МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.10.29
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

С.Ганбаатар: Реформ нэрээр одоогийн тогтолцоогоо татаж унагахыг дэмжихгүй

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2020.10.29/ ээлжит хуралдаан боллоо. Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 5 гишүүн 2020.05.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;-ийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

"Та нар маш гоомой юм хийж байна даа. Нуухыг авах гээд нүдийг нь сохолж байна. НД-ийн тогтолцоог би шүүмжилдэг. Одоо байгаа нь сайн биш. Засаж залруулахыг хэлж, тэмцэн, зүтгэдэг. Одоо байгаа НД-ын тогтолцоог татаад унагаая гэж болохгүй. 70-80 жил явсан энэ тогтолцоонд хариуцлагыг нь төр ямар ч байсан үүрдэг. Муу ч сайн ч тэтгэвэр авах гэж байгаа хүмүүст байдаг. 170 мянган малчин өрх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр арай ядан төлж байна. Энэ хувийн тэтгэврийн сангийн тогтолцооруу орлоо тэд гадна талд нь гарна. Нарантуул дээр тэрэг түрж байгаа орлого багатай иргэд үүшний ард хоцорно. Харин өндөр орлоготой байгаа хуримтлалын тогтолцоонд мөнгө хийх боломжтой хүмүүст энэ сайн. Гэхдээ нийгмийн даатгал шүү. Нийтээрээ бие биенийхээ эрсдэлийг даая гэж байгаа.

Энэ асуудал хүнд ХЗХ шиг хүмүүст ирээдүйг тань баталгаажуулна гээд мөнгийг нь татаж аваад асуудал хүндэрхэд 20 тэрбум төгрөгөөр дүрмийн сан хийж байгаа. Өнөөдөр 100 тэрбум төгрөгийн дүрмийн сантай банкууд дуу дуугаа авалцан дампуурсан. Хадгаламж эзэмшигчид нь хохирчоод байж байгаа. Ард, Лайф иншюрэйнс, Голомт гэж компани ярьж байна. Тэд хүний нөөцийн тогтвортой бодлого барихын тулд энийг ярьж байна. Хуулийн орчингүй мэт ярьж байна. Үгүй ээ. хамтын хэлэлцээр дотроо тусгаж хийдэг. Хуулийн орчин ч бий. Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн хэлэлцээр бий.

Ийм ядуу, ийм 30% ядууралд орсон, ажилгүйдэл ихтэй, экспорт импортын худалдааны тэнцэл нь ийм хасах руу орсон тохиолдолд хуримтлалын тогтолцоо руу орох юм бол өндөр эрсдэл хүлээнэ. Энэ эрсдэл дээр гоё ярьж, реформ гэж байгаа улс төрчид хариуцлага үүрэхгүй шүү. Үүнээс болж тэтгэвэр нь эрсдэлд орвол ард иргэд л хохирно. Хүнд таалагдах гэж улс төр хийхгүй. Хэцүү ч гэсэн үнэнийг ярьж улс төр хий.

ТУЗ-д 10%-иас илүүгүй хувь эзэмшигч байна гэсэн нь хариуцах эзэнгүй болж байна. 34%-иас дээш байж гэмээнэ эзэнтэй болдог. Одоогийн НД-ын тогтолцоонд асуудал үүсгэвэл шоронд явдаг. Энэ бол ХЗХ-ны тогтолцоо шиг хариуцагчгүй байна гэсэн үг. Хувийн даатгалын тогтолцоогоор төр хариуцаж тогтолцоогоо унагах гэж буй энэ асуудлыг хэлэлцэхийг би эсэргүүцэж байна."

ШИНЭ МЭДЭЭ