2019.02.02
Улстөр
Г.Тэмүүлэн: Тулгамдаж байгаа асуудлуудыг шийдэх шийдвэр ЗГХЭГ-ын даргын гарт байдаг
УИХ-ын өнөөдрийн /2019.02.02/нэгдсэн чуулганы үдээш хойшхи хуралдаанаар Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргад нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:
“ЗГХЭГ-ын дарга бол яамд, газрын уялдаа холбоог хариуцан ажилладаг хүн. Орон нутгийн хөгжлийн бодлого бол ЗГХЭГ-ын даргын мэдлийн хүрээний хэрэгжих асуудал байдаг. Агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх явдал ч хамаардаг. Нийслэлийн иргэдийн хувьд утаа, хөрсний бохирдол, түгжрэл, сургууль цэцэрлэгийн хүрэлцээ зэрэг олон асуудал байна. Үүний гарц бол төвлөрлийг сааруулах явдал юм. ЗГХЭГ-ын дарга орон нутгийн хөгжлийн бодлогыг гаргадаг хүний хувьд төвлөрлийг сааруулах зорилгоор нийслэлийг шилжүүлэх, дэд хотуудыг бий болгох ёстой. Бид тогтоолд шийдвэрээр нийслэлийг нүүлгэх асуудлыг тусгасан хэрнээ хэрэгжихгүй байна. Та залуу хүний хувьд үүн дээр санаачлагатай ажиллаарай.
Бид саяхан нээлттэй ерөнхий сонсгол хийж агаарын бохирдлоо хэлэлцсэн. Энэ асуудал маш олон салбарыг хамарсан том асуудал болсон. Сонсголд 50 гаруй дарга нар ирсэн ч хариуцлага хүлээж асуудлыг шийдэх хүн байгаагүй. Тэгэхээр шийдэлгүй асуудал их байгаа учраас эдгээр асуудлаа анхаарч үзэхийн тулд нэг хүнд хариуцлагыг тооцох үүднээс нэг бүтцийг бий болгох шаардлагатай байна шүү.”
ШИНЭ МЭДЭЭ
“Татварын цогц шинэчлэл” хэлэлцүүлэг боллоо
2023.12.14
“Татварын цогц шинэчлэл” хэлэлцүүлэг боллоо
2023.12.12