УИХ-н гишүүн С.Ганбаатар
2013.10.31

Соёлын өвийг хамгаалах хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийллээ

УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганаар Соёлын өвийг хамгаалах хуулийн төслийг хэлэлцүүлэхийг дэмжиж байгаа гэдгээ гишүүд илэрхийллээ.

Гишүүн С.Ганбаатар  “Засгийн газраас соёлын өвийг хамгаалах хуулийн төсөл оруулж ирсэнд баяртай байна. Энэ бол хамгийн чухал зүйл учир хэдхэн зүйлийг анхаараарай гэж хэлмээр байна. Байгаль соёлын өв гэдэг утга санаа байнга яваасай гэж хүсч байна. Соёлын болон байгалийн түүхэн дурсгалт газруудаа тусгай хамгаалалтад авахгүй бол мөнгө үнэртсэн хүмүүс бяртай байгаа.

Соёлоо хамгаалах, байгалиа хамгаалах, өвөө хамгаалж үлдэхийн тулд хуульчилж, хамгаалах заалтаа түлхүү оруулах ёстой. Мөн биет бус өв дээр маш бага зүйл орсон байна. Илүү дэлгэрүүлж тодорхой болгох шаардлагатай. Бидний мэддэг байсан домог, найраг, тууль, ардын дуунуудыг өнөөдөр залуучууд мэдэхгүй гадаад киногоор хүмүүжиж байна.

Энэ хууль энэ парламентад эргэн сэргэж байгаад баяртай байна бас дэмжиж байна. Мөн ирэх оны төсөвт хүчтэй дэмжиж ажиллах ёстой” гэсэн юм.

Ингээд хуулиудын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураалгахад хуралдаанд оролцсон 43 гишүүний 38 нь буюу 88.4 хувь дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжэх ухааны байнгын хороонд шилжүүллээ

ШИНЭ МЭДЭЭ