2020.10.23
Гадаад харилцаа

С.Ганбаатар: Виз гэдэг цаасны тухай биш үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хамгийн чухал асуудал

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газар 2020.03.05 өдөр өргөн мэдүүлсэн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар асуулт асуулаа:
  1. УИХ-ын хурлаас визны ангиллыг хуулиар шийдвэрлэдэг болсныг болиулаад Засгийн газар дээрээ визаны ангиллыг тогтоодог болсныг засагдана гэж баттай хэлж байна уу?

  2. Визээр мөнгө, зуучлал хийдэг асуудал засагдах уу? Засгийн газар дээр визаны ангиллыг татаад авснаараа энэ асуудал баталгаатай засагдана гэж үзэж байна уу?

  3. Виз гэдэг цаасны тухай биш үндэсний аюулгүй байдлын  зөвлөлийн хамгийн чухал асуудал. Гэмт хэргийн шинж чанартай орж ирээд янз бүрийн зохион байгуулалттай хийж байгаа асуудлууд нааштай шийдвэрлэгдэнэ гэсэн баталгаа, ямар үндэслэл байна вэ?

Түүний асуултанд ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ