Xөлөөт бүсийн асуудлыг эргэж харах ёстой
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2015.11.05
Орон нутгийн хөгжил

Xөлөөт бүсийн асуудлыг эргэж харах ёстой

ХХАА-н сайд Р.Бурмаа Халх голд Чөлөөт бүс байгуулах тухай хуулийн төслийг анх оруулж ирэхдээ “Хөрс эмзэг учраас ойн зурвас байгуулах, стандартын дагуу төлөвлөлт хийх гээд бүх шаардлага тавигдана.

Зоргоороо хэдэн мянган га газрыг хагалах зөвшөөрөл өгөхгүй. Хөрөнгө оруулалтын тал дээр Чөлөөт бүсийн хуулийн дагуу 300 мянган доллараас дээш хөрөнгө оруулалтыг чөлөөт бүсийн хөрөнгө оруулалт гэнэ гэж тусгаж өгсөн. ТЭЗҮ-ийн хувьд Дэлхийн банктай яриа, хэлэлцээр хийж хөнгөлөлттэй зээлийн асуудлыг ярьж байгаа. Дээр нь БНСУ, Хятадтай ярьж байна.

Мал нядалгаа, хорио цээрийн лаборатори байуулахаар ярьж байна” гэсэн юм. Гэтэл УИХ-ын зарим гишүүний хэлж буйгаар хэрэгжилтийн явцад нугалаа гаргаж, гадныханд давуу эрх олгосон төсөл болон хувирсан гэлээ. Энэ шийдвэрийг нутгийн иргэд эсэргүүцэж байгаа юм.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: 

Халх голын чөлөөт бүсийн асуудлыг оруулж ирэхдээ сум, орон нутгийн удирдлагууд нь хууль бусаар, нугалаа гаргаж, олон мянган га газрыг гадныханд өгөөд байна. Бидний хойч үеийг тэжээнэ гэж нөөцөлж байгаа энэ газар ямар ч хяналтгүй гадныханы мэдэлд орлоо.

Тиймээс 500 мянган га газрыг чөлөөт бүс болгож УИХ, улс өөрөө хяналтандаа авах хэрэгтэй гэдэг байдлаар хоёрхон хуудас материал оруулж ирсэн. Энэ утгаар нь би дэмжсэн. Гэтэл тогтоол гарсанаас хойш чөлөөт бүст гадны ажилчид чөлөөтэй нэвтэрнэ, гадаадын компаниудад чөлөөтэй өгнө гээд явж байгааг би дэмжихгүй байна.

Энэ бол хэрэгжилтийн явцад нугалаа гаргаж байна гэсэн үг юм. Нэгдүгээрт, Сэлэнгийн газар тариалангийн бүс өнөөдрийг хүртэл бидний амин зуулгыг залгуулж байна. Харамсалтай нь Сэлэнгэд маш олон гадныхан өөрийн нөлөөгөө тогтоосон. Хажуугаар нь шударгаар ажиллаж байгаа монголчууд байгаа нь үнэн. Гэхдээ тэнд алдсан алдааг Халх гол дээр гаргаж болохгүй.

Хоёрдугаарт, Сэлэнгийн газар нутгийн үржил шим дуусахад хойч үе маань Халх гол дээр тулгуурлаж амьдарна. Халх голын хөрсний бүтэц сайн. Тиймээс Халх голын Чөлөөт бүс байгуулах ажлыг яаралтай УИХ-аар авч хэлэлцэх санал оруулна. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун үүнийг эсэргүүцэж хуулийн төсөл санаачилж байна. Миний байр суурь ч чөлөөт бүсийн асуудлыг эргэж харах ёстой гэж үзэж байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ