МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.10.29
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

С.Ганбаатар: Актурал тооцоо хийсэн үү?

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2020.10.29/ ээлжит хуралдаан боллоо. Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 5 гишүүн 2020.05.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;-ийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар асуулт асуулаа:

Би шинэчлэлийг дэмжиж байгаа хэдий ч энэ хувилбарыг эсэргүүцэж байна. 

Актурал тооцоо хийсэн үү? 170.000 малчин өрхийн ихэнх нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлж байгаа. Энэ хүмүүс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байгаа. 220.000 малчин байгаа. Энэ хүмүүс хэдэн төгрөг авах вэ? Гэр хорооллын ихэнх хүмүүс ажилгүй байгаа. 400.000 тэтгэврийн насны хүмүүс байгаа гэсэн тооцоо харлаа. Үүнээс 82 хувь нь бага орлоготой иргэд. Яг энэ тооцоогоор дөрвөн хувийг нь өгвөл хэдэн төгрөг авах вэ?

Нийгмийн даатгалаас 459.000 төгрөгийн татаасыг энэ тэтгэврийн санд өгдөг. Татвар төлөгчдийн мөнгө. Үүгээр орж байгаа дөрвөн хувийг өгнө гэж байгаа татвар төлөгчдийн мөнгөнөөс 250 тэрбум төгрөгийг өгнө гэсэн үг. Үүнийг Сангийн яамнаас асуусан уу? Компанидаа зориулсан тийм схем байдаг. Үүнийг хувийн даатгал гэж хавтгайруулж болохгүй. 

Бид эв санааны нэгдлийн сангаасаа ухралт хийж байгаа гэж үзэж болох уу? Дөрвөн хувийг эв санааны сангаасаа авах гэж байгаа санаа юм. 

Зардлын тооцоо энд байхгүй байна. Өнөөдөр нийгмийн даатгалын тогтолцоо 17 хувийг аваад шимтгэлийн дөрвөн хувиар авч өөрсдийн цалин янз бүрийн зүйлээ шийддэг. 

Америк, Японы тогтолцоо дампуурч байгаа. Баян хоосны ялгаа хэт ихсээд одоо иргэний дайны хэмжээнд очсон байгаа. Германы жишээн дээр нийгмийн даатгал дээр эв санааны тогтолцоо байдаг. Давхар даатгал, нэмэлт даатгал гэж байдаг болохоос хувийн даатгалын тухай ярьдаггүй. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын ажилчид татвараар санхүүждэггүй. Бидний шимтгэлээр санхүүждэг. Төрийн албан хаагчид биш, төрийн болон ТББ биш. Үүнийг олон  нийтийн байгууллага гэж Германд нэрлэдэг. Зардлын тооцоогоо яг хэдээр хийсэн бэ?

Түүний асуултанд Инноваци, цахим бодлогын хорооны дарга Н.Учрал хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ