МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Г.Тэмүүлэн: Татварын хууль Оюутолгойн гэрээний 10 заалтыг шууд хөндөж байна
2018.06.15
Эдийн засаг, Худалдаа

Г.Тэмүүлэн: Татварын хууль Оюутолгойн гэрээний 10 заалтыг шууд хөндөж байна

УИХ-ын нэгдсэн чуулганаар ААН-ын орлогын албан татварын тухай шинэчлэсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Тус хууль нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Татварын багц хуулийн шинэчлэлийг дагаж оруулж ирж байгаа нэг хууль юм. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын нилээдгүй гишүүдээс энэ хууль гадны тэр дундаа Оюутолгойд зориулсан хуулийн төсөл байна хэмээн шүүмжлэлтэй хандаж байгаа юм. 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн

Улсын төсвийн хамгийн том бүрдүүлэлт бол ААН-ын албан татвар байдаг. Энэ үүднээсээ татварын амин сүнс болсон энэ татвар дээр ямар нэгэн алдаа гаргах боломж байх ёсгүй. Тиймээс энэ хуулийн төслийг яг одоогийн орж ирсэн нөхцөлөөр дэмжиж чадахгүй. Зарим гишүүд Оюутолгойн асуудлыг хөндөж байна. Би Оюутолгойг гэрээг байгуулах ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ч ажиллаж байсан. Энэ гэрээг нарийн сайн мэднэ. Татвартай холбоотой

30 гаруй заалт бий. Үүнийг 10-аад заалтыг нь энэ хууль хөндөж байна. Энэ 10 заалт бол гэрээ байгуулах үед ч тэр, түүнээс хойш ч тэр  хөрөнгө оруулагч талаас дандаа тавьж байсан. Тухайлбал, Элэгдэл хорогдлын асуудал, удирдлагын зардлын асуудал байна. Тиймээс энэ утгаараа энэ хуулийг дэмжиж чадахгүй. Ажлын хэсгээс тайлбар авах гэж үзээд чадсангүй.

ШИНЭ МЭДЭЭ