УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2014.02.03

С.Ганбаатар: Хүүхэд харах үйлчилгээг нийгэм дэмжиж байна

Ярилцлага "Хүүхэд харах үйлчилгээ"-г онцолж байна.

- УИХ-ын гишүүн С.Ганбаатар таныг энэ хуулийг санаачилсан хүний хувьд тодруулахад дэлхийн бусад оронд хүүхэд харах үйлчилгээг хуульчилсан байдаг уу? Хэрвээ хуульчилсан байдаг бол ямар зохицуулалт заасан байдаг вэ?

Хүүхэд харах үйлчилгээ бол дэлхийн бусад ялангуяа хөгжиж байгаа орнуудын хувьд хамгийн түгээмэл, дэмжиж байгаа хуульчлагдсан зүйл. Одоо байгаа социолизмийн үеийн цэцэрлэг бол чухал зүйл үүнийг хүндэтгэж өргөжүүлнэ. Хүсээд хүсээд өнөөдрийн цэцэрлэгийг дахин нэмж барихад 5-10 жил шаардлагатай. Гэтэл хүүхдүүд хүлээгээд тэдний эрх ашиг хохирч болохгүй.

Тиймээс барууны бусад хөгжсөн орнуудын туршлагаас харахад боломжтой хувийн болон төрийн гэх мэт цэцэрлэгийн орчин бүрдүүлэх боломжтой компаниудад төрөөс багш нарын цалин, хоолны мөнгийг өгөөд ажиллуулахад хүүхдийг олноор нь нэг дор байлгаж ханиад хүрэх, өвчин тусах эрсдэлээс хамгаалах боломжтой. Одоо байгаа цэцэрлэгийг үгүйсгэхгүй ч цаана нь хамрагдаж чадахгүй байгаа 80 мянган хүүхдүүдийг хохироохгүйн тулд олон улсын туршлагад байгаа эрх зүйн ололттой талыг ашиглах санаа юм.

- Хүүхэд харах үйлчилгээний хуулийн төсөл батлагдвал хэрэгжилтэд зориулан ямар ажлуудыг хамгийн түрүүнд хийх шаардлага тулгарах вэ?

Юуны өмнө энэ бол 2013,01,17-нд хэсэг гишүүдтэй би санаачилан өргөн барьсан хууль юм. Тухайн үедээ зарим намууд дэмжихгүй байгаа юм шиг маш их асуудал гарч байсан. Харин одоо нийгэм дэмжээд, ерөнхийлөгчийн тамгын газраас дэмжээд ажил урагшилах гээд байгаад би хувьдаа баяртай байгаа. Энэ хууль батлагдсан тохиолдолд эхний ээлжинд хүүхэд харах үйлчилгээний үйл ажиллагааг явуулахыг хүсч байгаа хүмүүст боловсролын яамтай хамтран сургалт зохион байгуулна. Ерөнхий хөтөлбөр төлөвлөгөөгөө гаргасан байгаа.

Улаанбаатар хотын 45  хороонд ямар ч цэцэрлэг байхгүй. Үүний хамгийн хэцүү нь гэр хороолол шүү дээ. Хамгийн түрүүнд ямар ч цэцэрлэг байхгүй байгаа баг, хороонд цэцэрлэгийн хүүхэд харах үйлчилгээг явуулахыг хүсч байгаа хүмүүст дэмжлэг үзүүлнэ. Мөн томоохон компаниудад хүүхэд харах үйлчилгээг хэрэгжүүлэх бүрэн боломж байгаа.

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс ...

ШИНЭ МЭДЭЭ