С.Ганбаатар гишүүн цөмийн хаягдлын конвенцийг хэлэлцэх асуудлыг эсэргүүцлээ
2016.03.29
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

С.Ганбаатар гишүүн цөмийн хаягдлын конвенцийг хэлэлцэх асуудлыг эсэргүүцлээ

Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орохтой холбогдсон багц хуулийн төслүүдийг батлах талаар УИХ-ын ээлжит бус чуулганаар өнөөдөр хэлэлцэнэ. 

Үүнтэй холбогдуулан Улсын их хурлын гишүүн С.Ганбаатар хэвлэлийн хурал хийлээ.

Тэрбээр "УИХ-аар энэ асуудалтай холбоотой дөрвөн конвенц бичиг баримт орж ирж байгаа. Тэндээс гурвыг нь хэлэлцэж болно. Нэгийг нь огтоос болохгүй” хэмээн яриагаа эхлээд Ашигласан түлшний болон цацраг идэвхит хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцийн талаар Монгол улсын УИХ-ын чуулганы танхимаар цухуйлгаж болохгүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ. 

С.Ганбаатар гишүүн энэхүү хуулийг баталснаар цөмийн хаягдлыг булшлах эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж байгаа юм.

Түүний мэдээлснээр Засгийн газраас энэхүү хуулийн төсөлтэй хавсарган оруулж ирсэн танилцуулгын хоёрдугаар нүүрт “Энэ гэрээг соёрхон баталснаар цацраг идэвхит хаягдлын үйл ажиллагааг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ” гэж бичсэн байна. 

Энэхүү асуудлыг эсэргүүцэж байгаа тул тэрбээр ээлжит бус чуулганд ирцээ бүрдүүлж, орохгүй гэдгээ илэрхийлж, УИХ-ын бусад гишүүдийг чуулганд оролцохгүй байхыг уриаллаа.

ШИНЭ МЭДЭЭ