2015.02.05
Улстөр

Казиногийн хууль байгуулах цаг болсон уу?

Казиногийн тухай хуулийн төслийг УИХ гишүүд янз янзаар хүлээж авч байна. Валютын урсгалыг нэмэгдүүлэх зорилготой казиног оруулах сонирхолтой байгаа гэж таамаглаж байгаа билээ.

УИХ-ын гишүүн Б.Ганбаатар: Казиногийн хууль нэгэнт засгийн газар өргөн барьсан бол давуу тал нь юу юм бэ  ойр тойрны  Орос, Сибирь, Хятад гэх мэт Зүүн өмнөд азийн баян мөнгөтэй хүмүүс монголд ирж тоглохдоо татвар төлөх, ажлын байр бий болгох,  орлого оруулна гэх зорилготойгоор оруулж ирж байгаа санаатай байх.

Мөн үүнийг хийх гэж байгаа бол ийм  казино ойр орчимд алба байна. Үүнийг бий болгох хэрэгтэй гэсэн судалгаагаа гаргах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Л.Болд: Манай хойд хөрш бол нилээд алс хязгаар бүс нутагт казино байгуулж төвлөрүүлсэн байдаг Хятадад бол хориотой байгаа. Монголд бий болговол гадны аялал жуулчдыг татах бололцоотой юм. 

Гэхдээ харин хаана вэ гэдгийг сайн бодох хэрэгтэй гэж үзэж байна.Тодорхой улс орон казиногоос хүн амаа хол байлгах үйл ажиллагаа авдаг байгаа. Бид олон талаас нь бодох хэрэгтэй гэж үзэж байна

ШИНЭ МЭДЭЭ