МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Д.Ганхуяг лигүүдийг спонсорложээ
Уул уурайн сайд Д.Ганхуяг
2011.12.07
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Д.Ганхуяг лигүүдийг спонсорложээ

УИХ-ын гишүүн Д.Ганхуягийн санаачлан байгуулсан дээд лигийн "Баянзүрх Буллз" багийн нэрэмжит Баянзүрх дүүргийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн жил бүр зохион байгуулагддаг. Энэ сарын 3,4-нд Хил хамгаалахын ерөнхий газар, Ус сувгийн Удирдах газрын спорт заланд тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн албан байгууллагууд тус дүүргийн аваргын төлөв сагсан бөмбөгөөр өрсөлджээ. Тэмцээнд 40 гаруй байгууллагын эрэгтэй эмэгтэй 70 орчим багийн нийт 600 гаруй тамирчин оролцсон аж.

Эрэгтэй баг тамирчдаас I байрт Клиникийн II эмнэлэг, II байрт Отгонтэнгэр их сургууль, III байрт "Шинэ Монгол" дунд сургуулийн баг тамирчид шалгарсан байна. Эмэгтэй баг тамирчдаас I байр БХИС, II байранд 44 дүгээр дунд сургууль, III байрт Улаанбаатар их сургуулийн багууд шалгарч цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнажээ. Бридж констракшний "Баянзүрх Буллз" баг нь 2006 онд байгуулагдсан бөгөөд сүүлийн 2-3 жил дараалан дээд лигт медалт байранд шалгарч иржээ. Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр УИХ-ын гишүүн Д.Ганхуягийн тэргүүлдэг Баянзүрх Нийгмийн хөгжил сан ажиллажээ. Шудрага, тэмүүлэлийн спорт болох сагсан бөмбөгөөр хоёр өдөр өрсөлдсөн тус дүүргийн иргэд тамирчид асгаруулсан хөлсний дуслын хэмжээгээр бидний хоорондын нөхөрлөл, харилцан ойлголцол бэхжин зузаардаг хэмээн ярилцан ихэд ам сайтай байв.

ШИНЭ МЭДЭЭ