2015.02.06
Улстөр

С.Ганбаатар: Бид чинь талд бэлчсэн гурван сая мал биш

Монгол хэлний тухай болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр хэлсэн УИХ-ын гишүүн С.Ганбаатарын үгийг хүргэж байна.

Тэрээр хэлэхдээ “Би кирилл бичигт ач санадаг. Кирилл уйгаржин бичгийн аль аль нь хэрэгтэй. Хуучин бичгээ орхисноор монгол сэтгэлгээгээ алдаж байна. Сингапур англи хэлийг хэт шүтсэнээс одоо үндэсний дархлаа нь устсан. Израиль улс 500 жилийн дараа эргэж нэгдээд хибру хэлээ сэргээлээ.

Монгол хүүхдүүд хамгийн эхэнд Оюунтүлхүүр номоо л унших ёстой. Бид чинь талд бэлчсэн гурван сая мал биш. Төрөөс зохицуулалт хийж л хуучин бичгээ сэргээнэ. Миний хамт олон 2025 он гэснийг нааш нь татаачээ. 2025 оноос хос бичигтнүүд болох нь хэт хол хугацаа.

Тэр болтол хуучин монгол бичгийн багш нар юу хийх юм бэ. Өөр мэргэжил эзэмших үү. Кирилл бичигт шилжихдээ ямар хувьсгал хийсэн билээ дээ. Яг л тийм аргаар уйгаржин бичигт шилжье.Кирилл бичиг муу гээгүй юм шүү” гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ