МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж
2016.09.07
Эдийн засаг, Худалдаа

Гурвын гурван хөтөлбөрөөр эдийн засгийг авч явах, асар их мөнгийг оруулж ирж байгаа мөртлөө ...

Ардчилсан нам 2012 онд 2 тэрбум долларын зээлтэй засгийн газар хүлээн авч байсан.

АН тухайн үедээ мөн адилхан эдийн засгийн хүнд үед засаг барьж байсан. Гэвч олон улсын валютын сангийн Стэнд бай хөтөлбөрт хамрагдаагүй, яагаад гэвэл энэ эдийн засгийг маш их чангалдаг бодлого, ард түмний татвар нэмэх бодлого хэрэгжүүлээгүй яагаад гэвэл энэ нь дундаж давхаргын иргэдийг эдийн засгийн хувьд муутгадаг бодлого, бид зээлийн бодлогоор улс орныг хөгжүүлэх арга замыг сонгосон.

Өнгөрсөн 2012-2016 оны хугацаанд 2 тэрбум долларын зээл авсан. Өнөөдрийн засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт эдийн засгийн аль бодлогоор хүндрэлтэй үеийг авч гарах вэ гэдэг нь байхгүй байна.

Сангийн сайд нь олон улсын валютын сантай уулзаад Стэнд бай хөтөлбөрөөр явна гээд уулзчихсан, дээрээс нь татвар нэмэх хуулиудыг оруулж ирсэн, бас дахиад өрийн таазыг 88 болгож байгаад 4 тэрбум долларын зээл авах боломжийг гаргасан.

Гурвын гурван хөтөлбөрөөр эдийн засгийг авч явах, асар их мөнгийг оруулж ирж байгаа мөртлөө хүмүүсийн бүсийг чангалах хөтөлбөр оруулж ирж байгаа нь ойлгомжгүй байна.

ШИНЭ МЭДЭЭ