Оюуголгойгоос 4,2 тэрбум амдоллар буцааж татна гэж мэдээлсэн
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2015.10.27
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Оюуголгойгоос 4,2 тэрбум амдоллар буцааж татна гэж мэдээлсэн

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Turquoise Hill” компани ирэх оны эхний хоёр улиралд багтааж 4.2 тэрбум ам.долларыг “Оюуголгой”-гоос буцааж татна хэмээн албан ёсны цахим хууцастаа мэдээлсэн гэв.

Энэ мэдээллээ тодорхой тайлбарлахыг хүсэхэд “Бидний газар нутгийг барьцаанд тавьсан 16 банкны мөнгийг Монгол руу оруулахгүйгээр өөрөө авна гэсэн үг. Тэгэхээр бид ил уурхайгаас орж ирсэн мөнгөөрөө аргалж далд уурхайгаа явуулна. Монголд юу ч орж ирэхгүй.

Тийм учраас 2037 он хүртэл Монголд ногдол ашиг өгөхгүй. Бидний газар нутпшг барьцаанд тавьж авсан мөнгөө “Turquoise Hill" шууд өөрсдөө авч байгаа, тэр мөнгө моншлчуудад огт хамаагүй байгаа нь харамсалтай. Монголын улстөрчид, Монголын төлөө зүрх нь цохилж байгаа хүн бүр “Turquoise Hill”, “Рио-Тинто”-гийн хувьцаа эзэмшигчдийн сайт руу өдөр бүр орж үзэж байх хэрэгтэй. Монголын газар нутагт байгаа баялгийн талаар тэнд шийдвэр гарч байдаг. Би өдөр бүр ордог. Үүнийхээ төлөө янз бүрээр хэлүүлдэг” гэв.

ШИНЭ МЭДЭЭ