2020.10.22
Улстөр

С.Ганбаатар: Ерөнхий сайд УИХ-д өөрийн биеэр мэдээллээ өгч байх ёстой

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 7 гишүүн 2020.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэхийн талаар хэлэлцлээ.

УИХ-ЫН ГИШҮҮН С.Ганбаатар асуулт асуулаа:

Бид өөрсдийгөө үл хүндэлж байна уу, үгүй юу хамаагүй бид өөрсдийн сонгосон ард түмнийг хүндэтгэх ёстой. Монгол ард түмэн УИХ-ын гишүүдийг сонгосон. Бид ажлыг нь хийж өгнө гээд гуйлга гуйж байж сонгогдсон. Ажлыг нь хийж өгнө гэж амлаж гарч ирсэн. Ажлаа хийлгэх үндсэн багаж болох Ерөнхий сайдыг томилдог болохоос бусад сайдыг бид сонгодоггүй. Засгийн газрын Ерөнхий сайдыг ард түмэн сонгодоггүй. Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдийг л ард түмэн сонгодог. 

  1. Хуулийн заалтын 109.10 дээрх Ерөнхий сайдын мэдээллийг нэгдсэн хуралдаанд, ерөнхий сайд өөрөө хийнэ. Хүндэтгэн үзэх шалтгаантай бол түүнийг томилсон засгийн газрын гишүүн мэдээлэл хийж болно гэсэн зүйлийг түргэн засварлаж өгнө үү? Энэ дээр ерөнхий сайдын мэтгэлцээний цаг байдаг. Үүнд цагийг нь сонгоод, дэлгэрэнгүй болгоно уу? Өнөөдөр зөвхөн Ерөнхий сайдын тухай яриагүй. Үе үеийн парламент ийм байгаасай гэж ярьж байна. 
  2. УИХ-ын гишүүн мэдээлэл авах, хууль тогтоох, хянах эрхтэй. Харин ард түмний өмнөөс шалгаж хянан хулгайгүй болгож байгаа гэдгийг анхаарч өөрчилмөөр байна.  УИХ төсөв хэлэлцэх эрхээ хасаад Сангийн яаманд өгч байгаа явдал биш юм. Бие даасан хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гаргаад дүгнэлтээ тойрч яръя гэснээс дур дураараа ярих асуудал биш юм.   
Түүний асуултад УИХ-ын гишүүн С.Бямбацогт хариуллаа:

"Төсвийн зарлага, алдагдлыг нэмэгдүүлэхгүй байх тухай үндсэн хуулинд орсон. Төрийн бодлогыг тодорхойлох эрх нь илүү дэлгэрэнгүй болгосон.Үүнтэй холбоотойгоор Монгол Улсыг хөгжүүлэх нэг жилийн төлөвлөгөөг батлах ёстой юм. Шинэ засгийн газартай болсон учраас жилийн төлөвлөгөөгүй төсөв орж ирсэн учраас төсөв бодлогогүй ороод ирсэн байсан. Цаашдаа энэ алдаа давтагдахгүй. Жилийн төлөвлөгөөг УИХ-ын баталж өгнө түүн дээр 21 аймаг, эрүүл мэнд, боловсорвол, хөдөө аж ахуй гээд бүх салбарууд дээр ямар хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, ямар бодлого хийж хэрэгжүүлэх вэ гэдгээ УИХ нь Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, урт хугацааны бодлого Алсын хараа-2050 зэрэгтэй уялдуулж УИХ баталж өгөөд тэр бодлогыг хэрэгжүүлэх төсвийг Сангийн яам УИХ-д оруулж ирдэг байх. Өөрсдөө дур дураараа хөрөнгө оруулалтыг хийж зарим салбарт бага, заримд их байх асуудал дахин орж ирэхгүй. Энэ удаа ийм асуудал үүссэн. Цаашдаа төрийн ба хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх төсвийг л УИХ-д оруулж ирдэг болно".

УИХ-ын гишүүн С.Ганбаатар нэмэлт тодруулга хийлээ:

"Ерөнхий сайдын мэдээллийг нэгдсэн хуралдаанд, ерөнхий сайд өөрөө хийнэ. Хүндэтгэн үзэх шалтгаантай бол түүнийг томилсон засгийн газрын гишүүн мэдээлэл хийж болно" гэдэг нь нэлээн танил сонсогдоод байна. Энэ нь Оюу-толгойн гэрээн дээр 27 заалтыг БОЛНО гэж заасан байдаг. Хэрвээ хүндэтгэн үзэх шалтгаантай бол Монгол улсыг би тэр чигт нь авна гэсэн заалт байгаад байдаг. Хариуцлагын механизм байхгүй байж болохгүй. Түрүүн хариуцлага ярихдаа огцруулж болно гэсэн. Огцортол нь чимээгүй байхаас илүү огцрохоос нь өмнө ажлаа сайжруулахын тулд парламентаар ярьж мэтгэлцдэг байх хэрэгтэй байна. 

ШИНЭ МЭДЭЭ