УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан
2015.03.06
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Ээжүүд, Аавууд хүүхдийн хүмүүжилд онцгой анхаарах шаардлагатай байна

ETV телевизийн Тод сэдэв хэлэлцүүлгийн цагт УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын гишүүн  Г.Баярсайхан нар оролцлоо

 Саяхан нийгмийг сэртхийлгэсэн нэгэн хэрэг гарч, дөрвөн настай охиныг төрсөн эцэг, хойд эх нь зодож амь насыг нь хөнөөсөн. Түүний хойноос нийгэм  гашуудаж дусаагүй байна. Энэ охины асуудал хүүхдийн эрх, хүчирхийллийн асуудлыг хүчтэй босголоо. Та бүхний хувьд яг ямар дүгнэлт хийж байна. Хүчирхийллийг зогсоохын тулд бид юу хийх ёстой вэ?

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:  Дөрвөн настай охины эмгэнэлтэй хэцүү үйл явдал Монгол орныг ихээхэн цочроож байна. Цаад утгаараа бид  улам л аминчхан болж байгааг харууллаа. Энэ нийгмийн гамшигт үзэгдэл мөн.

Яг л дор дорноо довоо шарлуулаад амь амиа бодоод л хажуудаа юу болж байгааг үл ойшоогоод л  хажуу компанид, зэргэлдээ дүүрэгт юу болж байгааг сонирхдоггүй.

Монголын нийгэм надад хамаагүй. Миний амьдрал миний гэр бүл болж байвал бусад нь хамаагүй юм шиг аашилдаг болж.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: Маш ноцтой асуудал. Монгол их гүрэн байгуулагдсан Чингис хаан дэлхийн хаад дотроос хамгийн хүчтэй хаан байлаа. Яагаад хүчтэй байсан бэ. Яагаад гэвэл хань ижилдээ хайртай байсан хань ижлийнхээ үгийг сонсдог хүндэлдэг байсан.

Өүлэн эх, Бөртэ хатан ер нь эрт дээр үеэс эмэгтэй хүнийг хайрлаж хүндэлж үгийг нь сонсч, гэр орноо авч явахад ард талын эн зэрэгцүүлж үздэг байсан. Нүүдэлчин ёс заншлыг харж байхад эмэгтэй хүний үүрэг бусад лалын шашинт улс орнуудыг харахад их ялгаатай байдаг.

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү ?

ШИНЭ МЭДЭЭ