Монгол Улсын Их Хурал
2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019 2020 2021 2022 2023 2024 2025
Нийт 27080 мэдээ байна.
  • 14/10/20

    Эрүүл мэндийн сайд Дорнод аймгийн БОЭТ-д ажиллаж, ...

    Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, ЭМЯ-ны эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Нарантуяа болон бусад албаныхан Дорнод аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв болон өрхийн эмнэлгүүдэд ажиллалаа. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Төвлөрсөн ариутгалын тасгийн барилгын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлтийг хүлээлгэн өгч, эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудтай уулзлаа. Эрүүл мэндийн...
  • 14/10/20

    Ерөнхий сайд Хэнтийнхэнд хийсэн ажлаа тайлагнав

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллах үеэрээ бүтээн байгуулалтын ажлуудтай газар дээр нь танилцсаныг сурвалжиллаа. Тэрбээр ажлынхаа эхэнд орон нутаг судлах музейн барилгын явцтай танилцав. Ерөнхий сайд өнгөрсөн оны зургаадугаар сард Хэнтий аймагт ажиллахдаа музейн шавыг тавьж байсан бол өнөөдрийн байдлаар барилгын суурь, каркас цутгалт, гадна инженерийн шугам сүлжээний ажил дууссан. Гадна өрлөг, дотор сан...
  • 13/10/20

    Төрийн албаны ёс зүй сахилга хариуцлагыг дээшлүүлж...

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр  Төрийн албаны шинэтгэлийн үйл явцтай танилцах үйл ажиллагааг зохион байгууллаа. Уг үйл ажиллагаанд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хороо, Инновац, цахим бодлогын байнгын хороо хамтран оролцов.  Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд, холбогдох албаныхан Төрийн албаны шинэтгэлийн үйл явц, бодлого үйл ажиллагааны та...
  • 13/10/20

    Арвайхээр хотод улсын төсвийн хөрөнгө оруулалтаар...

    УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод баригдсан шинэ цэцэрлэгийн нээлтэнд оролцлоо.  Арвайхээр хотын шинэ суурьшлын бүсэд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан 14-р цэцэрлэг өнөөдөр нээлтээ хийлээ. Арвайхээр хот цэцэрлэгийн насны бүх хүүхдүүдээ Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хамрагдах орчин нөхцөлийг бүрдүүлж байна. Шинээр ашиглалтад орсон тус цэцэрлэгт 150 хүүхэд хамрагдаж, ...
  • 13/10/20

    Чингэлтэй дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт нарс...

    УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар нар тойрогтоо ажиллаж байна. Тэрээр Чингэлтэй дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт иргэд, оршин суугчдын хамт мод тарилаа. Нийслэл хотоо цэцэрлэгжүүлэх, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн олноор бий болгох нэн чухал байгаа. Чингэлтэй дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэр Дипломат 95 байрны хойд хэсэг 2100 м2 талбайг тохижуулж хүүхэд хөгшид амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх цэцэглэгт хүрээлэн...
  • 13/10/20

    УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Булган аймгийн Төрий...

    УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Булган аймгийн Төрийн албан хаагчидтай өнөөдөр уулзаж ярилцлаа. Төрийн албыг тогтвортой байлгах зарчмыг бид өнгөрсөн хугацаанд Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн баталгаажуулсан. Сая Засгийн газар солигдоход бүтцийн өөрчлөлт хийгээгүй. Энэ бол Төрийн алба тогтвортой байхад гарсан том дэвшил юм. Төрийн албанд салхи оруулж болно, гэхдээ меритийн шаардлага хангасан хүнийг томил...
  • 13/10/20

    “Усан спорт чийрэгжүүлэлтийн төв”-ийг ашиглалтад х...

    Говь-Алтай аймгийн Алтай хотноо “Усан спорт чийрэгжүүлэлтийн төв”-ийн барилгын нээлт боллоо. Энэхүү төвийг улсын төсвийн 4.3 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр “Биг Монголиа билдинг” ХХК гүйцэтгэж ашиглалтад оруулсан бол дотоод тохижилт, тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэн цаашид ч бодлогоор дэмжиж ажиллахаа УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан нар нээлтийн үеэр илэрхийлсэн юм. Тус төв нь Биеийн та...
  • 13/10/20

    Булган аймгийн Онцгой байдлын газарт гал унтраах а...

    УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Булган аймгийн Онцгой байдлын газарт гал унтраах автомашинуудыг хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд оролцлоо. 2016-2020 оны УИХ-аас байгуулагдсан Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах машин, тоног төхөөрөмж нийлүүлэх тухай төслийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өд...
  • 13/10/20

    Орхоны хөндийд “Төв Азийн түүх, соёлын голомт” цог...

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Өвөрхангай аймагт ажиллаж, тус аймгийн Хархорин, Уянга суманд иргэдтэй уулзалт хийлээ. Тэрбээр: Монгол Улсаа сэргэн мандлын, хөгжил дэвшлийн шинэ замд гаргаж, шударга ёсыг бэхжүүлэх; Халамжаас бүтээмжид шилжиж, үйлдвэрлэгч орон болох; Сахилга хариуцлага, ёс зүйг бүх шатанд сахиулах; Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлж, хуулийн реформ хийх; Монгол Улсын иргэн бүр Нэг бодлог...
  • 13/10/20

    Туул тосгоны эрүүл мэндийн төвийн шинэ барилга аши...

    НЭМГ-ын харьяа Туул тосгоны Эрүүл мэндийн төвийн шинэ барилга өчигдөр ашиглалтад орлоо. Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Д.Сарангэрэл, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Л.Төмөрбаатар, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар, Туул тосгоны захирагч А.Одбаяр болон албаны бусад хүмүүс оролцсон байна. Нийслэл хотоос 30 гаруй км алслагдсан зайтай...
  • 13/10/20

    Анагаах ухааны сургуулийн шинэ байр ашиглалтад орл...

    АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн 960 оюутны хичээлийн шинэ байр ашиглалтад орлоо. Баруун бүс нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэдэг төрийн өмчит АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургуулийн хичээлийн шинэ байрны барилгыг улсын төсвийн 6.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр “Манхан-Уст” компани гүйцэтгэж ашиглалтад орууллаа. Тус хичээлийн байр нь 960 оюутны хүчин чада...
  • 12/10/20

    Хувийн тэтгэврийн санг зохион байгуулах талаар сан...

    УИХ-ын гишүүг Н.Учрал, Б.Саранчимэг, Б.Баттөмөр, Л.Мөнхбаатар нарын 5 гишүүн  Хувийн тэтгэврийн тухай хуулийг санаачлан, 2020 оны 05 дугаар сарын 13-нд төслөө УИХ-ын даргад өргөн барьсан билээ. Уг хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэх төслийн жагсаалтад оруулаад байгаа. Тэтгэврийн шинэчлэл хийх, хууль хэлэлцэхийн өмнө өнөөдөр хувийн тэтгэврийн санг зохион байгуулан ажиллаж байгаа хувийн хэвшлийн төлөөллүүдтэй хэлэлцү...
  • 12/10/20

    Ховд аймгийн 15 сум хатуу хучилттай авто замд холб...

    Энэ сарын 10, 11-ний өдрүүдэд Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хамтаар Ховд аймагт ажиллалаа.  Тэрбээр энэ үеэрээ 2020-2024 онд Цэцэг, Чандмань, Дөргөн, Ховд, Эрдэнэбүрэн сумыг хатуу хучилттай авто замтай болгох, Увс-Ховд аймгийг 163 км хатуу хучилттай авто замаар холбох ажлыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусган хэрэгжүүлэхээр болсон талаар албан ёсоор мэдэгдлээ. Мөн 2024 онд ...
  • 12/10/20

    Шадар сайд Я.Содбаатараар ахлуулсан ажлын баг Дунд...

    Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатараар ахлуулсан ажлын баг Дундговь аймагт энэ сарын 11-нд ажиллаж, салбар байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан, иргэдтэй уулзалт хийлээ. Ажлын багийн бүрэлдэхүүнд Шадар сайд Я.Содбаатар,  УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, ЭМЯ-ны ...
  • 12/10/20

    УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ховд аймгийн Булган сумы...

    УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ховд аймгийн Улсын тэргүүний Булган сумын иргэдтэй уулзалт хийлээ. УИХ-ын гишүүн С.Бямбацогт Торгууд, Хошууд, Казах, Урианхай түмний өлгий Булган сумын тойргийнхоо иргэдтэй уулзаж тэдний санал бодлыг сонсож, цаашдын зорилго, зорилтынхоо талаар хуваалцлаа. Ирэх жилүүдэд ШИНЭ СУМ болон илүү хөгжихийн төлөө хамтдаа зүтгэнэ. Булган сумаа боомт хот болгон хөгжүүлэх Жимс жимсгэний тариалалт, усалгаат...
  • 12/10/20

    Есөнбулаг сумын 320 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ...

    Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарснаар Есөнбулаг сумын Харзат багт 100 хүүхдийн шинэ цэцэрлэг үйл ажиллагаагаа эхлүүллээ. Тэгвэл Баянхайрхан багт улсын төсвийн 2.7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр “Хорго” группийн гүйцэтгэж буй 320 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн болж байгаа бөгөөд ажлын явцтай өнгөрөгч долоо хоногт тойрогтоо ажилласан Улсын...
  • 12/10/20

    Хэрлэн суманд 100 ортой шинэ цэцэрлэг үүдээ нээлээ

    Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хүсэлтээр Хэнтий аймгийн ЗДТГ болон Монгол дахь Арабын Нэгдсэн Эмират улсын Элчин сайдын яамны хамтын ажиллагааны хүрээнд 1,3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 100 ортой хүүхдийн цэцэрлэг барьж бэлэглэхээр болсон. Тус цэцэрлэгийг "АТТА-ЧР констрашн" ХХК зургаан сарын хугацаанд барьж гүйцэтгэсэн бөгөөд өнөөдөр Хэрлэн сумын 10 дугаар цэцэрлэгийн нээлт боллоо. Нээлтэд Монгол Улс...
  • 12/10/20

    Дундговь аймгийн ОБГ-ыг техник хэрэгслээр хангав

    Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатараар ахлуулсан ажлын баг Дундговь  аймагт ажиллаж, аймгийн ОБГ-т автомашин хүлээлгэн өглөө. Тодруулбал, "Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах" төслийн хүрээнд аймгийн ОБГ-ыг МАЗ маркийн “АЦ-11-40” загварын  гал түймэр унтраах үндсэн албаны  автомашин, “Hyundai ...
  • 12/10/20

    Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2000 мод тарилаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2010 оноос эхлэн жил бүрийн намрын улиралд 10 дугаар сарын 10-ны өдөр, хавар цагт 5 дугаар сарын 10-ны өдрийг Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан. 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тус өдөрт БОАЖЯ тэргүүтэй төрийн болон хувийн хэвшлийн 50 гаруй аж ахуйн нэгж, иргэд оролцож 2000 мод тарилаа. БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “Бид бүх нийтээр мод тарих үндэсний ...
  • 12/10/20

    Г.Занданшатар “Хорт хавдраас иргэдээ хамгаалж буй ...

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 10-р сарын 11-ны ням гарагт Архангай аймгийн төв Эрдэнэбулган суманд ажиллалаа. Тэрбээр дагалдан яваа хүмүүсийн хамт шинээр баригдсан Ерөнхий боловсролын 2-р сургууль, цэвэрлэх байгууламж, шинээр баригдаж байгаа Хавдрын эрт илрүүлгийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Архангай аймгийн ууган сургуулиудын нэг 2-р сургууль энэ жил 960 хүүхдийн шинэ байртай болжээ. Ердөө нэг жилийн хугац...
Нийт 1354 хуудас/27080 мэдээ