МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2018.05.04
Эдийн засаг, Худалдаа

Г.Тэмүүлэн: Нэг хүнд ногдох ДНБ өсөж байна уу?

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг хэлэлцэж байна. Тус төлийг  Засгийн газар 2018.03.30-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. 

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 118 арга хэмжээнд  давхардсан тоогоор Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаас 80.5 хувь буюу 95 арга хэмжээ, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрөөс 95.7 хувь буюу 113 арга хэмжээ, бусад бодлогын баримт бичгээс 8.5 хувь буюу 10 арга хэмжээ тусгагдсан бөгөөд нийт 5 бодлого, 17 зорилт, 118 арга хэмжээний биелэлтийг 2017 оны жилийн эцсийн байдлаар үнэлэхэд биелэлт 79.3 хувьтай гарсан байна.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

Дотоодын нийт бүтээгдэхүүн өсөж, зорилтот төвшинд хүрлээ гэж байна. Засаг төрийн үйл ажиллагааг дотоодын нийт бүтээгдэхүүн өссөнөөр хэмжиж байя. Нэг хүнд ногдох ДНБ дорвитой өссөнгүй. Монгол орныг, Монгол хүнийг хэрхэн баян болгосонд анхаарч байя. 2017 онд нэг хүнд ногдох ДНБ хэд болсон бэ? 2018 онд хэд болгох зорилт тавьсан бэ? Дараагийн асуудал дэлхий дээр хамгийн их өр төлдөг орон манай улс. Томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлье гэж ярьдаг. Энэ жил ямар төсөл хөтөлбөр хийгдэх гэж байна. Одоо бодитой ажил хийх цаг болсон.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Г.Тэмүүлэн гишүүнтэй санал нэг байна. Сүүлийн 3 жилийн байдлаар 2015 онд нэг хүнд ногдох ДНБ 7 сая 810 мянган төгрөг, 2016 оны төгсгөлд 7 сая 907 мянга,  2017 онд  8 сая 7,7200 төгрөг болсон цаашдаа өснө. Яагаад гэвэл төсөв хөрөнгийн мэдээлэлд МУ-ын Эдийн засгийг 8 хувьд хүргэнэ гэж тооцоолсон. Эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх үзүүлэлтүүд байна. Авсан зээлэнд төсвийн орлогын 3/1-ыг төлж байсан цаг байгаа.  Авсан зээлийнхээ хүүд 1,4 Их наяд төгрөг төлж байсан. Үндсэндээ сүүлийн 3 жилд арилжааны банкнуудаас өндөр хүүтэй зээл авч байсан.

2018 онд 2,6 Их наяд төгрөгний үндсэн өр төлнө, үүний хүүд нь 1,2 нийлээд 3,8 Их наяд төгрөг буюу төсвийн орлогын 50 хувьтай тэнцэх өрийг төлөөд явж байна.

ШИНЭ МЭДЭЭ