МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2018.06.13
Орон нутгийн хөгжил

"Эрүүл Архангай - Зөв хэрэглээ" багийн эмч нарын сургалт боллоо

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн бодлогын түвшинд улсын хэмжээнд эрүүл мэндийн үйлчилгээг чанаржуулах, илүү хүртээмжтэй болгох үүднээс анхан шатандаа анхаарч ажиллах шаарлагатай, багийн эмч нарын мэдлэг чадварыг сайжруулах шаардлага бий гэж үзэж байна.

Багийн эмч нарт шаардлагатай эм хангамж, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг улсын төсвөөс шийдэж өгснөөр эрүүл мэндийн өвчлөлийг 30-50 хувиар бууруулах боломжтой гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Архангай аймгийн багийн эмч нарын дунд бид бүхэн сургалт семинарыг зохион байгуулж байна. Багийн түвшинд хамгийн их тулгамддаг асуудал бол эрүүл мэндийн үйлчилгээний асуудал байдаг. Тэр дундаа багийн эмч нарын чадавхжуулах, тухайн эрүүл мэндийн  үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, эрүүл мэндийн түргэн тусламж үйлчилгээг иргэдэд илүү хүртээмжтэй ойрхон болгох шаардлага байдаг. Энэ хүрээндээ сургалт зөвлөгөөний Архангай аймгийн хойд сумдын бүх багийн эмч нарыг Улаанбаатарт урьж, сургалт хийж байна.

ШИНЭ МЭДЭЭ