ХҮН-ын дарга С.Ганбаатар
2016.03.04
Улстөр

Манай намд бол гишүүд эзэд

“Ярилцах цаг” булангаар ХҮН-ын дарга С.Ганбаатарыг урилаа.  

Танай нам хоёр даргатай болчихлоо. Бид альд нь итгэх вэ?

-Надад итгэ. Учир нь холбогдох хүмүүст нь хуурамчаар байгууллагыг нураах оролдлого хийсэн гэж эрүүгийн хариуцлага хүлээдэг юм билээ. Надад бол төв хорооны ирцийн бүртгэл байна. Үүнд бүгд тамгаа дараад өнөөдрийн хуралдааны бүрэн байдлыг илтгэсэн.

58 гишүүнтэй төв хорооны гишүүдээс 44 нь хуралдаанд оролцож санал бодлоо хуваалцсан. Удирдлагын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, дарга цэргийн асуудал ярьж байгаадаа биш. Ерөөсөө ХҮН бол гишүүдийн нам, зарчимдаа үнэнч, гишүүд хяналтандаа байлгадаг, жирийн гишүүд энэ намын өмчлөгч эзэд нь гэдгийг нотолж байгаа үйл явц.

Мөн 20-оод жил бусад намууд хийж чадаагүй шинэчлэлтийг бид хоёр сардаа л хийлээ. Нам дотор гишүүдийн итгэлийг худалдаж наймаалцдаг, ашиг сонирхлын зөрчлөөр ашигладаг үйл явц зарим намуудад байдаг. Манай намд бол гишүүд эзэд юм.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...

ШИНЭ МЭДЭЭ