УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2014.10.31
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

С.Ганбаатар: Тэтгэврийн асуудалд хамаагүй хандаж болохгүй

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио телевизийн “Нээлттэй хэлэлцүүлэг” нэвтрүүлгээр “Тэтгэврийн шинэ тогтолцоо” сэдвийн хүрээнд өрнөв. Тус нэвтрүүлэгт УИХ-ын С.Ганбаатар оролцсоныг хүргэж байна

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Тэтгэвэр гэхээр өнөөдөр ажилтай байгаа залуу хүн 55-60 нас хүрэхээр цалингаараа санхүүгийн амьдралаа баталгаажуулж байгаа юм. Ажилгүй болж, нас өндөр гарсны дараа санхүүгийн эрх чөлөө хэрхэн надад хангагдах вэ гэдэг чинь тэтгэврийн тогтолцоо юм.

Харин эсрэгээр настай болсны дараа санхүүгийн эрх чөлөөгүй болно гэдэг нь маш ноцтой зүйл. Жишээлбэл таван үнээтэй хүн бол “би нас өндөр болсны дараа энэ хэдэн үхэр намайг тэжээнэ дээ гэж бодож магадгүй. Гэхдээ Улаанбаатар хот, эсвэл төв суурин газарт амьдарч байгаа ахмадууд “Намайг 60 хүрэх үед тэжээх үнээ бол энэ тэтгэвэр” гэж ойлгох хэрэгтэй юм. Тиймээс энэ асуудал дээр Төрийн минь сүлд өршөө та нар одоо хамаагүй гэдэг байдлаар хандаж болохгүй”гэж хэлэв.

                    -Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь бичлэгээс үзнэ үү 

ШИНЭ МЭДЭЭ