МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж
2016.09.08
Улстөр

Б.Пүрэвдорж: Багш нарын нийгмийн асуудлыг дэмжих талаар ямар ч үг үсэг алга

УИХ-ын чуулган Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн талаар хуралдлаа.

Чуулганаар Б.Пүрэвдорж гишүүн МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт холбоотой байр сууриа хэллээ. Тэрээрболовсролын талаар авах арга хэмжээний талаарх бодлогот багш нарын талаар ямар ч зүйл заалт ороогүй байгаад шүүмжлэлтэй хандаж үг хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Боловсролын талаар авах арга хэмжээн дээр нийтдээ 47000 мянган багш Монгол улсын их дээд бага дунд боловсролын салбарт ажиллаж байгаа.

Боловсролын талаар авах арга хэмжээн дээр бидний хойч үеийг бэлтгээд байгаа багш нарын талаар нэг ч үг ороогүй байх юм. Багшийн нийгмийн асуудлыг дээшлүүлэх талаар дээрээс нь мэдлэг ур чадварыг нь дээшлүүлэх талаар  ямар ч үг өгүүлбэр ороогүй байна. Гол арга хэмжээг хэрэгжүүлж байгаа багш нарын талаар байнгын хороон дээр ярилцаад арга хэмжээ авах тал дээр оруулвал хэрэгтэй байна.

ШИНЭ МЭДЭЭ