2018.04.19
Эрүүл мэнд
"Элэгний эмгэггүй Архангай-1" төслийн хаалт боллоо
“Элэгний эмгэггүй Архангай” төсөл амжилттай хэрэгжиж, өчигдөр хаалтаа хийлээ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн хүрээнд Архангай аймагт УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн санаачлагаар “Элэгний эмгэггүй Архангай-1” төсөл амжилттай хэрэгжиж, 2000 гаруй хүн элэгний хорт халдвар, B,C вирусээ бүрэн эмчлүүлж чадсан байна.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Энэ хөтөлбөрийг хамгийн анх Архангай аймагтаа санаачилж, УИХ-ын гишүүдтэй болон аймгийнхаа удирдлагуудтай хамтраад төслийг хэрэгжүүлээд явж байгаадаа баяртай байна. Төслийн үр дүн маш сайн гараад явж байна. Төслийн үр дүн дээр дэлхийн эрүүл мэндийн байгууллагын экспертүүд дүгнэсэн.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Олон хүмүүс энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамрагдсан. Бидний бас нэг зорилго иргэдэд санхүүгийн дарамтгүйгээр асуудлыг шийдвэрлэх байсан.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас МУ элэгний эмийг хямдралтай нөхцөлөөр авч байгаа. Мөн 2000 гаруй иргэдийг үнэ төлбөргүйгээр эмчилснээрээ онцлогтой.
ШИНЭ МЭДЭЭ
“Татварын цогц шинэчлэл” хэлэлцүүлэг боллоо
2023.12.14
“Татварын цогц шинэчлэл” хэлэлцүүлэг боллоо
2023.12.12