2019.03.20
Г.Тэмүүлэн: Алт тушаалт багасаад байна гэдэг бол хулгайчид ихсэж байна гэсэн үг
УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн байр сууриа илэрхийлж, салбарын сайдаас хэд хэдэн асуудлыг тодруулсан юм.
Алт тушаалт яагаад муу байна гэдгийг мэдэхгүйгээр зөвхөн татвар өндөр учраас энэ асуудал үүсээд байна гэж бодох нь өрөөсгөл ойлголт юм. Татварыг буулгах гэдэг нэрийн дор тодорхой бүлэг хүмүүс алт тушаалтыг багасгаж байгаа гэсэн яриа байгаа.
Алтыг хууль бусаар олборлох, нуух, хулгайгаар хил давуулах эсвэл татвараас зугтааж байгаа энэ асуудлыг зогсооно гэж 5 жилийн өмнө оруул ирж байсан. Гэтэл одоо ахиад л үндэслэл нь яг хэвээрээ орж ирж байна төр 5 жил хяналт тавьж чадсангүй ер нь энд анхаарал тавьж чадах юм уу эрх зүйн орчин сул байна уу хил гааль сул байна уу төр яг хэзээнээс яаж анхаарч юу хийх юм?
Энэ асуултанд УУХҮЯ-ны сайд Д.Сумъяабазар хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
“Татварын цогц шинэчлэл” хэлэлцүүлэг боллоо
2023.12.14
“Татварын цогц шинэчлэл” хэлэлцүүлэг боллоо
2023.12.12