С.Ганбаатар нэр дэвших хүсэлтээ МАХН-д гаргажээ
2017.05.16
Улстөр

С.Ганбаатар нэр дэвших хүсэлтээ МАХН-д гаргажээ

МАХН-ын бага чуулганы бүртгэл яг одоо намын төв байранд үргэлжилж байна. Бага чуулганаас өмнө МАХН-ын гүйцэтгэх зөвлөлөөс томилогдсон ажлын хэсэг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй нэр бүхий хүмүүстэй ганцаарчилан уулзаж байгаа аж.

Эх сурвалжийн мэдээллэж буйгаар Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшихээр найман хүн хүсэлт гаргажээ. Тодруулбал С.Нарангэрэл, Д.Энхжаргал, Ц.Оюунбаатар, С.Ганбаатар, Ц.Шаравдорж, Д.Эрдэнэцогт нарын хүмүүс байгаа юм байна.

Дөнгөж сая С.Ганбаатар ганцаарчилсан уулзалтад орохоор намын байр луу орлоо. С.Ганбаатар өрсөлдөнө гэвэл бага чуулганаас өмнө МАХН-д элсэх естой аж. Бага чуулганы гишүүдийн нууц санал хураалтаар нэр дэвшигчийг тодруулна.

ШИНЭ МЭДЭЭ