УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2013.12.06
Улстөр

С.Ганбаатар: Хуулийн төслийг эргүүлэн татахыг хүсч байна

“Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн чуулганаар хэлэлцэж гишүүд асуулт асуун, үг хэлснээр үргэлжлэв.  Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин танилцууллаа.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар үндсэн чиглэл хэлэлцэхийг дэмжихгүй хэмээн үг хэллээ.

ТэрээрЭнэ хуулийн төслийг дэмжихгүй. Учир нь УИХ-ын гишүүн болгон сонгогчдынхоо өмнө тодорхой ажлууд амлаж УИХ-д орж ирсэн. Тэдний санал бодол засгийн газрын мөрийн хөтөлбөрт зайлшгүй тусах ёстой.

 Гишүүд болон УИХ дахь янз бүрийн бүлгүүдийн санал, хуулийн боловсруулалтыг ач холбогдлын дарааллаар нь жагсааж эхлээд хууль зүйн яаман нэгтгэх хэрэгтэй. Тэгж байж УИХ-аар хэлэлцүүлэх нь зөв. Харин зүгээр орж ирээд хэлэлцүүлгийн явцад дураараа ярих нь ашиггүй. Хуулийн төслийг эргүүлэн татахыг хүсч байна” хэмээн хэллээ. 

ШИНЭ МЭДЭЭ