НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ, ХОТ ТОХИЖИЛТЫН ГАЗРЫН ДАРГА

Нийслэлийн нийтийн үйлчилгээний байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа
2020.11.12
Орон нутгийн хөгжил

Нийслэлийн нийтийн үйлчилгээний байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа

НИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхцэцэг ойрын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага, аж ахуй нэгжүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж, цар тахлын үед урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өглөө. 

Тэрээр Улсын онцгой комиссын 12 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/1241 дүгээр захирамжийн хүрээнд Ковид-19  цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор хэлтэс, албадын дарга нарын шуурхай хурлыг зарлаж, ариутгал халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэн ажиллах үүрэг даалгавар өглөө.

Мөн Тохижилт үйлчилгээний алба, Ногоон байгууламжийн алба, Шуурхай алба болон Нийтийн бие засах газрын  албан хаагчдад ажлын байран дээр очиж үүрэг чиглэл өгч ажиллалаа.

ШИНЭ МЭДЭЭ