорооны өнөөдрийн /2020.11.03/ хуралдаанаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан хэлэлцэж байна. УИХ-ЫН ГИШҮҮН Ж.Сүхбаатар: Хүний эрхийн онцгой комисс хоёр дахь үе шатандаа орж ирж байна. Эхний шалгарсан бүрэлдэхүүн гишүүдийг дэмжиж байна. Хүний эрхийн үндэсний комисс УИХ, Хүний... -
03/11/20
Отрын малчдыг хөөж туухгүй, татвар хураамжаар дара...
Өвөрхангай аймгийн нийт нутгаар зуншлага оройтсон. Аймгийн нийт нутаг дэвсгэрийн ердөө 5 хувь нь хэвийн, 50 хувь гантай, 45 хувь нь гандуу байсан бөгөөд ялангуяа говийн сумдад мал идэх ногоо байтугай газрын өнгө ч хувираагүй зуссан учраас малчдын дийлэнх нь хэдэн малынхаа аяыг харж өөр аймаг сумдын нутагт отроор өвөлжихөөс аргагүйд хүрч аль халуун намраар их нүүдэл эхэлсэн. Урьдчилсан байдлаар 2000 гаруй өрхийн 2.0 сая илүү то...
Нийт 1267 хуудас/25336 мэдээ