2013.11.03
Эдийн засаг, Худалдаа

Эдийн засгийнхаа бүтцийг бэхжүүлж, олон төрөлтэй болгох хэрэгтэй

Төсвийн тогтвортой байдлын талаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн талаар намын бүлгүүдийн байр суурийн үндэс ижил боловч анхаарах зүйл олон байгааг ардын намын гишүүд онцолж  байгаа.

Өнөөдөр төсвийн байнгын хороогооор хэлэлцэгдэх үед анхаарах шаардлагатай байгаа асуудлуудын талаар нэр бүхий гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийллээ.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг:

Хөгжилтэй орнууд түүхий эдийн экспортоос илүү боловсруулах үйлдвэр, нөгөө талаас үйлчилгээний салбарууд нь эдийн засагт чухал байр суурьтай,  40-50 хувийг аялал жуулчлал, хөрөнгийн зах зээл, банк санхүүгийн салбар мэдээллийн технологийн салбар гээд асуудлууд эзэлж байгаа.

Тэгэхээр бидний хувьд эдийн засгийнхаа бүтцийг бэхжүүлж, олон төрөлтэй болгохгүй бол бид ийм байдлаараа л байгаад байна.  

Улсын их хурлын гишүүн С.Ганбаатар:

Зээлийг муу юманд зарцуулж байна уу, сайн юманд зарцуулж байна уу. Манай орон хадаасаал өөрсдөө хийчихдэг болмоор байгаа юм. Эцсийн эцэст улс төрчид бол сайн эдийн засагчид, сайн төсөвчид биш. Мэргэжлийн сайн төсвийн эрдэмтэн шинжээчдийн дүгнэлтгүйгээр  ингэж цээжний “пан”-гаар шийдвэр гаргадгаа бид зогсоох ёстой.

ШИНЭ МЭДЭЭ