2015.12.25
Улстөр

Ипотекийн зээлийг хэрхэн үргэлжлүүлэх вэ?

 “Ажилдаа” хэлэлцүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүд Д.Ганхуяг, С.Ганбаатар, Г.Баярсайхан, Д.Тэрбишдагва нар оролцлоо.

Ипотекийн зээлийг буцаан олгохоор УИХ-аас ямар ажил хийгдэж байна  вэ?

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Энэ зээл Төр, Засгийн дэмжлэгтэйгээр зээлийн хүү 8%, 30 жилийн хугацаанд төлөх, үүнийг авснаар иргэд орон сууцтай болгох зорилготой юм. Олон улсын түвшинд судалгаа хийсэн. Манай улсын хувьд иргэдэд зориулан Төрөөс хийчихээр ганц л ажил энэ. Үр дүнтэй хэрэгжиж байгаа. 2012-2015 оны хугацаанд 76 мянган иргэд орон сууцны зээлд хамрагдсан. Иргэдэд хариуцлага бий. Үндсэн хуулийн цэцэд,  энэ асуудлаар Улс төр хийж байгаа хүмүүст их харамсаж байна.

Энэ асуудалд бие даагч гишүүний хувьд байр сууриа илэрхийлэхгүй юу?

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “ Энэ асуудалд би улс төржиж буй намын талд байгаа. АН-ынхан худлаа ярьж байна. Тэд хуулийг мушгин гажуудуулж, банкнуудын кармаанд ард түмний боомилж өгөх ажил хийж байгаа. Хашаа байшингаа барьцаанд тавьсан байгаа хүмүүс үл маргах журмаар банкинд газраа, хашаагаа дээрэмдүүлнэ гэсэн хууль.  Би энэ хуулийг 5 сард орж ирэхэд нь эсэргүүцсэн.

Ипотекийн зээлийг үргэлжлүүлэх ямар гарц байна вэ?

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Найман хувийн зээл бол ач холбогдлоо өгсөн. 2008 онд 16 мянган иргэн зээл авч байсан бол 2012 онд 26 мянга, 2015 оны байдлаар 80-иад мянга болж өссөн. Энэ бол үнэхээр төрөөс явуулсан зөв бодлого. Үүнийг дахин өгөхгүй гэснээс болоод иргэдийг их хямрууллаа. Найман хувийн зээлийг цаашдаа үргэлжлүүлэх ёстой.

Та найман хувийн зээлийн талаар ямар байр суурьтай байна вэ?

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Ипотекийн зээлийг зогсоолоо. Хэн зогсоож байна вэ. Үндсэн хуулийн цэц нь өөрөө улстөрждөг болсон байна. Сөрөг хүчний намын захиалгаар найман хувийн зээлийг зогсоосон. Энэ бол Монгол хүн өмчтэй байж болохгүй, үр хойчдоо өвлүүлж болохгүй гэж хэлж байгаатай ижил  юм. Үүнийг зогсоосонд би маш их харамсаж байна” гэлээ.

             Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү 

ШИНЭ МЭДЭЭ