МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2018.05.14
Эрүүл мэнд

Цусаа бэлэглэе аянд нэгдэхийг уриаллаа

Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооноос цусаа бэлэглэе аяныг санаачлан эхлүүлжээ.  Нэг хүний 350 грамм цус гурван хүний амийг аврах боломжтой гэдэг. Энэ аянд УИХ-ын гишүүн,  НАМЗХ-ны ерөнхийлөгч Г.Тэмүүлэн хамрагдлаа.

УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны ерөнхийлөгч Г.Тэмүүлэн: Өнөөдөр манай НАМЗХ-оос Цусаа бэлэглэе аяныг нийслэлийн залуучуудынхаа дунд зохион байгуулж, уриалга болгож байна.  Одоогийн байдлаар 100 орчим залуучууд цусаа өглөө. Зуны хугацаанд цусан хангамжийн төвд цусны хомсдолтой байдаг юм байна. Тиймээс 5,6,7,8 буюу зуны саруудад залуучууд маань идэвхтэйгээр цусаа хандивладаг болцгооё гэсэн зорилгоор энэ аяныг өрнүүлж байна.

ШИНЭ МЭДЭЭ