Эрүүл мэндийн даатгалд бид цалингийнхаа дөрвөн хувийг өгдөг.
2014.02.10
Эрүүл мэнд

Эрүүл мэндийн даатгалд хуримтлагдсан 180 тэрбум төгрөгийн 140 тэрбумыг бид ашиглаж чаддаггүй

Даатгалын тогтолцоог бие даалгах хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар, С.Эрдэнэ нар өргөн бариад байгаа.

Эрүүл мэндийн үйлчилгээ авч байгаа иргэдийн 41 хувь нь хувиасаа мөнгө төлдөг. Энэ нь эрүүл мэндийн даатгал ашиггүй байгааг харуулж байгаа юм.

Эрүүл мэндийн даатгалд бид цалингийнхаа дөрвөн хувийг өгдөг. Өнөөдөр 181 тэрбум төгрөг хэдийнэ төвлөрчээ. Үүнээс долоон тэр бум төгрөгийг эмнэлгүүдэд хуваарилдаг. Гэвч эмнэлэгт үзүүлсэн, үзүүлээгүй сэтгэл ханамжтай, үгүйгээс үл шалтгаалан эмнэлэг эмч нарыг орлогожуулж даатгалын мөнгөө төлсөөр байгаа юм.

Иргэн би даатгалын газарт гомдол гаргахад гомдлын дагуу эмнэлгийн байгууллагад шалгалт хийн мөнгөө татаж авах хариуцлага тооцох уу гэдгийг нийгмийн даатгалын зөвлөл ярьдаг байх ёстой юм. Энэ бол олон улсад байдаг энгийн жишиг. Харин манайд салбарын сайд даатгалын зөвлөлийг дэргэдээ байлган өөрийн хүнээ томилж, мөнгө төлсөн хэрнээ бид хяналт тавьж чадахгүй байна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Хүмүүсийн цалин хөлс өдрөөс өдөрт хүрэлцэхгүй байна. Нийгэмд шударга ёс, нийгмийн баялгийг  шударгаар хуваарилах маш чухал байна.

Эрүүл мэндийн даатгалд хуримтлагдсан 180 тэрбум төгрөгийн 140 тэрбумыг бид ашиглаж чаддаггүй. Энэ мөнгийг аль банкинд ямар хүүтэйгээр хадгалж байгааг ч мэддэггүй. Эрхтэн шилжүүлэн суулгах гэх мэтийн эмчилгээ үйлчилгээг өнгөрсөн жил гарсан тоогоор дэлхийн хэмжээний хамгийн чанартай үйлчилгээний зардлаар тооцоход есөн тэрбум төгрөг л жилд шаардлагатай. Монголчууд бид өндөр өртөгтэй хагалгааг 100 хувь шийдэх боломж даатгалын тогтолцоонд байгаа боловч ашиглаж чадахгүй байсаар энд хүрсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ