Нүүрсний нунтаг шороог үнэлж, ял өгсөн нь буруу гэж бодож байгаа
Нүүрсний нунтаг шороог үнэлж, ял өгсөн нь буруу гэж бодож байгаа
2015.12.22
Хүний эрх

Нүүрсний нунтаг шороог үнэлж, ял өгсөн нь буруу гэж бодож байгаа

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхэд “Нүүрс хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхдээ 3.6 тэрбум төгрөгийн хохирлыг улсад учруулсан гэх хэргээр анхан шатны шүүхээс 4.6 жилийн ялаар шийтгүүлсэн.

Тэгвэл нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд өчигдөр түүний шүүх хурал болов. Өмгөөлөгчийнх нь зүгээс шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт гаргасан ч шүүх хуралд гэрч, шинжээч нарыг оролцуулаагуй мөн Л.Гансүхийг биеэр байлцуулахгүй, онлайнаар шүүх хуралд оролцуулж байгаа аж. Уг шүүх хуралд Ерөнхий сайд асан Н.Атганхуяг, С.Ганбаатар гишүүн нар шүүх хуралд ажиглагчаар оролцож хяналт тавьсан юм. Анхан шатны шүүх хурлыг Eagle тетевизээр шууд дамжуулахад энэ хэрэгт ямар ч хохирогч байхгүй, улс төрийн зорилгоор ял оноосон гэдэг нь олон нийтэд тодорхой болсон ч шүүхийнхэн ичсэн нэрэндээ түүнд ял оноож салсан юм.

Шүүх хуралд ажиглагчаар оролцсон С.Ганбаатар шүүхийг шударга хараат бус байдалтай ажиллаасай гэж хүсч байгаа учраас хөндлөнгийн ажиглагчаар оролцсон гэдгээ онцоллоо. 

Харамсалтай нь эрхэм гишүүн шүүхийн шударга ажиллаж байгаад эргэлзэж байна гэдгээ хэллээ. Тэрбээр, “Би Дархан-Уул аймгаас УИХ-д сонгогдсон хүн. Шүүхийг шударга, хараат бус байдалтай ажиллаасай гэсэндээ өөрийн биеэр хяналт тавих нь зөв юм байна гэж үзсэн. Нүүрсний нунтаг шороог үнэлээд энэ хүнийг шоронд хийснийг би хувьдаа буруу гэж үзэж байгаа. Миний хувьд хэн ч байсан хамаагүй, шударга ёсны төлөө тэмцэх болно.

Өнөөдөр Монголд хэн нэгнийг хэлмэгдүүлж болохгүй. “Амташсан эмгэн алимд хахдаг“ гэдэг шиг шүүх шударга үнэн шүүгээсэй гэдэг дээр би байр сууриа илэрхийллээ. Дархан-Уул аймгаас УИХ-д сонгогдсон гишүүний хувьд Дарханаас хамт өрсөлдөж байсан нөхөртөө санаа тавихыг хүссэн. Би шүүхэд нөлөөлөх гэж оролдоогүй. Шүүх хурлын үйл явцыг ажиглаж, шүүх өргөсөн тангарагтаа үнэнч, хараат бус байгаасай гэсэндээ хяналт тавьж байгаа юм. Шүүх шударга хараат бус байгаасай л гэж хүсч байна. Шүүх хурал хэт нэг талыг барих вий гэж санаа зовж байгаа. Шүүх хурал болсны дараа шүүхийн үйл явц, байр байдлын талаар мэдээлэл хийнэ гэж бодож байна” гэсэн юм. Дугаар шилжих мөчид шүүх хурал үргэлжилж байлаа.

ШИНЭ МЭДЭЭ