2016.03.30
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Цөмийн хаягдлын талаар гишүүд ингэж хэлэв

Өчигдөр ээлжит бус чуулган зарлагдсан хэдий ч гишүүдийн ирц хүрээгүй гэсэн шалтгаанаар хуралдаан хойшилсон.

УИХ-ын гишүүдийн хувьд хэлэлцэх асуудлын талаар тодорхой мэдээлэл байхгүй гэдэг тайлбарыг өгсөн юм.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Бид энэ хэлэлцэх асуудлын талаар сайн судлах хэрэгтэй. Зохих байнгын хороодоор ороод УИХ-ын гишүүд нарийн танилцах байх гэж бодож байна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Цөмийн хаягдал булшлах эрх зүйн орчинг Монголд шууд бүрдүүлнэ гэсэн үг. Үүссэн цацраг идэвхит хаягдлаа өөртөө булшлахаас гадна, төсөл хамтран хэрэгжүүлж буй гэрээ байгуулсан  бусад орны цөмийн хаягдлуудыг манай оронд булшилна гэсэн зүйл заалтууд орсон  байна” гэлээ.  

ШИНЭ МЭДЭЭ