УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2013.12.02
Улстөр

С.Ганбаатар: Намууд гишүүнчлэлээ зогсоо

УИХ дахь намын бүлгүүд ээлжит хуралдаанаа хийж байна. Бүлгийн хурлаар энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх Эрдэс баялгийн бодлогын баримт бичгийн асуудал зэргийг хэлэлцэж байгаа юм.

Харин УИХ дахь бие даагч гишүүд ч энэ асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэд долоо хоног бүрийн даваа гарагт намын бүлгүүдийн адилаар байр сууриа илэрхийлдэг болсон юм. С.Ганбаатар гишүүн мэдээлэл өгөхдөө “Би энэ удаад УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан намын санхүүжилтийн тухай хуульд анхаарал хандуулж хэлэлцлээ.

Бидний байр суурь бол намууд бодлогын байгууллага байх ёстой, бодлогоо боловсруулж, ард иргэдээс дэмжлэгийг нь авдаг байгууллага байх ёстой гэж үзсэн. Гишүүнчлэлийн байгууллага баймааргүй байна. Намчирхал хэрээс хэтэрлээ. Гэр бүл салах сарнихдаа хүрч байна.

Намын гол зорилгыг энэ гэж харахгүй байгаа юм. Намын санхүүжилтийг хандивлагчдаас авах нь буруу юм. Үүнээс болж тэр нам нь сонгогдож гарч ирчихээд компани, хандивлагчддаа хариу барихын тулд төсвийн мөнгийг үрэн таран хийдэг.

Намуудыг авсан суудлынх нь хэмжээгээр төсвөөс санхүүжүүлдэг байя. Тэгсний үндсэн дээр ямар ч хандив авдаггүй байя.
Мөн намууд өмчгүй баймаар байх саналыг бид гаргалаа” хэмээлээ.

ШИНЭ МЭДЭЭ