УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль”-ийн төслийн хэлэлцүүлгийг Дархан-Уул аймагт хийлээ.
2013.09.03

“Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль”-ийн хэлэлцүүлэг Дарханд боллоо

Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар санаачлан УИХ-д өргөн бариад байгаа.

Уг хуулийн төслийн ололттой талыг харсан иргэдийн хувьд хууль хэрэгжсэнээр нийгэмд үүсэх боломжуудыг урьдчилан харах болохоор хүлээлт үүссэн гэж хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байна.

Хууль хэрэгжсэнээр зохих стандартын дагуу хувийн хэвшлийн цэцэрлэгүүд баригдаж, тэр хэмжээгээр багачууд цэцэрлэгтээ, хүүхдээ хардаг эцэг эхчүүд ажил хийн орлогоо нэмэгдүүлэх боломжтой болно гэж тэд үзэж байна.

Улсаас хувьсах зардалд нь анхаарах ёстой.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Улсаас хувьсах зардалд нь анхаарах ёстой. Энэ бол бидний үүрэг. Хувиараа цэцэрлэг байгуулан ажиллах хүсэлтэй байгаа иргэдтэйгээ уулзаж, яаж дэмжих асуудлаа ярьж шийднэ гэлээ.

Дархан-Уул аймгийн хувьд өнгөрсөн жил төрийн өмчийн 18, хувийн хэвшлийн таван цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байсан бол энэ хичээлийн жил хувийн хэвшлийн цэцэрлэгийн тоо 13 болсон байна.

ШИНЭ МЭДЭЭ