МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2018.06.14
Эдийн засаг, Худалдаа

Г.Тэмүүлэн: Төсвийн тодотгол хийх зайлшгүй шаардлага үүсэхгүй юу?

Өнөөдөр /2018.06.14/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн асуулт асуулаа.

Г.Тэмүүлэн: Татварын багц хуулийн хүрээнд их томоохон хэмжээний өөрчлөлтүүд орж ирж байна. ХХОАТ-ын хуультай холбогдуулан саяхан батлагдсан Малын генетик нөөцийн тухай хуулийн тодорхой зүйл заалтууд өөрчлөгдөж байна. Татварын ерөнхий хуулийн шинэчлэлийн хүрээнд 23 хуульд дагалдууулж өөрчлөлт оруулахаар байна. Хууль тус бүрээр нь хэлэлцэх шаардлагагүй байсан уу?

Улсын төсвийг 2017 оны11 сард баталсан. Төсвийн тодотгол хийхгүйгээр энэ жил явах боломж байна уу? ХХОАТ-тай холбогдуулан хуучин 10-25 хувь буюу өндөр шатлалтай байсан. Бид үүнийг ОУВС-гийн хүрээнд 2018 оны 2 сард 10 хувь болгож бууруулсан. Энэ нь нэг талаасаа өндөр шатлалтайгаар тооцсон орлого дутагдах юм байна. Энэ нь аймаг, орон нутгийн захиргааны түвшинд орлого дутах асуудал үүснэ. Төсөв дээр тодотгол хийхгүйгээр боломж байгаа юм уу?

Дутаж байгаа асуудлыг яах вэ? Яг хэдэн тэрбум төгрөг дутах вэ?

Ипотекын зээлийг 8 хувь гээд хуулинд хийсэн. Харин арилжааны банкууд 20 хувиар явуулсан. Зөрүү 10 хувийг иргэдэд татварын хөнгөлөлт байдлаар өгч байгаа. Гэтэл дахиад л хомсдол үүсэх асуудал үүсэх гээд байна. 

ААН-ийн орлогын албан татвар дээр үүссэн бүх зүйл ХХОАТ дээр үүснэ. Зарчмын хувьдз ААН-ийн орлогын албан татварыг эхэлж хэлэлцэх ёстой байсан юм биш үү?

Ч.Хүрэлбаатар:  Бид нар бол та бүхэнд өгсөн номон дээр эхлээд ААН-ийн орлогын албан татварыг эхэлж хэлэлцэх дарааллаар оруулсан. Гэтэл УИХ-аас одоогийн эрэмбээр хэлэлцлээ. 

ХХАОАТ-ын 4 шатлалд шилжүүлсэн байсан нь ААН-үүд татвараас зайлсхийх боломжийг бүрдүүлсэн байсан. Гэрээ хэлцлийн явцад 1 шатлал руу шилжүүлсэн. 

Төсвийн орлого буурахгүй. Харин ч нэмэгдэж, давж биелэнэ. Төсөв тодотгох шаардлагагүй.

ШИНЭ МЭДЭЭ