УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2013.05.23

С.Ганбаатар: Хуулийн цоорхойгоос болж хувьцаа эзэмшигчид, иргэд хохирч байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн болон “Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Үндсэн хуулийн цэцийн тодорхойлолтыг танилцуулж, үг хэллээ. “Компаний тухай хуулийн 57-дугаар зүйлийн 57.1, 57.2 дахь хэсгийн зохицуулалтын талаар үндсэн хуулийн цэцэд хэд хэдэн удаа өргөдөл, мэдээлэл, гомдол ирж байгаа төдийгүй Үндсэн хуулийн цэцийн гишүүд энэ хуулийн зохицуулалтад боловсронгуй болговол зохистой зүйл байгааг уг асуудлыг хэлэлцэх үед удаа дараа тэмдэглэж байсан зэргийг харгалзан тухайн хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох саналаа гомдол гаргагч иргэний зүгээс хууль тогтоогчид хандан уламжлах нь зүйтэй хэмээн үзлээ” гэж Үндсэн хуулийн цэцээс ирсэн тодорхойлолт байгаа.

УИХ-ын баталсан хуулийн цоорхойгоос болж маш олон хувьцаа эзэмшигчид, иргэд хохироод байгаа. Силикат шохойн эзэн хувьцаа эзэмшигч өөрөө гэрээслэлээ үлдээгээд нас барлаа. Хамгийн гол нь бага болон их хувьцаа эзэмшигчдийн дундуур энэ хуулийн цоорхойг ашиглан луйварчид орж ирээд байна.

Силикат шохойн эзэн хувьцаа эзэмшигч гэрээслэлээ үлдээгээд нас барсан.

Гадны хөрөнгө оруулалттай томоохон луйварчид манай хөрөнгө оруулагчид болон хувьцаа эзэмшигчдийг хүнд байдалд оруулж байгаа гэдгийг ноцтой онцолж хэлмээр байна гэв.

Мөн дээрх 57.1, 57.2 дугаар заалт дээр Санхүүгийн захицуулах хороог зохицуулалт хийх боломжийг олгоё. Зохицуулалт хийх боломжийн процессыг нь тодорхой болгож өгье гэдэг нь бидний үндсэн санаа. Тиймд Их хурал энэ хуулийг засаж залруулж өгнө гэдэгт итгэлтэй байна гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ