Дарханы төмөрлөгийн нойтон баяжуулах үйлдвэрт хөрөнгө оруулснаар жилд 800-аас нэг тэрбум ам.доллар Монголд төвлөрөх боломж бүрдэнэ.
2013.04.22
Эдийн засаг, Худалдаа

Дарханы төмөрлөгийн үйлдвэрт бондоос хөрөнгө оруулна

“Чингис” бондын хөрөнгийн 60 хувийг дэд бүтэц, бүтээн байгуулалтад зориулахаа Засгийн газар мэдэгдээд байгаа. Гэхдээ чухам ямар төсөлд, яг хэдэн төгрөг оруулах нь өнөөг хүртэл тодорхойгүй байгаа. Энэ талаар өнгөрсөн баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан дээр гишүүд Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдээс асууж байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Чингис” бондын хөрөнгийг маргааш гэхэд орлого, ашиг оруулж ирэх үйлдвэрлэл рүү түлхүү оруулмаар байна.

Дарханы төмөрлөгийн нойтон баяжуулах үйлдвэрт хөрөнгө оруулснаар жилд 800-аас нэг тэрбум ам.доллар Монголд төвлөрөх боломж бүрдэнэ.

Ер нь шороо, чулуу зөөхөө зогсоох цаг болсон. Дарханы төмөрлөгийн нойтон баяжуулах үйлдвэрт хөрөнгө оруулснаар жилд 800-аас нэг тэрбум ам.доллар Монголд төвлөрөх боломж бүрдэнэ. Энэ мөнгөөр бондын хүү, зээлийг төлөх боломжтой. Ингэж мөнгө нь хурдан хугацаанд, бодитоор орж ирэх төмөрлөгийн нойтон баяжуулах үйлдвэрлэл рүү бондоос хөрөнгө оруулахад Засгийн газар өндөр ач холбогдол өгч байгаа гэдэгт итгэлтэй байна.

Гэхдээ Дарханы төмөрлөгийн нойтон баяжуулалтын үйлдвэрт яг хэзээ бондоос хөрөнгө оруулах вэ. Энэ дөрөвдүгээр сард багтах уу” гэж асуулаа. Түүний асуултад Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Энэ асуудалд анхаарал хандуулж байгаа. Гурван яамнаас ажлын хэсэг гарсан. Дотооддоо эцсийн бүтээгдэхүүн гаргах нь Засгийн газрын зорилго учраас шийдэгдэх нь гарцаагүй. Ямар ч байсан дөрөвдүгээр сарын сүүл, тавдугаар сарын эхээр хөрөнгийг шийднэ” гэлээ. Өөрөөр хэлбэл, Дарханы төмөрлөгийн Нойтон баяжуулалтын үйлдвэрийн хөрөнгө оруулалт ирэх сар гэхэд шийдэгдэхийг салбарын сайд хэллээ.

ШИНЭ МЭДЭЭ